АЖИГЛАГЧ

Монголд, Монголын хэвлэл мэдээлэлд юу болж байна?

Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн халз ярилцлага (Эхний сэтгэгдэл)

Posted by Mongol on 2009/05/22

Ямар ч байсан энэ удаа Ерөнхийлөгчийн сонгууль халз ярилцлагатай боллоо. [Хоёрхон хоногийн өмнө Монголын үндэсний олон телевиз, радио өөрөө халз мэтгэлцээн гэж зарласан мөртлөө яг хийх болохоороо сэмхэн халз ярилцлага болгож хувиргасныг сая анзаарлаа] Өчигдөр орой буюу 21-ны Пүрэв гаригийн 21.00-23.00-д болж орон даяар шууд нэвтрүүлж үзэгч, сонсогчдоос урьдчилан хүлээж авсан 1400 гаруй асуултаас багцалж 60 асуулт бэлтгэж хайрцаглаад тэндээсээ сугалж 19 асуултыг тавьж амжив.

Тэр оройн “Цагийн хүрд”-ээр МҮОНРТ-ийн захирал М.Наранбаатар “асуултуудаа урьдчилж үзүүлэхгүй, манай радио, телевизэд тэр хэдэн асуултыг багцлах байтугай өөрсдөө зохиодог мундаг сэтгүүлчид байдаг” гэж даналзаад байсан ч их санасан газар есөн шөнө хоосон гэгчээр сугалж гаргасан асуултууд дэндүү жол, ямар ч найруулгагүй, заримдаа давтагдсан байх юм. Ямар сайндаа шүүхийн тогтолцооны талаар ижилхэн асуулт дахин тавигдахад нэр дэвшигч Энхбаяр ”түрүүн гарсан асуулт байна” гэж дуугарахав. Багцлах байтугай сонгож ч чадсангүй. Ерөнхийлөгчийн эрх хэмжээнд шууд хамаарахгүй баахан асуултууд гарлаа. Үнэхээр мэтгэлцүүлье гэсэн бол тэртээ тэргүй хариулж амжихгүй 60 асуулт бэлтгэх бус, харин хамгийн чухал хэдэн асуултыг тэр мундаг сэтгүүлчдээрээ бэлтгүүлэх байж  дээ. Харин ч хоёр нэр дэвшигч өөрсдөө овсгоо гаргаж тавьсан асуултаас зөрж байж бага сага мэтгэлцсэн шүү!

Ярилцлагын эхний хэсэгт Н.Энхбаяр илүү, төгсгөлийн хэсэгт бараг тэнцүү байж, харин Ц. Элбэгдорж чангахан дуусгах шиг санагдлаа.

Эхлээд нэр дэвшигчид сонгогчиддоо хандаж нэг минутийн үг хэлэхэд Н.Энхбаяр сурталчилгаагаа аавынхаа төрсөн нутгаас эхэлж ээжийнхээ төрсөн нутагт дуусгасан тухайгаа зарлав. Элбэгдоржийн юуг сануулаад байгаа нь шууд ойлгогдов.

Дараах асуултууд байлаа.

1. Монгол орны эдийн засгийн байдлыг хэрхэн үнэлж байна вэ?

2. 7-р сарын 1-ны үйл явдлыг хэрхэн үзэж байна вэ?

Хөтлөгч Ц.Мөнхтөр будлив уу, эхний хоёр асуултын хариултыг Ц.Элбэгдоржоор эхлүүлсний дараа л “асуултыг ээлжилж хариулах ёстой юм байна” гэж сая нэг ойлгов.

3. Газрын лицензийг хэрхэн цэгцлэх вэ? Гадаадын иргэдээс буцааж авах тухай.

Газрын лиценз гэж чухам юуг хэлэв? Нэр дэвшигч Энхбаяр таав бололтой хотын газрыг ч, ашигт малтмалын лицензийг ярив.

4. Шүүхийн шударга тогтолцоог хэрхэн хангах вэ?

Хулгай хийгээд 10 жилийн ял авсан эмэгтэйн жишээг Ц.Элбэгдорж хэлмэгц Н.Энхбаяр “Элбэгдоржийн тэр яриад байгаа давтан хулгай хийгээд 10 жил авсан эмэгтэйг би зарлиг гаргаж өршөөсөн” гээд өөртөө оноо нэмэх нь тэр.

5. Хөдөөгийн иргэдэд дэмжлэг үзүүлэхийн тулд ноолуурын татварыг чөлөөлөх боломжтой юу?

6. Хүнсний аюулгүй байдлыг хангах талаар?

  Н.Энхбаяр хариулахдаа, Элбэгдорж нэр дэвшигч Архангайн цагаан идээг ярилаа. Миний багаасаа идэж өссөн Архангайн ааруул амттай шүү. Өрсөлдөгчдөө баярлалаа гэж дахиад овсгоо гаргав.

7. Одоогийн шүүхийн тогтолцоог хэрхэн дүгнж байна вэ?

8. Бүсийн төвүүдийг эрчимтэй хөгжүүлэх талаар таны бодлого?

Ц.Элбэгдорж сайн мэдэхгүй байгаа бололтой “Бүсийн төвүүдээс гадна орон нутгийн хөгжлийг ярих хэрэгтэй.. “ гээд баахан хальсан бол Н.Энхбаяр “Энэ бол миний хамгийн их анхаарал тавдаг асуудал гээд 8 бүсийн төвийг нэгбүрчлэн нэрлэж байгаад хариулав. Үнэхээр мэддэг юм байна.

9. Монголчууд бүтэн хоёр жил сонгууль хийж байна. Үүнийг өөрчлөх арга байна уу?

Н.Энхбаяр “Бид өдөрт Оюутолгойгоос 1 сая доллар алдаж байна. Сонгуулийг нэгтгэх хэрэгтэй

Ц.Элбэгдорж “Саналыг худалдаж авна гэх юм аа… Худалдаж авахгүй гэхлээр булааж авна гэх юм. Булаалгахгүй гэхлээр шоронд хийгээд байх юм..

10. Монгол оронд засаглалын хуваарилалт ямар байна вэ?

Ямар “мундаг” асуулт вэ? Яг үүнийг ашиглан Н.Энхбаяр гэнэтийн дайралт хийж “Бороо гоулдын тогтвортой байдлын гэрээгээр 43 тонн алт олборлосноос бид150 сая доллар алдсан… Энэ гэрээний цаана авлига байгаа гэж Элбэгдорж ярьдаг… Энэ гэрээг Элбэгдорж Ерөнхий сайд байхдаа хийсэн… Би энд Элбэгдоржийн тухай ярьж байгаа юм биш… ” гээд Элбэгдоржийг угсруулан нэрлэж шууд буруутгалаа.

11. Ерөнхийлөгчөөр сонгогдох юм бол хамтарсан засгийн газрын үйл ажиллагааг хэрхэн дэмжих вэ?

Н.Энхбаяр: Би эх орны хишгийг санаачилсан хүний хувьд энэ Засгийн газрыг дэмжиж ажиллана.

Ц.Элбэгдорж: Олон удаагийн амлалтуудыг нийгмийн амлалтуудыг хэрэгжүүлэхийн тулд хамтарсан Засгийн газрыг байгуулсан… Одоо үндэсний аюулгүй байдлын зөвлөл дан нэг намаас байгаа. Одоо Ерөнхийлөгчийг сонгохдоо үүнийг анхаарах хэрэгтэй.

Тэрбээр шинэ аргумент гаргаж ирлээ.

12. Хэрвээ та ерөнхийлөгчөөр сонгогдвол үндэсний уламжлалыг авч үлдэх асуудлыг системтэй явуулж чадах уу?

Н.Энхбаярын ганц чаддаг сэдэв тул “хөдөө орон нутгаараа явахдаа өөрийн эрхгүй бахархах сэтгэгдэл төрдөг… Би Ерөнхийлөгчийн хувьд санаачлага гаргаж Төрийн дууллаа шинэчилсэн…” гээд авч өглөө.

13. Говь болон алслагдсан бүс нутгийн талаар онцгой арга хэмжээ авах цаг болсон юм биш үү?

Ц.Элбэгдорж: Өмнөговь аймагт АН олонхи болж нийт иргэддээ 50 мянган төгрөг тараагаад өгсөн. Одоо 7 сард бас 50 мянган төгрөг өгнө…

14. Малчдын нийгмийн даатгалын төрөөс хариуцдаг болох тухай?

15. УИХ-ын гишүүн ба Засгийн газрын гишүүдийг заагласнаар төрийг сайжруулж чадах уу?

Ц.Элбэгдорж: Авлигачид төрөөс 3 тэрбум доллартай тэнцэн мөнгө завшсан байна гэсэн тоо гарсан байсан… Оюутны төлбөрийг гар дээр нь тавьж өгөх хэрэгтэй. Сургуулиа, багшаа өөрөө сонгодог байх хэрэгтэй…гэж өрсөлдөгчийнхөө сурталчилгааны нэг гол хөзөр болоод байгаа үнэ төлбөргүй боловсролын талаар байр сууриа илэрхийлэв. (Ийм л асуудлыг тусад нь тавьж мэтгэлцүүлэх байсан юм).

16. Стратегийн ордуудыг ашиглаж эргэлтэнд оруулах талаар таны бодол?

Ц.Элбэгдорж: Хувьцаа болгож ард түмэндээ өгнө. Ерөнхийлөгч гадаадынхан ирэхэд нь ард түмэндээ хувь болгоод өгчихсөн гэж хэлж чаддаг ерөнхийлөгч байх ёстой.

Н.Энхбаяр: Миний байр суурь дэндүү тодорхой… Элбэгдоржтой нэг зүйл дээр санал нийлэхгүй. Хувьцаа хэлбэрээр өгвөл 1990-ээд оны ягаан тасалбар шиг юм болоод иргэд алдчих вий…

17. Өмч хувьчлал хэр зэрэг шударга болсон бэ? Орон сууц? ….Газар гэж битгий хэлээрэй….

Н.Энхбаяр: Өмч хувьчлал нэрээр ягаан цэнхэр тасалбараар үйлдвэрүүдийг авсан гэж ард түмэн маань ярьдаг.

Яг энд Ц.Элбэгдорж чангарч хариу дайралт хийлээ: “Өнөөдөр хүмүүс [Н.Энхбаяр гэсэн үг] амлаж болох бүх юмыг амлаж байна. Харин шударга ёсыг л амлахгүй байна… Социализмын үед гаднаа 500 хонь хэвтүүлчихээд эхнэр нь амаржихад хонь гаргаад шөл уулгачихаж чаддаггүй байсан… Дэлхийн гал зуух болсон Таван толгойг өгөх юм бол ….. хувьцаа нь дараа жил өснө…. Бид Бороо гоулдын гэрээг ашигтай, татвар авахаар байгуулсан байхад дараа жил нь [Энхбаяр та өөрөө] гарч ирээд өөрсдөө татвараас чөлөөлөөд өөрсдөө [Сү.Батболдоос өөр хэн байхав] хувь ороод авчихсан байсан

Хэрвээ жинхэнэ мэтгэлцээн байгаад цааш үргэлжилсэн бол сонгогчид хэн нь хэн болохыг мэдэж авах байсан биз.

18. 7-р сарын 1 давтагдахгүй байж болох уу?

Ц.Элбэгдорж: Шударга ёсон дээр эв нэгдэл суурилдаг. Хүүхдийг нь буудчихаад ээжтэй нь эв нэгдэл ярьж болохгүй!

Н.Энхбаяр: Би зарлиг гаргаж Монгол даяар тархахыг зогсоож чадсан. АН-ын штабын хүмүүс санал сайн авч чадвал 10000 төгрөг өгнө гэсэн байгаа. Шударга сонгууль явуулахад үнэхээр бэлэн байна уу? .. Өдөөн хатгачихаад зөвтгөж ярьж болохгүй. Уучлал гуйх хэрэгтэй..

Зөвхан энэхэн хэсэг жинхэнэ мэтгэлцээн байв.

19. Ажилгүйдэл юунаас үүдэлтэй вэ?…

Мэдээжийн асуулт учраас хариулт сонирхолтой байсангүй.

Төгсгөлд нь хоёр нэр дэвшигч сонгогчиддоо хандаж тус бүр 2 минутийн үг хэлэв.

Ц.Элбэгдорж: Миний өвөө Монгол нь Ховд аймгийн Мөстийн Бодончийн хавцалд төрсөн. Миний аав Мөст суманд төрсөн… би ээжийнхээ хамгийн бага нь … Захны даавуугаа янданд нааж индүүдээд явдаг байсан … Би 4 хүүтэй…

Н.Энхбаяр: Би өрсөлдөгчийнхөө талаар өөрийн зохиол гэсэн тараагаагүй… Монгол улс салаа замын уулзвар дээр ирээд байна… Бүтээх үү, нураах уу?… Эвийн хүч дотор шударга ёс багтаж байгаа…

Одоо л жинхэнээсээ мэтгэлцэж эхэлсэн ч ярилцлагын цаг дуусч хөтлөгч Ц.Мөнхтөр “Нэр дэвшигчдийн халз ярилцлагыг МҮОНТ амжилттай зохион байгууллаа” хэмээн гялс дүгнэж амжив.  Энэ бол түүний хамгийн сайн хөтөлсөн хэсэг.

21 Responses to “Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн халз ярилцлага (Эхний сэтгэгдэл)”

  1. tuya said

    Elbegee garsan yum chin odoo neg saihan boloh bhaa gej ard tumen itgej bga. Itgelyg ni l buu aldaasai bilee. Alban tushaal, erh medel, huuhen 3 er hunii zang evdeldeg gedeg bhaa

  2. mongonoo said

    elbegdorj garchihlaa odoo ter enhtuya kakadu nar manai elbegees uuchilalt guimaar yumaa zorig vneheer goe heljee kkkkkkkkkkkkkkk

  3. kakadu said

    Чихэр иддэг Элбэгдорж оо гэж…
    Шударга байцгаая гэж орилдог хүн өөрөө шударга ёсныхоо эталон байх ёстой шүү гэдгийг хэл бичгийн өндөр боловсролтой Энхбаяр Элбэгдоржид сануулж байна лээ. Үнэхээр янзтай жишээ байна лээ хэ хэ хэ. Бохь зажилдаг, чихэр хүлхдэг Тарчигдорж оо гэж 🙂

    • Zorig said

      MAHN-d shurgalasan huvalznuudyn setgeh tsar huree ni iim l baigaa yum daa,balchir Kakadu mini.Mongol yum bol neree bicheech.

  4. solomon said

    erunhiiduu Elbegdorj mass-d onoo avsan baihaa, Enkhbayariing neg l hiimel, uridchilj beldsen ug shig sonsogdoj biana lee

    Iltgeh chadvar Elbegdorj unen sain baina

  5. usukh said

    -Энхбаяр:-… Би Ерөнxийлөгчийн xувьд зарлиг гаргаж, ОНЦ БАЙДАЛ ЗОГСООЖ, Монгол даяр тарчиxгүй тийм байдлийг зогсоож чадсан…. Энэ хүн онц байдлыг зогсоосон гэж үү? Харин ч онц байдлыг зарласан хүн шүү дээ!!!
    -Энхбаяр :-……-Xамгийн наад заx нь уучлал гуйx xэрэгтэй. Би Төрийн тэргүүний xувьд xэдийгээр энэ асуудал МИНИЙ ЯМАР Ч ОРОЛЦООГҮЙГЭЭР БОЛСОН Ч ГЭСЭН (хариуцлагаас бултах нь л дээ) би асуудлыг xарин даамжруулаxгуйгээр зогсоож чадсан ч гэсэн xарин ард түмнээсээ УЙX-ийн xүндэт индэр дээрээс уучлалт гуйсан. НАДТАЙ АДИЛXАН ТЭР ҮЙЛ ЯВДЛЫГ ТУРXИРСАН XЭН НЬ өнөөдөр уучлалт гуйчаад, xэн нь өнөөдөр юу ярьж зогсож байгаа юм бэ?! Энэ асуулт ч гэсэн ард түмэнд тодорxой байгаа…

    Үүнийг юу гэж ойлгоx вэ? Энэ хүн эрүүл хүн мөн үү?
    үү?

    • Shudarga yosyg deedlegch said

      Medrel muutai huneer MAHN, tsaashlaad Hyatad , Oros mongolyn toriig bariulj bidneer daajignaad baina shuu dee! Putin Orosoo onoogiin baidald hurgesen hir ni Mongolyg bol hulgaich, luivarchin,oi uhaany dutagdaltai,Oros, Hyatadad baritsaalagdsan huneer udirduulj Mongolyn bayalagiig tsolmoh sanaarhlaa heregjuuleh gej baina,ard tumen mini!

  6. setguulch said

    MNTV-nhen asuultuudaa uridchilj beldeed Enhbayaryn humuust taniltsuulsany daraa songoj avsan ni naad heden asuult gesen sh de. Ih yum huleej blaa, daanch setgeld hursengui.Gehdee l ardchillyg demjeed Elbegeed sanalaa ugnu duu.

    • Saihan said

      Haravaas Ebayar “sedev olood” beldchihsen ni medegdej baina bilee.Tuunees ter helgii tegj hariulj chadah ch ugui.Uhaan ni dutna.Ard olong oorteigee adilhan gej boddog yum shig “or teglesen ” geh mortoo terend ni ZSBNHU-d suraltsagsdyn zardal orj baisnygaa ch uhaarahgui medrel muut.”Bolovsrolyg unegui bolgono” gechihsen zaluuchuudyg minhruulaad l…

  7. Witness said

    Чихрээс гарсан Энхбаяр… ккк

  8. Zochin said

    YOSTOI UITGARTAI UZEED YAMAR CH DUGNELT HIIH ARGAGUI METGELTSEEN BAILAA

  9. ММ-ийн захирал Очирхүүгийн авгай Энхтуяа said

    Манай агуу удирдагч Энхбаяр ялнааа харж л байгаарай. Наранбаатар бид 2 сайн ажилласан шүү.

  10. javkhlan said

    manaihan möetgeltseen zohioj chadahgui yumaa.

  11. kakadu said

    Хөтлөгч нь Үндэсний олон нийтийн телевизийн алдартай Ардчилсан Намын гишүүн хүн шүү дээ 🙂

    • Jamts said

      Arai gaigui setguulch yumsan.Har mortei eronhiilogchiin har nuglees jihuutsev uu budilna bilee.Arga ch ugui biz dee.”Eh oron, etseg eh unegui oldson ” geed medrel muutaigaa ilchilchihsen hunees chini…Iim huneer ahin tor barilrsuulahgui biz dee …

  12. irgen said

    Хоёр нэр дэвшигч бие биенээсээ ээлжилж өөрийн асуултаа асуух зарчимаар болсон бол шудрага мэтгэлцээн шиг мэтгэлцээн болох байсан байх. Өчигдөр бол шал уйтгартай урьдаас бэлдсэн асуултанд бэлдсэн хариултаа хэлж байгаа нь коммистууд зохион байгуулж байгаа аргагүй л мэдэгдэж байв. Энхбаяр нэр дэвшигч Элбэгдоржтой халз мэтгэлцхээс айсан биз дээ, мэтгэлцээн биш 10 жилийн сургуульд билет сугалаж шалгалт өгч байгаа мэт сэтгэгдэл төрвөө надад.

  13. сэтгүүлч М.Оюунчимэг, ОНТВ said

    Жол мэтгэлцээн болжээ. Үнэндээ ч аргагүй байх, тэр сэтгүүлчдийнх нь байж байгаа царай нийгмийг шинжлэн харж чадахгүы байгаа улс чинь арга байж уу.

  14. dao said

    Бантангий нь хутгаж дээ. хэ хэ. Олон нийтийн телевиз гээд байгаа шүү ганц мэтгэлцээн зохиочиж чадахгүй.

    • Dorj said

      Argagui shuu dee.Naranbaatar gej Eb-taigaa taarsan hariugui nohor udirdaj baigaa yum chini.Tegeed baahan chavargui,mongol hel baitugai ,mongol torh ch baihgui setguulchiin orontsguudaar duurgechihsen hoino.

Сэтгэгдэл бичих

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: