АЖИГЛАГЧ

Монголд, Монголын хэвлэл мэдээлэлд юу болж байна?

Хэд дахин хэтэрсэн “тэнцвэртэй” сурталчилгаа

Posted by Mongol on 2009/05/21

Маргааш өндөрлөж байгаа сонгуулийн сурталчилгааны кампани дэндүү муухай болж өнгөрөхнээ.

Уг нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн дагуу улс орон даяар нэвтрүүлэг явуулдаг 6 телевиз, нэг радиогоор явуулах нэр дэвшигчдийн төлбөртэй ба төлбөргүй нэвтрүүлгийг сар өдөр, эхлэх дуусах цаг минут, үргэлжлэх хугацааг Сонгуулийн ерөнхий хорооны тогтоолоор баталсан юм. Цаана нь “Улс даяар үйл ажиллагаа явуулж байгаа бүх радио, телевизээр Сонгуулийн ерөнхий хорооны баталсан хуваарьт зааснаас өөр төлбөртэй ба төлбөргүй нэвтрүүлэг явуулж үл болно” гэсэн хуулийн заалт  арыг нь даана. Нэг үгээр бол, нэр дэвшигчдийн сурталчилгааг дур зоргоороо явуулахыг хязгаарлаж, дээрх телевизүүдийг хөндлөнгийн, түүний дотор намуудын сонгуулын штабын дарамтаас хуулиар хамгаалж өгсөн хэрэг. “Хуваарьгүй юм чинь ямар ч арга алга” гээд буцаагаарай гэж. Мэдээж хуваарьтай нэвтрүүлгээр элдэв гүтгэлэг сэлт гарч болох ч өнөөдрийнх шиг тархи угаах хэмжээнд хүрэх ёсгүй байлаа.

Харамсалтай нь манай телевизүүд сэтгүүл зүйн үүргээ бүрэн умартаж МАХН ба АН-ын сонгуулийн хоёр штабын эрхшээлд орж хэдэн төгрөг аваад шууд тохиролцдог байжээ. Асуухлаар, тэнцвэртэй байсан, “заримдаа нэг нам нь нэвтрүүлгээ авчирч өгөөгүй өдөр нөгөө намын нэвтрүүлэг давж гараад тэнцвэргүй харагддаг” мэтээр толгой эргүүлж эхэллээ. Үнэн хэрэгтээ огт тийм биш, “заримдаа нэвтрүүлгээ авчирч өгөөгүй” байхад л аль аль намын захиалгат нэвтрүүлэг CЕХ-ны хуваариас хэд дахин хэтэрч сүүлдээ эх захаа алдаж хавтгайрсан билээ.

Жишээ болгож TV5 телевизийн ганцхан үдшийн захиалгатай нэвтрүүлгүүдийг жагсаав. Энд “Цаг” мэдээллийн хөтөлбөрөөр үзүүлсэн сонгуулийн сурталчилгааны төлбөртэй мэдээ, сурвалжлагуудаас эхлээд уран сайхны киног хүртэл зай завсаргүй шахам сөөлжин чигжсэн хоёр нэр дэвшигчдийн тухай клип, урт богино яриануудыг огт тооцоогүй юм шүү.

2009 ОНЫ 5-Р САРЫН 18. ДАВАА.

СЕХ-ноос баталсан хуваарь
Тус телевизээр явуулсан сурталчилгааны нэвтрүүлгүүд
21.20-21.25
5 мин
МАХН-ын төлбөртэй нэвтрүүлэг
18.20-18.40.
АН-ын захиалгат нэвтрүүлэг.
Ц.Элбэгдоржийн хэлсэн үг. Дотроо “Шагналыг үнэ цэнэтэй болгоно” гэх мэт хэд хэдэн бүлэгтэй.
20.10-21.03.
МАХН-ын захиалгат “Монгол Улсаа хөгжүүлье” ток шоу нэвтрүүлэг.
УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж оролцож голдуу АН ба нэр дэвшигч Ц.Элбэгдоржийн тухай шүүмжилж ярилаа.
22.38- 22.45.
АН-ын захиалгат нэвтрүүлэг. Ямар нэгэн нэр, оршилгүй, нэр дэвшигч Ц.Элбэгдоржийн хэлсэн үгнээс бүрджээ.
22.59- 23.10.
АН-ын захиалгат нэвтрүүлэг. Дотроо Гүтгэлэг1,  Гүтгэлэг 2, Гүтгэлэг 3 … гэх мэтээр дугаарласан.
23.11-23.20.
АН-ын захиалгат нэвтрүүлэг. “МАХН-ын шударга гишүүд ярьж байна” нэртэй
23.22-23.47.
МАХН-ын захиалгат нэвтрүүлэг. “Шинэ Монголын залуус хөгжлийн төлөө хамтдаа” нэртэй. Лектор Даваахүү, Хатанбаатар нар Н.Энхбаярын үнэ төлбөргүй боловсролыг дэмжиж 21 аймагт лекцээ үнэ төлбөргүй уншиж байгаа тухай.

Одоо ядахдаа сонгуулийн сурталчилгааны сүүлчийн өдөр Монгол Улсын хууль ба СЕХ-ноос баталсан хуваарийг ягштал сахиж хойшид  ийм юм хийхгүй гэдгээ харуулж яагаад болохгүй гэж?

7 Responses to “Хэд дахин хэтэрсэн “тэнцвэртэй” сурталчилгаа”

  1. Tulga said

    Bi tegj bodohgui bna. Naranjargal, Tserenjav 2-oos oor yos zuitei setguulch alga gene shuu.Yaj tegj helj chadaj bnaa.Naranjargal ni hudlaa yos zuitei haragdah gej tom tom yum yarij yavdag, bas boloogui ee tusul heregjuuleh nereer gadnaas mungu ugaadag avgai.Tserenjav ni setgetsyn uvchtei.Naad 2-iin chin setguul zuid oruulsan huvi nemryg bi l lav medehgui yum bn.Setguulchdee l baahan muultsgaadag 2 doo.

    • Tulga-d said

      Uuchlaarai. Ta tegvel yagaad uuniig unshdag yum? Mongolyn setguul zui, urlag, soyolyn salbart mergejliin shuumj sudlal us agaar met heregtei baina.Haramsaltai ni mergejliin surguuliig ni togsson humuus ajlaa hiihgui baina.Tednii surgaltand zartsuulsan Hairan ulsyn mongo horongo!Ebayaryn demiirdeg shig “unegui bolovsrol” baigaagi yum shuu.Ih orond chini ZSBNHU-d suraltsagsdyn zardal orchihson l baisan shuu dee.

  2. baingiin unshigch said

    Монголд Цэрэнжав гуай, Глобийн Наранжаргал хоёроос өөр тэнцвэртэй, ёс зүйтэй сэтгүүлзүйн тухай ярьдаг хүн гэж алгаа

  3. geegii said

    мэтгэлцээний талаар хурдан бичээрэй, хүлээж байна

  4. geegii said

    маш их баярлалаав монголд нэг ч гэсэн сэтгүүлч өөрийн мэргэжлийн зарчим дээр зогсож, хөндлөнгийн хяналт хийж чадаж байгаад. даанч ганцаардаж байна даа. хэдэн сэтгүүлч нэгдээд хийвэл өшөө зөндөө юм гарна даа, тиймээ

  5. Witness said

    Та цагуудаа бичихдээ хоёр газар алдсан бололтой, жаахан төөрөлдүүлж харагдаад байна.

Сэтгэгдэл бичих

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: