АЖИГЛАГЧ

Монголд, Монголын хэвлэл мэдээлэлд юу болж байна?

МАХН-ын үнэртэй фашизм

Posted by Mongol on 2009/05/20

Өчигдөр орой TV5 телевизийн оргил цагаар МАХН-ын захиалгат нэвтрүүлгийн цагаар “Монголоороо л үлдэх юмсан” нэртэй эрэн сурвалжилсан нэвтрүүлэг үзлээ. Сэтгүүлч бүсгүй Ерөнхийлөгчид нэр дэвшигч Ц.Элбэгдоржийн удам угсааг тодруулахаар Ховд аймгийг зорин нисч нутгийн иргэдтэй уулзаад иржээ. Хөгшид голдуу хүмүүс ам уралдан ярина:

– Элбэгдоржийн өвөө – Монгол нэртэй хүн Шинжаанаас 10 орчим насны шар хүүхэд дагуулж орж ирсэн…

– Элбэгдоржийг хятадын эрлийз юм байгаа юм гэж хэлдэг…

Бусад яриаг алгасья. Ховдчууд нэг нэгнээ ингэж муулдаг хүмүүс байна. 

Өөрт нь хамаатай л биш бол мэдээлэл гаргаж өгдөггүй Улсын төв архиваар энэ сэтгүүлч орж 1933 оны хүн амын тооллогоор Цахиа нэртэй хүн бүртгэгдээгүй, тэгэхлээр Монголд байгаагүй гэх мэтээр ухаж төнхөн, бас ШУА руу утасдаж уугуул иргэн гэсэн ойлголтыг тодруулаад амжжээ.

Ийм их нотлох баримтаар зэвсэглэсэн сэтгүүлч маань Ц.Элбэгдоржийг халх ч биш, захчин ч биш … гэж оношлоод зогсохгүй “Монголыг зөвхөн монголчууд удирдсан цаг л монгол хүнийг хайрлана” гэж анхаарууллаа. Тэгснээ Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг үндэс угсаагаар нь ялгах гэсэнгүй хэмээн хаяагаа малтаад О.Дашбалбарын “Монголоороо л үлдэх юмсан” шүлгийн нэрний ард орж дуусгав.

Сонгуулийн солиорол иймдээ тулжээ. Ц.Элбэгдорж Монгол Улсын уугуул иргэн мөн гэж хүлээн зөвшөөрөөд нэрийг нь дэвшүүлсний дараа юу яриад байна аа? Ховд аймгийн зарим сумынхан Элбэгдоржийн өвөг дээдсийг урдаас орж ирсэн гээд дургүй, магадгүй гадуурхдаг байж. Тэгээд юу гэж? Хаа сайгүй хүмүүс нутаг нугын үзэл гаргаж илүү дутуу юм ярьдаг. Үүгээр албан ёсны улс төр хийж болох уу? Болохгүй гэдгийг нэвтрүүлгийн захиалагч МАХН маш сайн ойлгож иймээс сэтгүүлчээр могой бариулсан хэрэг. Цаадах нь “миний бие сэтгүүлч Д.Ариунаа” гэж сагсуурч байгааг бодоход овоо мөнгө цүнхэлсэн байж таарна. Сүүлдээ хэт чармайж Цахиагийн төрсөн бууцыг хайж гэж Ховдоор баахан хэсэж харагдав. Тэр хүн чинь урдаас аавыгаа дагаад орж ирсэн юм бол төрсөн бууц нь Монголоос яаж олдох вэ дээ?

Мөнгөөр хэн нэгний бууны нохой болдог сэтгүүлч ийнхүү нэгээр нэмэгдэв.  Бас Мөст сумын Засаг даргын орлогч З.Рагчаабазар гэдэг төрийн албан хаагч хүн бусдын удам судрыг муулаад зогсож байгаа бол энэ төр нэг л биш ээ…

Хэд хоногийн өмнө хас тэмдгээр гоёсон ширүүн залуучууд хэвлэлийн хурал дээр үг үсгийн зөрөөгүй адил юм яриад сууж байсан шүү!

48 Responses to “МАХН-ын үнэртэй фашизм”

  1. Dao-d said

    Neree mongoloor bicheech. Dao gechiheed Mongolyn toloo bichij bui chini neg l unemshil muutai baina.”gej nohor” bish -“eh oronch”,”tsuurtsgaah” bish- “domog bolson” geech.Mongol helee sain sur! Hyataduud bodlogoor bolovsrolyg unagaad baina.Mongoloo gesen setgeltei l yum bol uund ni buu avt. Biee daagaad ch bolson torolh helee togs ezemsh!

  2. dao said

    өрөвдмөөр амьтад. хилийн гаднаас нүүж ирсэн монголчуудаас ганцхан жишээ хэлэхүү манлай ван дамдинсүрэн гэж нэг нөхөр гамингийн шоронд босоогоороо үхсэн гээл цуурцгаадаг. тэрийг үнэн худлыг би мэдэхгүй ч тэр хүн хилийн гаднаас тэр тусмаа хятадаас нүүж ирсийн. зорлиго нь юу гээч тусгаар тогтносон монгол улсдаа хүчин зүтгэх гэж. энэ хүмүүсийг монгол биш гэж хэлж байгаа хүмүүс бол өөрсдөө монгол биш учир нь тэд биднийг хагаралдуулахыг хүсэж байна шүү дээ.

  3. Songogch said

    Tiim shuu Witnessee chamtai sanal ikh niilj bna. 2-uulaa taniltsakh uu? he he

  4. Witness said

    Цахир гэсэн газрын нэрнээс Цахиа гэж нэр өгсөн гэж байна даа. Монголд төрсөн хүнийг гарал үүслээр нь ялгаварлан гадуурхах, үндэстэн ястны хооронд яс хаяхыг хуулиар хориглосон байдаг юм даа.

  5. mir said

    elbegeegiin deesh 3 dah uyiin mongol gedeg ovoo ni shijinaas huugee daguulsan gej ochigdor yarisanaas yamar elbegeeg mongol ulsiin irgen mon eseh der ni yarisiimuu iim sonin ym bicheed mon ajiglagch bj haragdaarai

    Ti hua biluu ene ni Tsahia gej huudee ogson bh magdalaliin onoloor bol mon l bizde harin elbegee maani mongolduu nertei shuu sain harval tovd manjruu ch horvoh bolomjtoi l bizde

  6. Songogch said

    Ер нь үнэн байсан яадгийм бэ? Тэгээд юу гэж. Элбэгдорж монголд төрсөн монгол хун биз дээ.”Монгол хүн гэж хэлэгдэхийн тулд монголын төлөө цохилох зүрхтэй байх ёстой” гэж. Хурлийз мурлийз гэгдэх тэр хумуусийн монголоо гэсэн сэтгэлд ингэж сэв суулгадгаа болимоор юм.

    • Ono said

      Haramsaltai ni Hyatad taldaa elegtei humuus tord shurgalachihaad Mongol oron, mongolchuudyn esreg bodlogo yavuulaad hariinhny gar hol bolood baigaagaas ene buhen ulbaatai .Tuunees ali Mongoldoo elegtei, mongolyn toloo baidag erliiz, hurliiz, sharliizuudyg ter geh ve.Ted harin urvagchdad henii buyanaar gadaad, dotoodod ondor bolovsrol ezemshij odii daitai amidarch baigaag ni oi toind ni ortol senhruulj ogoh heregtei!Unasan gazar ugaasan us ni Mongol gedgee BUU MART gej tsag tutam sanuulj bai!

  7. Songogch said

    Какадуу минь ээ чи ойлгож бичээч. Хэн Элбэгдоржийг тахин шутчихээд байгаа юм бэ? Чи ерөөсөө нарийн учрыг ойлгохгуй юмаа. Шал өөр юм л бичээд байх юм

  8. Би said

    Ахиад би. Ер нь бол коммунизмийн ухуулга үнэртсэн сэтгүүл зүйгээсээ салж чадаагүй хэвлэл мэдээллийн хэрэгслэлүүд болон улс төрчдийн гар хөл болсон сэтгүүлчдээр дамжин монголын сэтгүүл зүй өөрөө хордоод зогсохгүй ард түмнийг хордуулж, улс төрчдийн бусармаг үйл ажиллагааг хэт дэвэргэж байна. Үнэхээр харамсмаар

  9. Би said

    Би сэтгүүлч. Гэхдээ манай сэтгүүлч нэр зүүсэн 2 нүүртэнгүүдийг хараад үнэхээр дургүй хүрч байна. Энэ эмэгтэй өөрийгөө эрэн сурвалжлагч гэж тунхаглаад байгааг нь харахаар бүр өрөвдмөөр юм. Ичих нүүр гэж алгаа. Сургасан багш нар нь харж байдаг болов уу

  10. Witness said

    Өчигдөр Элбэгдоржийн ээж нь өөрөө ярьж байна лээ шүү. Харин тэр халх биш хүмүүс халх гэж бүртгэгдэх тохиолдол зөндөө байсныг тэр үеийн хүмүүс мэдэж буй заа. Ер нь ястнаар нь бүртгэдэг ёс ард түмнийг хагаралдуулах нэг зүйл болж буйг ухааран сүүлийн үед овгийг сэргээж авсан бус уу. Тэгээд ч Чингис хааны үед ястнаар нь ингэж хавчин гадуурхах явдал байгаагүй учир кидан гаралтай Елюй Чуцай, татар гаралтай Шихихутуг гээд өчнөөн олон ястнууд Монголын төрд зүтгэж байсныг түүхийн ном зохиолоос уншиж л байсан байлгүй дээ.

    • Dandar said

      Tiim shuu.Ch. Lodoidamba guian saihan helsneer”Mongol hun gej helegdehiin tuld Mongolyn toloo tsohiloh zurhtei baih yostoi” gej.Mongolchuudyg olon namd taltsuulj baigaa ni ardchilalaar dalimduulan tsoohon mongolchuudyg hagalan butargah gesen hyatadyn bodlogo yavagdaad baina.Tiimees sonor seremjtei baitsgaaya, mongolchuud aa!

  11. setguulch said

    Ta ooroo setguulch hunii uurgiig medeh uu. Humuus oilgoj yadaj baigaa asuudliin talaar barim tsuguulahaar ih zardal gargan hol yavdag setguulch onoodoor hed baina ve? Barimtgui ooriin bodloo tulgah gesen setguulchdees bolj Mongoliin setguul zui baruunaas hocorch baigaag huleen zovshoormoor yum. Harin ter tsuluulsan barimt ni unen hudliig medehgui. Hudlaa gej ergelzej baigaa setguulch araas ni yavaad dahiad survaljlaga hiigeed ireh heregtei shuu dee. Tuunees ingej muulaad suudag ni setguulch bish, hooson chalchigch gedgee l haruulj baina daa. Bi ter setguulch zov, buruu barimt tsuluulsan, hunii mongoor yavsan uu, ooriin mongoor yavsan uu gedgiig barimttaigaar medehgui uchraas sain setguulch, muu setguulchiig dugnehgui. Gol ni surag, hov jiveer bish, barimtaar survaljilsan arga helberiig saishaaj baina.

  12. songogch said

    Etsiin etsest unen neg l bii. Ter uneniig batalgaatai medeegui bol busdiig muulaad yahav dee. Elbegdorj unenee l heleh heregtei.Halh uu, Zahchin uu, Uigar uu, Hyatad uu…Tuunees humuusiig margalduulaad, humuus tuunees ni bolood hereldeed baih shaardlagagui. Ter eren survaljlah survaljlaga hiisen setguulchiig muulaad yahav dee. Amerik, Europe, Japan g.m-d humuus dund yanz bureer yarigdaad baigaaa asuudliig toruulahaar yavdag setguulchid mash ih baidag shuu dee. Tedniigee hunii muu uzeh gelee, setguulch bish gej helddeggui, harin ch bodit

  13. kakadu said

    Нохойн баас гэж… Ерөөс энэ нэг хүнийг тахин шүтэх үзэл монголчуудын дунд ямар их түгээ вэ? Элбэгдорж гэдэг хүнийг улаан цээжээрээ өмгөөлж, бүр ганц ч хир халдаахгүйгээр бурханчлан үзэх үзэлд зарим хүмүүс бүр донтчихжээ. Элбэгдорж нүцгэн явж байсан ч хувцастай явж байна гэж гүрийж өмгөөлөх бууны ноход байна л даа эд нар чинь. Та нарт Элбэгдорж цагтаа банкууд дампууруулж худалдаж байсан нь, улсын үйлдвэрүүдийг өөрийн хампаануудад “бэлэглэж” байсан нь, тогтвортой байдлын гэрээг анх санаачилж байсан нь, машины аваар хийж хоёр хүний амийг авч байсан нь, 7 сарын 1-ийг өдөөхөд гол үүрэг гүйцэтгэсэн нь, одоо нэгэнт батлагдаад байгаа харийн солонгосуудтай хандивын уулзалт хийж байсан нь гэх мэт энэ олон но-той юмнууд огт хамаагүй юм уу тэ??? Элбэгдорж л байвал ийм юмнууд хийж болдог, тэрнийг нь хайхрахгүй байж болдог, харин бусад хүмүүс бол болохгүй юу тэ? Шударга байцгаая гэж чарлаад байгаа хүн өөрөө тэр шударга ёсны чинь эталон байж чадахгүй байгаа нь огт хамаагүй юм уу тэ? Хэрэв энэ тахин шүтэх үзэл биш юм бол өөр юу байж таарах вэ?
    Тэгээд энэ улаан хамгаалагчдад нэг нийтлэг зүйл байна. Тэр нь юу гэхээр, өөрсдийнх нь амин шүтээн болсон Элбэгдоржийг нь муулахаар үсчинэ, өрвөлзөнө, архирна, агсарна гэж жигтэйхэн, хараал зүхэл урсгаж, дайрч давшилна гэж агуу, буу байсан сийхгүй буудаж, сэлэм байсан бол сэжиглэхгүй цавчих шинжтэй, бусдын үзэл бодолд хүлээцтэй хандах чадваргүй яахын аргагүй хэт улаан коммунист, ногоон малгайт зан төрхтэй улсууд. Бүгд биш л дээ, дийлэнх нь.

    /Бүх нүдэн балай, чихэн сохор хамгаалагчдад зориулав./

    • geegii said

      Хувьсгалт нам гэдэг ганцхан сувгаар мэдээлэл авдаг, тэрнийгээ эцсийн үнэн гэж итгэдэг тархиа угаалгасан хүн байна даа. Монголчуудаа бид МАХНын монгол биш шүү, Б.Ренчин, Анандын Амар, Р.Чойном, Санжаасүрэнгийн Зориг нарын монголын төлөө зүрх сэтгэл нь цохилж, хүнд хэцүү цагт хэнээс ч айлгүй үнэний төлөө зогсож чаддаг хүмүүсийн МОНГОЛ юм шүү дээ.

      • kakadu said

        За яах вэ. Ганцхан суваг байг. Тэгвэл ганцхан юман дээр хариулаад өг. Элбэгдорж тэр 3-15-нд солонгосуудтай ямар уулзалт хийсэн юм бэ? Байгаль хамгааллын хурал биш байсан нь одоо нэгэнт тодорхой болсон. Үүн дээр л тайлбар авъя. Тэгвэл би бусад бүх үгээ буцааж авъя.

    • Kakadu-d said

      7-saryn 1-nii chini zohion baiguulagch ni M.Enhbold, Amarbold,Monh-Orgil,tednii tsaana Hyatad;S.Bayar , tuunii tsaana Oros; uuniig dalimduulaad eronhiilogchiin zasaglaltai bolohyg sanaarhagch Enhbayaar,Hyatad, Orosyn ali alinyh ni neentgend orchihson eh ornoosoo URVAGCH!Hyatadyn hurliiz Mieegombyn Enhboldyg Hotyn zahiragchaar hen tavisan yum?Ebayaar shuu dee.Ooroo uuniigee TV-geer id hav bolgood yariad baisan shuu dee.Sanaagaar boldog bol mongolchuud bugd songuulid oroltsohgui baigaad dahin eldev yumand hutgaldaagui ner devshigch naryg gargahyg shaardah baisan yum.

  14. New Kids said

    Тэр нэвтрүүлгийг үзээд хүмүүсийн дургүй их хүрч байна. Элбэгдорж Монголд төрсөн, Монголд амьдарч байгаа Монгол хүн гэдгийг бид мэднэ.Киви хамтлагийн хар, шар хоёр хүүхнийг Монгол биш гэж хэлээд үз л дээ. Өөрснөө ямар их дургүйцэх бол! Миний найз нарын дотор казах ч бий, буриад ч бий, өвөр монгол гаралтай хүн ч бий. Тэглээ гээд биднийг хэн монгол биш гэх юм бэ? Үүсэл гарал, үндэс угсаагаар ялгарлан гадуурхах үзэл 20-р зуунтай хамт түүхийн хог дээр хаягдсан шүү дээ. Америкт Монгол ээжтэй, америк аавтай хүүхдүүд төрж байна. Бас Солонгост монгол ээжтэй, солонгос аавтай хүүхдүүд төрж байна. Тэд хэзээ нэгэн цагт Монголд ирээд ажиллаж амьдараад монгол эхнэр аваад хүүхэдтэй болбол тэдний хүүхдүүдийг бас Монгол биш гэх үү?

  15. zorigtsoc said

    Цэрэнжав ахаа Монголоороо л үлдэх юмсан гэж М.Зэнээ гуай хэлээгүй билүү

    • baldan said

      JAALUUDAA,

      SAIN BAITSGAANUU, ULAAN TSETSEG HARAHAAR MINII BOOLJISH HUREED BAINA, HELEH CH UG ALGA

  16. Songogch said

    Ene nevtruulgiig uzeed Elbegdorjid sanal ogohoor ergelt butsaltgui shiidlee. Hu nam ulam jigshmeer sanagdaad. Terneed Kakadu- giin helsen shig Elbegdorjiin fan bol ogt bish. Ter hun aldaa onootoi l hun.Gevch oor songolt alga.

    • Davaa said

      2 nam oor songolt ogsongui.

      Enhbayaaryg bodohod tsergiin alba haaj. Etseg ,2 ah ni Mongolyn toloo tulaldaj ami nasaa aldaj.Ebayaryn avgaig ni Ih tengert hevtej baihad Edorj ehnerteigee olon arvan onchin huuhduudiig asarch , halamjildag yum baina.Ardchilalyg avchraltssan bolohoor bas Edorjiig songohoos.

  17. Kakadu-d said

    Chi bitgii horvoog buzarlaad, hagas soliotoi ugee end tend batgana ot tsatsaj baigaa ium shig tsatsaad yavaad bai l daa. Teneg hun ooriigoo teneg gedgiig, teneg ium bichij baigaagaa yaj medehev dee.

    • kakadu said

      Чамд өөрт чинь хандан хэлэхэд чи надаас тэнэг. Тэгэхээр чи адгийн тэнэг. Муу коммунист минь.

  18. zochin said

    Teren deer bishee. Elbegdorj yagaad neg gazar halh geed, neg gazar zahchin geed temdegluulsniig? Yagaad Tsaihia gedeg hunii tursun gazar todorhoigui baigaag? geh met asuultuudiig todruulhiig hussen baina. Ta nar sanaj baigaa bol edgeer asuudal zuvhun ene songuulitai holbootoigoor garch ireegui shuu!!! Elbegdorjiig mongoliin uls turiin amidrald hutgaldan orj irsen tsagaas l ehlen ard tumnii dund am damjin yarigdaj baisan baih shuu. Harin ter setguulch anh udaa ene talar asuult asuusan baina bus uu?

  19. Сайнаа said

    Энхбаярын суртчилгаа Элбэгдоржийг захчин гэдэг дээр л тогтож байана шдээ.

  20. Tumuruu said

    Mongol Televizeer oron dayar naad nevtruulgyg uzuullee. Olon nyityin TV ingej boloh uu? Naranbaatar darga aa.

    • Saihan said

      Natanbaatar” buuny nohoi” oo gee.Datga hun ingedeggui yum.Bid doromjluulan doromjluulan MUONTV-d huraamjaa ogon iim munhaguudyg tejeeh hereg yu baina aa, uzegchid ee???

  21. gold said

    Mongolchuud bid hezee bie bienee hemeldegee bolih yum boloo? Mongoloo l gesen zurh setgeltei bol hen ch eronhiilogch bolj bolno sh de. Peru gedeg ulsyn eronhiilogch ni Japan hun baisan udaa bdag sh de. Enhbayar l eronhiilogch bitgii boloosoi.Setguulchid mungunii tuluu yu ch hiihees butsahaa bolison ni daanch haramsaltai.Gehdee ted olon bish bga ni yamai da. Buh setguulchdyg end hamruulj bolohgui l de.

  22. usukh said

    Xa, xa , Tsenddoo ” Irmel Mongol” oguuleldee ingej bichjee: ..Тиим болохоор танаас би хэзээ ч удам судрынхаа”б” хэсгийг тас нуудаг юм бэ? таны хамар яагаад том байгаа юм бэ? Та яагаад иим өндөр байгаа юм бэ? Та яагаад морь унахын оронд морийг унагаадаг юм бэ гэж асуудаггүй билээ.
    Уул нь манай хүүхдүүдийн дуртай бараг ардын гэмээр нэгэн дуунд
    Намхан нуруутай
    Навтгар хамартай
    Могжоохон даагатай
    Жогжоохон хүү би
    Морьтой хүн шүү дээ
    Монгол хүн шүү дээ…хэмээн өгүүлдэг юм шүү дээ. Unen xorjoontoi. Nad ixed taalagdlaa. Ta nariig mon unshaasai gej xusch baina.

  23. usukh said

    Xa, xa , Tsenddee ” Irmel Mongol” oguuleldee ingej bichjee: ..Тиим болохоор танаас би хэзээ ч удам судрынхаа”б” хэсгийг тас нуудаг юм бэ? таны хамар яагаад том байгаа юм бэ? Та яагаад иим өндөр байгаа юм бэ? Та яагаад морь унахын оронд морийг унагаадаг юм бэ гэж асуудаггүй билээ.
    Уул нь манай хүүхдүүдийн дуртай бараг ардын гэмээр нэгэн дуунд
    Намхан нуруутай
    Навтгар хамартай
    Могжоохон даагатай
    Жогжоохон хүү би
    Морьтой хүн шүү дээ
    Монгол хүн шүү дээ…хэмээн өгүүлдэг юм шүү дээ. Unen xorjoontoi. Nad ixed taalagdlaa. Ta nariig mon unshaasai gej xusch baina.

  24. zochin said

    Chi harin hyatad yerunhiilugchtei uls ruugaa arilval yamar ve? Urd zugt beleehen baij baigaa shuu!

    • Witness said

      Монгол улсад хужаанууд нь 99.99% тул хужаа хүн ерөнхийлөгчөөр сонгогдох нь зүйн хэрэг билээ. Ха ха ха.

      • zochin said

        wow tiimuu. bi l lav hujaa bishdeg. chi hujaa yum uu?
        daanch suuluuin ued mongoloor duurchihlee geed baisan chi tednii neg yum bna ldaa.

  25. Witness said

    Жинхэнэ цэвэр 100% ориг монгол Какаду гуай Энхбаяртайгаа цуг цэвэр монголчуудынхаа нутаг руу явбал ямар вэ?

  26. boldoo said

    Какадутай санал нийлж байна…. Үнэхээр халх юм уу эсвэл захчин юм уу.. Мэдээж энэ бол чухал асуудал биш л дээ. Энэ үнэн шударга байна гэдэг өөрөөс нь эхлэх ёстой биш үү? Захчин, аав нь шинжаанд төрсөн гэхэд яагаад ичээд байдаг билээ? Энэ тийм ичиж нуумаар зүйл гэж үү? Би захчин байсан бол бахарханаа…

  27. iga said

    Тэр нэвтрүүлгийг үзээд савж унаад, үг хэлж чанахгүй инээсээн.

    … Дэндүү их инээлээ гэтэл дэрээ нэвширтэл уйлсан байлаа … гэдэг шиг

  28. kakadu said

    Энэ сонгууль гэдэг хэрүүл, хоёр тал болон талцаж буй их үйл “хэргийн” дунд Үнэн гэдэг нэг юм огт мартагдаж, хэнд ч хэрэггүй зүйл болж хувираад байна. Үнэн ямар байх нь хэнд ч падлийгүй болжээ. Элбэгдоржийн аав Цахиагийн гарал үүслийн талаар ухаж төнхсөн нь мэдээж хуншгүй, эсвэл өөдгүй загнасан мэт санагдаж болох. Надад ч гэсэн огт тэгж санагдаагүй гэвэл худлаа болох байх. Гэхдээ байна аа? Үнэн гэдэг юм бүхнээс илүү чухал гэдгийг санах юм бол энэ асуудлыг харин ч сонирхож нягталж эргэлзээтэй маргаантай асуудлыг тодруулах нь зүйтэй гэсэн дүгнэлтэд хүрнэ. Та нар надтай санал нийлэх байх, хэн нэгэн хүний төрсөн нутаг усныхан нь нутгаас нь төрсөн олны танил хүнд харин ч ам сайтай байж, магтан сайшааж, унасан газар угаасан усыг нь нэг нэгээсээ өрсөн байж зааж өгч бахархаж ярих дуртай байдаг. Гэтэл Элбэгдоржийн тухайд, түүний эцэг эхийн тухайд, эцгийнх нь гарал үүслийн тухайд нутаг усныхан нь болох Ховд аймгийн Зэрэг сумынхан, бас Мөст сумынхан тийм ч ам сайтай байдаггүй нь тодорхой байна. Энэ бүхэн зайлшгүй эргэлзээнийг үүсгэнэ. Цахиа гэлэг хүн маань халх ч биш, захчин ч биш болж таарч байна. Бас монголын нутагт төрөөгүй нь тодорхой болж байна. Тэгэхээр ямар яс үндэстэй хүн болж таарах вэ гэсэн асуулт мэдээж гарна биз дээ? Мэдээж мууг үзэхдээ энийг сонирхоод байгаа юм биш. Зүгээр л мэдэхийг хүсч байна. “Яагаад үүнийг мэдэхийг хүсээд байгаа юм, энэ хэнд хамаатай юм” гэж Элбэгдоржийн фэнүүд дургүйцэж таарна. Тэгвэл үүнд нь би ингэж хариулж байна: “Би мэдэхийг хүсч байна. Элбэгдоржийн гарал үүсэл надад хамаатай, надад сонин байна, учир нь энэ хүн чинь Монгол улсын төрийн тэргүүнд өрсөлдөж байгаа хүн. Түүний талаарх бүх мэдээлэл тодорхой, нээлттэй, элдэв буруу зөрөө юмгүй байх ёстой.” гэж…

  29. javkhlan said

    urdaas nuuj orj irsen bol harin ch sain yum bish uu. eh ornoo nutag usaa geed orj irsen gedeg bol harin ch baharhamaar yum daa. odoo hyatadad olon mongolchuud maani tusgaar togtnoltoi Mongol uls gej baidag geed suuj baigaa.

  30. Witness said

    Энхбаяраас бусад нь хужаа юм чинь, нэг хужаагаа л ерөнхийлөгчөөрөө сонгоод амар сайхан суумаар байна. Цэвэр монгол хүн болох Энхбаяр бусад цэвэр монгол цөөн хүнээ дагуулаад цэвэр монголчуудынхаа нутаг руугаа явбал зүгээр л байна шүү.

  31. unshigch said

    МАХН хүмүүсийн дургуйг жинхэнэ хургэлээ дээ

    • Oyun said

      Hurgeheer barah uu.Iim bolovson huchintei namd eh orny ireeduig daatgaj herhevch bolohgui shuu,ard tumen mini!

  32. dao said

    Үнэн худал нь ч ялгагдахгүй зүйлийг аймаар үнэмшилтэй мэтээр ярьж байгаад эцэст буудан хороож байсан түүх манайд ч байгаа. Монголын гадна трсөн өвөг эцэгтэй хүн болгон Монгол биш юм байналдаа тэднийхээр. энэ бүхнийг хийсэн тэр сэтгүүлч нэртэй янханыг яалтай ч билээ. ийм л сэтгүүл зүйтэй мэдээ хэмээгч мэдээг үзүүлэх хүний хүсэл зоригоос хамаарсан зүйл үздэг Монгол улс юмдаа.

  33. Anonymous said

    Цэрэнжав гуай та энэ мэтийн олон сэтгүүлчийг мэднэ дээ, өмнөх сонгуулиудаар ч байсан л байх. Тэд дараа нь юу хийх болсон талаар сэтгүүлчдийн данс маягийн булан нээ л дээ. Заавал муу биш, сайн, шуугиулж байсан нийтлэл ч бичиж байсан хүмүүс одоо юу хийж байна, байр суурь нь өөрчлөгдөж үү хэвээрээ юу гэх мэтийн…

  34. Болд said

    Сэтгүүлчид хэзээ ажилдаа орох вэ? Одоо болтол ажилдаа ороогүй юм биш үү? Ийм ядмаг аргаар захиалгат нэвтрүүлэг бэлдэж байгаа хүн, ирээдүйд сэтгүүлч болох гэж байгаа бол яанаа, ирээдүй нь мөн бүрхэг байнаа. Хорлонтой нь энэ нь мааст муухай хор нөлөөтэйгөөр нөлөөлнө л дөө.

  35. Uzegch said

    Энэ нэвтрүүлгийг үзсэн. Сэтгүүл зүй ингэтлээ худалдагчихсан гэхэд итгэхэд бэрх юм. Гэхдээ өөрийн нүдээр үзлээ. Тэр сэтгүүлч Ариунаа гээд байгаа шулам яавч сэтгүүлч биш. Энэ салбарын хүн биш гэдэг нь илт байсан. Асуулт асууж байгаа хандлага нь сэтгүүлч биш гэдгийг нь батлаж байна лээ. Энэ салбарын нэр хүндийг хуурамч сэтгүүлч нар унагаж дуусч байна даа. Зурагтаар гарсан л бол сэтгүүлч биш баймаар юмсан. Жинхэнэ худалдагдаагүй сэтгүүлч нар хаана байна аа?

    • SUREN said

      Ter ooroo hyatad yum shig haragdsan shuu!Suuliin ued haytad tsaraitai humuus genet gazar dooroos garch irev uu geltei tor zahirgaa,tsagdaa,hevlel medeelel geed salbar buriin alban tushaald orj ireed baina shuu! Sonor seremjtei baitsgaagaarai!

Сэтгэгдэл бичих

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: