АЖИГЛАГЧ

Монголд, Монголын хэвлэл мэдээлэлд юу болж байна?

Авлигын загалмайлсан эцэг хаачив?

Posted by Ажиглагч on 2009/05/18

Тэснэ тэснэ гэхэд яаж тэсэхэв. Өөрийг нь бараг л хятад мэтээр шиг харуулж байгаа “цэвэр монгол” ерөнхийлөгчийн талын хорон сурталчилгаагаар бүтэн сар балбуулсны эцэст Элбэгдорж дээл өмсөж уурга шүүрэн мордож адуун дундуур нааш цааш давхиснаа морь уургалж үүндээ ихэд сэтгэл хангалуун алсыг ширтсэн бичлэг шинээр гарч ирлээ. Тэгснээ хэн нэгний гэр барилцаж зогсож харагдана. Дээл нь ч зохижээ. Жирийн монгол эрийн дүр байна.

Гэхдээ нэмэргүй ээ. Энэ бол Н.Энхбаярын ганц чаддаг жанр. Тэрбээр сонгуулийн сурталчилгааны эхний өдрөөс дээлнээс салахаа болж саяхан Бурхан халдун ороод хамаагүй гоё клипэнд (баахан морьтнуудын дунд хатируулж яваа эзэн Чингэс шиг эрийг санав уу?) тоглоод ирсэн. Ерөөсөө Энхбаяр Элбэгдоржоос хамаагүй өндөр (МАХН-ын сурталчилгааны хэлээр бол урт хүзүүтэй) учраас илүү сүрлэг харагдана. Бүгд л наанаа “хүний нуруу туруу ямар хамаатай юм!” гэж хилэгнэх боловч наад зах нь монгол эрчүүд өөрсдөө өндөр, хүүхнүүд өндөр нөхөртэй байдгийг хүсдэг…

МАХН-ын сурталчилгааны нэг хөл чухам үүн дээр тогтож байгаа. Ерөнхийлөгчийн хувийн TV9 телевизийн “Но[ц]той мэдээ” “манайд гадаад орны төрийн тэргүүнүүдтэй дороос биш, урдаас нь гар барих ерөнхийлөгч хэрэгтэй”, бас “… хоёр нутагтан… захчин… ” гэх мэтээр зогсоо зайгүй авч өгдөг. Харин Элбэгдорж “тэгээд юу гэж … “ хэмээн хариулдаггүй, “тийм ээ би захчин..” гээд бахархдаггүй. Америкийн ерөнхийлөгчөөр хар арьст Обама сонгогдоод Change хийгээд явж байхад шүү.

Тэгсэн атлаа өрсөлдөгчийнхөө сул талыг дэлгэж чадахаа больсон байна. Нөгөө авлигын загалмайлсан эцэг хаачив? Хоосон лоозонгоор гүтгэж яллахыг хэлээгүй юм шүү. Түүний Ерөнхий сайд болсон 2000 оноос хойш эх захаа алдсан Улаанбаатарын газрын наймаа, Туулын эрэг, дархан цаазат Богд хаан уулын Зайсангийн барилгууд (хэрвээ Элбэгдорж тэнд амьдардаг гэсэн мэдээлэл үнэн бол ёстой хохь нь)-ыг яагаад нэхэхгүй байна? Н.Энхбаярын үед үйлдэгдсэн гаалийн Баатарын хэрэг, түүнээс МАХН-ын данс руу орсон наад зах нь 100 сая төгрөг? Нөгөө 500 сая төгрөгийг хахууль аваагүй “шударга” явдлын жинхэнэ үнэн? Төгсгөлд нь Н.Энхбаярын хөрөнгө орлогын мэдүүлгийн тоо, цифрүүд? TV9 телевиз, “Зууны мэдээ” сонин, Төрийн ордны зүүн талын барилга?

8 Responses to “Авлигын загалмайлсан эцэг хаачив?”

  1. Shudarga yosyg deedlegch said

    M.Enhbold ,Barsbold,Su.Batbold geed hyatdyn gar hol bolson humuusiig Ebayar ooroo tord shurgaluulaa biz dee!Tegvel harid elegtei humuusees mongolyn toriig tseverlehiig shaardatsgaaya,mongolchuud aa!

  2. Ganchimeg said

    Чиний ч зөв, миний ч зөв гэдэг шиг юм болоод байгаа юм биш үү? Тэр 2 ер нь 7 сарын 1-ний асуудлаар яагаад олигтой дуугарахгүй байна. Чамд ч но бий, надад ч но бий гээд зохичихов уу айн?

  3. unshigch said

    “Бараг Хятад маягаар харуулж байгаа” биш бур цаана чинь Элбэгдоржийг бараг л Хятад болгочихоод байна. Муу тэнэг ХУ намынхан. Ху намынхны төлөө л биш бол чөтгөрийн ч төлөө саналаа өгсөн яахав. хэ хэ

  4. Mongol xvv said

    Хүний нуруу туруугаар оролддог ч сайн эрийн шинж биш дээ. Өөрөөсөө намхан гээд дээрэлхэх муухай шүү.

    • Mongol huud said

      chi end tendgui l hesej yavah yumaa daa aan, yasan surug inergutei hun be..

      • Mongol Xvv said

        Энд тэндгүй хэсч болохгүй ээ. Чи болохоор миний орсон газар болгоноор орох эрхтэй. Энэ ч ёстой ху-гийн үлгэр дууриалаар явч буй хүн байна даа.

  5. baingiin unshigch said

    Би заавал өөрөөсөө өндөр нөхөртэй байхыг хүсдэггүйшд, Цэрэнжав ахаа. kkkk

  6. altai said

    Enkhbayariin ter unaad gaihuulaad baisan moritoigoo unaad morinii nuruu hugarsan gej ynenyy, tegyyl ih muu yoriin yum bnaa,Enkhbayariig songoh geed bga huduunii arduud eniig medej avah heregtei shd, mongol hyn morinoos unaad ter tusamaa morinii nuruu hugarnaa gedeg mash muu yor bgaa bhgyi yu, ene yurunhiilugch boluul, mongol ulsiin nuruug avah yum bnal daa

Сэтгэгдэл бичих

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: