АЖИГЛАГЧ

Монголд, Монголын хэвлэл мэдээлэлд юу болж байна?

Гүтгэлгийн шуурганаас “аврагдлаа”

Posted by Mongol on 2009/05/15

“Хөлөг онгоцны мэдээ” (Shipping News) гэж америкийн кино бий. Далайн эргийн боомт хотын сонины эрхлэгч нэг удаа ажилчин залууг сурвалжлагч болохыг ятгаж иймэрхүү хичээл заадаг.

– Тэр үүлийг харж байна уу? Чи сурвалжлагч хийвэл яаж бичихэв?

– Үүл нүүж байна …

– Биш ээ! Бөөн хар үүл гарч аймшигт шуурга дэгдэхнээ гэж бич!

– Шуурга болохгүй бол яахав?

– Аймшигт шуурганаас аврагдлаа гэж бич!

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа нэг иймэрхүү. “Гүтгэлэг” – няцаалт – “гүтгэлэг” – няцаалт …. Сүүлдээ хэн нь юугаа нэхээд байгааг тахиа, өндөг хоёрын аль нь анхдагч шиг ойлгоход бэрх болов. 

Хамгийн сүүлийн хэдэн жишээг сануулахад, СЕХ-ноос Энхбаярыг 60 хувиар ялуулахаар бэлтгэж байгаа, эсвэл “Шууданч бор шувуу“ нэртэй нэр хаяггүй товхимол, АН-аас сонгуульд “зарцуулж байгаа” 11 тэрбум төгрөг зэрэг гүтгэлгийн эздийн овог, нэр, ажил албан тушаал тодорсон уу?  Заавал хариуцлага тооцно гэж ам тангараг өргөөд байсан хаачив?

Хоёр нам бие биенээ ээлжилж гүтгэсэн байх тул хоёулаа ээлжин дээрээ амаа хамхихаас өөр аргагүй болжээ. Өөр тайлбар олдохгүй байна.

8 Responses to “Гүтгэлгийн шуурганаас “аврагдлаа””

  1. kakadu said

    Элбэгдорж харин Энхбаярын 1,3 тэрбум долларыг хаанаас гаргаж ирэх бол? ккк

  2. kakadu said

    Энэ байна аа ийм л дээ. Мань мэтийн жирийн хүмүүс бол бохь чулуудаад дараа нь би тэгээгүй гэж мэлзэж болно. Учир нь бид бол жижиг гарууд. Бид шударга байцгаая гэж зурагтаар орилдоггүй жирийн хүмүүс. Харин “Шударга байцгаая” гэж орон даяар зарлан тунхагладаг тэгээд төрийн тэргүүний сонгуульд өрсөлдөж байгаа хүний хувьд энэ бол жижиг асуудал биш л байхгүй юу. Бусдыг шударга байцгаая гэж уриалдаг хүн өөрөө том жижиг бүх л юман дээр шударга байх ёстой. Эр хүн шиг байх ёстой байхгүй юу. Харамсалтай нь Элбэгээ тийм байж чадахгүй байна л даа. Би бохь хаяагүй гээд байсан гэтэл бохио чулуудаж л байналээшт. Уг нь жижиг асуудал мэт боловч Элбэгдоржийн хувьд мөсөн уул байхгүй юу. За тэр солонгосын бичлэг байна. Байгаль хамгааллын асуудлаар хуралдсан гээд байсан Элбэгдоржийг дэмжигч солонгосуудын хурал болж хувирсаншт. Энийг бас үалихгүй асуудал гэх үү? Тэр солонгосуудын ярьж хэлж байгаа зүйлсийг сонсоо биз дээ. Монголын талаар яаж өөрийн нутаг шиг амар юм бодчихсон донгосч байгааг нь, Элбэгдорж тэрэнд нь яаж толгой дохиж суухыг харсан л биз дээ. Энэ тэгээд шалихгүй асуудал юм уу? Тэр байгаль хамгаалал – Элбэгдоржийг дэмжигч клубынхаа хурлын бүтэн ориг бичлэгийг одоо болтол гаргаж үзүүлэхгүй л байнашт.

    • Mongol Xvv said

      Энхбаяр 1,3 тэрбум доллараа (за 130 сая доллар ч байсан аймаар их мөнгө байна) хаана нуух бол? Ккк

  3. NBA said

    Элбэгээг харин яагаад шалгахгүй байгаа юм бол? Бүх шүүх, цагдаа, прокурор Ху намын гарт л байгаа биз дээ? Зүгээр л гүтгээд байдаг. Шалгадаггүй.

    • New Kids said

      Шалгаад шалгаад юу ч гарахгүй байна шүү дээ. Ядарсандаа Ху-гийнхан Элбэгээг гудамжинд бохь хаясан пүү паа муухай гэсэн. Удахгүй Элбэгээг гудамжинд чанга дуутай унгалаа гэж шүүмжлэх биз. Энхбаяр залуусын мөрөөдлийн захиаг уншиж байна. Тэнд нэг залуу халуун устай байранд амьдарч үзэх юмсан гэж бичсэн байсан. Иймэрхүү мөрөөдлийг нь биелүүлдэггүй юмаа гэхэд дөхүүлэх цаг зав, мөнгө хөрөнгө, эрх мэдэл бүгд Энхбаярт байсан шүү дээ. Энхбаяр яг аав ээжийг нь алчихаад хүүхдүүдэд нь би та нарт хайртай гэж байгаа хүнтэй адил байна. Тэгээд Энхбаярын хошгироонд ороод мөрөөдлөө бичээд байгаа тэнэгүүдийг ээ! Ихэвчлэн хөдөөний тэнэгүүд л бичиж байгаа харагдсан.

  4. boldoo said

    Үгүй нээрээ энэ хошгируулагч Элбэгээг яагаад шалгахгүй байгаа юм болоо? Энэ сүрхий логиктой хүний таамаглал зөв юм болов уу? Худалч,амбицтай, Элбэгээ гэж улс орныг маань гадныханд зарж магадгүй новшийн,адгийн амьтан шүү

  5. NBA said

    Цагдаа, шүүх Энхбаяр ба Баярын гарт байхад АН-ын өргөдлөөр хөдлөнө гэж үү? Жаахан логиктой юм бичээч.

  6. Anonymous said

    Haha neeree l eeljin deeree amaa hamhihaas uur argagui baih daa.

Сэтгэгдэл бичих

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: