АЖИГЛАГЧ

Монголд, Монголын хэвлэл мэдээлэлд юу болж байна?

Ардчилсан намын хариу цохилт – 1:1

Posted by Mongol on 2009/05/12

Нэр дэвшигч Ц.Элбэгдоржийг Солонгосын шашны байгууллагаас хандив авч байгааг харуулсан бичлэгийг МАХН-ын сонгуулийн штаб мөнгийг нь төлж хэд хоногийн турш бүх телевизээр цацахад АН чимээгүй шахам байснаа гэнэт хариу цохилт өглөө. Маапаантай бичлэг гэдгийг нотлох баримтыг Солонгосоос хүлээсэн юм байж. “Цэвэр удирдагчдын клуб” байгууллагаас ирүүлсэн тайлбараас үзэхэд, уулзалтын албан ёсны бичлэгийн араас үл таних солонгос хүмүүсийг пастор болгон тоглуулж 1,5 сая воны тухай хэлүүлсэн хуурамч нэмэлт оруулжээ. Үүнийг АН-ын сонгуулийн штаб МАХН-ынхаас дутахгүйгээр (гурван хуульч оролцсон тусгай нэвтрүүлэг л хийгээгүй байх) цацаад байна.

Оноо 1:1 боллоо.

Гэхдээ тоглолт үргэлжилнэ. Солонгосчууд тэндээ хуурамч бичлэгт тоглосон хүмүүсийг цагдаагаар эрэн хайлгаж эхэлсэн бол АН-ын сонгуулийн төв штабаас Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст эрүүгийн хэрэг үүсгүүлэхээр ханджээ. Одоо МАХН-ын штаб дээрх бичлэгээс зайгаа барьж “гадаадын байгууллага, иргэнээс хандив мөнгө авсан эсэхийг өөрөөс нь тодруулахыг шаардаж буй олон нийтийн байгууллага, иргэдийн зүй ёсны дуу хоолойг сонсож, хуульд заасан журмын дагуу тайлбараа өгөхийг нэр дэвшигч Ц.Элбэгдоржид уриалж байна” гэсэн мэдэгдэл хийв. Бичлэгийг хэд хоногийн турш цуцалтгүй сурталчилсан “Шударга сонгууль” ТББ-ын тэргүүн бөгөөд TV9 телевизийн “Ардын мэдээ” нэвтрүүлгийн хөтлөгч Цогтгэрэл “хамгийн сайн хамгаалалт бол давшилт”-ын аргаар ээлжит хурал хийж хэдэн нэр хэлээд загнаж баахан дүвчигнэсэн байна. Ямар их мөнгөтэй золиг вэ?

МАХН-ынхан youtube.com дээр хэвтэж байхаар нь татаад авсан бичлэг шдээ гэж хэлэхэд Монголын цагдаагийн амыг таглана. Гагцхүү тэр өдрүүдэд Сөүл ниссэн монголчуудын нэрсийн жагсаалт тун сонирхолтой…

Харин солонгосчуудын эрэн сурвалжлага илүү ноцтой. Бичлэгт тоглосон солонгосчууд илэрвэл, тэд Монголоос очсон телевизийн “сурвалжлагчид”-ыг хэлж өгөх биз. Одоогоор мэдэгдэж байгаа юм гэвэл 2009 оны 3-р сарын 15-нд Сөүлд болсон Ц.Элбэгдоржийн уулзалтаас сарын дараа буюу 4-р сарын 15-нд монголын ТВ-ээс явна хэмээн гурван хүн ирж бичлэг хийсэн бол 4-р сарын 23-нд Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Я.Төмөрбаатар “Ц.Элбэгдорж Үндсэн хууль зөрчиж гаднын мөнгөөр сонгуулийн ажлаа зохион байгуулсныг удахгүй дэлгэнэ. Тоо баримт, дүрс, баримт бий” хэмээн ам алджээ.

Одоо МАХН-ын сонгуулийн штаб яаж хариулах бол? Өчигдөр, өнөөдөр TV9-ын довтолгооны “Но[ц]той мэдээ”, бас “Ардын мэдээ” сэлтээ өнжөөв. Бас Ц.Мөнх-Оргил гэнэт үзэгдэж Элбэгдоржтой халз мэтгэлцэхээс татгалзахгүй, даанч нэр дэвшигч маань хөдөөгүүр яваад байна… гэх мэтээр тандаж үзэх нь тэр. Найрах гэсэн оролдлого уу?

4 Responses to “Ардчилсан намын хариу цохилт – 1:1”

  1. Сонгогч said

    Цогтгэрэл өмхий янхан гэдгээ харууллаа.

  2. Монголын минь зүрх уйлж байна said

    Элбэгдорж Солонгост очиж лекц уншсан нь vнэн. Мєн дэмжигчдийн клуб гэж уулзалтанд очсон нь ч vнэн л байна шдээ. Та бvхэн сайн нягтлаад vзээрэй. Солонгосын нэг дээд сургуульд лекц уншсан уу уншсан. АНХААР ….. Тэгэхдээ тэр лекцээ 3 сарын 13 нд уншсан. Харин 3 сарын 15 ны ням гаригт бол ямар ч лекц энэ тэр болооогvй. Тэр солонгосчууд бол єгсєн хандив нь илэрсэнд л бантацгаагаад орилж чаралцгаагаад байхгvй юу. Угаасаа л солонгосчууд чин ямаан омгоороо дэлхийд №1 vндэстэн биз дээ. Тэгээд ч тэр vед сонгуулийн талаар ямар ч асуудал байгаагvй юм бол тэр нэг хєгшин солонгос яахаараа сонгуулийн улмаас завгvй байгаа боловч Элбэгдорж гуайг хvрэлцэн ирсэнд баярлалаа гэж дэмийрээд байдаг юм бэ. Тэгээд ч ард нь нэмж хэлэхээд тэр ЦЭВЭР УДИРДАГЧ гэдэг байгууллагын залруулгын линкрүү нь орж үзлээ. Баахан зураг байна зураг ямар үг хэлэх биш. Харин youtube дээр тавьсан бичлэгээ өөрсдөө устгачихсан байна. Тэгэхээр тодорхой юм бишүү. Итгэхгүй бол ороод үз.
    http://cafe.naver.com/ArticleRead.nhn?clubid=18240615&page=1&menuid=8&boardtype=L&articleid=11
    харин доор байгаа линк бол 3 сарын 13 нд уншсан лекц нь
    http://cafe.naver.com/ArticleRead.nhn?clubid=18240615&page=1&menuid=8&boardtype=L&articleid=12
    за ингээд дүгнэлтээ өөрсдөө хийцгээ.

  3. kakadu said

    Аль хэдийн 2:1

  4. NBA said

    Шогтгэрэл ч будаа. Ккк.

Сэтгэгдэл бичих

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: