АЖИГЛАГЧ

Монголд, Монголын хэвлэл мэдээлэлд юу болж байна?

Ц.Элбэгдоржид “үхлийн цохилт” өгөв

Posted by Mongol on 2009/05/10

Өнгөрсөн долоо хоногийн төгсгөлд МАХН-ын сонгуулийн штаб Ц.Элбэгдоржид “үхлийн цохилт” өгөхөөр шийдэж түүнийг энэ хавар Солонгост очиж хууль зөрчин хандив цуглуулсан гэх бичлэгийг цацлаа. Үүний тулд өөрийн мэдлийн TV9 телевиз, “Зууны мэдээ” сонин, factnews.mn сайтыг бүрэн дайчлав. Бусад хэвлэл мэдээлэл “Төлбөртэй нэвтрүүлэг”, “Төлбөртэй нийтлэв” гэсэн тайлбарт хойтохоо даатгаж уг бичлэгийг хэдэн өдрийн турш айл бүрт хүргэв.

Ялангуяа TV9-ын хөтлөгч Цогтгэрэл бүрмөсөн гүйцээхээр шийдэж бичлэгийг СЕХ-нд аваачиж өгөөд шалгахыг шаардлаа. Баахан телевиз дагуулахаа ч мартсангүй. Хожим Элбэгдоржийг унагасан гавьяат хэн болохыг түүх мартах учиргүй … Тэгээд ч тайвшралгүй нэвтрүүлэг бэлтгэжээ. Бямба гаригийн үдшийн оргил цагаар TV9 телевиз хөтөлбөрөө яаралтай эвдэн бүтэн цагийг зориулав. Хуульч Н.Сосорбарам, Ц.Гансүх, Ч.Энхээ гуравтай тойрч суугаад бичлэгийг минут секундээр задлан үзэж нэр дэвшигч Элбэгдорж гаднаас хууль бусаар санхүүжилт авсныг нотолж ярьцгаалаа.

Мартсанаас, энэ хөтлөгч хэд хоногийн өмнө “Шууданч бор шувуу” нэртэй товхимолыг яаралтай шатааж устгахыг анхааруулаад, бас хэвлүүлсэн эздэд нь хариуцлага хүлээлгэхийг шаардаад байсан. Бас илчилж зарлахаа ч амалсан. Гэтэл одоо таг чиг болж, харин дараачийн цамналтаа ийнхүү эхэлжээ.

Ингээд МАХН-ын штаб Элбэгдоржийг нам цохиж чадлаа гэсэн дүгнэлт хийв бололтой Бямба, Нямд түүнийг бохио хамаагүй хаясныг илчилсэн мэтийн сөрөг сурталчилгаагаа завсарлаад байна. TV9 телевиз “Но[ц]той мэдээ”-гээ өглөө, өдөр завсарлав. Харин орон нутгийн “Инфо“ сүлжээний мэдээнд илтгэгч Даваахүү, Хатанбаатар нар Өвөрхангайд лекцээ уншихдаа залуучуудаас асуусан чинь бүгд Энхбаярыг дэмжиж байна гэсэн хариулсныг дурдаад авчээ.

Амралтын өдрүүдэд харьцангуй нам гүм байхнээ. Гэхдээ шийдвэрлэх тулааны өмнөх нам гүм. Даваа гаригаас АН-ын штаб Элбэгдоржийг Солонгост “ямар юмаа хийгээд явж байсан”, тэр 1 сая 500 мянган вон хаачсаныг нэгд нэгэнгүй тайлбарлах биз.

P.S: Зөвхөн амсхийсэн байж. TV9 телевиз 18 цагаас өчигдрийн 3 хуульчийн ярилцлагыг давтсан төдийгүй “Ийгл” телевизээр төлбөртэй нэвтрүүлэг болгон цацууллаа.

15 Responses to “Ц.Элбэгдоржид “үхлийн цохилт” өгөв”

  1. turuu said

    tv9 tv chini ugaasaa enkhbayariin televiz shdee. Tednii hul gar bolson humuus ichij amidraasai. Heden avgai nar biye biyeniihee nuuriig samardaj bgaa met. enkhbayar enenees iluu no toi bgaa gedegt muriitsuhud ch belen bna. Enkhbayar icheesei.

  2. Jamts said

    Mongolchuud mini, tarhia tseneglej bolovsrohgui bol hyatad,oros,solongoschuudyn gar hol bolson urvagch nar tedentei niilen tor , bidneer togloj tohuurhaj neg medehed tusgaar togtnoloo bur moson aldah ni baina shuu! Seremjtei baigaarai!!!

  3. kakadu said

    Цаана чинь “Тарчиг кимчи идсэн нь” гэдэг баримтат уран сайхны кино гарчаад байхад тэр “Нянгар хаданд гарсан нь” ч яамай байна аа ккк
    Би энэ NBA-г коммунист зан гаргалгүй хэр тэсэх нь вэ гэж харлаа удаан тэссэнгүй шив дээ зайлуул үсчээд эхэллээ 🙂

  4. NBA said

    Энэ Какаду гэх нөхөр тэр Шогтгэрэлтэйгээ яг таарсан хоёр нянгар байгаа юм.

  5. kakadu said

    Тийншдээ. Чамайг тархиа уншуулж шивүүлж байгааг хараад айгаад зугтаачихсан 🙂

  6. unshigch said

    Kakadu emnelgeesee orgochihson iumuu?

  7. kakadu said

    Uzegch үхэрээ тэр бичлэг чинь хаана байна аа? Хаяг энэ тэр нь юу байна? youtube дээр үү? надад хаягийнь өгөөч үхэрээ

  8. Uzegch said

    Какаду малаа хүссэн бичлэгийг чинь Солонгосын тал үзүүлчихлээ. Баримт нотолгоо гаргаж няцаалт өгчихлөө Одоо чи гэх үү айн

  9. kakadu said

    Тэгвэл тэр хоёр бичлэгийг харьцуулж харж байгаад ард түмэн өөрөө шийдвэрээ гаргана биз…

  10. kakadu said

    Худлаа, эвлүүлэг, гүтгэлэг гэж мянга яриад яахав дээ. Тэрний оронд тэр хурал, цуглааныхаа (юу гэлээ Байгаль хамгааллын сэдэвтэй хура байсан гэлүү? :)) албан ёсны бичлэгийг нь үзүүлчих хэрэгтэй. Албан ёсоор зохион байгуулсан арга хэмжээ юм бол видео бичлэг хийсэн л байж таараа. Тэрнийгээ үзүүлээд “за ийм ийм ийм юм ярьсын ийм ийм юм хөндсийн” гээд харуулчих хэрэгтэй. Тэгээд л болоо биз дээ :))

  11. NBA said

    Энэ арга чинь явахгүй ээ.

  12. Anonymous said

    http://www.youtube дээр захын нэг бацаан л видео эвлүүлээд тавьчихаж чадна шүү дээ. Үүнийг баталгаатай гэж хэлэх хэцүү. Тэрнээс гадна ТВ-9 ийн сэтгүүлч нүдний шилтэй нөхөр Элбэгдоржийг бол муулах нь тодорхой юм бишүү. Бас тэр нэг тэтгэврийн өвгөн байна. Сосорбарам гэсэн байхаа. Зайлуул тэтгэврийн мөнгө нь хүрэхгүй, хэдэн төгрөгөөр боов хөхөж байгаа юм байхдаа. Иймэрхүү үхэх цаг нь болсон, уншсан номондоо эргэж гүйцсэн нөхдүүд ийм юм хийхээс ч яах вэ дээ. За тэр Энхээ өмгөөлөгч бол үнэн худлаа гар гээ биздээ.

  13. kakadu said

    Солонгос хэл мэддэг хүн хажуудаа суулгаад үзээрэй. Яг л орчуулаад өгнө. Худлаа орчуулсан юм алга байна лээ. Эвлүүлэг ч биш. Илт мэдээжийн юманд дээр муур хулгана болоод хэрэггүй биз дээ…

  14. NBA said

    Наадах чинь харваас эвлүүлэг байна лээ шүү дээ. Ялангуяа сүүлийн ярьж буй хос, гадаа ярьж буй нэг эрийн яриа уулзалтад хамаарахгүй, илт эвлүүлэг байна лээ. Одоо цагт мөнгө төлбөл солонгос байтугай хүнээр худлаа яриулж болно шүү дээ. Уулзалтынх нь солонгосчуудын үгийг бас утга санааг нь гуйвуулж орчуулсан байна.

Сэтгэгдэл бичих

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: