АЖИГЛАГЧ

Монголд, Монголын хэвлэл мэдээлэлд юу болж байна?

Домэйн нэрний түрээс эхэлжээ

Posted by Бид on 2009/05/10

Одоогийн Ерөнхийлөгч Н.Энхбаярын сонгуулийн сурталчилгааны албан ёсны сайт http://www.enkhbayar.com байгаа нь сонин санагдлаа. Тодруулбал, mn ба сom сайтуудын аль алиныг авч чадаагүй, ингээд гадаад хүмүүсийн эзэмшдэг энэ хаягаар сайтаа байрлуулжээ. Эзэдтэй нь тохиролцсон биз. Тэр эзэд нь Монголд бизнес эрхэлдэг (лав 40 мянгатын “Амстердам” бар) голландчууд бөгөөд одоо ч нэр дээрээ байлгасан хэвээрээ. Харин Элбэгдорж бас http://www.elbegdorj.mn ба http://www.elbegdorj.com гэсэн домэйн нэрүүдийг давхар эзэмшиж одоо аль аль хаягаар сурталчилгааныхаа ижилхэн сайтыг байрлуулсан байна.

Үүнээс үүдээд манай улс төрчид өөрсдийн нэртэй домэйныг эзэмшдэг эсэхийг сонирхлоо. Монголд нэг ижил нэртэй хүн хэдэн мянгаар тоологдох тул зөвхөн том дарга, улс төрч эзэмших албагүй ч тэд бусдаас илүү өөрсдийгөө сурталчлах шаардлагатай учраас өрсөөд авчихсан байх магадлалтай. Хамгийн түрүүнд Ерөнхий сайд С.Баярынхыг үзвэл (http://www.bayar.mn) аль эрт алдчихсан нөхөр байна. Хэзээ нэгэн цагт Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшвэл яана? Харин өнгөрсөн сонгуулиар http://www.sbayar.mn сайт ажиллуулсны (одоо хаагджээ) домэйн нэрний эзэмшлийг сонирхвол Оршихийн Сумъяабаатар гэж хүний нэр гарч ирлээ.

Бас ноднингийн УИХ-ын сонгуулиар http://www.batbold.mn хаягаар гадаадад төгссөн, гадаад харилцааны мэргэжилтэй, тэгээд Гадаад хэргийн сайд, бас лиценз зэрэг энэ байтугай ховор юмыг сэмхэн цуглуулдаг Сү.Батболдынх биш, харин “хөдөөнөөс ирсэн” уяач гишүүн Су.Батболдынх байгаа нь сонин санагдаж билээ. Цааш ухвал http://www.batbold.mn-ын  жинхэнэ эзэн хоёр Батболдын алин ч биш, харин Цэдэнбалын Ариунбаяр гэж хүн байна. (Гэхдээ Сү.Батболд гишүүн http://www.subatbold.mn сайт нээсэн байсан ч одоо хаагджээ)

Манайд домэйн нэр түрээсэлдэг бизнес улс төрчдөөс эхэлж байх шиг.

One Response to “Домэйн нэрний түрээс эхэлжээ”

  1. boldoo said

    Наад Голландууд чинь http://www.mongolia-web.com-ийг ажиллуулдаг юм. Монгол сонин хэвлэлийн мэдээг англиар орчуулж тавьдаг,гадныхан их ордог веб сайт штэ. Бас Амстердам кафе гээд дэлгүүрийн хажууд кафе ажиллуулдаг. Голланд нөхөртэй монгол хүүүхний компани Цэрэн Турс, энэ монголиа веб-ийн Гидо Вербүм, Энхбаярын зөвлөхөөр ажиллаж байсан нэг Голланд нөхөр эзэмшдэг бололтой.

Сэтгэгдэл бичих

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: