АЖИГЛАГЧ

Монголд, Монголын хэвлэл мэдээлэлд юу болж байна?

Үнэгүй лекцүүд

Posted by Бид on 2009/05/06

Өнгөрсөн сард англи хэлний багш Даваахүү, ой тогтоолтын аварга Хатанбаатар гэдэг хоёр залуу лекцээ огт үнэ төлбөргүйгээр уншлаа. Ядахдаа хямдхан тасалбар зарж UB Palace-ийн том заалын түрээсийн төлбөрөө ч нөхөхийг хүсээгүй гэнэ. Удалгүй тэр лекцийн бичлэгийг TV9 телевиз дахин дахин үзүүлдэг болов. Нэг удаа Даваахүүгийн яриаг чагнатал монгол залуучууд гадаад хэл сурах авъяастайг тэнгэрт тултал магтах завсраа дээд боловсролыг үнэ төлбөргүй болгохыг дэмжиж гарлаа. Тэгснээ Who is … Mongolian President гэсэн асар хүнд асуултаар заалыг доргиож хоороор хэлүүлэв. Англи хэлийг сайн суръя гэвэл Nambar Enkhbayar-ыг President-ээр сонгохыг сайн ойлгуулж чадав бололтой. Одоо тэд Дархан, Эрдэнэтэд үнэгүй лекцэлж яваа…

Тэгтэл Шри шри амьдарч бясалгах ухааны багш Саранцэцэг, Гантөгс хоёр уралдан лекц уншдаг боллоо. Хоёулаа үнэ төлбөргүй. Лав Саранцэцэг багш өөрийн лекцэн дээрээ “Ерөнхийлөгч болох хүний өндөр нам хамаагүй, зөвхөн гавал доторх нь чухал” гэж ярихыг АН-ын нэвтрүүлгээр үзлээ. Харин Гантөгс багш Н.Энхбаярыг дэмжиж ярьсан, учир нь тэрбээр орон нутгийн сонгуульд МАХН-аас нэр дэвшсэн төдийгүй одоо Төрийн ордонд ажилладаг болсон гэлцэнэ.

2005 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөн фэнгшү Ганбаатар Монголын бүх аймгаар явж өөрийгөө гайхуулахын хажуугаар Н.Энхбаярыг магтсан давхар лекцийг үнэ төлбөргүй уншсан байдаг. Тэгээд Н.Энхбаярыг сонгогдмогц Ерөнхийлөгчийн дэргэд ажилд орсон билээ…

7 Responses to “Үнэгүй лекцүүд”

  1. Үнэгүй юм гэж юу байхав…

    Хэд хоногийн өмнө телевизээр нэр дэвшигч Н.Энхбаяр Ховд аймагт оюутнуудтай уулзаж байгаа тухай бичлэг гарч байсан. Нэг иймэрхүү яриа болж байна…

    Н.Энхбаяр: Төрөөс та нарын сургалтыг төлбөргүй болговол ТА НАР МУУУУ СУРАХ уу?

    Оюутнууд: Үгүй харин ч одоогийнхоосоо САЙН СУРНА Ш ТЭ …

    Н.Энхбаяр: Нэг хүн ТЭГЭЭЭЭЛ ЯРИАД ЯВНАЛЭЭ …

    Бас нэр дэвшигч Ц.Элбэгдорж оюутнуудтай хийсэн уулзалтан дээрээ…

    Бохио газарт ….. /ЯАСАН ГЭЛЭЭ/?

    Нэг иймэрхүү л хөгийн сурталчилгаанууд хийгдэж байх шив дээ.

    Аан тийм, Нэр дэвшигч Ц.Элбэгдоржийн гадуур наасан том том анонснуудын ӨӨРЧЛӨХ ҮҮ? гэснээс бусад бичиг нь харагдахаа байсан байна лээ шүү …

    За нэг иймэрхүү …

  2. kakadu said

    Zochin-d

    Системийн өөрчлөлт хийгээгүй цагт юу ч өөрчлөгдөхгүй гэдэгтэй бол санал нийлж байна. Буруу ургасан модыг тайрч шинээр ургуулахтай адил. Зөвхөн мөчрүүдийг нь тайраад байвал анхнаасаа буруу ургасан иштэй учраас ямар ч нэмэргүй дахиад л ургана.

  3. zochin said

    Үнэгүй юм гэж байхаа больсон үед залаа үнэгүй түрээслүүлж байна гэж байхгүй, хүн өмнөөс нь төлөөд, лекц уншигчид бас төлөөд байна гэж ойлголоо. Их баян хүн байна даа?

    Энэ хоёр Э хэн нь гараад системийн өөрчлөлт хийгээгүй цагт нийгэм өөрчлөгдөхгүй. Тэр Шри мэрий, фэнг мөнгөч гэнэ үү хэл хугалмаар марзан зүйлд итгэж гүйдэг улсуудын толгойг угаахад амар даа. Хүмүүсийн сэтгэлгээ өөрчлөгдөхгүй бол, юм хүлээж авч дүгнэээд өөрийн үзэл бодолтой болоогүй цагт ямар ч суут хүн гараад гэнт сайхан болохгүй шд.

  4. Anonymous said

    a href=”” title=””>

          

  5. NBA said

    Элбэгдорж өөрөө ярихад юу нь болохгүй байх вэ дээ. Энд өөр хүмүүс нэр дэвшигчдийн өмнөөс үнэгүй ч гэх шиг лекц уншаад байгаа тухай л бичсэн байна.

  6. NBA said

    Англи хэлийг хар яриагаар сурна гэдэг Даваахүү ч Арготойгоо таарсан амьтан даа. Зайлуул гэж. Хар яриагаар хэл сурдгийг анх удаа л сонсож байна. Яахав хар бор ажил хийхэд бол хангалттай байж магадгүй.

  7. kakadu said

    Цаад хүмүүс чинь ардчилсан нийгэмд амьдарч, хэн хүссэнээ дэмжиж байгаа л хэрэг. Тэрэнд нэг их гайхаад байх хэрэггүй л болов уу даа хэ хэ хэ. Манай хөөний эзэн Элбэгээ маань ч гэсэн цагтаа Нүүх үү үлдэх үү гээд л хаа сайгүй “яриад” явж байсныг мартаагүй биз? Би Элбэгдоржийн яриа, уулзалт дээр хэлж байгаа үг энэ тэрийг нь зөндөө л сонслоо. Үнэхээр хүнд хэрэгтэй, үнэхээр ажил хэрэгч, үнэхээр шинэ шинэлэг юм огт ярихгүй байна гээд дүгнэчихвэл хилсдэхгүй болов уу. Ярианых нь агуулгынх нь 60% нь өрсөлдөгчөө муулах, 30% нь популизм+демагоги, 10% нь үлгэр байна лээ. Ийм хүн хол явахгүй ээ.

    Аа тийм энэ бол миний хувийн бодол шүү. Намайг ийм бодолтой байна гээд над руу битгий дайраад хараал зүхэл урсгаад байгаарай, эрхэм Элбэгээгийн фэнүүд ээ. Би та нарын л адил эрх чөлөөгөө эдэлж байна 😀

Сэтгэгдэл бичих

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: