АЖИГЛАГЧ

Монголд, Монголын хэвлэл мэдээлэлд юу болж байна?

Мөн үү? … Гүтгэлэг биш байна шдээ…

Posted by Mongol on 2009/05/03

Сүүлийн жилүүдэд монголчууд сонгууль хийж сурч байна гэж их ярьдаг болжээ. 2008 оны сонгуулиар элдэв гүтгэлэг маш багассан ч гэх шиг. Хоёр нам энэ амжилтаа 2009 онд бататгаж Ерөнхийлөгчийн сонгуулийг гүтгэлэггүй, шударгаар явуулна хэмээн ам амаа асуулцаж сүрхий эхэлсэн боловч бүтсэнгүй.

Саявтархан АН-ын штабын дарга Д.Дорлигжав ярихдаа, бидэнд Энхбаяр ерөнхийлөгч, түүний тойрон хүрээлэгчдийн талаар бодитой, баримттай материал хэдэн арван сонинд дамжуулж тавиад багтахааргүй их байна… Би өөрөө хэвлэл мэдээлэл хариуцаж байгаа ч тийм юм хийгээд яахав гэж бодож байгаа” гэсэн билээ. Хариуд нь МАХН-ын штабын У.Барсболд адилхан айлгаад авсан.

Гэвч тэд удаан тэссэнгүй. Өнгөрсөн долоо хоногоос телевиз, сонинуудыг “гүтгэлэг” гэж тодорхойлсон тэр юмаараа пиг дүүргэлээ. Одоо сонгуулийн штабууд тэр юмыг бэлтгэх, эсвэл няцаах гэсэн хоёрхон горимоор ажиллаж, сүүлдээ Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж хоёр индэр дээрээс бие биенээ муулдаг болсон байна. Бас Ерөнхий сайд, Гадаад харилцааны яам хүртэл гүтгэлэг няцаах ажилд хошуугаа дүрээд авлаа.

Харин тэр бүх “гүтгэлэг” ихэнхдээ баримт, жишээтэй байвал яахав? Нэгэнт нотолгоотой юм чинь гүтгэлэг биш шүүмжлэл баймаар, гэтэл өрсөлдөгчийнх нь штабаас гүтгэлэг гэж шууд гүтгээд няцаачихдаг сайхан аргатай болжээ.

6 Responses to “Мөн үү? … Гүтгэлэг биш байна шдээ…”

  1. zochin said

    Утгагүй сонгуульд хэн ч оролцохгүй байвал таарна. Мөрийн хөтөлбөр гэдэг билүү үзэл бодлын ялгаан дээр соёлт орнуудад өрсөлдөгчид боловсон мэтгэлцдэг биз дээ. Санал бодлоо уралдуулах тодорхой ажил, үзэл бодол байхгүй болоод л гүтгэлэг хов живээр хэвлэл мэдээлэл дүүрч хүн бүрийг залхааж байгаа бус уу? Эсвэл зориуд бүгдийг ийм тэнэг маргаан гүтгэлгээр дүйрүүлж мангартуулж байгаад дээш цоройж төрийн тогооноос цадахаа мэдэхгүй сордог юм уу?

  2. kakadu said

    Монголын хамгийн баян хүн Голомтын Лу.Болд байх шүү. СБТ дээр сүндэрлэдэг олон байшингуудын нэг нь мань хүний цамхаг мөн биз? Харин Лу.Болд маань Элбэгээгийн хүн мөн байх аа. Элбэгээг ерөнхий сайд байхад Сэргээн Босголт, Ард банкууд дампуурч Голомт банкинд нэг удаа нэгдэж байсан. Тэрнээс хойш Голомт гэдэг банк монголын санхүүгийн зах зээлд толгой цохин гарч ирсэн дээ хө. Удаад нь харин махны ченж Баттулга маань орж байх шив.

  3. ogotor deelt said

    urt shar deelt chini mongoliin anhnii dollariin ter bumtan bolson gesen shde. shivtsaarin banknaas shineer tursun ter bumtniig zarlaj bayar hurgedeg gesen. getel urt shar deelt huwiin huselt gargaad zarluulaagui gesen dee.

  4. NBA said

    11 тэрбум ч гэх шиг. Энэ нь үнэн байсан ч гэсэн Энхбаярын хөрөнгийн дэргэд юу юм бэ? Энхбаяр чинь Монголоосоо баян хөрөнгөтэй хүн болсон гээ биз дээ? Талбайн урд баригдаж буй хөх байшин, МСS-ийн байшин, хуучин улсын хэвлэх үйлдвэрийг бүгдийг нь л эзэгнэдэг хүн биз дээ?

  5. kakadu said

    11 тэрбумаар сонгууль хийж байгаа АН үнэхээр баян юм аа. Бүх тв-ээр байнга цацагдаж байгаа реклам. За реклам дүүрсэн хэрэг. Гэтэл АН-ын хэд хэдэн тв сонгуульд зориулсан Луйврын хот, Нянгар хаданд гарсан нь гэх мэт ухуулгын кино хийгээд л… Кино хийхэд хэр их мөнгө ордог бол? Тэр тусмаа хэд хэдэн тв зэрэг кино хийгээд эхлэхээр? Үнэхээр их мөнгөтэй юм аа даа тэ АН? Тэгэхээр үнэхээр 11 тэрбумтай гэдэг нь үнэн болж таарлаа шүү!!!

  6. zorigtsoc said

    Гүтгэлэг няцаалт
    Гүжирдлэг Цуу
    Аймшигтай шүү

Сэтгэгдэл бичих

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: