АЖИГЛАГЧ

Монголд, Монголын хэвлэл мэдээлэлд юу болж байна?

Монголын хамгийн муухай хашаа

Posted by Ажиглагч on 2009/03/17

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр 97 тоот захирамж гаргаж нийслэлийн өнгө үзэмжийг гутааж байгаа эмх замбараагүй хашаануудыг цэгцлэхийн тулд өөрийн орлогч Б.Мөнхбаатараар ахлуулсан ажлын хэсэг байгуулж “Хашаа” нэртэй гурван сарын арга хэмжээг зохион байгуулах болсноо зарлав.  Хэвлэл мэдээллүүд үүнийг ихэд сонирхон мэдээлж, тухайлбал, “Өнөөдөр” сонин мэдээгээ “Өнгө үзэмжгүй хашаа баривал газар эзэмших захирамжийг хүчингүй болгоно” хэмээн гарчиглажээ. Энэ хаваржин бужигнуулж ширүүн юм болохнээ. Гэхдээ гэр хорооллын ядарсан хашаануудыг биш, харин хотын төв хэсэгт дөрвөлжилж орхисон элдэв хашаануудыг эхлээд буулгана гэж найдаад Улаанбаатарын, магадгүй Монголын хамгийн муухай хашааг хэлж өгье.

img_2213 Үүнээс навсгар хашаа Монголын 20 аймаг, 300 гаруй суманд      зөндөө бий байх, гагцхүү энэ хашаа нийлэлийн яг төвд, Төрийн ордны чанх зүүн талд байдаг учраас дийлж байгаа юм. Тэгээд лав 4 жилийн турш навсайж ирсэн  учраас “Хашаа” аяны болзлын дагуу өчиггүй буулгах ёстой.  Зэргэлдээх ХАС банк том самбараар яаж ч далдлаад нэмэр алга.

Цаанаас нь улсын хэвлэлийн комбинат агсан цухайдаг. 100 шахам жилийн өмнө Дамдины Сүхбаатар гэдэг залуу энд үсэг өрж зогссоноос хойш бүтэн зууны туршид монголын бичгийн соёлыг үйлдвэрлэж өгсөн газар. Би энэ барилгыг хэвээр үлдээж засаж тордоод XX зууны түүхийн дурсгал болгоосой гэж одоо ч хүсдэг. Гэтэл М.Энхболд дарга “Улаанбаатар таймс” хэмээх жижигхээн сониныхоо нэрээр сожиж үлдээгээд 2005 онд дээврээс буулгаж эхэлснээ гэнэтхэн орхисон …Юу болсныг хэн ч мэдэхгүй.

img_2214 Одоо Төрийн ордны баруун хаалгаар өглөө дотогшоо, орой   гадагшаа морилдог Монгол улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд  хоёр тас хар машиныхаа цонхоор энэхүү “үзэл сурталгүй” хашааг заавал хардаг гэж нийслэлийн удирдлага мэдэхийн дээдээр мэдэж таарна. Гэхдээ байлгаад байгааг бодоход Ерөнхийлөгчтэй холбоотой гэдэг яриа үнэн бололтой. Тэгвэл Ерөнхий сайд яагаад таг дуугүй? Эвгүй байдаг биз…

Уг нь манай сонин, телевизүүд хамрын дор байгаа энэ барилгыг аль эрт илчилж шуугиан дэгдээгээд Ерөнхийлөгчөөр нэг юм бодуулж ядахдаа гоё хашаа бариулах байсан юм. Даанч тэгээгүй учраас аргаа барсан нийслэлийн удирдлага Ерөнхийлөгчийн барилгад холоос халдахаар шийдэж “Хашаа” аяныг сэдсэн байж болох. Бүтэн тэрбум төгрөг төсөвлөсөн гэсэн.

Монголын №1 энэхүү хашааг гоёж гоодлоо ч монголын хамгийн муухай балгас цаана нь үлдэнэ. Баасан авгайн Ахмадын холбооны байрнаас юугаараа дээр гэж? Иймээс дараачийн аян “Балгас” байтугай.

7 Responses to “Монголын хамгийн муухай хашаа”

  1. Munxbayar said

    yerunxiilugch xen boloxoos shaltgaalax bolow uu daa. Odoogiinx ni bolbol ene xeweeree axiad 4 jil bolson ch chadna. eswel awilgald xediig awaad daraa xawraas shuugiulaad tanigdaxiyn argagvi unuux hays cg bolj medne.
    xarin Tsaxiagiin xvv unuux tagjgar er yalbal ch uchiggvi nuraana l daa. gexdee daraa ni uuruu sain duraaraa ogtsorch ene ter boloxgvi bol shvv dee!

  2. Oyun said

    Yag unen.Toriin ordny dergedeh niisleliin ongo torhiig gutaasan hashaagaa hamgiin turuun nuraamaar yum.

  3. joke said

    Ene baishingiin suurin deer SETGUULCHDIIN ORDONG barih yum gesen shuu. kkk

  4. bor shuvuu said

    Naad baishingiin devriig nuraaj baihad 2, 3 barilgyn ajiltan unaj gemteed neg n huurhii amia aldaj bilee.

  5. Bold said

    Хамгийн муухай хашаа чинь таны хэлээд байгаа хашааны баруун хойд талд байгаа хашаа шүү дээ. Тэр хашаанд л Монголыг сүйрүүлэх төлөвлөгөө хэлэлцэгддэг. Тэр хашаа жирийн иргэнд хаалттай болсон. Ер нь хаалттай иймэрхүү хашаануудыг нээлттэй бүс гэж нэрлээд байдаг ч юм уу. Замын-Үүдийн чөлөөт бүс гээд тэрбум төгрөгийн хашааг С.Баяр шүүмжлээд л ярвайгаад байсан мөртлөө 7 сарын 1 -ний үүрээр “муухай” төмөр хашаа, одоо түүнийгээ өөрчлөөд бас нэг “муухай” хашаа тойруулаад барьчихсан даа. Хамгийн муухай хашаа чинь төрийн ордны чөлөөт бүсийн хашаа шүү дээ.

  6. Azaya said

    Энэ дээдэх нөхөр, үсгийн фонд гэж юугаа яриад байгаа юм бэ, хэхэ, фонт гэсэн санаа юм болвуу гэж мунхаг би бодно. Энэ хашаа нээрээ ч соц үеийн хэллэгээр бол үзэл сурталгүй шүү…

  7. bat said

    Цэрэнжав гуйа үсгийэ фондоо солиочээ.

Сэтгэгдэл бичих

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: