АЖИГЛАГЧ

Монголд, Монголын хэвлэл мэдээлэлд юу болж байна?

Үүнээс эмгэнэлтэй түүх гэж байх уу?

Posted by Бид on 2009/03/11

Өнөөдрөөс төвийн нутгаар шуурч байна. Нийслэлийн энүүхэнд хэдэн зуун машин цасанд боогдож, зарим аймагт малдаа явсан хүүхдүүд төөрч сураггүй болсныг онцгой байдлынхан хайж байгаа тухай мэдээ ирсээр… Гэхдээ хэд хоногоос тэнгэр цэлмэж энэ бүхэн мартагдана.

Цагаан сарын өмнөхөн зүүн болон төвийн нутгаар гэнэт хүйтрэн их цасан шуурга тавьж хэдэн хүний амийг авч одсоныг бол таг мартсан.

Вильям Шекспирийн “Ромео, Жульетте хоёр” гэж жүжиг, түүгээр бүтээсэн киног үзээгүй хүн үгүй биз. Дундаж зууны Италид бие биедээ дайсагнасан хоёр гэр бүлийн залуу, бүсгүй хоёрын хайр сэтгэлийн түүх. Олон үйл явдлын дараа  Жульетте гэрээсээ зугатахын тулд түр зуурын хор ууж ухаангүй хэвтэж байхыг холоос ирсэн Ромео хараад үхсэн байна гэж ойлгон гашуудсаар жинхэнэ хор ууж үхэтхийн унана. Удалгүй Жульетте сэрж Ромео үхсэнийг хараад хутга авч амиа егүүтгэнэ… “Үүнээс эмгэнэлтэй түүх энэ хорвоод үгүй” хэмээн уг зохиол төгсдөг санагдана.

2-р сарын 17-нд Дундговь аймгийн Цагаандэлгэр суманд ганц гэрээр өвөлжиж байсан малчин айлын нөхөр нь хот орсон, харин гэртээ 34 настай эхнэр гурван хүүхдийн хамт үлдсэн байж. Цасан шуурга эхэлж хоттой хонь уруудахад 17 настай хүү тогтоохоор гарчээ. Түүнийг ирэхгүй удсанд сэтгэл  түгшсэн эх хэдий нялх биетэй ч тэссэнгүй. Дөнгөж ганцхан сартай нялх үрээ өлгийдөж дээрээс нь сайтар хучиж орхиод таван настай хүүхдээ авч нохойгоо дагуулан хойноос нь явжээ. Энэ хооронд том хүү малаа олоогүй ч айл таарч эсэн мэнд хоносныг хөөрхий эх мэдэлгүй явсаар шуурганд төөрч гэрээсээ 10 гаруй км-ын цаана хүүхдээ тас тэвэрсээр хоёулаа осгож амиа алджээ.   

Одоо үүнээс эмгэнэлтэй түүх гэж байх уу?

Маргааш хотоос ирсэн нөхөр нь гэртээ оронгуутаа учрыг мэдэж хүмүүст хэл дуулгахад эрлийн баг гарч хайсаар хоёр өдрийн дараа цасан дороос олсон ч …

Харин бид үхэр жилийн шинж, сайн малчны малын тоо, хямрал, долларын ханшын зөрүүний таван төгрөг, Оюутолгойн гэрээ  мэтийн жижиг сажиг юм ярьсаар дараачийн шуургатай золголоо.

12 Responses to “Үүнээс эмгэнэлтэй түүх гэж байх уу?”

  1. dalai said

    sain uu namaig dalai gedeg

  2. Tulga said

    Bold bolood mongolchuuddaa: Undestniih ni huvid ustgah bodlogo ert deer ueesee avahuulaad ardchilalaas hoish mash nariin arga,ue shattaigaar yavagdaad baina shuu dee.Ezen Chingis haan maani ch uuniig seremjluulj baijee.
    Chingis haan aildruun:
    (Torson ohin Alaha behid)
    Hundlehuin deed
    Tor-Eree
    Hashij tushihiig
    Ohin ur chi medtugei
    Omno zugt
    Omhii elegten buig
    Ogloo bur
    Orhoo tatahdaa
    Sanatugai,Seremjiltugei
    (Chingis haany zarlig)

  3. Ochir said

    Etseg ovgoduud maani Ezen Chingis haanyhaa surgaaliar ur huuhdee humuujuulj baisan bus uu?

    Uhsenii hoino uldeh
    Ner toroo erhemle
    Uregdsenii ard hotsroh
    Urs hoichisoo humun bolgo
    (Ts. Natsagdorj.Chingis haany surgaaliin tovchoon-oos)

  4. Davaa said

    Tegie ee.
    Ursgal usny ehend bui
    Urgaa modyg buu ogtol
    Horsot etugen hilegnen
    Humun amitand zovlon bolmui
    *Etugen-Gazar, Delhii

  5. Oyun said

    Mongolchuud mini ee! Ezen Bogd Chingis haanyhaa surgaali, zarligaas ergen suraltsatsgaaval bid zov zamdaa oroh bolno.
    Chingis haan aildruun:
    Us bulgiin usand
    Burtag buu oruul
    Ursgal usnaa sheevel
    Tsaazyn deedeer tseerluul
    * * *
    Galtai uns buu haya
    Gal tuimer degdmui
    Galyn unsnee sheeh ahul
    Alah yal asuun tseerluul

  6. "amar" said

    Аймшигтай юм.
    Гэхдээ бид нар өөрсдөө бас эрсдлээс өөрийгөө хамгаалах хэрэгтэй ш дээ. Байгальтайгаа буруу харьцаж ус нь ширгээнэ, цөлжилт бий болох гээд л олон зүйл бий. Үүнээс гадна найр наадам гэж явахынхаа хажуугаар өвөлдөө бэлтгэх хэрэгтэй. Зарим хүн хандив туслаж авсаар байгаад хүний өмнөөс амьдарч байгаа юм шиг л аашлах юм. Алдсан, хэцүү нэгэндээ туслах нь зүйн хэрэгч өөрийн гэр бүлээс гадна өрөөлийн гэр бүлийг тэжээх албаггүй.
    Харин ч манайд элдэв хандив тусламж, хөнгөлөлт, тэтгэлэг багадаагүй. Харин заримдаа жинхэнэ хүрэх хүндээ хүрэхгүй, замаасаа замхардаг нь л их байгаа байх.

    Бидний амьдарч байгаа орчин аюултай болжээ гээд байхад худлаа тоо гэх хүмүүс зөндөө дөө. Энэ л хүмүүс хамгийн аймшигтай.

  7. Oju said

    Jamar orovdeltei jum ve, baga ni tegeed neg odor ganzaaraa amid uu

  8. Болд said

    Монголдоо сайхан амьдармаар байна. Монгол хүнд амьд явах баталгаа алга. Ноднин сайн найз минь галын аюулд өртчихлөө. Хүү минь хутгатай дээрэмчинд дээрэмдүүлчихлээ. Хамт ажилладаг нөхөд минь сард л нэг нь ямар нэгэн гэмт халдлагад өртөж байна. Таньдаг хүмүүс, оюутнууд хамаатнууд маань авто осол, байгалийн гамшиг, хоолны хордлого, гэмт халдлага, баталгаагүй хүнс, чанаргүй эмнэлгийн золиос болсоор…
    Сүүлийн нэг жилд та болон танай гэр бүлийн хэн нэг нь ямар нэгэн гэмт халдлагад өртсөн үү гээд асуухад үгүй гэж хэлэх хүн бараг байдаггүй юм шүү дээ. Монголын нийгэм ийм л эрсдэлтэй нийгэм болчихлоо.

  9. Oyun said

    Chingis haan aildruun:
    Hatan humun
    Has toriin erdene
    Han humunii
    Haluun zurhen buyu
    * * *
    Onchin oroosnii zovlon
    Or omrom berh buyu
    Onchin zuduu humuniig
    Ooriin sadan adil asar
    (Ts. Natsagdorj”Chingis haany surgaaliin tovchoon”)
    Hairan saihan humuusiin altan ami…MU-yn ZG, shadar said,UIH,Sum oron nutgiinhan,MEHolboo,HTUG bolood onoo olon emegteichuud, huuhduudiin toriin bus baiguullaguud ni yu hiij baidag yum bol oo???

  10. javkhlan said

    emegneltei yum boljee.

  11. Arsun said

    Tас тэвэрсээр – eh hun argagui l, awarna gej bodson baihdaa.

  12. Saihan said

    Heleed yu hiih ve?!Ter doroo l mongolchuud maani shuugiad unah bolov uu gesen tag chig.Mongolchuud mini ee, dolingortno dolingortno gehed iimdee tultal dolingortoj bolohgui shuu dee!!!Setguulchid ee, iim baatarlag uiliig ochij survaljlaa ch ee.Onchin hotsorson huuhduudiin talaar sumyn udirdlaga yamar arga hemjee avch baigaa yum bol oo?

Сэтгэгдэл бичих

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: