АЖИГЛАГЧ

Монголд, Монголын хэвлэл мэдээлэлд юу болж байна?

“Миний мэргэжил – [төлбөртэй] сэтгүүлч”

Posted by Ажиглагч on 2009/02/22

Өчигдөр орой “25-р суваг” телевизийн “Миний мэргэжил-сэтгүүлч” нэвтрүүлгийн 6 дахь дугаар гарав. Оросын РТР телевизийн “Профессия – репортер” гэдэг эрэн сурвалжлагын тусгай нэвтрүүлгийг дууриаж, нэрийг нь хуулан орчуулжээ. Манайд бол Пүрэвхүүгийн зохиогчийн хөтөлбөр бөгөөд одоогоор газар дээр нь очиж бэлтгэсэн уртхан сурвалжлагын хэмжээнд байна.

Энэ удаад редакциас өгсөн даалгаврын дагуу “Эмээлт” өртөө рүү явж тэндхийн цагдаа нар, ченжүүд, иргэдтэй уулзаж, айлуудаар орж зовлон жаргалыг нь сонсов. Тэндээс УИХ-д сонгогдсон Д.Тэрбишдагва, C.Оюун, Д.Батбаяр, нийслэлийн хуралд сонгогдсон Т.Билэгт, Л.Эрхэмбаяр нарыг нэрлэж өөрсдийн тойргоо эргэж тойрон нүүр царайгаа харуулахыг уриаллаа. Болж.  

Гэхдээ би өмнөх хоёр дугаарын талаар нэг юм хэлэхгүй бол “дутагдлын хажуугаар дуугүй өнгөрсөн” болно.

2009 оны 2-р сарын 7-ны дугаараар Говьсүмбэр аймагт очиж Шивээ-Овоогийн оросын цэргийн хаягдсан хотхонд амьдардаг иргэдийн амьдралыг харуулав. Өөрийн унаагаар очиж ундуй сундуй барилгуудыг тойрч халаалт доголдож даарч бээрсэн айлуудаар орж энд тэндгүй хөлхөх согтуу хүмүүстэй уулзаж ярилцсан юм. Яахав, хаа сайгүй байдаг бидний амьдралын дүр зураг. Энэ утгаараа Говьсүмбэрийг муулаа ч үгүй, магтаа ч үгүй.

Гэтэл 2009 оны 2-р сарын 14-ны орой санаандгүй юм болов. Пүрэвхүү өөрийн “гараар” хийсэн өмнөх нэвтрүүлгээ няцаасан “төлбөртэй” нэвтрүүлэг бэлтгэн үзүүлэх нь тэр.

minii-mergejil-setguulch-darga minii-mergejil-setguulch-gobisumber2

Аймгийн ЗДТГ-ын хэлтсийн дарга, Шивээ-Овоо сумын засаг дарга, МСҮТ-ийн захирал нарын хүмүүс өмнөх нэвтрүүлэг буруу зөрүү ойлголт өгснийг сануулаад аймаг, байгууллагынхаа ажил амьдрал, ялангуяа Засаг дарга Баянмөнх гэдэг хүнийг магтан шагшлаа. Хотоос ирж энд амьдрах нь дээр гэж нотолсон үлгэр жишээ залуучууд гарав. Мэргэжлийн сургалт үйлчилгээний төв үнэхээр сайхан юм байна. Даардаг айлууд даарахаа больчихож.  Бас цэцэрлэгийн эрхлэгч авгай түрүүчийн нэвтрүүлгээр халамцуу гарч дэл сул юм ярьсан эрийг дэргэдээ нов номхон зогсоочихсон, хөдөлмөрийн дэвтрийг нь дэлгээд шагширч өглөө. minii-mergejil-setguulch-gobisumber17

Хөөрхий эр телевизийн дуранг өрөвдөлтэйө ширтэнэ… Муу ч, сайн ч эр хүнийг ингэж гутааж болох уу? 

minii-mergejil-setguulch-gobisumber19

Өмнөх нэвтрүүлгээр сэтгүүлч Пүрэвхүү Шивээ-Овоог бараан талаас нь харуулсан байг. (Бичлэгээ компьютер графикаар засчихаагүй л бол тэгээгүй). Буруу зөрүү юм хэлсэн байг. Гэхдээ энэ нь долоохон хоногийн дотор төрөл арилжиж урьд нь огт шүүмжлээгүй Говьсүмбэр аймгийн төвийн албан байгууллагууд, уурхай, тэр тусмаа Засаг даргыг нь тусгай нэвтрүүлгээр тэнгэрт тултал магтан сурталчлах шалтгаан огтхон ч биш.

Говь-Сүмбэр аймгийн дарга нар хэдэн төгрөг амлахад л 2008 оны Монголын шилдэг сэтгүүлч буугаад өгчээ. Үүнээсээ ичээд өөрөө харагдахгүй нуугдаж тайлбараа өөр хүнээр уншуулсан ч зарим асуултыг өөрөө тавих нь сонсогдсон. Одоо нэгэнт мөнгөө төлсөн (төсвийн мөнгө биз) Говьсүмбэрийн удирдлага сүүлийн үед бусад сонин хэвлэлд гарсан бүх шүүмжлэлийг давхар няцаан амжуулж өгсөн дөө.

Ноднин “25-р суваг” телевизийн удирдлага Алтантүрүү гэдэг чадварлаг залууг буруу залж айлд мөнгөөр очиж унтдаг болгож сургаад балласан бол одоо энэ охиноор Говьсүмбэр аймгийн нэгэн тосгоныг жаахан шүүмжлүүлээд дараа нь мөнгө авч залруулжээ. Юугаараа шантааж биш гэж? Хэрвээ эхний нэвтрүүлэг байгаагүй бол хоёрдахь нэвтрүүлэг хийгдэхгүй, улмаар Говьсүмбэр аймгийн төсвөөс татвар төлөгчдийн хэдэн төгрөг “25-р суваг” телевизийн дансанд шилжихгүй байсан.

Одоо манай хэвлэл мэдээллийнхэн шантаажыг ил тод хийдэг болжээ.

17 Responses to ““Миний мэргэжил – [төлбөртэй] сэтгүүлч””

  1. Пүүжээ said

    Би ч сэтгүүлч. Уг нь тэр Пүрэвхүүг чинь гайгүй сэтгүүлч л гэж боддог байлаа ш дээ. Хэрвээ үнэхээр ингэж шогтсон л бол муухай л юм байна даа. Мөнгө бодохоо байсан сэтгүүлч алга болжээ новш.

  2. Б said

    ГЖЦУ
    ЖБММ ХИСӨА

  3. Nomin said

    Tiimee, anh minii mergejil setguulch gesen ner sonsood l orosiin professiya reporter sanaand orson. Yahaw dee mongolchuud bid gadaadiin nevtruulgiin neriig ni avch bolnoo, sanaag ni ch duuraij bolno. Gehdee ter hemjeeniih ni helbert oruulaad hiichih heregtei shte. Choloot hevlelgui oros orond ami nasaa ul hairlan eren survaljilj baihad, hagas choloot hevlelteid *toocogddog* mongoliin setguulchid yunaasaa aigaad baidag yum bol? Hamgiin suuld l gehed Baganuur luu ywsan urt hemjeenii survaljlagiig ni uzlee. Dan utop yum yrij, dan darga nartai sain saihan yumnii tuhai yrisaar baigaad l tendhiin darga mahlag shar zaluutai hotlolcoh ni holgui ehlel togsgoloo hiigeed l duusgasan. Adaglaad l gudamjaar yvj baigaa zahiin neg hunees baganuurt amidral ymar baina gej hunii urmand asuusangui. Uul ni huuhed hamgaalah tovd tend asran hamgaaluuldag huuhdees ni, duurgiin negdsen emnelegt neg ovchtonoos ni, sport tsogtsolboroos neg dasgal surguuli hiij baigaa engiin neg uurhaichingaas ni yriagaa avcan bol ter nevtruuleg arai l oor amid boloh baisan biz. Daanch gazart buuj irehgui, tengereer duulseer baigaad onooh Baganuuriin guiltaar irj hiisen urthan hemjeenii survaljlaga maani duuslaa. Ecest ni tuunii mergejil uneheer *setge+uulch* sanagdsan shuu.

  4. SUREN said

    Purevhuugii chini ovoo setguulch garah ni uu gesen yos zuigeeree yoroolgui negen yum baina.Tegen tegen gadaad uzemjee ood ni tataad ch yadag yum!”Gadnaa gyalantsag dotroo palantsag ” aa gej, mongolchuud maani yasan saihan onoj heleev dee.

  5. Toogoo said

    TV-ded ajillaj baigaa setguulchdeer ni udirdlaguudynh ni oyuny chadvar todorhoilogdood baina l daa.TV-iin shildguudiig todruuldag “Altan shonhor” biluu harshil hodolgodog olon shalgaruulaltyn negiig l harchih.TVH-ndoo yariltsaj baigaad ehiig ni etseelgui tugalyg ni turaalgui huvaagaad avchih bololtoi yum aa.

  6. Anonymous said

    Estoi eleg avchee. Eniig ni tegeed ter shalgaruulaad shildeg ene ter bolgood baidag komiss gedgiimuu tedgeer hehduud ni hardag bolovuu. SHILDEG boldgiin baij gehed “es zui”-gui baigaag ni shuuh gazar alga uu ta mini ee!!!! Esvel zevhen shildeg shalgaruulah zorilgotoigoor komiss tomilogddog yum bolov uu.

  7. marta said

    bi ch setguulch. Iveen tetgegchguigeer nevtruuleg khiij bolokhgui l bgaa bol il kheleed recklamniikhaa tsagaar arkhiig ni surtchilaad zokhion baiguulj bolokh l baisan. Tegekhgui bgaa uchir ni ooroo mongiig ni avsan l yum shig kharagdaj bna. Khulgaich shig yum khiichikheed uuniigee khun khuurch bna gej bodoj bgaa bol tom enduurel. Tuund ooriigoo setguulch mergejiltei gej uzekh undeslel bkhgui. Ter ooriigoo khulgaich geed ene nevtruulgeeree olon niited zarlachikhlaa. Purevkhuu gedeg neriig ch khulgaich gej soliloo.

  8. 25iin ajiltan said

    purewhuugiin huwid ene newtruulgiig sanaachildgiin uchir ni anhnaasaa mongo oloh zorilgotoi bsiimaa

  9. алтантүрүү said

    бичиж байгаа шүүмж талаа хэтэрхий бариад бодит байдлаас салчихаад байл даа, яг юу болсныг хэн ч ойлгохгүй байна шүү дээ. тэр цэцэрлэгийн эрхлэгч авгай хөдөлмөрийн дэвтэр хоёрын тухайд

  10. алтантүрүү said

    тэр цэцэрлэгийн эрхлэгч юу болод хүний данс тооцооны дэвтрийг дэлгээд хажуудаа эзнийг нь номхон зогсоов гэдгийг ер ойлгосонгүй. ямар учиртай юм болсныг тодорхой дурдчихаач

  11. алтантүрүү said

    Алтантүрүү бол телевизийн шинэ хоосон орон зай дээр гарч ирээд олонд танигдсан азтай залуу гэвэл үнэнд илүү нийцнэ. чадалтай сэтгүүлч гээд мангар бацаанд өмсгөсөн малгай нь томдоод байна, бүдүүлэг дээрээ тэнэгдүү яриатай харилцаа ярианы наад захын соёлгүй хийж байгаа тэр нэвтрүүлэгтээ л таарсан эр байв. төгс төгөлдөр юм гэж хэзээ ч байхгүй л дээ, тэр нэвтрүүлэг үүргээ гүйцэтгээд үеэ өнгөрөөх шиг болж байна. солонгост очиж ээжтэйгээ уулзаад ярьж байгаа нь үнэн тэнэг шүү. одоо тэгээд би гэдэг хүн од болчихлоо гээд улам тэнэгтэх вий дээ.

  12. purevhuu said

    Ýíý Ï¿ðýâõ¿¿ íýã óäàà õóó÷èí øóâóóí ôàáðèêààñ íýâòð¿¿ëãýý õèéëýý. Øóâóó ¿ðæ¿¿ëæ õºäºëìºðèéí áààòàð áîëñîí ýìýýòýé óóëçàæ áàéíà. Òýãñýí ÷èíü, ÿìàð ìóóõàé ºìõèé ¿íýðòýé áàéð âý, ãàõàéíû áàéðíààñ ºìõèé þì áàéíà ãýýä ë õººðõèé áààòàð ýìýýã ãóòààæ ýõýëñýí. Òà ÿàæ èéì ãàçàð àæèëëàäàã áàéíà àà ë ãýíý, áè áîë òýâ÷èõã¿é þì áàéíà ë ãýíý, àìàà äàðñààð áàéãààä ºìõèé ¿íýðíèé òóõàé ÿðüñààð áàéãààä, õººðõèé ýìýýãèéí õºäºëìºð ãàâüÿàíû òóõàé íýã ÷ ÿðèàã¿é äýý. Ñýòã¿¿ë÷èéí ìýðãýæëèéã ãóòààæ áàéãàà õ¿¿õýí äýý

  13. a said

    setguulchiin yos zui gej alga boljee. Uzgee hudaldaj amidradag unuugiin setguulchdiin setgelgee yamar uruvdultui yum be.

  14. javkhlan said

    shantaaj geh ni haishaan udirdlagadaa orooogdood l hiigee biz dee.

  15. Хмм. Уг нь энэ Пүрэвхүүг чинь шударга үнэний дуу хоолой болж яваа чадварлаг сэтгүүлч гэж боддог байсан юмсан. Нийгэм ч хүнийг хүн биш болгож байна даа.

  16. 3apaa said

    нийгэм ядуу байнаа гэж…

  17. Arsun said

    Tsagaandaa garch baina.

Сэтгэгдэл бичих

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: