АЖИГЛАГЧ

Монголд, Монголын хэвлэл мэдээлэлд юу болж байна?

“Цагийн хүрд-ээр сайн сурвалжлагууд гардаг. Үүнийгээ анзаардаг болов уу?

Posted by Mongol on 2009/02/21

Надад хандаж МҮОНТ-ийн бололтой залуу сэтгүүлч сэтгэгдэл үлдээхдээ, бидний бэлтгэсэн мэдээ, сурвалжлагуудаас бас сайныг нь хэлж байгаач гэжээ. Тэгэлгүй яахав.

2008 оны 7-р сарын 2-ны өглөө эрт буюу онц байдал тогтоосноос хойш хэдхэн цагийн дараа 1-р эмнэлгийн хүлээн авах тасаг руу орж цагдаа нарт буудуулсан иргэдийн цогцсын зургийг авч, эмч сувилагч нарын яриаг үзүүлсэн Баасанбямбын сурвалжлагыг шууд нэрлэнэ. Даанч ганц үзүүлээд цензурдчихсэн билээ.

Ноднин 12-р сарын дундуур “Монголын мэдээ” агентлаг”-ийн сурвалжлагч эртлэн босч нийслэлийн захын гэр хороололд (Баянзүрх дүүрэг байсан санагдана) амьдардаг бяцхан сурагч багачууд хичээлдээ явахаар автобусан хүлээж ядаад хэдэн буудал алхаж яваа зургийг авч тэр хүйтэн өглөө нимгэн куртка, пүүз углан хөлдөхийн наагуур зогсох жаалтай ярилцаад бусад оронд сургуулийн автобус гэж явдаг тухай сануулж, энэ талаар сургуулийн захирал, БСШУЯ-ны ажилтны арга ядсан тайлбарыг оруулсан юм. Үүнийг үзсэн нийслэлийн иргэдийн хурлын нэгэн төлөөлөгч маш их цочиж хотын төсөв хэлэлцсэн ИТХ-ын 2-р хуралдаан дээр сургуулийн хүүхдийг зөөдөг автобустай болгоё гээд зардал мөнгө гаргахыг шаардсаныг санаж байна. Цаадуул нь дэмжээгүй. Сурвалжлагыг үзээгүй хэрэг. Үүнийг “Цагийн хүрд” хөтөлбөр “Говь” компанийн ээлжит хямдралын оронд 2-3 орой давтах байсан юм. Даанч тэр жаалуудад МҮОНТ-д төлөх мөнгө байхгүй, аягүйтвэл гэр нь тоггүй, орой зурагт  үздэггүй байж мэднэ.

Саяхан Хөвсгөл аймгийн нэгэн малчны арваад шар үхэр эзнийхээ ундны мөсийг зөөдөг сургуультай, нэг удаад 200 кг мөс ачихад идээшлэнгээ аваад харьчихдаг тухай сонирхолтой сурвалжлага гарсан. Үзсэн хүмүүс, бэлчээрт явдаг монгол мал ийм л ухаантай, эзэндээ ээлтэй гэж ирээд ам дамжин магтахыг сонссон. Ийм сонин зүйлийг анзаарсны төлөө тэр тэр сурвалжлагчид баярлалаа.

Төрийн ордон, яам газруудад болсон эцэс төгсгөлгүй олон хурал семинарын сурвалжлага, хоосон ярилцлагуудын дундуур ийм ухаантай, ямар ч зардал, үнэ хөлс нэхдэггүй, хүч чадлаа урвуулан ашигладаггүй, даруухан үхрүүдийг үзэхэд сайхан байсан шүү.

6 Responses to ““Цагийн хүрд-ээр сайн сурвалжлагууд гардаг. Үүнийгээ анзаардаг болов уу?”

  1. MGLOG said

    ter 7saryn 2ny nevtrulgyg ahiad gargaj bolohguimu

  2. Anonymous said

    ажиглагч гуай та монгол телевизээс цагийн хүрдээс өөр нэвтрүүлэг үздэггүй хүн үү. бичиж байгаа нь дандаа цагийн хүрд. нийгмийн чанартай гэвэл нээлттэй хэлэлцүүлэг байна, за бас гунигийн гунигийн юмнууд байгаа

  3. javkhlan said

    mongo l baival buh yum bolj baidag sonin niigmee dee.

  4. нэрлэчихэд

  5. Хамгийн сайн сурвалжлагаар бол шууд л 7-р сарын 2-ны өглөөний Баасанбямбын сурвалжлагыг нэрлэнэ. Ер нь болсон болоогүй шилдэгүүдийг тодруулж байгаа энэ цагт “оны шилдэг сурвалжлага” гээд нэрэлэчихэд юу нь болохгүй байв гэж дээ.

  6. Azaya said

    Нээрээ хааяа МҮОНТ-ээр сонирхолтой мэдээ гардаг шүү. Ялангуяа орон нутгаас бэлтгэсэн зарим сурвалжлагууд. Хааяа ч яахав сэтгүүлч шууд л халтуурдсан нь харагддаг. Нөгөө л нэг байдаг хэдэн дүрсээ нийлүүлээд, хэдэн статистик, тэгээд Засаг даргын эсвэл хэн нэг албан тушаалтны урт яриа… Уг нь сонирхолтой, мэдээлэлтэй, үзүүштэй мэдээлэл бэлтгэх нь жинхэнэ сэтгүүлч нарт бол их л урамтай байдаг байх гэж бодогддог юм.

Сэтгэгдэл бичих

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: