АЖИГЛАГЧ

Монголд, Монголын хэвлэл мэдээлэлд юу болж байна?

Дугаар болгон хуулиар хориглосон далд сурталчилгаатай хэвээр байна

Posted by Mongol on 2009/02/21

“Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөр төсөв мөнгөө татвар төлөгчдөөс гаргуулдаг онц эрхтэй мөртлөө түүндээ ханахгүй ил, далд сурталчилгаанаас салж чадахгүй юм. Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн 13.1. Олон нийтийн радио, телевизээр арилжааны болон далд зар сурталчилгаа нэвтрүүлэхийг хориглоно… 13.2.2. улс орны болон дэлхий дахины амьдралын цаг үеийн шинжтэй үйл явдлын талаархи тогтмол мэдээллийн хөтөлбөрийн дундуур зар сурталчилгаа нэвтрүүлэхгүй байх гээд заачихсан байгаа.

Тэгвэл “Цагийн хүрд” дугаар болгондоо 1-2 компанийн бараа, үйлчилгээний сурталчилгааг сурвалжлага болгож (сэтгүүлч нь мэдээж ил гарахгүй, нэрээ хэлэхгүй) заавал оруулдаг. “Говь” компани амралтын өдрүүдэд хямдрал зарласан, Мобиком шинэ уриа лоозонтой болсон, Хас банк салбараа нээсэн гэх мэт. Аргагүй л том компани, банкуудын сурталчилгаагаар зиндаархаж байна. Нэг хэсэг “Цагийн хүрд” эхлэхэд МҮОНТ-ийн дэмжигч “Хадгаламж”, ХАС банкууд мэндчилж, бас төгсгөдөг байсан бол энэ сард “Хөх сүлд” групп, “Хөх сүлд соёл” сангаар солигджээ.

МҮОНТ-д онц эрхтэй өөр хэд хэдэн компани бий. Тэдгээрийн нэг бол “Сүү” ХК. Жижигхэн сурталчилгаанаас эхэлсэн бол одоо “Цагийн хүрд” дотроо оруулж байгаад сүжирдэг болжээ. Саяхан Сонгинохайрхан дүүргийн мэргэжлийн хяналтын албанаас үйлдвэрлэлийг нь зогсоохыг мэдэгдсэн хэвлэлийн хурлыг “анзаараагүй” өнгөрөөв. Тэгснээ тус компаниас зохион байгуулсан эсэргүүцлийн хэвлэлийн хурлыг маргаашийн хөтөлбөрийнхөө эхэнд сүр бараатай (!) үзүүлж “хятадын үйлдвэрлэгчид манай үндэсний үйлдвэрлэгчдийг зах зээлээс шахах гээд байна уу даа?” хэмээн түгшүүр зарласан билээ. Хэд хоногийн дараа Ерөнхий сайд С.Баяр тус компанийг эзэмшигч “Макс” группийн эзэн Ганбаатарынд очиж мориноос унаж босонгуут асуудал гэнэт шийдэгдэж, үйл ажиллагааг нь сэргээх болсон тухай хэвлэлийн хурлыг бас л нэлээн дээгүүр мэдээлэв. Үүнээс хойш “Сүү ХК-ийн гүйцэтгэх захирал “Цагийн хүрд”-ээр хэдэнтээ үзэгдэж, хамгийн сүүлд “Сүү” хувьцаат компанийн үнийн хямдрал, “Аварга чанар” нэртэй шинэ бүтээгдэхүүний тухай дараачийн сурвалжлагыг бэлтгэн толилуулаад байна.

Бас нэгэн зүйл.
“Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөр бусад бүх телевизийн сурвалжилсан “Бороо гоулд”-ийн ажилчдын хэвлэлийн хурлыг дарж өнгөрүүлсэн мөртлөө МҮОНТ-ийн нэвтрүүлэгч Д.Цовоогийн шинэ CD олны хүртээл болсныг хэдэнтээ үзүүлэв. Олон нийтийн телевиз, радиод ажилладаг хүмүүс олон нийтээсээ илүү тэгш эрхтэй байгаа биз?

P.S:
Ням гаригийн үдэш “Миний Монголын сүү” гэсэн нэвтрүүлгийн нэр хөтөлбөрт орсон харагдав. Ийм сайхан юмыг хүртэл магтахдаа мөнгө нэхдэг болсон цаг тул нэг л учиртай санагдсан. Үнэхээр тийм байлаа. Монголчууд бид сүү цагаан идээний уламжлалтай, иймээс цагаан сар болох гэж байгаатай холбогдуулан “Сүү” ХК-иар зочиллоо гэж эхэлсэн сурталчилгааны сурвалжлага ажээ. Фермерүүдээс эхлээд үйлдвэрийн шат дамжлагаар орж дэлгүүрт аяллаа өндөрлөсөн “зочин” сэтгүүлч маань “Сүү ХК”-ийн өмнөөс сар шинийн мэнд дэвшүүлж нэвтрүүлгээ өндөрлөв. Төгсгөлд нь зөвхөн “2009 он” гэжээ. “Зочин”-ы нэр нууц үлдлээ.

3 Responses to “Дугаар болгон хуулиар хориглосон далд сурталчилгаатай хэвээр байна”

  1. purevhuu said

    ta tv uudiig adilhan uzej baih heregtei. irgediin hural herhen ulstorjij tend zasag darga songohiin tuld yu bolj baigaa tuhai NTV sain uzuulsen. 3 ch oroi garsan. tegehed ta hen ch duugarsangui gehiin. iim ajiglagch baih heregtei, daanch bugdii n hamruulahgui baina

  2. Heseg uzegchid. said

    Amerikaas ih yum uzej suraltssan Oyundari zahiral MUONTV-d huvisgal hiih baigaa gej naidahaas.Tegj ch erooe!Mongoo toldog uzegch bid ch demjne gedgee ilerhiilie.Daan ch dee.Tusgaar togtnoson buhel buten ulsyn tov TV shuu dee.

  3. Anonymous said

    Huuli sahiulagch baiguullaga ajlaa hiihgui baina shuu dee! 2 nam, yalanguya MAHN oor hun baihgui yum shig l urd ni ajlaa hiih chadvargui ni haragdaj baisan humuus (shadar said Enhbold,HZDHYa-ny said Nyamdorj,TsEG-yn darga Sandag-Ochir)-iig dahiad tavaid mongolyn toroor toglood, mongolchuudaar daajignaad baina.Mongolyg hogjuulehgui, mongolchuudyg ali boloh odriin talhnaasaa tsaashhi yumyg olj harahgui, anzaarahgui bailgah hariinhny bodlogyg heregjuulj baih urvagch, tagnuuluud toriin buh shatny baiguullaguudad olnooroo shurgaljee.

Сэтгэгдэл бичих

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: