АЖИГЛАГЧ

Монголд, Монголын хэвлэл мэдээлэлд юу болж байна?

Азтай, азгүй аймгууд ба гишүүнтэй, гишүүнгүй сурвалжлагууд

Posted by Ажиглагч on 2009/02/20

[Би сайтдаа бараг хоёр долоо хоногийн турш бичлэг нэмсэнгүй. Иймээс зарим ажиглалтаа нөхөж оруулав]

МҮОНТ-ийн төдийгүй монголын телевизүүдийн мэдээллийн гол хөтөлбөр – “Цагийн хүрд” өнгөрсөн сараас тодорхой асуудлыг, тухайлбал эхлээд Улаанбаатар хотын агаарын бохирдол, дараа нь хүүхэд багачууд, араас нь засаг захиргааны анхан шатны нэгж – хороо, багын асуудлыг сонгон авч долоо хоногийн турш тал бүрээс нь сурвалжлан үзүүлсэн юм. Гэхдээ мэдээллийн хөтөлбөрт ганц сэдвийг олон хоног онцлох нь төдийлөн зохиогүй, эсвэл цагаан сар дөхөөд ч тэр үү больчихлоо.

Дүн өвлийн хүйтэн тачигнасан нэгдүгээр сараас хойш “Монголын мэдээ” агентлагийн сурвалжлах группууд хөдөө орон нутгаар ердийнхөөс олон явж сурвалжилсан байна. Анзаарвал, дандаа УИХ-ын гишүүдыг дагаж юмуу тэнд тохиосон семинар зөвлөгөөнийг зорьсон байх юм. Хөвсгөл аймаг руу гэхэд УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Ц.Энхтүвшин, Завхан руу Ш.Сайхансамбуу, Д.Оюунхорол нарын хамт хөдөө орон нутагт ажиллажээ. (Д.Оюунхорол гишүүн “Ийгл” телевизийг ч багтаа багтаав) Сэлэнгэ, Говь-Алтай, Дархан-Уулд очсон шалтгаан ч иймэрхүү. Мэдээж шадар сайд М.Энхболдод бараа болж Хэнтий, Сүхбаатар луу тусгайлан дагаж явсныг хэлэх хэрэгтэй. Архангай аймагт ашиглалтанд орсон цэцэрлэгийг сурвалжилсан дуранд хэн гарч ирэх бол гэтэл эрхэм гишүүн Н.Батбаярын дүр тодорч байх жишээтэй. Ийнхүү УИХ-ын гишүүд хөдөө хөрж гадаа гандаж яваагаа улс орон даяар нотлох баримттайгаар цацуулсан бол “Монголын мэдээ” агентлагийнхан гишүүнтэй, бас наагуур цаагуур самбаачлан “гишүүнгүй” мэдээ, сурвалжлага баахныг бэлтгэн үзүүлж харилцан ашигтай хамтран ажиллав. Болжээ. Ялангуяа Хөвсгөл, Завханы зарим сурвалжлагууд тун сайн байсан шүү.

Гэхдээ хэдий болтол ингэж дарга дагахав? Сонгогдсон гишүүд нь очоогүй, хурал семинар болоогүй бусад аймгууд “Цагийн хүрд”-ээр гарах аз дутсаар байх уу? Тэнд бас л цас зудтай, мал нь өвсгүй, тэр ч бүү олон хүн хөлдөж амиа алдаж байгаа билээ…

3 Responses to “Азтай, азгүй аймгууд ба гишүүнтэй, гишүүнгүй сурвалжлагууд”

  1. Anonymous said

    Undesnii olon niitiin televiz gesen mertee erenhiilegch, erenhii said, UIH-n gishuudiin HEVLEL MEDEELLIN ALBA met baidgaa bolimoor yum.

  2. Anonymous said

    Монголын хамгийн том мэдээллийн агентлаг гэсэн хэрнээ энд тэндээс камер гуйгаад л яваад байдаг гэсэн. манай нэг танил бүр тэднийд камераа өгөхөөс халшраад байна байнга гуйгаад ядаргаатай ухааны юм ярьсан шүү. сураг сонсохнээ дарга наранбаатар нь шилдэг менежер болж байгаа сурагтай. Ёжилж байгаа ч юм шиг тийм тэнэг байхдаа яахав

  3. Энэ нээрээ үнэн шүү. Тэгээд энэ гишүүдийг чинь очно гэхээр хөдөө орон нутгийнхан үнэн дүр төрхөө тас нууж, бүх юм болоод байгаа, бүтээд байгаа юм шиг л харагдуулна, тийм орчныг ч бүрдүүлнэ. Тэгээл тийм хиймэл орчноос хийсэн сурвалжлага чинь ямар ч үнэний мөргүй л юм болно шүү дээ. МҮОНТ-ынхон эсвэл гишүүд дагалгүйгээр өөрсдөө яваад сурвалжлага хийх мөнгө хөрөнгө нь байдаггүй юм болов уу? Эсвэл сэтгэл дутаад байна уу?

Сэтгэгдэл бичих

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: