АЖИГЛАГЧ

Монголд, Монголын хэвлэл мэдээлэлд юу болж байна?

“Их ав”-ыг авахад 20000 төгрөг

Posted by Бид on 2009/02/07

Монголын хамгийн “том” Ирмүүн Life сэтгүүл өөрийгөө 12 мянган төгрөгөөр үнэлсэн билээ. Гэтэл энэхүү дээд “амжилт”-ийг 20 мянган төгрөгийн үнэтэй “Их ав” хэмээх ангийн сэтгүүл хэдхэн хоногийн дараа эвджээ.

2008 он гарсаар Улаанбаатарт долоо хоног тутам 1-2 сэтгүүл мэндэлж байна. Ихэнхдээ барууны сэтгүүлүүдийг олон таван үггүйгээр шууд дууриахдаа тэдний түвшинд хэр дөхсөнийг мэдэхгүй, харин худалдах үнийн хувьд ойролцоо. Тэнд сэтгүүлийн дундаж үнэ 4-5 доллар бол манайд 3000-5000 төгрөг орчим байна. Гэхдээ бид тэдэн шиг их цалин мөнгөтэй биш.  Гагцхүү монгол төгрөг маань энэ чигээрээ унаад байвал ч …

Зарим шинэ сэтгүүлүүдийн талаар товчхон.
“Монголын даам” – Анхны дугаар 2008 оны 12-р сард хэвлэгдэн гарчээ. Эрхлэгч нь Монголын даамын холбооны ерөнхийлөгч Ч.Бат-Эрдэнэ.
Sole – Спортын чөлөөт сэтгүүл. “Бусдаас тасархай” гэдгээ шууд зарласан байна. Үнэ 5990 төгрөг
“Эмнэлгийн техник, технологи” – Эмнэлгийн инженерүүдийн нийгэмлэгээс эрхлэн 300 хувь хэвлүүлж мэргэжлийн хүмүүстээ үнэгүй тарааж буйгаа хэвлэлийн хурал хийж зарлав.
“Их ав” – Зөвхөн хөөж гүйцээд буудаж унагадаг харгис хүмүүс биш гэдгээ харуулахын тулд “Байгаль хамгаалал, ан агнуур, танин мэдэхүйн сэтгүүл” хэмээн зөөлрүүлжээ. Харин үнэн дээр ямар ч найраа байхгүй – 20000 төгрөг.
marketing-magazine-2009-cover“Эрхэм хүн – Хүн эрхэм” – Хэтэрхий гүн гүнзгий нэр байна. Багш, сурган хүмүүжүүлэгчдэд зориулсан сар тутмын сэтгүүл. Сэтгүүлийг үүсгэн байгуулагч, эрхлэгч нь хэл шинжлэлийн ухааны магистр Ц.Одонтуяа. “Хүний сэтгүүл гуйж уншмааргүй байна уу? Тэгвэл та өөрийн “Эрхэм хүн-Хүн эрхэм” сэтгүүлээ захиалаарай” гэж юм бодтол ухуулжээ.
Эрхэмсэг (Elegance) – Ингэж орчуулагдах уу? “Бизнес. Соёл урлаг. Спорт. Танин мэдэхүй” гэсэн тодотголтой. Үүсгэн байгуулагч U.Uran гэжээ. Сар тутам хэвлэгдэж гарна.
“Бардамнал” – “Монгол үндэстний сэтгүүл”-ээр өөрийгөө өргөмжлөн бардамнаж чадсан байна. Барууны сэтгүүлийг дууриахын оронд уламжлал руугаа ханджээ. Эрхлэгч Ш.Энхцэцэг. Үнэ 6300 төгрөг.
“Маркетинг” – “Монголын маркетингийн хөгжлийн төлөө” уриатай энэ сэтгүүлийг M.U.G. буюу Marketing Update Group ХХК эрхлэн гаргажээ. 5000 төгрөгийн үнэтэй бөгөөд CD дагалдана.
Hospitality – “Зочлох үйлчилгээний ёсон” гэж орчуулан давхар нэрлэжээ. The Magazine of the Hotel and Restaurant Industry юм байна. 5000 хувь хэвлэгдсэн. http://www.upscale-journey.mn сайтыг зарласан ч ажиллахгүй байна.
Ногоон SOS (Ногоон аврал) – “Байгаль орчны тухай мэдээ, мэдээлэл, танин мэдэхүй, асуудал дэвшүүлсэн олон нийтийн сэтгүүл”. Экологийн боловсрол олгох интернэт мэдээллийн төв ТББ-аас эрхлэн гаргажээ. Байгаль орчны сайд Ганхуягийн мэндчилгээнээс үзэхэд яг ийм нэртэй бас сонин гардаг аж. Эрхлэгч Ц.Туяацэцэг. Вэб сайт: http://www.ecoedu.mn
Pearl – Энэ сэтгүүлийн талаар тусад нь өгүүлнэ.

7 Responses to ““Их ав”-ыг авахад 20000 төгрөг”

  1. bmdarwin said

    fdsa fdsa fdsa fdsaf ds

  2. bmdarwin said

    өөөө

  3. unshigch said

    sole setguuliin daraa giin dugaar garsiin boluu yaj medeh ve? holboo barih utas? niit heden dugaar garaad duusan be minii avsan setguul 2009*02 getsn bn ene 2 sariinh uu esuul 2dah dugar n uu?

  4. Anonymous said

    Mongol setguul ch gejdee taaruuhan chadvar muutai orchuulgatai gadni setguuliin huulbaruud. Erhlen gargaj baigaa nehed hunii mengeer l hiidgiin baihdaa gej bodmoor baidagshuu.

  5. hatnaa said

    хэхэх гол нь гарсан сэтгүүлүүд нээх удалгүй алга болчихдог ш дээ. Ямар ч судалгаа баримт байхгүй сэтгэлийн хөөрлөөрөө л аливаа ажлыг эхлүүлдгийн хар гай.

  6. Ямар олон сэтгүүл нэмэгдээ вэ? Түрүүчийг нь уншиж бараагүй байтал.

  7. javkhlan said

    manaihan tegeed diileh yum bolov uu daa. an aviin tuhai yum bol nogoo tomchuul ni l avdag yum bolov uu daa.

Сэтгэгдэл бичих

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: