АЖИГЛАГЧ

Монголд, Монголын хэвлэл мэдээлэлд юу болж байна?

“Эко констракшн” Ийгл телевизтэй тулж ажиллав

Posted by Бид on 2009/01/26

Хамгийн сайн хамгаалалт бол сөрөг довтолгоон. Сүүлийн хэдэн жил нийслэлийн хаа сайгүй газар авч орон сууц босгохдоо иргэдийг зогсоо зайгүй хохироож ирсэн “Эко констракшн” компанийн захирал С.Нямдаваа захиалагчдаасаа зугтсан хэвээрээ боловч төрд бол элсэж, харин сэтгүүлчидтэй тулж ажиллахаар шийдсэн байна. Үүний тулд яам, тамгынхныг (ЗТБХБЯ, Улсын мэргэжлийн хяналтын газар гэх мэт) бүр өөртөө элсүүлээд зогсохгүй өнгөрсөн намар нийслэлийн ИТХ-д төлөөлөгчөөр сонгогдоод авч. Дараа нь “Эко констракш”-ны булхай, будлианыг илчилсэн сэтгүүлч Батхишигийн олон сурвалжлагыг нэвтрүүлсэн “Ийгл” телевизийг сонгон авч түүгээр өөрийн захиалагчдад том цохилт өглөө.

Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр Нямдаваагийн оролцсон “Ийгл” телевизийн “Хэлэлцүүлэг” нэвтрүүлэг түүний хүссэнээр болж өнгөрөв. “Эко констракшн”-д гомдолтой захиалагчдаас нэгийг ч урьсангүй. Тэднийг төлөөлж харагдуулахаар тооцоолсон хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн Тойвгоо гэдэг эр “бидэнд иргэдийн гомдол ирдэг, та болгооно уу?” гэсэн утгатай хэдэн үг бувтнахаас хэтрээгүй бол Улсын мэргэжлийн хяналтын газрын нэгэн дарга Ганбат бөв бөөрөнхийлсөн яриагаа “Эко констракшн”-ыг сайн ажиллаж байгаа гэж дүгнэлтээр төгсгөлөө. Харин МУИС-ын багш, хуульч эмэгтэй сүрхий эхэлсэн боловч сүүлдээ “гэрээний заалт чинь тодорхой биш байна” гэсэн ганц өгүүлбэрээ давтсаар хоцров. Онцгой байдлыг төлөөлж ирсэн Батбаатар дарга үеийн далан дээр барилга барьсан нь буруу гэдгийг ч нотолж чадсангүй.

Харин Нямдаваа захирал компанийнхаа хуулийн зөвлөхийн хамт тэднийг ёстой нэг “будаа болгов”. Захиалагчдын хамгийн их тавьдаг (барилгын чанар бол бүр дүүрсэн хэрэг) “Эко констракшн” барилгаа хугацаанд нь оруулахгүй, өртөг зардал хямд байхад нь барьж дуусгахгүй олон сар жилээр хойшлуулчихаад одоо болохоор бүх юмны үнэ нэмэгдсэн гээд кв.метрийн үнийг хамаа намаагүй нэмдэг тухай гомдолд “гэрээнд өөрчлөлт оруулж болно” гэсэн заалт байгаа, хэрвээ захиалагч зөвшөөрөхгүй бол иргэний хуулийн дагуу гэрээ цуцлагдана, өөр яриа байхгүй гэсэн ганц тайлбараар хааж чадлаа. Гэрээнийхээ заалтыг улаан цайм зөрчиж захиалагчдаа хохироосон, тэдний мөнгийг хэдэн жил эргэлдүүлчихээд ямар ч хүү торгууль, хариуцлага хүлээхгүй өнгөрдөг тухай асуултыг хөтлөгч Энхтуяа, сэтгүүлч Батхишиг өөрөө ч тавьж хариулт авч барсангүй. Цаад хоёр нь түрүүлээд “машиндчихаж”байна лээ.

Сурвалжлагч Батхишиг урьд нь тийм сайн сурвалжлагуудыг бэлтгэж эрэн сурвалжилсан мөртлөө ингэж дуусгах ч гэж дээ. Эсвэл захиалгатай төдийгүй төлбөртэй хэлэлцүүлэг байсан биш биз?

9 Responses to ““Эко констракшн” Ийгл телевизтэй тулж ажиллав”

  1. Uzegch said

    HAUT-iin Demberel uuniig harsaar , medseer baij shine jileer sanagdna, barilgyn shildeg kompanii orgomjlol ogood baigaa haragdsan…

  2. Oyun said

    Ugui ter “Eco Construction” ni tegeed barilgyn shildeg kompaniar todrood baih shig baisan.Ene uvaigui yavdlyg zogsootsgooyo oo,humuus ee ! Mongolchuud chini ondor yos surtahuuntai ard tumen baisan shuu dee!!! Niit Mongolchuuddaa:
    Chingis haan aildruun:
    (Tseerleh yosny tuhaid)
    Erhem yosond harshiig
    Ogoorch es tseerlebel
    Hulgai hudal dogshirch
    Hudal oguulegch olshirch
    Evlen buteesen uls ger
    Evderch doroitoh bui za…
    (Ts. Natsagdorj.Chingis haany surgaaliin tovchoon”)
    Ezen Bogd Chingis haan, etseg ovgodiinhoo zarlig, surgaalias ergen sergeej suraltsatsgaaj ur huuhed hoich uee humuujuultsgeeie!

  3. Anonymous said

    САйн сайн мэдээг бид Ийглээр л үздэг. Ийглийн сурвалжлагчид сайн мэдээ хийдэг. Батхишиг ээ чи сайн мэдээгээ байнга хийгээрэй

  4. Anonymous said

    Batkhishigee sain medeegee vrgeljlvvleerei. amjilt

  5. zaluu setguulch said

    Батхишиг ч мэдээгээрээ Эко-г үнэхээр будаа болгодог . Ер нь бол ЭКО-гийн хууль бус үйл ажиллагааны эсрэг л явсан сэтгүүлч дээ. Харин тэр хэлэлцүүлэг дээрээ Нямдаваагаас /ЭКО-ГИЙН ЗАХИРАЛ/ олигтой хариулт аваагүй. Бас Эко-гийн захиалагч хохирогч нараас нэг ч хүн урьж оруулаагүй байсан. Үүнээс үзхэд Эко-гийн захиалгаар найруулсан жүжиг мэт харагдаж байгаа ч сэтгүүлч Батхишиг бас арай ч Эко-д худалдагдчихаар сэтгүүлч биш дээ. Эсвэл зарим сэтгүүлчид шиг болж байгаа юм болвуу

  6. Anonymous said

    end unen bichsen bh shuu Erteed ene iigliin hutlugch huuhen ni Eco-gin zahirlin tuslahtai nileen gaigui gegddeg restaurand suuj bsan Bi ter ued ter hyorig yavalddag yum bh gej bodood ungursun Odoo bodoh ni ene nevtruulgee yarij mungu tugrugee ugch avaltssan bh Jijig gazrin zovloon gej……

  7. bold said

    uchiriig ni olj baij medemhiir l dee

  8. Энд ч бас нэрээ буруу оруулчихаж.

  9. Одоо ч Монголд мөнгөтэй л бол юуг ч худалдаж авдаг болжээ. Ийгл телевиз чинь саяхан шударга үнэний дуу хоолой болоод байгаагүй билүү?

Сэтгэгдэл бичих

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: