АЖИГЛАГЧ

Монголд, Монголын хэвлэл мэдээлэлд юу болж байна?

C1-ээр гарсан зурхайн тулаан

Posted by Бид on 2009/01/26

tsagaan-sar-hezee-temdegleh-ve-margaan-c1-20090123

Цагаан сараар золгочихоод л дараачийн цагаан сарыг хэзээ тэмдэглэх талаар мэтгэлцэж эхэлдэг талууд өчигдөр орой C1 телевизийн дэлгэцэн дээр жинхэнээсээ тулав. Одон оронч нэгнээр хүч нэмэгдүүлсэн Төгсбуянтын зурхайн талын улаан шар орхимжит лам нар болон шарын зурхайгаа хамгаалсан Ерөнхийлөгчийн зөвлөх асан Дашцэрэн тэргүүтнийг өөд өөдөөс нь харуулж суулгаад цаг гаруйн турш (суваг солиход эхэлчихсэн байсан болохоор нийт хичнээн үргэлжилсныг бүү мэд) мэтгэлцүүлэв. Харин тэдний дунд суусан түүх судлаач Нагаанбуу “Монголын нууц товчоо” сэлтээс түүхийн баримт дурдаж монгол зурхай хэмээх гуравдахь тооллыг санал болгож байх юм.

Маргааныг хагалахаар уригдсан ШУА-ын Одон орон, геофизикийн судалгааны төвийн захирал Сүхбаатар сар, дэлхийн хөдөлгөөнийг шинжлэх ухаан ямар ч алдаагүй тооцоолдог, сар болгон шинийн нэгэнтэй, битүүнтэй, харин шинэ оныг аль сараас эхлүүлэх нь шинжлэх ухаанд падгүй, зөвхөн ёс заншил, уламжлалын асуудал гэж хэлсэн ч хоёр талд сонсох сөхөө байсангүй.

Студид зогссон хоёр хөтлөгч (нэг нь индрээрээ Сүхбаатар докторыг бараг таглаж зогсчээ) нэвтрүүлгээ эхлүүлж, бас дуусгаж л чадлаа.

tsagaan-sar-hezee-temdegleh-ve-margaan-c1-20090123-11

Ламтай ток шоу дэгтэй эхэлж ээлж дараалан ярьцгааж байснаа үе үе чөлөөт хэрүүл болон хувирч заримдаа барьцалдаж авахнээ гэмээр тун ширүүссэн. Тоогоор олон, насаар залуу бурхны шавь нарын зарим тун овилгогүй, тэдний талын энгийн хувцастай нөхдүүд Дашцэрэнг элэглэн шоолж, эсвэл но-г нь дэлгэхээр завдаж (гэхдээ түүнийг социализмын үе шоронд суусан, бас сэтгэл мэдрэлийн өвчтэй гэсэн сонины материалыг хэдэн өдрийн өмнө C1-ээр цацаж амжсан билээ), төгсгөлд нь Цагаан хэрэмнээс урагш нутагтай нь тийшээ явж шинэлнэ биз гэхчлэн гутааж байлаа. Тэгснээ ШУА-аас гаргасан номын зохиогч бололтой нэгэн рүү хандаж “Баасанжав гуай, та зурагт харж байгаа бол, танд тэр аргыг хэдэн жилийн өмнө дэмий хэлж өгсөн байна… Энэ бол их аюултай ном!” гэж сүрдүүлээд ч байх шиг. Ном аюултай байдаг “сайхан” цаг буцаж ирэхнээ.

tsagaan-sar-hezee-temdegleh-ve-margaan-c1-20090123-6

Хариуд нь Дашцэрэн “та нар монголчуудын толгойг түвд номоор мунхруулахаа зогсоо, тэр сүм хийддээ очиж дүвчигнэ” гэхчлэн мөчөөгөө өгөхгүй үзэлцсээр…

Хөтлөгчдийн хяналтаас гарч хэрүүл уруултай болсон ч зугаатай, бас нэлээд юм мэдүүлсэн мэтгэлцээн болж өнгөрлөө. Би гэхэд хэн нь хэн болохыг сайтар харж авсан. Нагаанбуу, Цэрэн-Очир хоёрын хэлсэн түүхийн баримтууд тун сонин. Даанч дэлгэцэн дээр титр огт бичигдээгүй тул зарим оролцогчийн  нэрийг мэдэж амжсангүй. Лав Тэрбишийн зурхай хэмээх бестселлерийн зохиогч эрхэм (энэ утгаараа бараг төрийн зурхайч) үзэгдээгүй, бодвол мэтгэлцэж зовохын оронд ээлжит цагаан сарын өмнө өвөр лүүгээ цутгах их орлогоо тоолж баясахыг илүүд үзсэн биз…

13 Responses to “C1-ээр гарсан зурхайн тулаан”

  1. Ажиглагч said

    Шар зурхай бол бидэнд маш их тохирно. Учир нь мөнгөлын газар зүйн байрлал дээр таардаг. 2011 оны 2-р сарын 3-4 нд шинийн нэгэн 2 удаа давхцсан гэтэл 2 дахь шинийн нэгэнд нь шинийн 2-ны сар маш тод харагдсан тэгэхээр өдөр давхарлах тасрах гэдэг бол Тербишийн үлгэр юм биш үү. Алдаа байгааг өөрөө ч мэдэж байдаг байх. гэхдээ одоо үүнээсээ буцвал түүнийг ард түмэн баллаж хаях учраас энэ чигээрээ гүрийгээд өнгөрөх байх дөө. Хараад байхад манай бизнесийн томчууд төрийн төмчууд шар зурхайгаар шинэлж улам өнгө ороод л, эгэл ардууд төгсбаясгалантаар шинэлж улам номхон хүлцэнгүй болоод л байна даа

  2. spuung said

    xexe

  3. spuung said

    aimar ym bolson xaxaxaxa.olon huniig ineelgesenn..xexe

  4. Anonymous said

    xexe

  5. Otgoo said

    Юуны өмнө тэнгэр заяат монгол ахан дүүсийнхээ энэ оройн мэндийг хүргэе. Бид дээр үеэс цагаар сарыг тэмдэглэсээр ирсэн. Хятад ч бай төвд ч бай аль альнаас дутхааргүй арвин туршлагатай улс. Энд би өөрийнхөө л үзэл бодлыг хэлэх гэсэн юм. Энэ нэвтрүүлгээр гарч байгаа нэг сөргөлдөгч тал болох шар зурхайнх бол үнэхээр яахын аргагүй хятад гаралтай буюу хятад төвтэй эхэлсэн зурхай. хятад буюу бээжинд ч эхэлсэн гэж үздэг. Яагаад би энэний талаар ярьж байна вэ гэвэл тэнд цаг агаар нэг өөр сар ч бас өөр харагддаг бол, монголд буюу эх оронд маань мөн цаг агаар өөр, сар бас л өөр харагдана. Ийм л болохоор монголчууд маань төгс буянт зурхайгаар шинэлдэг билээ.Энэ нэвтрүүлгээр тэр Дашцэрэн гэдэг хүн төвд зурхай гээд орилоод байдаг энэ бол худал зүйл. Учир нь энэ зурхайг монгол хүн монгол орондоо цаг агаар газар орны байдлыг харгалзан байж зохиосон монгол зурхай юм шүү. харин бодох аргачлал нь төвдтэй төстэй болохоор л тэгэж орилоод байдаг байх. Бид 2 сарын 25даа шинэлэхэд ямар ч асуудалгүй. Харин миний бодлоор тэр Дашцэрэн Арго Намсрай мэтийн хүмүүс хэдэн төгрөгний хойноос гүйсэн шука нар шиг л харагддаг. Харваас илт шүү дээ яаж ийж байгаад л номоо үзүүлчихнэ бас үнийг нь сануулчихна. монголчуудын төлөө гэсэн сэтгэлтэй хүнд мөнгө тийм чухал гэж үү. ингээд л бодож үзэхээр харагдаж байгаа биз. Ард түмэн ард түмэн гээд л орилж гарна Энэ бол зүгээр илтгэх урлагийн л нэг хэлбэр. бас монголчуудын 80хувь нь 1 сарын 26 шинэлнэ гэж авч залж байсан. төгсгөлд нь би энэ бичлэгийг монголчууд бид хоорондоо хагарлдахын тулд хийсэн зүйл биш юм шүү. Зүгээр л хэн нь хэн болохыг бага ч атугай таниулхыг хүссэн юм. Та бид зүгээр л тэдний байр суурь биеэ авч явах байдал, мэдлэг чадвар зэргийг нь хараарай хэн нь хэн бэ гэдэг нь дороо л танигдаад ирнэ. За За Сар шинэ минь сайхан болж, үхэр жилд минь элдэв осол гаралгүй өлзийтэй сайхан жил гарах болтугай. Монгол орон үүрд мандан бадраг.Биднийг мөнх тэнгэр ивээх болтугай.

  6. khatnaa said

    Ер нь ингэж байхаар далай ламаас асуучхаж болдоггүй юм байх даа.

  7. maxart said

    Автору респект! Написано красиво!

  8. Сорри нэрээ анзааралгүй буруу оруулчихаж.

  9. Энэ нээрээ инээдтэй юм болсон ш дээ. Уул нь тэр Намсрай, Тэрбиш 2 нь ирсэн бол дэндүү юм болохгүй юу. Шар зурхай гээчийг баримтлагсад нь баримт түшиж ярьж байгаа нь илүү санагдсан. Төгсбуянтыг баримтлагсад нь ямар ч баримт сэлтэд тулгуурлахгүйгээр үл барам дайрч доромжлохыг илүүд үзэж байсан нь 1-р сарын 26-ны өглөө Хийморийн овоонд гарах хүмүүсийн тоог нэлээд нэмэгдүүлсэн байх даа. Харин хувийн байр суурь маань одон оронч Сүхбаатартай нийлж байсан.

  10. Bayasum минь ээ, цагтаа энэ чинь намар хийдэг байсан баяр биздээ? миний бодлоор хэзээ хийх нь чухал биш гэж бодож байна

  11. ээ үздэг байжээ. шууд үзэх юм уу, татаж авахаар бичлэгийг нь оруулж болох болов уу?

    болдог бол тэгээд нэг оруулаад өгөөч 🙂

  12. bayasum said

    Хятадын цагаан сарыг тэмдэглэж байгаа хүмүүст нь сар шинийн мэндийг хүргэе дээ одоо..

  13. 3apaa said

    хэ хэ харин арай хэтрээд байх шиг байсан шүү. Дашцэрэн гэдэг нөхөр харин юм л болгон ард түмний өмнөөс дугараад байгаа нь огт таалагдаагүй. Юм л болохоор Ард Түмнийг битгий мунхруул гэж ирээд л… Эсхүл мань хүн өөрөө ард түмэн гэдэг нэртэй юм болов уу?

Сэтгэгдэл бичих

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: