АЖИГЛАГЧ

Монголд, Монголын хэвлэл мэдээлэлд юу болж байна?

Уран яруу сэтгүүл зүй

Posted by Бид on 2009/01/09

2009 оны эхний бүтэн долоо хоногийн гол үйл явдал бол эдийн засгийн хямрал биш харин яруу найргийн “Болор цом” наадам, Монголын зохиолчдын эвлэлийн 80 жилийн ой байлаа.

Би “Болор цом”-ын шүлгүүд сайн муу байсан, эсвэл Монгол Улсын №1 орчуулагч Н.Энхбаяр төрийн одон медалийг зохиолчиддоо боорцог мэт тараасан тухай биш, харин сэтгүүл зүйн тухай ганц санаа хэлэх гэсэн юм. Сүүлийн хэдэн хоног хэвлэл мэдээлэл, ялангуяа телевиз, ялангуяа МҮОНТ, МҮОНР зохиолчдод “эзлэгдэв”. Биш ээ, дотор нь дүүрэн яруу найрагч, зохиолчид байдаг, тэгэхлээр аль хэдийнэ эзлэгдсэн юм байна. Мэдээ нь хүртэл “МҮОНР-ийн яруу найрагчид төрийн дээд шагнал хүртлээ” гэхчлэн гарчиглажээ.

Манайд зохиолч, яруу найрагч гээд байгаа тэр хүмүүсийн ихэнх сонин хэвлэл, радио, телевизэд ажилладаг. Амьдралын зорилго нь гоё шүлэг, дууны үг, роман бичих, харин амьдрах арга нь сэтгүүлч хийх. Мэргэн цэцэн ярих, уран гоё бичих авъяас сэтгүүлчийн ажилд зайлшгүй хэрэгтэй, гэхдээ энэ олон шүлэгч-сурвалжлагч, яруу найрагч-редактор, зохиолч-эрхлэгчид сэтгүүл зүйг өөр лүүгээ чангаадаг нь зүйн хэрэг. 850 орчим настай Чингэс гэдэг хүнийг олж уулзаад ярилцах хүсэлт тавихад цаадах нь эелдгээр зөвшөөрч, ингээд сониндоо цуврал ярилцлага нийтлүүлсэн сэтгүүлч хүртэл бий. “Баримт түшсэн эрэгцүүлэл” гэх мэт гоё төрөл зүйл зөндөө. Даанч ч сулхан баримт нь нурахад түших юмгүй болж хоосон цэцэрхлийн  балчигт шалхийдэг.  Мэдээжийн санаа, бүгд мэдэх юмыг тойрсон нуршуу нийтлэл, нэвтрүүлгээр сонин хэвлэл, радио телевиз пиг дүүрэн байх юм.

Хэрвээ уран зохиолч хүн яг өнөөдрийн бужигнаанаас ангид, түүхэнд үлдэх мөнхийн бүтээл туурвилын хойноос явдаг бол сэтгүүлч хүн яг өнөөдрийн үйл явдлын тэмдэглэл хөтөлж үлдээх үүрэгтэй. Зөв буруу нь хамаагүй баримт, жишээ, санал бодол… Зөвхөн энэ биш. Одоо баримтыг дүгнэж чаддаг, ил далд учир шалтгааныг илрүүлдэг, сайн муу чиг хандлагыг хэлдэг сайн тоймчид манай хэвлэл мэдээлэлд хэрэгтэй болжээ. “Аавдаа авгай авахыг зааж” том том дуугарч энэ улсын Ерөнхийлөгчөөс нь эхлээд сургадаг жижигхээн охид, хөвгүүд, бас аль социализмын үеэс “улс төрийн тоймч” нэрийг зүүсэн Дашзэвэг нар  биш шүү. Тэр Дашзэвэг хүртэл цаанаа яруу найрагч, дууны шүлгийн мастер байсан нь илэрсэн бөгөөд сүүлдээ цэнгэн хөгжилдсөөр үзэгдэхээ ч больжээ.

4 Responses to “Уран яруу сэтгүүл зүй”

  1. Зохиолчид гэхээр толгойд Б.Бааст, Ч.Чимэд, Д.Пүрэвдорж, Л.Түдэв нарын бараг “дээр үеийн” гэхээр хүмүүс л буудаг ш дээ. “Орчин цагийн” зохиолчид гэж ямар хүмүүс байдаг юм бол доо?

  2. Onoroo said

    Nadah chin iim um hiihees oor um hiij chadhguu gedgee medeed iim um hiigeed biagan orihchih zonhoro hun yadag bilee lol ene hunii hiisen um bian yy er in olnii medeh buu med medeh hun baival heleree

  3. Anonymous said

    Шүүмжлэх дон тусаа юу. Тоймч хэрэгтэй гэсэн мөртөө тоймлох үзэж байгаа нэгнийг нь аавдаа авгай авахыг заадаг жоохон хүүхэд гээд байх юм. Баримттай бич л дээ.

  4. usukh said

    NEWS.MN site дээр Дөнгөтийн Цоодолд Ардын уран зохиолч цолыг өнөөдөр хүртээнэ гэсэн мэдээлэл гарсан байхыг 1 сарын 9-нд харж байсан юм. Гэтэл Аюрзана мэтхэнийг нь гавьяат болгожээ. Энэ жил өөрийнх нь сонгууль болохыг хэлэх үү, яг л боорцог тарааж. Тэгээд Ах хүүгийнхээ нэрийг шагнагдагсдын нэрсийн жагсаалтаас хайгаад олсонгүй. Ямар учиртай юм бол???!!! Бодвол улс төр энээ тэрээ гэж олон юм ярьж өөрт нь яршиг уддаг болохоор нь охинд нь дамжуулсан түүний мессеж юм болов уу ? Зохиолчдынх нь ойгоор тийм том зохиолчийг ялган үлдээж гомдоомооргүй л юм. Яaх аргагуй л ганцааранг нь ялгаад үлдээсэн байх юм. Үнэмшимгүй юм. Энхбаярын өгөх цолоор тэр хүн дутахгүй л дээ. Гэхдээ энэ бол том доромжлол, том тэнэглэл!!!!!!

Сэтгэгдэл бичих

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: