АЖИГЛАГЧ

Монголд, Монголын хэвлэл мэдээлэлд юу болж байна?

“Алтан шонхор-2008” буюу “Шинэ жилийн мэнд хүргэе!” гэж байна…

Posted by Mongol on 2008/12/31

Монголын Телевизүүдийн Холбооны “Алтан шонхор” наадам 17 номинацаар дараах шилдгийн шилдгүүдийг шалгаруулжээ. Оролцогсод нь C1, TM хоёроос бусад арилжааны телевизүүд байсан ч Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр, УИХ-ын дарга Д.Дэмбэрэл хоёр Монголын Үндэсний Олон Нийтийн Телевизгүй энэ арга хэмжээнд ирсэн байв.

2008 оны “Алтан шонхор”-тнуудын жагсаалт:

1. Хүүхдийн шилдэг нэвтрүүлэг – SBN телевизийн “Нахиа” нэвтрүүлэг
2. Шилдэг студи –
UBS телевизийн харьяа Дэүс студи
3. Орон нутгийн шилдэг телевиз –
“Лха” телевиз (Дархан, Эрдэнэт, Хөвсгөл аймагт салбарласан сүлжээ телевиз)
4. Шилдэг инженер –
TV5 телевизийн инженер Оюунтуяа
5. Шилдэг тайзны зураач
– UBS телевизийн Тулга
6. Шилдэг компьютер графикч –
UBS телевизийн Энхзаяа
7. Хөгжмийн шилдэг нэвтрүүлэг –
TV8 телевизийн “Ретро аккорд” нэвтрүүлэг
8. Нийтлэл, танин мэдэхүйн шилдэг нэвтрүүлэг –
“25-р суваг” телевизийн “Би” нэвтрүүлэг.
9. Мэдээллийн шилдэг хөтөлбөр –
“Ийгл” телевизийн “Ийгл”-ийн мэдээ”
10. Спортын шилдэг нэвтрүүлэг –
НТВ телевизийн “Бээжин хүрэх замд” нэвтрүүлэг
11. Шилдэг найруулагч
– “25-р суваг” телевизийн Г.Энхтүвшин “Алтан ургийнхан” бүтээлээрээ
12. Киноны дуу оруулгын шилдэг алба –
TV9 телевизийнTV9 продакшн (Кино алба гэж товчилж хэлэхлээр буруу болдог, яагаад гэвэл кино бүтээдэг гэж ойлгогдоно)
13. Шилдэг цэнгээнт нэвтрүүлэг –
UBS телевизийн “Мистер энд Мисс” нэвтрүүлэг
14. Уран сайхны зохиомжит шилдэг нэвтрүүлэг-
UBS телевизийн “Амитаба” зохиомжит нэвтрүүлэг.
15. Шилдэг зураглаач
– “25-р суваг” телевизийн зураглаач Г.Нацагдорж “Үлэмжийн чанар” бүтээлээрээ
16. Шилдэг хөтлөгч –
SBN телевизийн хөтлөгч Б.Мэндсайхан
17. Шилдэг сэтгүүлч –
“25-р суваг” телевизийн сэтгүүлч Ц.Пүрэвхүү “Сэдэв” нэвтрүүлгээрээ.

Харин МСНЭ, Монголын сонины холбоо хүртэл тодруулдаг шилдэг телевиз гэсэн номинаци алга байв. Орон нутгийн шилдэг телевизийн шалгаруулсан мөртлөө “төвийнхийг” тэгсэнгүй. “Алтан шонхор”-ын шалгаруулалт бол арилжааны телевизийн захирлуудын нэг ёсны зөвшилцөл учраас аль нэгийгээ илүү гаргахыг хүлээн зөвшөөрөхгүй биз. Ингээд нийт дүнгээрээ UBS телевиз 5, “25-суваг” телевиз 4, SBN – 2, TV9, TV5, НТВ, TV8, “Ийгл”, Лха телевизүүд тус бүр нэг “Алтан шонхор”-той харьжээ. “Соёмбо”-оос бусдад нь хүртсэн байна.

Шилдэг инженер, зураач, компьютер графикчийн талаар мэдэх юм алга. Хүүхдийг шилдэг нэвтрүүлгээр “Лоолоогийн найзууд” шалгараагүй аж. Гэхдээ SBN-ийн “Нахиа” илүү юм байгаа биз. Бүгдийг үзээгүй болохоор UBS-ийнхэн бараг бүгдэд нь түрүүлсэн уран сайхны болон цэнгээнт нэвтрүүлгийн номинацуудын талаар хэлэх юм бас алга. Шилдэг студи Дэүс-ийг хэн мэдэж байна? Бусад телевизийн ижил төстэй олон нэвтрүүлэг, студиэс юугаараа давуууг шүүгчид микроскопоор харж шийдсэн гэж найдъя.

Хамгийн чухал хоёр номинацийн тухайд.

“Ийгл” телевизийн “Ийгл”-ийн мэдээ” мэдээллийн шилдэг хөтөлбөр болжээ. Нэг талаас залуу сэтгүүлчид нь төр засгийн бодлого, бүтээн байгуулалт, гэрэл гэгээтэй мэдээ энэ тэрийг үзүүлнэ гэж албархахгүйгээр, хаана сонирхолтой байна, тэнд очоод чөлөөтэй сурвалжилж чаддаг энгийн мэдээнүүдээс бүрдсэн сайн хөтөлбөр. 7-р сарын 1-ны үйл явдлыг CNN маягаар шууд дамжуулсныг бас үнэлсэн байх. Нөгөө талаас тогтсон цаг, эхлэл төгсгөл үгүй бөгөөд христийн зар, сурталчилгаатай холилдон зогсоо зайгүй давтан урсдаг нь ядаргаатай. Миний хувьд TV9 телевизийн “Энэ өдөр” мэдээллийн хөтөлбөрийг шалгарч магадгүй гэж бодож байлаа. Маш сайн эрэн сурвалжлага, тайлбарууд, орон нутгаас мэдээ авдаг “Инфо” сүлжээг дурдахад л хангалттай юм. Даанч арилжааны бусад телевизийн нэгэн адил “Бизнес мэдээ”-ндээ идэгдэж хөтөлбөр нь сунаад жирийн үзэгчдэд ялгарч харагддаггүй байж магадгүй.

“25-р суваг” телевизийн сэтгүүлч Ц.Пүрэвхүү шилдэг сэтгүүлчийн “Алтан шонхор”-ыг хүртлээ. Түүний хөтөлдөг “Сэдэв” нэвтрүүлэг манай телевизүүд дундаас (МҮОНТ-ийг оруулаад шүү!) улс төр, эдийн засаг, нийгмийн асуудлыг хамгийн сайн задлан тайлбарлаж чаддаг. Харамсалтай нь Пүрэвхүү 2008 оны УИХ-ын сонгуулийн үеэр МАХН-аас Орхон аймагт нэр дэвшигч Д.Дамба-Очир, АН-аас Баянхонгор аймагт нэр дэвшигч Х.Баттулга хоёрын сурталчилгааг зэрэг хийж амжсан билээ. Сэтгүүлчийн ёс зүйн хувьд тааруухан энэ үйлдлийн шалтгааныг түүнд хангалттай цалин мөнгө өгдөггүй “25-р суваг” телевизийн удирдлагаас асуух хэрэгтэй байх.

Төгсгөлд нь “Алтан шонхор” наадмыг телевизээр үзэхдээ зугаатай гэмээр хэдэн тохиолдлыг анзаарснаа хуваалцъя.

Шагнал хүртсэн “25-р суваг” телевизийн “Би” нэвтрүүлгийг бүтээгчдийн нэг нь “бидний сайных биш, нэвтрүүлэгт оролцсон тэр хүмүүсийн сайных” гэж хэт жижгэрсэн бол нөгөө нь “Энэ бол Монголын Оскар шүү дээ” гэж хэт томров. УИХ-ын дарга Д.Дэмбэрэл ээлжит номинацийн ялагчийг зарлахаар гарч ирээд дугтуй нээхдээ “Шинэ жилийн мэнд хүргэе!” гэж байна” хэмээн уншиж инээдэм болгов. 1980 оны Москвагийн олимпийн нээлт дээр Л.Брежнев хэлэх үгнийхээ эхэнд байсан таван цагиригыг хараад “О…О…О…О…О” гэж уншсан тухай онигоо зарим хүний санаанд оржээ. Телевизүүдийн холбооны ерөнхийлөгч бөгөөд УИХ-ын гишүүн З.Алтай уран сайхны шилдэг нэвтрүүлгийг зарлахын өмнө “Дахиад 25-х суваг телевиз юмуу … битгий баярла” гэж эв хавгүй марзагнаж телевизийнхнээ гомдоох шахав. Тэгснээ “Үл ойлгогдох нэр байна, монгол нэр биш байна… Али баба гэнэ үү” хэмээн үргэлжлүүлж намба алдлаа. Харин “Амитаба” нэвтрүүлгийн зохиогч охин, энэ бол яруу найрагч Нямсүрэнгийн алдартай шүлгийн нэр болохыг, бас яаж орчуулсан байдаг талаар бяцхан хичээл зааж эвтэйхан хариу барих нь тэр…

Нэвтрүүлгийг ивээн тэтгэсэн бололтой ХААН, “Голомт” банк, “Спирт, бал бурам” компанийн гадаад, дотоод захирлын хажуугаар нийслэлийн МАХН-ын хорооны дарга П.Цогтбаатар гарч шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлсэн нь сондгой харагдлаа. Нэг л учир байна даа…

15 Responses to ““Алтан шонхор-2008” буюу “Шинэ жилийн мэнд хүргэе!” гэж байна…”

  1. oldschool said

    altan shonhor geed ene naadmiiig vzleeldee tegsen ger gedeg haraal idesen teneg kino turuulchih yum arrgaguidee nuguu kinonuud ni ch bas teneg kino yer ni ch teged setgguul zui gedeg yum buren utgaaraa nursniig say vzeed bi ichechlee uursduusuu ichvel taaran ene setguulchid zvgeer l uursdiiguu hen be gedegee l haruulchihlaa ardchilal gej davarch bolno ghedee l gudamjnii neg batsaan garch irreed l kino hiideg bolson bna shuu dee shuumjildeg tvvniig buruushaadag hun gants alga ene setguul zvi urlag sport yer ni buh yumand

  2. Tugsuu said

    Ugaasaa eznee olson shagnal hovor shd.Bugd l chi eniin av bi eniin avii geel zahirluud n avchij bgam chine nusaakuud

  3. Oyun said

    Sayahnaas blogiig harj ehelsen bolohoor ongorson ch gesen setgegdlee helie.TV “muhlagiin”(TV5)”Ogotny huhen deh suvd” bolson Narantuya setguulchiin hiideg baisan “Mongol hun -Mongolyn zurh” nevtruulgiig ner devsheed ulmaar yum duulgah bolov uu gesen tag chig baij uu.Shalgarsan bol “Sarangerel ooriin TV-iin nevtruulgee oruulchihaj gej” hen ch helehgui baisan bolov uu.Haramsaltai ni ter nevtruuleg, setguulch , nairuulagch (Tungalag)-taigaa alga bolchihoj.Tiim chadvarlag humuusiig MUONTV avdag boloosoi.

  4. Anonymous said

    Та хүмүүсийн сэтгэгдэлд хариу өгч мэддэггүй юм уу эсвэл тийм их зантай юм уу. Блог хөтлөх соёлын нэг хэмжүүр юм шүү дээ. Уншигч бичигч хоёр байнгын харилцаанд оршиж болдогоороо уламжлалт сэтгүүл зүйгээс ялгаатай. Сэтгүүл зүйн талаар та юу эс андахав.

  5. dima said

    purevhuu ch dembereltei yavsanihaa huchind l odii zeregtei bga ni unen shd. ter l songuuliar henees hamgin ih mongo saaj bolohig zaaj holboj ogson gesen. demberelig gants hudagt bhad ni ergej ochsonihoo huchind l neleen yavdaltai ahinhaa kokig olson gej helj bolno

  6. Doctor said

    Мог бы долго с вами спорить на эту тему 🙂

  7. Зүгээр л хүүхдийн тоглоом болоод өнгөрсөн.
    Энгийн хэрэглэгч маний нүдээр ингэж байхад бусдын нүдээр ойлгомжтой.

  8. zaluu setguulch said

    he he tanii nud uu aguu shuu ter UBS-iin DEUS production -ii hiideg newtruuleg uneheer dajgui shdee ta neg togtoj uzeereei Altan shonhort terentei orsoldoh newtruuleg bgaagui gehed bolno do
    Harin Altan shonhoriin shildeg setguulch bolsn 25-iin TS.Purewhuu chini ongorodg songuuliar 2 hund zutgesniihee huchind gants oroo bairtai toyoto vits mashintai bolsn shde Ugaasaa oort ni ashigtai l bwl yu ch hiihees butsadaggui zantai bolohoor Battulgiin holiig unsehees naaguur l yawdiin bas boloogui Zasgiin gazriin hewlel medeelliin albanii darga asan Dembereltei or honjiliin holbootoi negen

  9. Ц.Болд said

    МҮОНРТВ-ийн олон нийтийн зөвлөлийн гишүүн 7 хүнийг шинээр сонгожээ. Үндэсний олон нийтийн ТВ гэж ер нь ямар байх ёстой болоод эдгээр гишүүдийг хэн хэн нэр дэвшүүлж, хэрхэн сонгож байгаа талаар таны байр суурь ямар байна вэ?

  10. Usukh said

    Хэвлэл мэдээллийн тоймыг ажиглан дүгнэж гадаадад байдаг бидэндээ он лайнаар хүргэдэг Танд их баярлаж явдаг. Он лайнд иргэний сэтгүүл зүйг ном ёсоор хэрэгжүүлж байгаа хэн бэ гэвэл Таныг нэрлэх байна.
    Танд шинэ жилийн оны мэнд хүргэж, ирэх жилд аз жаргал, амжилт бүтээлээр дүүрэн байж холд суугаа биднийхээ ухааныг олон олон ухаалаг нийтлэлүүдээрээ улам тэтгэж байхыг хүсье. Үүн дээрээ нэмээд таныг нэгэн зүйлийг хийж эхлүүлээсэй гэж хүсэж бодож явдгаа танд бичье. Миний танд бичих юмсан гээд бодоод байсан зүйлийг хөршийн ах С.Чулуунбаатар Цахим өртөөнд бичсэнийг хуулбарлан танд хүргэе.
    …. Монголын төлөө ажиллаж чадах зөв хүнээ сонгож чадсангүй гэдэг гомдол сонгууль болгоноор яригддагийн нэг шалтгаан нь сонгогчдын улс төрийн мэдлэг, боловсролоос үүдэлтэй.
    Гэтэл сонгогчдыг боловсруулах гол арга юу байж болох вэ? Өнөө өглөө ТВ үзээд хэвтэж байтал ийм бодол орж ирэв. Америкчууд Америкийн улс төрийн амдралын нарийн ширийнийг NBC-ийн Мееt the Press (NBC-ийн Цагаан ордон дахь сурвалжлагч асан Daved Gregory хөтөлдөг болоод байгаа), ABC-ийн Тhis week (George Stephanopoulos хөтөлдөг), CBS-ийн Face the Nation (Bob Schieffer хөтөлдөг) зэрэг улс төрийн тоймчдын дугуй ширээний ярианаас мэдэж авдаг ажээ. Тэдгээр ярианаас Америкийн улс төрчид, төрийн албаны хүмүүсийн хэлсэн ярьсан зүйл, мэдэгдлүүд, хуулийн төсөлд хэрхэн санал өгсөн зэргийг мэдэж, улс төрчдөөс тайлбар авах, тоймчдын дүгнэлтийг харьцуулдаг нь тухайн улс төрч, төрийн албан хаагчийн тухай гайгүй мэдээллийг өгч….ер нь ямаршуу этгээд болох дүр зургийг элдэв цуу яриагүйгээр мэдүүлээд өгч байгаа юм. Үүгээрээ Америкийн сонгогчдыг байнгын мэдээллээр хангаж, тэднийг боловсруулж байдаг ажээ. Монголд ийм тоймчдын дугуй ширээний яриа дутагдаж байна. Алсын сумын малчид хүртэл ТВ-ээрээ бүтэн сайн өдрийн өглөө Монголын улс төрчид, төрийн албаныхан тухайн долоо хоногт яаж аашилсан, шогшрон, юу юу гэж бурсныг нь тоймчид задлан шинжилгээ хийгээд нэвтрүүлээд байх юм бол Монголчууд өөрсдийнхөө сонгосон этгээдүүдийн тухай гайгүй сайн ойлголттой болж, тэдний улс төрийн мэдлэг дээшлэхсэн болов уу?…гэж санана.
    Дээхэн үед Д.Энхбатын хөтөлдөг байсан Форум иймэрхүү нэвтрүүлэг байсан…..Гэхдээ нэвтрүүлэгт улс төрчид, төрийн албаныхан өөрсдөө шууд оролцож хоорондоо мэтгэлцдэг болохоос….тэдний үйлдэлд тоймчдын тайлбар, анализ байдаггүй байв. (Ха-ха-ха….Итгэл баян Пүрэв тайжийн гадаа хүмүүс шавхруугаа булаацалдаж, зодолдсон гэнэ лээ гэдэг шиг, нэвтрүүлэг тарсны дараа зарим улс төрчид гадаа хоорондоо заамдалцаж, зодолддог байсан гэсэн. …Ха-ха-ха)
    Хундэтгэсэн,Чулуун … гэжээ. Үүнээс та санаа авч хийж , эхлүүлж чадна гэдэгт итгэлтэй байна. Танд сайн сайхныг хүсье! Т.Өсөхбаатар /Албани , Нью-Йорк, АНУ/

  11. nara said

    Bi UBS TV-iin Global CEO nevtruulgiig shagnal avah baih gej ikh harsan. Avaagui, uchir yund ve, ta todruulj ogch chadah u?

  12. Алтай нээрээ үнэхээр “тэнэгтсэн”. Алиа болох гээд “…..” болов гэдэг л болсон доо.

  13. Sainbayar said

    Altan shonhor-t ulam sain nevtruulguud ner devshdeg tsag ireh baih gej naidaj baina. Nominatsiudiin huvid bas boduushtai zuils ih l yum bilee. Mongoliin hevlel medeelel, il tod baidald oruulj bui huvi nemriig tani unshigch bid bugd ih uneldeg shuu! Tand bayarlalaa. Shine jiliin bayariin mend hurgeye!

  14. Oju said

    Neeree iim bie daasan bodit medeeleltei haraat bus site taniig bid daan gargaj niitelch baidagt uneniig erelhiildeg hen buhen bayartai baidag schuu,

    Tanid ajliin amjilt amidrald chini sain saihan buhniig husen erooe,

    Urt naslah boltugai

  15. ganga said

    Брежнев туслахуудынхаа бэлдсэн илтгэл унших гэж хөглөдөг байсан тухай санаанд ороод ганцаараа баахан инээв. Шүүгчид нь энд тэндээс хамааралтай сэтгүүлчид байдаг бол ёстой эхий нь эцээхгүй, тугалы нь тураахгүй гээч болдог биз. Мэргэжлийн биш улсууд шүүх гэхээр мэдлэг мэргэжил дутагдаад хэцүү байдаг биз хэ хэ.

    Ямар ч байсан хэвлэл мэдээллийн тоймыг ажиглан дүгнэж гадаадад байдаг бидэндээ он лайнаар хүргэдэг Танд их баярлаж явдаг. Он лайнд иргэний сэтгүүл зүйг ном ёсоор хэрэгжүүлж байгаа хэн бэ гэвэл Таныг нэрлэх байна.

    Танд шинэ жилийн баярын мэнд хүргэж, ирэх онд аз жаргал, амжилт бүтээлээр дүүрэн байж ард биднийхээ ухааныг олон олон ухаалаг нийтлэлүүдээрээ улам тэлж байхыг хүсье. Сайхан баярлаарай.

Сэтгэгдэл бичих

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: