АЖИГЛАГЧ

Монголд, Монголын хэвлэл мэдээлэлд юу болж байна?

“Цагийн хүрд”-ийн сөрөг сурвалжлага

Posted by Mongol on 2008/12/17

МҮОНТ-ийн “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөр “Бороо гоулд” компаниас гэнэт халагдсаны мөнгө олгохыг шаардсан ажилчдын эрх ашгийг хамгаалж тэндхийн ҮЭ-ийн хорооноос зарлан хийлгэсэн хэвлэлийн хурлыг сурвалжлан үзүүлэв. Бухимдсан ажилчид компаниа шүүмжилсэн нь ойлгомжтой. 

Бусад сувгуудаар үзүүлснээр бол, “Бороо гоулд” компанитай анх гэрээ байгуулахдаа тэнд ажиллах монголчуудынхаа эрх ашгийг бодолцохгүй яасан юм бэ гэсэн гомдлоо төр засагтаа хэлж байжээ. Тогтвортой байдлыг гэрээний уршгаар монголын хэдэн арван тонн алтыг Монголд бараг юу ч үлдээхгүйгээр гаргасанд тэр гэрээг байгуулсан хүмүүс өөрсдөө ч харамсаж явдаг билээ. Яахав, хэдэн монгол ажилчид гайгүй цалин авсан гэж тайвшруулдаг, гэтэл өнөөдөр алтыг нь аваад ажилчдыг нь гаргаад хаячихлаа. Бороогийн алтны нөөц дууссан, харин Гацууртын шинэ ордыг ашиглах гэрээ байгуулагдаагүй гэсэн шалтаг хэлдэг аж. Танай хохь гэсэн үг. 

Гэтэл “Цагийн хүрд” араас нь“Бороо гоулд” тийм хариуцлагагүй компани юм уу гэсэн асуулт тавиад “дээд зэргийн хариуцлагатай” гэж нотолсон сурвалжлага бэлтгэн үзүүлж байх юм. Үүний тулд Үйлдвэр, худалдааны яамны Геологи, уул уурхай, хүнд үйлдвэрийн газрын дарга С.Баттулгаар тухайн үеийн хууль тийм байсан юм чинь яая гэхэв хэмээн өмөөрүүлээд тус компанийн орон нутагт хийсэн ажил, хандив тусламж мэтийн буяны ажлыг баахан тоочиж сүүлдээ магтах үгээ шавхсан  бололтой саяхан болсон нэгэн тэмцээнд “Бороо гоулд”-ийн баг түрүүлсэн тухай олимп маягийн мэдээ дуулгаад өндөрлөв. 

Ийм “сайн” компанийн өөдөөс үг дуугарч зүрхэлсэн хүмүүсийг олон нийтийн  телевиз ийнхүү “будаа болгов”. Ажилчид хэвлэлийн хурал хиймэгц сөрөг сурвалжлагыг асар шуурхай бэлтгэн үзүүлсэн байна. Яаралтай захиалга орж ирсэн биз.

Уржигдар болсон үйл явдлуудаас Оюутолгой, Таван толгойн  хөрөнгө оруулалтын гэрээний асуудлаар хэд хэдэн иргэний хөдөлгөөнүүд хамтран хэвлэлийн хурал зарлаж хурц хурц мэдэгдлүүд хийснийг монголын телевизүүдээс зөвхөн “Цагийн хүрд” хав дарж өнгөрөөсөн билээ. 

Бас тэгээд олон нийтийн телевиз гээд байгаа…

14 Responses to ““Цагийн хүрд”-ийн сөрөг сурвалжлага”

  1. gunjhen said

    ta nar mini yu ch nedehgui bna daa

  2. ta nar mini dee yu ch medehgui bna daa odoo yahav dee

  3. ta nar mini dee yu ch medehgui bna daa yana daaa

  4. zaluu setguulch said

    olon talaas ni harj uzlee l dee tsalin bol uund ogt hamaagui gej bodj bn yaltchgui setguulch iim bdld ordog bhgui yu tushaaliig deerees ogno ugui gej zorchih arga bhgui tegel hoorhii medeelliig tentswertei uzuulne geel tus companiig magtdag bhgui yu iim yum ih gardiimoo

  5. Dawaasuren said

    ali ch salbart mergejliin udirdlaga xeregtei! Vvnii amid jishee ni MVONT, MM agentlag!
    Ene zagwar ene xeweer baix yum bol olon niitiinx bolj chadalgvi yawsaar, ali neg svixeetei /Jishee ni VNdesnii Zuwluliin ch yum uu/xen negnii idesh blood l dampuurna. Tegeed magadgvi delxiid anxdagch bolson mongoliyn olon olon amjilt deer neg nemegdeed duusna biz dee, Ee muu yor gej baidag bol xoluur xoluur..,

  6. Zochin said

    Ali aliinh ni bair suuriig l uzuulsen bga. Ta nar tentsvertei medeelel gej dongosood baidag murtluu iim yum olj harahgui zahialga ene ter gej hudlaa taamag devshuuleed bh yum daa. Unguts bas uhvar muchid bichij bna shuu…

  7. Автор как всегда написал все понятно 🙂

  8. SEO said

    Конкурс для блоггеров от DRUGREVENUE с призовым фондом в 3000 долларов, спешите

  9. МҮОНТ ер нь олон нийтийнх юм уу, “цөөн нийтийнх” юм уу?

  10. Batzorig said

    Olon niitiin TV olon niitiinh baij uzeegui. Bi hangalttai sudalsan. Gehdee Olon niited TV-g hun bolgon uzdeg. Bi bas uudend itegltei bna

  11. Azaya said

    Цалин гэдэг рүү бүгдийг тохож болохгүй болвуу. Тийм бол сэтгүүлчийн ёс зүй гэж бүх л бүтэн хичээлийг яах гэж сэтгүүл зүйн ангид ордог билээ. Анхнаасаа цалингаа хэд байхыг мэдсээр байж сэтгүүлч мэргэжлийг сонгож, ажилд орсон байлгүй дээ, эсвэл анхнаасаа өөр арга замаар мөнгө олно гэсэн бодолтой орсон болж таарч байна уу.

  12. amarsaihan zow said

    uneheer tsalin haanaa ch hurehgui bhad shudarga setguul zui yariad yahaw.gehdee boroogiin ene medeenii huwid zahailga ogt bish shu.hamgiin sain medej bna

  13. 200 мянган төгрөгийн цалинтай сурвалжлагчийн амнаас хараат бус мэдээ сонсоно гэж хэн итгэх вэ? Мөнгө өгсөн чөтгөрийг бурхан ч болгож дөнгөнө шүү дээ.

  14. bayasum said

    би хувьдаа итгэдэггүй, олон нийтийн ТВ гэдэгт. 7 сарын 1 – с хойш бүр ч итгэхээ больсон..

Сэтгэгдэл бичих

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: