АЖИГЛАГЧ

Монголд, Монголын хэвлэл мэдээлэлд юу болж байна?

… Муу хууль байсан ч сайн ажиллаад явчихна …

Posted by Бид on 2008/12/07

МҮОНТ-ийн Бямба гаригийн “Ярилцья” нэвтрүүлгээр УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж оролцов. Энэ удаад би нэвтрүүлгийн тухайд биш, харин эрхэм сайд (эрхэм гишүүн + сайд)-ын ярьснаас үүдэн хэдэн үг бичив.  

tsnyamdorj-on-muontv-1 tsnyamdorj-on-muontv

 Тэрбээр Хууль, зүй дотоод хэргийн яаманд 2000 онд сайдаар очоод Монголд хууль ёсыг  тогтоож эхэлсэн, буцаад уначихсан байсныг энэ удаад ч бас босгож байгаа,  үүний тулд юунаас ч айхгүй тухайгаа ярилаа. Бас завсраар нь 2005 оны тавдугаар сард ерөнхийлөгчийн сонгууль эхлэх үед энэ Энхсайхан гэдэг этгээд Оюутолгойн асуудлыг, ашигт малтмалын асуудлыг улс төржүүлж эхэлсэн. Үүнээс болж гурван жил алдлаа. Нэг хүний хорлол багагүй гэдгийг харууллаа” гэж улс төрийн тавцангаас хэдийнэ арчигдаж сураг алдарсан тэр нөхрийн араас чулуу нүүлгэж амжлаа. Яасан тавьдаггүй хорсол вэ? (Хэдэн жилийн өмнө нэгэн охин гар утас хулгайлаад “Нямдоржийн”  гэгдэх эрүүгийн хуулиар 11 жилийн ял авсанд монгол даяар дургүйцэхэд таг дуугүй байснаа Ерөнхийлөгчийн өршөөлөөр суллагдсаны хэзээ    хойно “тэр чинь давтан хулгай хийсэн юм чинь” гэж байнгын хорооны хуралдаан дээр ярьж суусан билээ. Ая нь таарвал буцааж хийхнээ). Бас Америкт ерөнхийлөгч нь голдуу хуульч байдаг гэж нотлов. Барак Обама хуульч байж түүнийг зоригжуулсан хэрэг. Одоо Нямдоржоос өөр Монголын ерөнхийлөгчид таарах хүн алга аа… 

 За, тэр яахав. Монголд хууль яагаад хэрэгжихгүй байгаа, ялангуяа сонгууль будилсан талаар төрийн хуулийн бодлогыг авч явдаг сайдын байр суурь надад сонин байсан юм.   

Ц.Нямдоржийн ярианаас ишлэл: 

Улс төрийн соёл гэдэг юм руу орох гэж байна. Манайд төрийн ажлыг ном журмынх нь дагуу хийж чадахгүй байна. Манай хуулийн орчин муу биш шүү. Гагцхүү ёс суртахуун, тэр хуулийг нь хэрэгжүүлж байгаа гол хүмүүс, улс төрийн гол хүчин хуулиас өөр байх [?] юм бол нэмэр байхгүй… Хуулийн цаана ёс суртахуун гэж нэг юм байна

 Араас нь хөтлөгч Мөнхтөр “сонгууль будилсныг хууль руу чихэж байна, муу хуультай учраас сонгуулиа хийж чадахгүй байна” гэсэн асуулт дэвсэж өгөхөд,  

Тэр бол ажлаа хийж чадахгүй байгаа хүмүүсийн хэлдэг үг. Сая хотын сонгууль дахихад арилжаа, бар дэлгүүрүүдээ ажиллуулахаа болиход санал авах өдрөө 51 хувь бүрдчихх байсан. Сая хүрлээ. Зохион байгуулбал болж л байгаа биз. Ард түмэн сонгуульд ирж байгаа биз…  Хууль дээр алхам тутмыг бичүүлэх гэж оролдоод байдаг. Алхам тутмыг бичүүлэх хуульчийн ерөнхий сэтгэлгээ хуулийнхаа ерөнхий онолыг дагасан ерөнхий сэтгэлгээний задрал гэж юм байдаг, тэр нь задраагүй байна. [Эрхэм сайд дэндүү цэгцгүй ярих юм. Бага сага найруулаад ч нэмэр алга. Өмнөөс нь бичилтэй биш-Д.Ц.] … Жишээ 25-р тойрог дээр гарсан маргаан хагас жил боллоо,  эхний гурав нь гарцаагүй ялсан юм чинь өргөн барьж болно оо доо. Би энэ санааг хэлээд байгаа… Тэгэж чадахгүй  дандаа хууль руу дайрдаг… Сэтгэлгээний задрал … Хуулийн орчин муу байж болно.  Самбуу гуай шиг, Эрдэнэбатын Оюун гуай шиг ийм хүмүүс их хуралд сууж байвал хууль муу байсан ч сайн ажиллаад явчихна. Мянган  сайн хууль бичиж өгөөд, бүр цэг таслалаар нь зааж өгөөд ч ёс суртахуунгүй гишүүн, сайд ч байсан, агентлагын дарга ч байхад  хэцүү… Төрийн том ёс суртахууны асуудлыг би ирэх дөрвөн жилд хоёр нам хамтраад засаг барьж байгаа дээр сайн бодоосой гэж хэлэх гээд байна…  гэхчлэн цааш үргэжлүүлэв.

Сайдын хэлснээр бол Монголын хуулиуд маш сайн ч юм шиг, тэгснээ муу байсан ч хамаагүй юм шиг, гагцхүү улс төрчид ёс суртахуунтай л байвал болох юм гэнэ.  Хууль зүй биш, Ёс суртахуун, дотоод хэргийн сайд гэлтэй. Тэгвэл ерөнхийлөгч нь хуульч байдаг АНУ-д, эсвэл Энхсайхан гэх мэтийн “ёс суртахуунгүй” улс төрчгүй бусад улс орнуудын хуулиуд нь яагаад “алхам тутмыг бичсэн” байдаг юм бол? 

2008 оны УИХ-ын сонгууль ерөнхийдөө шударга болсон байж таарна. Хоёр гурван жилийн өмнө Нямдорж УИХ-ын дарга байхдаа удирдаж, бас “сэмхэн” засаж сайжруулсан УИХ-ын сонгуулийн хууль чухамдаа энэ “алхам тутмыг” зааж өгөөгүй учраас эцэс төгсгөлгүй маргаан. Орон нутгийн сонгуулийн хууль ч мөн адил.  Бараан зах, баар савыг хааж байж ирц хүргэнэ гэсэн заалт хаа ч байхгүй. Эсвэл хууль бусаар хааж байж ирц хүргэв үү? Бас нэг будлианы сэжүүр.

Эрхэм гишүүд өөрсдийгөө өмгөөлөн СЕХ-ны дарга Д.Баттулга, нийслэлийн сонгуулийн хорооны дарга Ц.Болдсайхан хоёрыг яллаж, Төрийн ордонд авчран загнаж, бухимдсан иргэд, залхсан сэтгүүлчид гал дээр тос нэмж давхиад байгаа болохоос биш сонгуулийн хууль “шүүрэн шанага” гэдэг бол ортой.  Төрийн эрх мэдлийн төлөөх улайрсан тэмцлийг ямар ч эргэлзээ төрүүлэхгүйгээр зохицуулахад эдгээр хуулийн чадал хүрэхгүй байгааг бид энэ зунжин, намаржин харлаа. Шүүх хүртэл шийдэж чадахгүй байна.   

Ардчилал бол процедур гэж хаа нэгтээ уншсан санагдана. Ягштал бодож тогтоосон хууль журмыг дагахыг хэлнэ. Тэгвэл өнөөдрийн хуулиуд аль социализмын үеийн Октябрийн баярын уриа лоозон шиг ерөнхий санагдах боллоо. Социализм, МАХН энэ тэр гэсэн үгийг хасаад жишээ татвал: “Нөхөд өө! Хууль  ёсыг хэлбэрэлтгүй сахин биелүүлцгээе!”, “Улс төрийн соёлтой байцгаая!” гэх мэт. 

Нямдорж сайдын яриагаар бол Монголын хуулиуд  сэвгүй ажээ. Өөрөө “засаж янзалсан” болохоор аргагүй ээ. Одоо зөвхөн улс төрийн соёл, сэтгэлгээний задралыг шаардаж, цаг гарвал Энхсайханыг ээлжит удаагаа муулж суух бололтой. Саяхан яамных нь Нээлттэй хаалганы өдрөөр хэдэн хөгшдийг дагуулан очиж уйлсны төлөө Баасан гэдэг эмэгтэйг 14 хоног бариулж хорьсон байх юм.  

Мөн ч өндөр улс төрийн соёл шүү…

7 Responses to “… Муу хууль байсан ч сайн ажиллаад явчихна …”

  1. Davaa said

    Mongolchuud aa! Uls toriin sonin deer Ts. Nyamdorjiin Mongol dahi Hyatadyn soyolyn tov gegchiinhentei tsug suuj baigaa zurgiig haraarai.Yos surtahuun chuhlyg oilgoj ehelj baigaad ni uram hairlaad Chingis haany daraah zarligiig ilgeeie:
    Ahu toriin aliv nuutsyg
    Ami lugaa adil sahigtun
    Am aldan nuuts zadalbal
    Ataatan adil tseerluul

    Sain ergetsuulj bodno biz.

  2. Oyun said

    Ts. Nyamdorjid taarah Ezen Bogd Chingis haany zarligaas:
    Ooriin bieiig ihed bodoj
    Onor olnyg zandran talhigchiin
    Tord zutgeh erhiig evdegtun
    Adguus mallahad zaragtun

  3. Dulam said

    UIH-d baisan bolood baigaa 3 Dorj oorsdiigoo magtaad hoorogdood baisan. Iim l gavihgui yumnuud shiv dee, hoorhiis.Battulga gej neg bolhi nohroos ashgui salsan yumsan. Odoo Boldsaihan gej M.Enhboldyn “shavi” uldeed baigaa biz dee, niislelchuud ee? SBD-iin IV horoony orshin suugchdyn tav tuhyg aldagduulan eree tseergui avirlagch ul buteh etgeedees salah tsag bolsnyg UB hotyn MAHN-yn horoonyhond hatuu anhaaruulj baina!

  4. Tomor said

    Ts.Nyamdorjid:
    Chingis haan aildruun:
    Ugiig buu sonjuul
    Otgosiig buu hilgenuul
    Duu ihtiig buu davruul
    Dutuu uhaantyg buu orgo
    (Chingis haany zarlig Sudryn Chuulgan)

  5. Azaya said

    Thirdman-д хэлэхэд тэр охины итгэл даах, даахгүйг, давтан авах эсэхийг бид хоёр энд хэлэлцэх хэрэггүй л болвуу, угаасаан манай эрүүгий хууль гэж утгаа алдчихсан, дэндүү болхи хууль, тэр хуулийн нөхөөс, цоорхой, гажиг зүйл заалтыг ярих юм бол энэ зай хүрэлцэхгүй байх.

  6. Thirdman said

    Үнэн гэдэг гашуун. Нямдорж юмыг тас санадаг нь үнэн байж болно. Гэхдээ өршөөлөөр суллагдсан тэр охин нь давтан хийсэн бол онцгүй л байна. Итгэл даахгүй л нөхөр байсан байнашт. Тийм биш үү?

  7. Байнгын уншигч said

    Сайн ч бай саар ч бай хуулийг эхлээд хар шар, харц ард, язгууртан гэлтгүй бүгд дагаж мөрдөж, тэр хууль нь олон түмэнд эрх тэгш үйлчилдэг болох хэрэгтэй байна. Хуулийн боловсруулалт найруулга логик санаа цөм харшилдсан хуулиудыг УИХ үйлдвэрлэдэг.Түүнийг нь далимдуулж өөртөө хэт итгэчихсэн энэ нөхөр / Ц.Нямдорж / “засч”, дураараа авирладаг. Коммунист арга барил биш гэж үү???

Сэтгэгдэл бичих

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: