АЖИГЛАГЧ

Монголд, Монголын хэвлэл мэдээлэлд юу болж байна?

Телевизээр гардаг телевизийн ба сонины тоймууд

Posted by Ажиглагч on 2008/11/25

Уг нь энэ олон телевизийн хамгийн сайн мэдээ, сурвалжлагуудыг нэг дор үзчихдэг бол сайхан л юм. Харамсалтай нь телевизүүд хоорондоо өрсөлддөг, бас зохиогчийн эрх гэж нэг юм байдаг …

C1 телевиз ийм оролдлогоо ерөөсөө орхихгүй юм аа.  Өөрийгөө төв телевиз бодчихсон мэт. Хоёр жилийн өмнө  жижиг телевизүүдийг аргалж, МҮОНТ-ыг төлөөний хүнээрээ лоббидож, заримаас нь шууд хулгайлж байгаад үдэш бүрийн 23 цагаас “Фокус ньюс” нэртэй мэдээллийн хөтөлбөрийг бэлтгэн үзүүлсээр овоо рейтинг цуглуулж реклам сурталчилгаа чангаадаг болсон ч тэгэсхийгээд зогссон.

Гэвч өнгөрөгч 10-р сараас “Фокус ньюс”-ээ сэргээгээд байна. (Эхлээд сэтгүүлч Алтаншагай хөтөлж байснаа гэнэт больчихов. Энэ телевизэд бас л тогтсонгүй юу?). Завгүй яваад телевизүүдийн мэдээлийн хөтөлбөрийг үзэж чадаагүй хүмүүст нэг дороос үзүүлж, тэгэхдээ өөр өөр өнцгөөс харах боломжийг олгож байна гэх сүрхий тайлбар хийж байгаа ч  өөрөөсөө гадна НТВ, SBN, TM,  хааяа Оросын “Айст “ гэсэн хэдхэн телевизийн мэдээ сурвалжлагаас оруулж байна. Зөвшөөрсөн нь тэд бололтой. Жижиг телевизүүдийн мэдээний тойм юмуу даа. Иймээс дутуугаа нөхөхийн тулд өдөр тутмын сонинуудын тоймыг араас нь залгаж оруулдаг болжээ. Харин хөтлөгчийн зүгээс улс төрийн элдэв тайлбар, дүгнэлтээр хэтэрхий “баяжуулдаг” нь зохихгүй байна лээ.

Зөвхөн сонинуудын нийтлэлийг ашигладаг, агуулгын хувьд төстэй Press Express нэртэй хөтөлбөр NTV телевизээр гардаг байснаа сураг тасарчээ. Энэ жил УИХ-ын сонгуулийн сөрөг сурталчилгааны дайчин нэвтрүүлэг болж хувирсан тэр халуундаа шатсан байх.

Сонинуудыг тоймлодог өөр нэвтрүүлэг хэд хэд бий. TV9 телевизийн Focus Press аядуу, гэхдээ долоо хоногт ганц удаа учраас шинэ мэдээлэл өгөх нь ховор.  Ням гаригт “25-р суваг” телевизийн “Rock news” нэвтрүүлэг  “сонин сонины сониноос” гадна Интернэтийн монгол сайтуудад тавигдсан элдэв мэдээг хөгжимтэйгээр дуулгаж хэсэгхэн зугаацуулж байна.

Бас “25-р суваг” телевизийн өглөөний хөтөлбөр “Өнөөдөр” сониноос хэн нэгнийг урьж шинэ дугаарын тоймыг яриулдаг  бол C1 телевизийн “Өнөөдрийн эхлэл” хөтөлбөр өдөр тутмын сонинуудын хуудсыг шажигнатал эргүүлж баахан пөөх, байз, аах уух зэрэг уран сайхантайгаар бага сага хэлж өгдөг.

Сонины тоймыг телевизээр уншихад эзэд нь дургүйцлээ барилаа гэж дуулдаагүй.  Тэртээ тэргүй бүгдийг нь дуудаад өгч барахгүй тул сурталчилгаа болохоос хэтэрдэггүй байх. Гэхдээ манай телевизүүд сониныг тоймлодог арга дэндүү болхи, өнгөрсөн зууных хэвээрээ. Хөтлөгч л ганцаараа сониноо үзэж хэдхэн мөчийн өмнө гартаа авсан шинэ дугаарыг гүйлгэж хараад ойлгож амжсан ганц нэг материалаа ярьдаг. Гадаадын телевизийг ажиглахад, сонины хуудсуудыг дэлгэцэн дээр ээлжлэн гаргаж онцлох нийтлэлийг томруулан үзэг харандаагаар зааж, нэг ёсондоо уншигч буюу үзэгчдэд харуулж байгаад тайлбарладаг. Манай телевизүүд чадахгүй гэж үү? Эхлээд аль нэг сонинтой тохиролцож шинэ дугаарыг нь .pdf-ээр аваад …

Эсвэл манай сонины эзэд бас дургүйцэх юм болов уу?

8 Responses to “Телевизээр гардаг телевизийн ба сонины тоймууд”

  1. sainaa said

    ene shvvmjiig say l olj unshlaa. C1-iin Focusiin textiig naranbaatar belddeg ni vnen shvv. Bi medhiim. Naranbaatraar textee beldvvlj bga ni ter hotlogch hvvhnii az shvv. Gehdee mynga sn yum beldlee geed yahaw de. Hooson tolgoitoi hvvhen umshhaas tsaash shaddaggvi yum zailuul.
    Aa neeree deer setgegdel bichsen hvmvvs Altanshagaigiin tuhai bichij. Altanshagai Naranbaatar 2 adilhan unshdag ch hoyul sn setgedeg yum shvv. Duuraidag bish. naranbaatar ooriigoo Altanshagaig duuraisaar baigaad nerd garsan gej itgvvleh gej hicheedeg yum. Gewch darawch daldaina bulawch bultaina gej. Daanch Atanshagai sarhad ih hvrtchiheed bdg yum shig baigaam da. uudaggvi bol ch…

  2. moonoo said

    c1-n focus suuliin ued ih oorchlogdson bnlee
    baigaa yumiig ni l uzuulj bna lee.tanii bichsen shuumjiig sonsson yum bailgui zailuul. hotlogch ni eagle-d baisan huuhen baina lee nadad lav taalagddag

  3. chimbaa said

    Naranbaatar ch goliig n olood heldeg l dee. Ter chin ug n Altanshagaigiin bagsh n yum bain lee shdee. Hamag yumiig n duuraigaad #od# boloh geed yadsan gesen

  4. setguulch said

    c1 iin focus anh garahdaa uzegchdiig nileed hoshuuruulsn donguur baisan bi ch hurtel oroi ajlaasaa ireed uzeed untdag bailaa odoo bur muudsan bainlee hotlogch ni soligdood eruu am ni eedersen huuhen dandaa gardag /uuchlaarai hatuu helchwuu dee/Naranbaatariig myyhan medne hotlogchiin text ni Naranbaatariin bichleg mon bainle /heterhii uzel bodol orson /tuunii text iig hotlogch ni ba begui unshij bgaa ni mangar uhaangui teneg oilgomjgui haragdaj bgaag nuulgui hellee uuchlaarai

  5. Naranbaatar said

    c1 tv-iin focusiin textiig naranbaatar beltgedeg bhgui yu. yagaav yag altanshagai shig neg hohor bdag daa. ternii hiij bgaa focus ym chin argagui shuu dee

  6. Puj said

    Neeree altanshagai hotoljiigaad bolitson blee tee?

    C1-iinhen tehdee bur arai l hetruulegtei,bainga ooriin dugneltee ogoostei,ta neeree sain anzaarsan bna shuu

  7. Алтанхүү said

    Хэвлэлийн тойм, мэдээллийн хөтөлбөрүүд шууд сонгуулийн сурталчилгааны нэвтирүүлэг болж хувирдаг нь үнэн. C1-ийн Фокус …, НТВ-ийн Экспресс … хоёр бол яг тийм. Уг нь мэдээний хөтөлбөр, хэвлэлийн тойм гэдэг чинь зүгээр л тэгсэн байна, ингэсэн байна гэсэн мэдээллийг хүнд хүргэх ёстой болохоос биш хөтлөгч, нэвтрүүлэгч нь өөрийн хувийн бодол, дүгнэлтийг нэг их хачирлаад байдаг ёсгүй л байх. Харин зохиогчийн нэвтрүүлэг энэ тэр гэсэн бол өөр хэрэг л дээ.

  8. Xocoo said

    Уг нь тв хальт хальт үздэг мань мэт шиг хүмүүст нэг тиймэрхүү тоймлосон олон талаас харуулсан мэдээлэл байвал уг нь зүгээр л юм

Сэтгэгдэл бичих

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: