АЖИГЛАГЧ

Монголд, Монголын хэвлэл мэдээлэлд юу болж байна?

ХААН банк уучлал гуйж мэдэхгүй …

Posted by Mongol on 2008/11/20

ХААН банк Амгалан дахь салбараасаа болж TV9 телевизээр хөгөө чирснийхнээ дараа яасан гэж та бодож байна?  Банкны удирдлага нь тэр салбар дээр очиж ихэмсэг дарга залууг загнаж, ааш муутай ажилтнуудаа журамлав уу? Магадгүй Амгалангийн ядарсан авгай хүүхнүүдийг цуглуулж уучлал гуйв уу? Үгүй бололтой.

Маргааш орой нь  TV9 телевиз “Хаан” банкыг учир зүггүй өмөөрөх нь тэр. Энэ удаагийн сурвалжлагаар улирал тутамд олгогддог халамжийн мөнгө олгогдсож эхэлснээр ХААН банкны салбаруудын  ачаалал ихсэж байна,  тэр мөнгөнүүд өөр өөр дансаас ордог учраас 2-3 хоногийн зөрөө  гардаг гээд Нийгмийн халамжийн газрын ажилтнаар санхүүүжилтйн хуваарь, дүрэм журмыг баахан  тайлбарлуулав.  Хүүхдийн мөнгө дуусчихна гэж иргэд болгоомжилдог нь  ташаа ойлголт гэнэ. Өчигдөр TV9-ыг дуудсан сурвалжлуулсан Амгалангийн авгай хүүхнүүд үүнийг мэддэггүй учраас  хий дэмий бужигнаж “Танд ойрхон, түмэнд итгэлтэй”  банкийг хүндрүүлж ёс алджээ гэсэн санаа.  Араас нь ХААН банкны дэд захирал Л.Батсайхан өөрийн биеэр дэлгэцнээ морилж  тус банкинд халамжийн мөнгө хаанаас орж ирдэгийг дахин тайлбарлаж, хүүхдийн мөнгийг дансанд нь хийгээд өгчихдөг тул заавал Амгалангаас авах шаардлагагүй, хотын төвд явж байвал тэндээс авч болно, Зүүнхараа очоод авж болно, Өмнөговь очоод авч болно, онлайнаар авч болно гээд гайхуулж өгөх  нь тэр. 

Өмнөговь руу нисэх байтугай хотын төв орох автобусны мөнгөтэй болохын тулд эхлээд хүүхдийн мөнгөө авах хэрэгтэй тэдгээр авгай хүүхнүүдийг даапаалаад ч байх шиг. Энэ янзаараа Амгалангийн салбараа хаачихаад хүүхдийн мөнгөө Интернэтээр ав гэх юм байна. Сурвалжлагч залуу дэд захирлыг даган баясаж ХААН банкны 400 гаруй салбартай 80 хувь онлайнаар холбогдсон, 70 гаруй мөнгөний машинаас авч болно гэхчлэн үргэлжлүүлж өндөр сүрлэг барилгуудыг харуулсаар сурвалжлагаа өндөрлөв. 

Амгаланд хүүхэд шуухаддаа дарагдан суугаа үйлчлүүлэгчдээ хаалган дээрээ тосч угтдаггүй юм аа гэхэд хүний ёсоор харьцаж эвтэйхэн тайлбарлаад хуваарь гаргаж төрөөс дамжуулсан мөнгийг хэл амгүй тараачихаж чадахгүй байж юун сүртэй юм бэ?  

Миний магтаад байсан TV9 юу болов оо? Тэр өглөө ХААН банкны удирдлага TV9-ын захирал руу утасдаж гомдол мэдүүлсний дагуу өөр сурвалжлагчийг томилж дээрх  сурталчилгааг хийж эрхэм банкны нэр хүндийг цэвэрлэж өгсөн биз. Эсвэл мөнгөний хүүдийнээсээ хэдэн төгрөг гаргаж захиалсан “Бизнес мэдээ” ч байж болох юм. Манай телевизүүдийн төлбөртэй, төлбөргүй мэдээнүүд ялгагдахаа больсон билээ. 

ХААН банкны дэд захирал энэ орой Амгалангийн хүүхнүүдийг чадсан (банкийг нь хайр найргүй балбасан телевизийг ганцхан хоногт урвуулна гэдэг тоглоом биш) амжилтаа бататгаж TV5 телевизийн бас л төлбөртэй “Зочны цаг”-ийг худалдаж аваад хадгаламж эзэмшигчдээ удалгүй харж үзэх тухайгаа бахдан ярилаа.  

Ингэж олон юм ярихын оронд “Уучлаарай,  та бүхнийг дахиж бухимдуулахгүй” гээд уучлал гуйсан бол ХААН банк засарчээ гэдэгт би л лав итгэх байсан юм.  Бүх юмыг мөнгөөр шийдээд сурчихсан хүмүүст уучлал гуйх сэтгэл байдаггүй юм болов уу?

8 Responses to “ХААН банк уучлал гуйж мэдэхгүй …”

  1. Оги said

    хаан банк угаасаа үйлчилгээ муутай дээр нь алдаагаа засахын оронд ингэж худлаа булзааруулж байхыг бодоход харилцагчдаа хүндлэхгүй байгаа нь илт байна.

  2. Anonymous said

    хүмүүсийн хөлсөө гоожуулж олсон мөнгөнөөс улс татвар нэрээр авч ямарч ажил хөдөлмөр хийдэггүй хэнээс ч хамаагүй хэдэн хүүхэд гаргахийгаа ажил гээд бодчихсон ажилгүй хэдэн авгай нарыг дэмжиж татвар нэрээр тараадгаа болимоор юм нэг үгээр бол улс бидний татвараар архичин,янхануудын арми өсгөн үржүүлж байна

  3. Anonymous said

    ргшргр

  4. zochin said

    Naad zavaan huuhdiin mungiig chine haan banknaas uur shuurhai hurgeh bank baihgui 60 n ATM-r ulaanbaatart bas uilchilj baigaa Amgalan salbariin hariltsagch busad salbaraas munguu abah buren bolomjtoi baigaa ene survaljlagch heterhii neg taliig barisan medeelel irgeded hurgesen baina unen hereg deeree uur baigaa ajilaas n halval taarna yuch medehgui mangar batsaan

  5. эрка said

    ямар сонин юм бэ. муулах юмаа олж яадваа. Хаан банк уучлал гуйж чаддаггүй ч гэх шиг. юмны учир мэдэхгүй байж битгий худлаа юм бич. Төрөөс орж ирж байгаа мөнгийг тэр банк идчихгүй нь лав. Худлаа санаатай синсац дэгдээх санаатай. Муулж болноо үнэн юман дээр муул. Учир нь юу болсныг би мэдэж байгаа учраас энэ тэмдэглэлийг үлдээлээ. Харин зөвөөр ойлгоно уу зөрүүлж бичнэ үү өөрөө мэдээрэй гэгээнтэн гуй. Цагаахан тагтаа гуй. худлаа ярих ч ёстой муухай даа тэ.

  6. хишгээ said

    энэ сурвалжлагыг авсан сэтгүүлч ямар сонин хүн бэ? мөнгө орж ирээгүй гэж хэлсээр байхад хүний хэл ойлгодоггүй юм уу?

  7. Anonymous said

    Ter bol zarim neg archaagvi hvmvvsiin zahialgatai bildel bolohoor terend haan bankniihan uuchilalt guih shaardlagagvi. Er ni mongolchuud uls turd ch , biznesiin salbart ch iim argaar shudraga busaar ursulduj baigaa ni ichmeer sanagdaj bna.

  8. Танайд рекламаа өгөхөө байчихна шүү гэж рекетлэсэн байх дөө, цаадуул чинь.

Сэтгэгдэл бичих

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: