АЖИГЛАГЧ

Монголд, Монголын хэвлэл мэдээлэлд юу болж байна?

5000 төгрөг ба 20 долларын үнэтэй сэтгүүлүүд

Posted by Ажиглагч on 2008/11/11

“Танд хэрэгтэй” 

tand-heregtei-setguul-2008-1   tand-heregtei-setguul-2008

Тус сэтгүүлийн хоёрдахь буюу 11-12-р сарын дугаар хэвлэгдэн гарчээ. Янз бүрийн бараа үйлчилгээний хэрэглэгчдэд зориулсан 200 хуудас мэдээлэл бүхий тун сонирхолтой сэтгүүл байна. Анхны дугаар 2008 оны 7-р сард гарч жимс жимсгэний талаар олон тооны зөвлөгөө танилцуулга нийтэлсэн бол шинэ дугаарын сэдэв нь мах, махан бүтээгдэхүүн ажээ.  Бас эхний дугаарын зочин буюу хавтасны хүнээр “Шри шри” амьдрах ухаан төвийн тэргүүн Ц.Саранцэцэгийг сонгосон бол дугаарынх Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба Д.Чойжамц болжээ. Сэтгүүлийг“Ирмүүн мальтмедиа” ХХК эрхлэн гаргаж байна.   

Jockey.mn 

Энэ бол Монголын олон улсын морин уралдааны холбооноос хурдан морины талаарх төрөл бүрийн мэдээллийг агуулсан портал цахим хуудасны төдийгүй гадаад, дотоодын хурдан морины эргэн тойронд болж буй үйл явдлуудын талаар мэдээ, мэдээллийг агуулсан “журнал” (өөрсдөө тэгэж тодорхойлжээ)-ын нэр юм. 2008 оны 9-р сараар дугаарласан анхны дугаар саяхан хэвлэлтээс гарч номын дэлгүүрүүдэд иржээ.  

Mongolian Mining Journal 

mongolian-mining-journal

Сар тутам англи, монгол хэлээр хэвлэгдэн гарах Mongolian Mining Journal сэтгүүлийн нэг дугаар 20 долларын үнэтэй юм байна. Арай л үнэтэй санагдаж байвч монголчууд бид санаа зовохгүй байж болно.  Учир нь монголын ашигт малтмалд татагдан  орж ирсэн болон орж ирэх  компаниуд, бизнес эрхлэгчид харамлахгүй төлөх тийм мэдээллийг агуулах бололтой.  Иймээс номын дэлгүүрт үзэгдэхгүй байна. Бас нэр нь зөвхөн англи.

Эхний дугаарыг уул уурхайн асуудлаар болсон Discover Mongolia 2008-ийг угтуулан гаргажээ.  

Сэтгүүлийг Уул уурхайн vндэсний ассоциацын ерөнхийлөгчийн зөвлөх Э.Содонтогос, “Өнөөдөр” сонины нэгдүгээр орлогч эрхлэгч байсан сэтгүүлч Л.Болормаа хоёр үүсгэн байгуулжээ.  http://mongolianminingjournal.com вэб сайттай. 

Hi Кино

Монголд өнөөдөр “бүх урлагуудын дотроос хамгийн чухал”-д зориулсан хэвлэл алга. Урьд “Кино ертөнц”, “Дэлгэц” гэх мэт олон сэтгүүл, бас сонинууд мэндэлж байсан ч тэгэсхийгээд сураг алдарсан билээ. Интернэтэд http://www.kino.mn нэртэй сайт байдаг ч одоохондоо Under construction байна. Энэ удаад сэтгүүл ээлжит оролдлогыг AVLA ХХК хийж анхны дугаарыг 11-р сарын эхэээр гаргажаа. Үүсгэн байгуулагчид нь нэрээ авахаар очиход нь “Кино” нэр хэдийнэ эзнээ олсон байсан тухай Hi үгийг урьд нь нэмж ийм эрлийз болгосон байх. Ерөнхий эрхлэгч Б.Дарханцэцэг. Сэтгүүлийн зөвлөх нь нэрт кино найруулагч Х.Дамдин юм байна. 

Mongolian Mining Journal-аас бусад сэтгүүлийн худалдаалах үнэ 5000 төгрөг.  Ноднин сэтгүүлийн дундаж үнэ 3500-4000 төгрөг байсан бол эдийн засгийн хямралаас болж өнөөдөр 20-25% өссөн байгаа биз? 

5 Responses to “5000 төгрөг ба 20 долларын үнэтэй сэтгүүлүүд”

  1. Hi-Kino said

    Танай вебийн хамт олонд энэ өдрийн мэнд хүргэе. ”Hi-Kino” gedeg ni Өндөр төвшиний кино гэсэн утгатай үг шүү дээ. Эрлийз болгосон зүйл биш билээ.

  2. ts&gd said

    “Танд хэрэгтэй” сэтгүүлийн 2 дугаарыг уншсан. Рестораны шүүмж тавьсан нь их зөв санагдсан шүү

  3. M said

    Hi gedeg ni undur tuvshni gesen utgatai yum bishuu tegeed niileed undur tuvshni kino gej bgaa yum bna. Goe setguul bna lee. ta buhend amjilt husie

  4. Ганга said

    Манайд чанартай хэвлэлтэй сайхан сэтгүүлүүд гардаг болжээ. Гадаадад байдаг монголчууд захиалж болдог болов уу?

    Жич: Мах махан бүтээгдэхүүнээр дагнасан дугаараа мах комбинатын захирлаар өнгөлөөд, Чойжамц хамбатанг итгэл бишрэл сэтгэл санаагаар дагнах үедээ залахгүй, хэ хэ.

  5. Сэтгүүлийн үе эхлээд байх шиг ээ.

Сэтгэгдэл бичих

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: