АЖИГЛАГЧ

Монголд, Монголын хэвлэл мэдээлэлд юу болж байна?

МСНЭ-ийн 3-р их хурал: TV5 хөөрч МҮОНТ бойкотлов

Posted by Mongol on 2008/11/08

Сэтгүүлчдийн их хурлын талаар манай телевизүүд юуг мэдээлэв? Ихэнх нь “хаяагаа хадрахгүй” зарчмаар илүү дутуугүй сурвалжлаад өнгөрсөн. Харин хоёр телевиз тэс өөрөөр хандлаа. 

Оройн 18 цагт их хурал дуусаагүй үргэлжилж байсан ч TV5 телевизийн “Цаг” мэдээллийн хөтөлбөр МСНЭ-ийн их хурал 3-р их хурал хэмээх түүхэн үйл явдлын талаар дэлгэрэнгүй сурвалжлагаар эхэллээ. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр илгээлт явуулсан, гэхдээ сайд дарга нарыг уриагүй, иймээс сэтгүүлчид дангаараа толгойгоо мэдэж хараат бусаар хуралдсан гээд МСНЭ-ийн ерөнхийлөгч Д.Сарангэрэлийн илтгэлийн хэсгээс сонсгож дэлгэцэн дээрх танилцуулгаас ньүзүүллээ. Өнгөрсөн 3 жилд МСНЭ-дээ 45 сая төгрөг оруулсан, жишээлбэл  ДОХ-ын төслөөс 2 үе шаттайгаар 15 сая төгрөгийн төсөл харэгжүүлсэн, Их Монгол улсын 800 жилийн ойн арга хэмжээний төсвөөс 10 сая төгрөг авсан, мөн МСНЭ-ийг өөрийн байртай болгож тохижуулсан, Монголын сэтгүүлчдийн байгууллагын түүхэн тэмдэглэл ном гаргасан гэхчлэн тайлагнажээ. Бас Брюссель төвтэй ОУСБ-ын зарчмыг ямарч эргэлзээгүйгээр, ямар нэгэн далд эрх ашгийг бодохгүйгээр ажиллаж чадсандаа баяртай байна хэмээн тэр илтгэжээ. Араас нь Д.Амбасэлмаа, М.Зулькафиль хоёроор МСНЭ өнгөрсөн 3 жилд маш сайн ажиллласан гэж магтуулаад, төгсгөлд нь МСНЭ-ийн ерөнхийлөгчөөр Д.Сарангэрэл дөнгөж сая сонгогдсон баяртай мэдээг хамгийн түрүүнд хүргэлээ. Оройн 21 цагаас энэ сурвалжлагаа давтан үзүүлэв.  

TV5 телевиз ингэж хөөрөхөөс өөр яахав. Сурвалжлагын гол баатар бол өөрийнх нь эзэн. Яахав, ерөнхий зөвлөх гэсэн даруухан нэртэй. (Цаашдаа ерөнхий эзэн юм уу эзэн зөвлөх гээд нэрлэвэл ямар бол?)

Гэтэл Монголд хамгийн олон сэтгүүлч нэг дор ажилладаг төдийгүй улс оронд болсон үүнэс ч жижиг үйл явдлыг тэр орой сурвалжилсан МҮОНТ-ийн “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөр таг дуугүй өнгөрөөх нь тэр.  Магадгүй, их хурал оройтож тарсан учраас амжаагүй, эсвэл сурвалжлагч нь их хурлын зааланд ороод сэтгэл хөдөлж коктейльдоод саатчихсан, иймээс маргааш орой үзүүлэх биз гэж бодоод өнгөрөв.  

Гэтэл маргааш оройн “Цагийн хүрд“ сэтгүүлчдийн их хурлыг дахиад тоосонгүй. (Эсвэл өдрийн мэдээгээр мэдээлсэн байж болох. Үзсэн хүн байвал хэлээрэй)

МҮОНТ сэтгүүлчдийн их хурлыг мэдээлэхгүйгээр бойкотолсны жинхэнэ шалтгаан өөр байх. Ноднин МҮОНТ дотроо бужигнаж суулт өлсгөлөндөө хүрсэн тэр өдрүүдэд TV5 хэмээх арилжааны телевизийн эзэн Д.Сарангэрэл МСНЭ-ийн ерөнхийлөгч нэрээр давхиж ирээд нэмж бужигнуулсны хариуг жилийн дараа барив бололтой. 

Нэг телевизийн, тэр тусмаа олон нийтийн телевизийн дотоод хэрэгт нөгөө телевизийн эзэн оролцохыг эсэргүүцэх нь түмэн зөв.  Гэхдээ  Д.Сарангэрэлийн Брюссель төвтэй ОУСБ-ын зарчмыг ямарч эргэлзээгүйгээр, ямар нэгэн далд эрх ашгийг бодохгүйгээр ажиллаж чадсан гэж худлаа ярьснаас эхлээд сэтгүүлчдийн даргаар өөрийгөө дахиад сонгуулсан зэргийг нь илчилж сурвалжилсан бол дээр байж. Юуны тулд шударга үнэнийг эрэлхийлж бүх нийтэд хэлэх үүрэгтэй олон нийтийн телевиз билээ? Тэр тусмаа сэтгүүлчид нь төлөөлөгчөөр оролцоод байхад.

7 Responses to “МСНЭ-ийн 3-р их хурал: TV5 хөөрч МҮОНТ бойкотлов”

  1. turuu said

    hooe MSNEiin nariin bichgiin utasiig meddeg hyn bna uu?

  2. Zochin said

    Монголын Сэтгүүлчдийн нэдсэн эвлэл сэтгүүлчдэд хүрч ажилладаггүй гэдгийг сэтгүүлчид бүгд хүлээн зөвшөөрдөг. Ямар сайндаа эвлэлийнхээ байрыг хаана байдгийг мэддэг хүн ховор. Хөөрхий ажилгүй үлдэхгүйн тулд захирлынхаа дарамт шахаанд орсон ТВ5-ын хэдэн ажилчид л мэдэх байх…хэдэн ижил болоод л учиргүй хуралдаж баахан өвөө эмээ нар сууж байгаад мөнгө харамгүй цацдаг Сарангэрэлийг дуу нэгтэй сонгодог. Тийм л юм болдог байх. За бусад нь ч мэдэхгүй ээ. Шинэ жилээр сэтгүүлч шинэ жил гэж баахан дарга сайд нар урьсан нэг бөөний хооллолт болдог байх.Тэр үеэрээ хэрэгтэй хэрэггүй баахан худлаа шагнал тараагаад дуусдаг. Ийм байхад сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл гэж байж яана аа. Мөнгө албан тушаалд дуртай “мисс эмээ удирдагчтай ахмадын золбоо” хамтлагийнхны сайн дурын байгууллага юм шиг байна лээ ш дээ…

  3. Anonymous said

    yag odoo l setguulchdiin jinhene bie daasan, chuluut baiguullaga heregtei baina daa. yu yasan negdsen ewlel. sarangereliig dagasan heden hugshin uwgud, tv5-iin heden ajilchid. yabar yubniih ni setguulchdiin baiguullaga baihaw dee. inedtei yum. he he

  4. Bold said

    Сэтгүүлчид мөддөө “өөрийн” ажилд орохгүй юм байна.
    Сэтгүүлчид мөддөө “өөрсдөө” ажиллахгүй юм байна.
    “Захиалгат сэтгүүл зүй” гэсэн нэр томъёо ер нь хэр оновчтой юм бол? Сэтгүүлчид захиалгаар ажиллаад байвал түүнийг сэтгүүлч гэж нэрлэж болох уу?

  5. baika said

    Ерөнхийлөгчид Т.Баасансүрэн гуайн нэрийг нь дэвшүүлээд байхад Сарангэрэл очиж чихэнд нь үг шивнэсэн тухай хүмүүс жиг жуг хийж байна. Аягүйдвэл нэрээ татчихвал дэд болгоно шүү гэсэн ч байж мэдэх юм.

  6. Одоо цагт Төрийн бус байгууллагуудын их хурал гэж сайхан жүжиг болсон доо. Лоббидож, өөрт нь санал өгөх хүмүүсээ цуглуулах гэж бөөн юм болно. Хурал нь цаанаасаа сценари бүхий жүжиг.

  7. ganga said

    Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлд хийх ажил ярих юм баймаар. Сэтгүүлчдийг нийгмийн ухамсар, хүмүүсийн төлөвшилтөд нөлөөлөх дөрөв дэх засаглал гэж хүндэтгэх түвшинд гэж хэлж чадахгүй л байна. Хурц асуудал хөндөж, баталгаатай үнэмшилтэй сайхан бичдэг хэд байхад, хов жив хормой хот хөөцөлдсөн шалдир балдир нь бас байсаар…

    Таны блогоор тогтмол ордог. Их таалагддаг шүү, танд баярлалаа.

Сэтгэгдэл бичих

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: