АЖИГЛАГЧ

Монголд, Монголын хэвлэл мэдээлэлд юу болж байна?

ТV-ийн удирдлагууддаа баярлалаа !

Posted by Ажиглагч on 2008/10/28

Би энэ удаад TV-ийн удирдлагуудыг магтаж хэдэн үг бичмээр санагдлаа.  Чухам тэдний ачаар та бид хол ойрын явдал, сонин хачин яриа хөөрөө, хөгжим дуу, зугаатай шоу, салахын аргагүй кино гээд есөн шидийн юмыг дураараа үзэж чаддаг. Аливаа нэвтрүүлгийг  тэд биш, сэтгүүлч, редактор, зураглаач, найруулагчид бэлтгэдэг, гэхдээ удирдлагууд байгаагүй бол бид ихэнхийг нь чихний хажуу, нүдний далдуур өнгөрөөх байсан биз. 

Удирдлагуудаа магтахын тулд эхлээд нэрлэх ёстой. Зарим үзэгч телевизорийг телевизтэй андуурдаг тал бий. Миний магтаад байгаа удирдлагууд бол МҮОНТ-ийн Наранбаатар, Мөнхбаатар, UBS-ийн Балхжав, 25-ын … (одоо хэн болсон бэ?), TV9-ийн Энхбат, TV5-ын Сарангэрэл, тэр ч бүү хэл телевизүүдийн холбооны ерөнхийлөгч, УИХ-ын эрхэм гишүүн З.Алтай нар биш. Би энд телевизор бүрийг заавал дагалддаг, холдчихвол хайлгаж сүйд болдог, гэхдээ дэргэд нь налайж хэвтэхээсээ илүү бидний халуун гарт атгуулан үдшийг өнгөрөөдөг алсын буюу зайны удирдлага хэмээх жижигхэн төхөөрөмжийг хэлсэн юм шүү. Минийх дээр нэр алдрыг нь Sharp Remote Control G1342SA гээд бичжээ.   

Орой тийшээгээ айл болгонд хүн бүр зурагтынхаа алсын удирдлагыг гартаа оруулахыг хүснэ. Зөрчил тэмцэлдээ ч тулдаг. Хоёрдахь, гуравдахь зурагтай айлуудад хүртэл аль том LCD, Plazma, 40 инчийн зурагтынхаа  удирдлагыг ч үе үе булаацалддаг байх. Явсаар эрх мэдэлтэй өрхийн тэргүүн юмуу эрх хүүхдүүдийн хэн нэгний атганд орсон удирдлагын товчлуур дээгүүр эрхий хуруу тонголзоход дэлгэцэн дээрх сувгууд солигдож гарна даа.  Эхлээд мэддэг суваг, дуртай нэвтрүүлгээ тавина, тэгснээ дараачийнх руу шилжинэ,  сенсаац мэдээ, “гоё” нэвтрүүлэг таарвал хэсэг саатна, реклам эхэлбэл хаяад зугатна, тэгснээ бүх сувгийг дороос дээш, эсвэл дээрээс доош (MBN, 25, TV9, TV5, NTV, C1, TV8, SBN, TM, Соёмбо, CCTV, Ариранг, RIA, РенТВ, ОTV, Айст, ОРТ, РТР, NHK, XJTV, TV3, НТВ, FTV, Өвөр Монголын “Одон” телевиз гэх мэтээр) нэгжин хэсч “үзчихмээр юм” хайна, төдөлгүй эхнийх дээрээ буцаж ирнэ, гэхдээ тогтоно гэж үгүй, хэдхэн мөч саатаад дахиад замд гарна…    

Уг нь бид нэг л телевизор үздэг. Өөрөөр хэлбэл нэг л дэлгэцийг анхаарч  чадна. Дэлгэцээ хувааж хоёр, түүнээс  дээш сувгийг харуулдаг телевизортэй байсан x тухайн мөчид зөвхөн нэг л сувгийг, тэр тусмаа дуу яриатай цуг хүлээн авдаг. Хүний физиологи тийм. Гэтэл бидний үзэх суваг хэд билээ, Улаанбаатарт гэхэд монголын  арван хэд, гадаадынхтай нийлбэл 30-40 сувгийн дунд эргэлддэг ч  чухам удирдлагынхаа ачаар хүссэн, өөрт таалагдсан, гэнэт таарсан нэвтрүүлгүүдийг сорчилж сонгосоор тэр бүгдийг зэрэг үзчихэж байгаа юм.

Аль ч суваг, нэвтрүүлгийг бүтэн үзэх боломжгүй, албагүй бөгөөд шаардлагагүй. Манай ихэнх нэвтрүүлэг, мэдээллийн хөтөлбөрүүд дэндүү урт (зарим нь 2 цаг гаруй үргэлжилдэг!) хэдий ч сувгаа солиод хасаж танах хэрэгтэй. Бүх телевизийг дүүргэсэн сунжирсан ярилцлагууд хэн нэгнийг хамгийн багадаа 15-20 минут, ток шоу гэх мэт гоё нэр зүүж байгаад бүтэн цагаар чалчуулах нь бий. Харин та бид ганц товчлуур дараад тэдний амыг шууд хамхиулдаг билээ.  

Ингээд бид өөрсдийн үзэх тусгай хөтөлбөрийг янз бүрийн сувгийн үй олон нэвтрүүлгээс түүж аваад бүрдүүлчихэж байна. Өөрөө өөртөө программ зохиогч гэхэд болно. Би л гэхэд товчлуур дарахаас залхуурахгүй бол 20-23 цагийн хооронд  телевизүүдийн мэдээнүүдийг бараг бүрэн үзэж чаддаг. Яаж? Аль нэг мэдээний сурвалжлагч нуршиж, эсвэл даргын ам сахиж зогсох хооронд би  бусад сувгуудаар тойрч эргэчихээд дараачийн мэдээ, сурвалжлагаас өмнө буцаад ирнэ.  Удирдлагынхаа ачаар замдаа огт саатахгүй.

Та урьд цагт сувгаа яаж сольдог байснаа санадаг уу? Монголчууд бүгд оросын “Темп”, “Горизонт” гэх мэт дан хар цагаан зурагтай байлаа. Хар цагаан нь яахав, удирдлага байхгүй учраас гараараа мушгидаг байж. Бариул нь дорхноо тас үсэрчих тул элдэв арга сэдэж, жишээлбэл хугархай ёзоорыг нь бахиар хавчиж эргүүлээд Монгол телевизээс Орбит руу шилжинэ, буцааж мушгихад Монгол маань угтаж авна. Харин 1980-аад оны сүүлчээр айлууд МОНЭЛ-тэй болоход хүүхдүүдээ дэргэд нь жижүүрлэн зогсоож 1-12 хүртэлх товчлуурыг аав, ээж, ах эгчийн гуйлт шаардлагаар таснясхийлгэн дарж алсын удирдлагыг орлодогсон. Амаргүй ажил. Олон хүүхэдтэй айл ээлжлүүлээд амар байж…  Тэгвэл өнөөдөр эрхий хуруу хөдлөх төдийд суваг солигдох тул бухимдахгүй, яаж мэдэхэв элдэв юм авч шидэхгүй, үүний ачаар дэмий нэвтрүүлгүүд шууд хаягдаж зөвхөн гайгүй нэвтрүүлгүүдийг үзэгчид олоод үзчихэж байгаа билээ.

 Баярлалаа.

10 Responses to “ТV-ийн удирдлагууддаа баярлалаа !”

  1. Sainbayar said

    🙂 Yostoi tasarhai niitlel baina.

  2. Mike said

    Ученый, ищущий истину, но стыдящийся бедной одежды и грубой пищи! О чем тут говорить

  3. Agatha said

    Узнать праведный путь легко, совершенствоваться в праведном пути трудно

  4. Би said

    Өөрөө өөртөө телевизийн программ зохиогч гэсэн үг.

  5. Marianne said

    Многие путают свое воображение со своей памятью.

  6. Batzorig said

    Yag l ajiglach hun shig bichsen bna shuu. Manai sudalgaagaar TV uzegchdiin huwi jil ireh tusam buursaar bga. Uuniig TV-d odoohondoo medeegui bga l daa.
    TViin udirdlaga ooroo barag tusdaa medeelliin suvag bolson yum bishuu.

  7. UNDRAA said

    saihan l sanaa bn. gehdee enenees bogino bichij boloh bsan, suuliin uguulber l hangalttai shd

  8. Дээр үед FM ээр явуулдаг нэвтрүүлгийг тань байнга сонсдог байж билээ. Блогтой байсныг нь сая л мэдэв. Байнгын уншигч болноо.

  9. Bold said

    Ха ха. Уншиж дуусгаж байж л нэг юм ойлголоо шүү.
    Нэг юм мэдлээ, танайх гурван TV-тэй, нэг нь 40 инчийн LCD юм байна. Гурван ТВ-тэй айлд ч гэсэн удирдлага булаацалдах зовлон байдаг байна шүү.

  10. guest said

    hehe. zuragtniihaa udirdlagiig evdleed hed honog duu naraa nileen udaan udirdlaga bolgosiin. Shine zuragt avaad harin udirdlaganii ach tusiig mederch bna shuu. Tanii niitleluudiig bnga talarhan unshdag shuu, ajiglagch ahaa.

Сэтгэгдэл бичих

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: