АЖИГЛАГЧ

Монголд, Монголын хэвлэл мэдээлэлд юу болж байна?

Сурвалжлагын үр дүнгээс хэзээ үр дүн гарах вэ?

Posted by Ажиглагч on 2008/10/24

Өчигдрийн “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөр “Бид газрын маргаантай холбоотой олон сурвалжлагыг та бүхэнд үзүүлж байсан” гэсэн оршилтойгоор 15-р хорооллын биеийн тамирын талбай дээр орон сууцны хороолол барьж байгаа тухай өнгөрсөн Бямба гаригийн сурвалжлагаа товчлон үзүүлээд, бидний сурвалжлагын үр дүн гарч өчигдөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Т.Билэгт 515 тоот захирамжаар “Зүүн Ази хөгжил” компанийн газар эзэмших эрхийг цуцалж барилгын ажлыг зогсоон хөл бөмбөгийн талбайг сэргээхээр шийдвэрлэсэн тухай шинэ сурвалжлагаа үзүүлэв.

Сайхан аа! МҮОНТ ганц сурвалжлаад л нийслэлийн Засаг даргыг бөнжигнүүлж тэрхүү хөл бөмбөгийн талбайг бараг аварчээ. Одоо захирамжийг хэрэгжүүлэх л үлдэж. Сурвалжлагч нийслэлийн газрын албаны дэд дарга М.Буяндэлгэртэй уулзахад цаадах нь “газрын тухай хуулинд буруутай этгээдээр төлүүлнэ гэж заасны дагуу захиргааны арга хэмжээ авах тухай ярив. Өөрсдөө зөвшөөрөл өгчихөөд юу вэ? Эсвэл гарын үсгээ зурсан өмнөх Засаг дарга, одоо УИХ-ын гишүүн Ц.Батбаяр гэгч этгээдийг хэлэв үү? Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөг өөрчилж хөл бөмбөгийн талбайг орон сууц болгосны хариуцлагыг хэн хүлээх вэ? “Бид хуулийн дагуу зөвшөөрөл авсан тул заавал барина” гэж аль хэдийнэ мэдэгдсэн тэр компани шүүхэд хандаж олон сар жилээр сунжирсан зарга үүсгэнэ. Эрхбиш төр улстай юм байна, захиргаадаад ч хамаагүй зогсоож магадгүй, гэхдээ хуультай улс болохоор нэгэнт барьж эхэлсэн тэр олон барилгад нөхөн төлбөр өгнө? Хаанаас гаргах юм бэ? Дээрээс нь өөр газар олгож таарна. Хаана? Энэхүү газрын зөвшөөрлийг цуцлах талаар нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоол 4-р сарын 2-нд гарсан байхад яагаад хагас жил хүлээж барилгын ажлыг эхлэх боломжийг тэр компанид олгов?   

Энэ бүх асуултанд зөвхөн Т.Билэгт дарга өөрөө хариулж чадна. МҮОНТ-ийн сурвалжлагч түүнийг олж уулзахын оронд захирамжийг нь хаанаас ч юм үзэж баясаад нийслэлийн газрын албаны дэд дарга (ядахдаа жинхэнэ дарга нь биш) гэх мэт жижиг нөхдүүдийг дагаж шогшсон байх юм. МҮОНТ та өөрийгөө хүндлээч. Олохгүй байна уу? Билэгт дарга маань жанжин Сүхбаатарын талбайн чанх баруун талын хоёр давхар байшингийн хоёрдугаар давхарт баруун гар тийшээ эргээд суудаг юм шүү. 

Тэгнээ, өнөөдөр “Зүүн Ази хөгжил” компани барилгын ажлаа зогсоогоогүй төдийгүй Билэгтийн захирамжийг ч хүргүүлээгүй сураг дуулдана. Тэр хөл бөмбөгийн талбай хаана байдгийг бас заалгах гээд байгаа юм болов уу… 

Манай телевизүүд юу чаддагийг шалгах төстэй асуудал нийслэлд мөн ч олон бий. Туулын эрэгт ундны усны бүсэд тухалсан “Дүнжингарав” зах ч юмуу дархан цаазат тусгай хамгаалалттай Богд уулын Зайсангийн амыг дүүргэсэн бүхэл бүтэн хорооллыг нэгэнт өнгөрсөн учраас орхиё. Тэгвэл Гачууртад голын эргийг сэндийчээд орхисон гольфийн талбайг, эсвэл төмөр замын арктай шар байшингийн өмнөх 16 давхар барилгын суурь мэтийг очиж үзээд “сурвалжлагын үр дүн”-гээ гаргаасай. Цаашилбал, ахмадын холбооны балгас болсон байр гэж байна. Бүр ойрхон, Сүхбаатарын талбайн урд талын зориуд засалгүй үлдээсэн хэсгийг түүний өмнөх цэцэрлэгтэй хамт яах гээд байгааг Билэгт даргаас асуугаад үзээч. 

Энэ бүгдийг одоо л сурвалжлахгүй бол өнөөдөр Билэгт дарга нийслэлийн Засаг дарга байгаа дээрээ тэр газруудыг хэнд олгож ямар барилга бариулах тухай захирамжуудаа үйлдэж, нийслэлийн ерөнхий төлөвлөгөөг сэмхэн өөрчилж, бүх юмыг “хуулийн дагуу” тамгалж суугаа. Ирэх хавар хашаа босгож газар ухаад эхлэхэд “дутагдлын хажуугаар дуугүй өнгөрдөгггүй” шударга сэтгүүлчид давхиад очсон ч “сурвалжлагын үр дүн” гарахад нэгэнт хожимдсон байх болно.

One Response to “Сурвалжлагын үр дүнгээс хэзээ үр дүн гарах вэ?”

  1. Luda1982 said

    люблю когда все по полочкам раскладывают, хоть и зашла первый раз, но уже хочется прочитать продолжение.

Сэтгэгдэл бичих

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: