АЖИГЛАГЧ

Монголд, Монголын хэвлэл мэдээлэлд юу болж байна?

“МХБХ [хаалттай] байсан, байна, байсаар байх болно”

Posted by Mongol on 2008/10/16

TV9 телевизийн хөтөлбөрт 21.00-22.30. TV Report /Монголын хөл бөмбөгийн холбоо оролцоно/ гэж бичсэн нэвтрүүлгийн сүүлчийн хэсгийг үзлээ.

Мөн байна. Спортын хэдэн залуу сэтгүүлч нийлж байгаад “Ийгл” телевизээр хөл бөмбөгийн холбоог зад шүүмжилсэн тэр нэвтрүүлгийн хариу аж. Уг нь зөв санаа. Хэрвээ тэр залуучуудыг авчирч хөл бөмбөгийн холбооны удирдлагын өөдөөс харуулж суулгаад мэтгэлцүүлсэн бол ч …

Гэтэл студид хөл бөмбөгийн холбооныхон дангаараа ирээд дугуйран сууж хөтлөгч бүсгүй “Ийгл”-ийн нэвтрүүлгээр гарсан асуултыг (“танайх яагаад вэб сайтгүй вэ?”, “гадаадад тэмцээнд явахдаа сэтгүүлчдийг яагаад авч явахгүй байна? г.м.) нэг нэгээр нь хаяж өгөхөд цаадуул нь учиргүй том бодлого ярьж живүүлэхэд МХБХ-ын нөр их ажил үйлсийг харуулсан бичлэгийг завсраар нь оруулсан, нэг үгээр хэлбэл захиалгат нэвтрүүлэг бололтой. Төгсгөлд нь ганцаараа шахам ярьсан МХБХ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ганболд “хөл бөмбөгийн боловсрол” гэдэг өөрөөс нь өөр хүн ойлгохгүй том ойлголт байдаг талаар ярьж гайхуулаад “Монголын хөл бөмбөгийн холбоонд атаархсан хүмүүс байна, гэвч МХБХ байсан, байна, байсаар байх болно” хэмээн мэдэгдэж үл нэрлэсэн шүүмжлэгчиддээ хатуу сануулга өгч дуусгалаа. Лав миний үзсэн хэсэгт удирдлага, санхүү, өмч хөрөнгөтэй холбоотой тодорхой мэдээллээ дэлгээгүй. Хэрвээ “Ийгл”-ээр гарсан залуу сэтгүүлчдийн тавьсан баримттай асуултуудад нэвтрүүлгийн эхний хэсэгт хариу өгсөн эсэхийг үзсэн хүн байвал сэтгэгдэл дээр бичээрэй.

Одоо сэтгүүлчид Монголын хөл бөмбөгийн холбоог нээлттэй болгохын тулд нэвт шувт эрэн сурвалжилж илчилмээр санагдаад явчихлаа.

5 Responses to ““МХБХ [хаалттай] байсан, байна, байсаар байх болно””

  1. Anonymous said

    ochigdor eagle-r dahin neg nevtruuleg yavj baina, 15dugaar horoollyn holbombogiin talbain talaar. ter biein tamir sportyn ulsyn horoony nohor yamar setgelgui hog ve. tiim humuus tord ajildag bolood mongol iim baina. huuli medeh heregtei, bidend hamaagui ch geh shig tiim huniig shuud halah heregtei sh dee.

  2. Anonymous said

    Ene mori odoo bolio boli araichdee.Ochigdor arai gej yantsgaaj bleeshd. Ulaan tsaim bnlee ter TV9 iin nevtruuleg deer ni shuud bish. Shuud yavuul alulah aa medej bgaa biz dee.Utsaar moriig omoroh neg ch hun bhgui ym chini ugaasaa.

  3. Anonymous said

    Unuudur eagle iinhen hariu uguh yum shig bna lee, TV 9 iim nevtruuleg gargahaasaa icheesei. Sportiin chuhal tsaraitai zaluuchuud ni haachsan be

  4. alamj said

    “Морь” Ганболд гэгч энэ нөхөр Монголын хөлбөмбөгийн хөгжилд саад болж байна гэж шууд хэлнэ. Тр залуу сэтгүүлчид үнэн асуудлыг гаргаж ирэх цаг нь аль хэдийн болсон. Харин амин хувийн сонорхолоо биелүүлэх талбар болгосон ашигтай албан тушаалтайгаа амь бөхтэй зууралдаад мөд салахгүй дээ. Одоо нэгэнт асуудал дэвшүүлээд эхэлсэн юм чинь идсэн уусан баримтуудыг нь дэлгээд мулт цохиж хаяад шинэ хүн гаргаж ирвэл таарна

  5. Anonymous said

    ter ganbold gegch nohor polishiin jishee tatan, nadaar oroldvol FIFA namaig hamgaalna uhaany yum yarij baina shuu, yadgiim manaihyg delhiin avargad oroh erhiig neg tsikleer hasna l biz, tertee tergui neg ih gavihgui yum chini, harin neg tsegtsleed avchihval tsaashid amjiltyn uud neegdeh baihaa

Сэтгэгдэл бичих

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: