АЖИГЛАГЧ

Монголд, Монголын хэвлэл мэдээлэлд юу болж байна?

Унтлагын биш мөнгөний мешоктой “Танайд хоноё”

Posted by Mongol on 2008/10/06

Уг нь “Танайд хоноё” зугаатай нэвтрүүлэг. Хөтлөгчийн хамт шал танихгүй айлаар орж хоол ундыг нь идэж уухаас бусдаар хамаг юмыг нь нүдээрээ үзэж хардаг.  Харин сонгуулийн өмнө миний хувьд Алтантүрүүгийн очсон айлын сонин хачин  биш, харин чухам яагаад тэр айлыг сонгосноо яаж худлаа тайлбарлаж жүжиглэх нь илүү зугаатай байсан юм.

Түрүүчийн долоо хоногт Нийслэлийн ИТХ-д нэр дэвшсэн хоёр залуугийнд урилгаар хоносноо займчуулах гэж эв хавгүй тайлбар хийж билээ. Гэхдээ ингэж дуудлагаар айлд очиж хонох муухай гэдгийг ухаарсан бололтой саяын ням гаригийн нэвтрүүлгээ хамаатны ахынхаа дам дамаар зөвлөснөөр “сонирхолтой юм ярьж өгөх”  хүний гэрт зочлох болсноо хэлж эхлүүлэв. Би урьд нь Алтантүрүүг нэр дэвшигчдэд үйлчилж хоноод байна, бүр унтлагын биш мөнгөний мешоктой очдог болж гэх мэтээр ихэд буруугаар бодож байсандаа тэрхэн мөчид гэмших шиг болсон. Тэд мөнгөөр хичнээн далласан ч манай Алтантүрүү мэргэжлийн ёс зүйгээ сахиж чаддагаа харуулахнээ. 

Ингээд төмөр замд амьдардаг Ганбаатар нэртэй эрхмийн төмөр хаалгыг тогшиж ороход цаадах нь “нэгэнт ирсэн бол орохоос доо” гэсээр угтахад Алтантүрүү “яг хонуулна биз, гэнэтхэн хөөгөөд гаргахгүй биз” хэмээн  шалгааж ам өчгийг авч байж босгыг алхав. Жирийн 3 өрөө байранд амьдардаг ч барилгын компани эрхэлдэг, найрсаг авгай болон гэрэлтсэн охидтой сайхан айл байна. Хоол ундаа бэлэн, ширээн дээрх идээ будаа хэдийнэ өрөгджээ. Одоо Алтантүрүүгийн хамаатны амалсан сюрприз яриаг хүлээлээ. Гэтэл эхнэртэйгээ яаж танилцсан болон хятадуудыг яагаад ажиллуулдаг тухай яриа уйтгартай биш боловч санасанд хүрсэнгүй. Бас Алтантүрүү маань унтахаасаа өмнө ганцаараа үлдэж байгаад хоносон айлынхаа талаар алдарт ерөөл магтаалаа хэлсэнгүй. Ядахдаа шүдээ ч угаасангүй. Тэгээд өглөө нь босч гэрийн эзэнтэй сууж цайлаад хамт гарч салж явахдаа “танайд дахиж ирэхгүй ээ” гэж хэдэнтээ амалсан нь хачин санагдсан. Гэхдээ яахав. Санаанд хүрээгүй ч мөнгө төгрөг өгч авалцаагүй, ядахдаа шударга нэвтрүүлэг боллоо гэж бодоод өнгөрөв. 

Гэтэл тэр орой яасан гэж санана?! “25-р суваг” телевизийн “Өнөөдөр” нэвтрүүлгээр нөгөө нөхөр чинь “Барилгын инженер В.Ганбаатар. Нийслэлийн ИТХ-ын 1-р тойрогт АН-аас нэр дэвшигч” гэсэн хаягтайгаар гараад ирэх нь тэр. 

Алтантүрүү засрахгүй юм байна. Урьд өдөр нь “Танайд хоноё” нэвтрүүлгээ хөтөлбөрт 21 цагаас гэж зарлуулсан боловч өдөр 14-15 цагийн үед гэнэтхэн үзүүлжээ. (Иймээс би үзэж чадаагүй) Сураг сонсохнээ Чингэлтэй дүүрэгт ИЗН-аас нэр дэвшигч, УИХ-ын гишүүн “молекул” Батбаярын хүү Батбилэг гэдэг залуугийнд хоносноо нууж бултуулсан байж. 

Харин тэр орой “Танайд хоноё” нэвтрүүлгийн цаг дээр “Би” нэвтрүүлэг гарч Комацу-гийн нэр дэвшигч Э.Тамир хэмээх залуу урт удаан амьдралынхаа түүхэн замналаас бүтэн цагийн турш  хүүрнэжээ. Ямар Алтантүрүүг дахин дуудаж мориныхоо жүчээнд хонуулалтай биш…

3 Responses to “Унтлагын биш мөнгөний мешоктой “Танайд хоноё””

  1. ari said

    Altantyryygiin buruu gej yu bna aaerhem shyymjlegchee. TViin bosuud ni zahialga avaad Altantyryyg tedniid hono geed yavuulchihaar ter ajil ni yum chin honoj l taarna sh tee. ali ch TV d iim zahialgat nevtryyleg bii. NTV iin Bolzoo ch bas songuuli bolohoor ner devshigchdiig gargaad baidag biz dee. Ta hen be ch gesen bas l munguniih bolj huviraa biz dee.

  2. usukh said

    Ер нь энэ нэвтрүүлэг над таалагддаггүй. Сайхан санаа , сайн нэвтрүүлгийг хямдхан худалдаад идээд явдаг нөхөр хөтөлдөг болохоор тэр!
    Хоносон айлдаа ялгавартай хандана. Бялдуучилж зусардсан айлдаа нөхөрт нь архи, авгайд нь сайн санаа өвөртөлж ирлээ гэсээр сүү барина. Төлбөртэй хоноглодог айлуудынхаа завсраар мэдээж халхавч хийхийн тулд төлбөр төлдөггүй айлд бас хонож таарна. Ингэхдээ нөгөө бариад яваад байдаг сайхан санаа, идээний дээж нь үгүй болчдог.
    Зурагдсан пянз шиг, танай гэртэй танилцья, өө энэ танай унтлагын өрөө юу,… хаан хатан хоёрын ор…, хн… гээд л юм үзээгүй, айлын ор хөнжил шиншилсэн…. утгагүй. Хажуугаар нь би авгайгүй л дээ гээд л санаа алдана.
    Айл гэрийн, сайн сайхан юмны үнэлэмжийг өөрийнхөө бодгор толгой, түрүүвчнийхээ хэмжээгээр харaхаар нь бүр ч ой гутдаг. Хэдхэн жилийн өмнө “Та сувгаа бүү соль” гээд нэг пионер, комсомолын байгуулагаар хүмүүжсэн үлгэр жишээч хялар нөхөр гадны нэвтрүүлгийг хуулбарлaж яваад сүүлд нь сайд, “дявтаат ” болоод энд тэнд лобби, хулгай хийгээд яваад байсан. Цагдааг заамдлаа ч гэж мэдээний баатар болж байсан. Түүний өрөөсөн дугуй-найз нь мөн л “дявтаат ” сайд болж, далдуур хийсэн албан тушаалын наймаанд нь саад болсон хөөрхий Бат-Үүлийг өөрийнх нь үүсгэн байгуулсан намаас нь зайлаарай гэж адлаж загнаад зурагтаар гараад байсан. Aль ч цаг үед хэнийг ч худалдаж золиход бэлэн байдаг ийм xүмүүс xаана дулаан хэвтэр байна гэдгийг caйн мэддэг. Нэг тиймэрхүү салаа зүрхтэй хүмүүсийн дараагийн үе л энэ нөхрийн царайнаас харагдаад байдаг. Удахгүй л нэг хүн айлгах сэнтэгтэй хүмүүсийн нэг болцон явж байх вий!!! Харж л байгаарай!

  3. Зочин said

    Унтлагын биш мөнгөний мешоктой гээд гарчгаа сольчих

Сэтгэгдэл бичих

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: