АЖИГЛАГЧ

Монголд, Монголын хэвлэл мэдээлэлд юу болж байна?

TV5 телевиз Отгонбаяр сайдад ам сайтай байна

Posted by Mongol on 2008/10/03

Гүйцээ! Монгол улсын боловсролын салбар аврагдлаа. Үүний тулд МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга байсан Ё.Отгонбаяр гэдэг хүнийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдаар томилоход л хангалттай байж. Өчигдөр орой TV5 телевиз ийм агуу нээлт хийж үзэгчиддээ хандлаа. Нэрээ нуусан сэтгүүлчийн тайлбарыг сийрүүлбэл,    

“Шинээр нэр томилогдсон боловсролын сайдад салбарынхан нь тун чиг ам сайтай байгаа гэсэн. Ах намын нарийн бичгийн дарга байх үеэсээ л намынхаа толгойтой хүмүүсийн эгнээнд багтаж, ажил даалгахад урамтай шүү гэх хүмүүс ч цөөнгүй байдаг байсан. Тэдний хэлж байгаа нь ч үнэн бололтой. Боловсрол соёлын салбарыг ирэх 4 жил толгойлох эрхэм гурван ч хэлээр чөлөөтэй ярьчихдаг гэсэн. Орос, англиар бол ус цас. За тэгээд хүн болгоны яриад байдаггүй хинди хэлээр гайгүй сайн ярьчихдаг гэж салбарынхан нь гадуур жиг жиг хийж явна лээ. Ямар ч байсан ирээдүй хойч хүүхдүүд маань боловсролтой сайдтай болсон болохоор энэ салбар ч гайгүй сайн хөгжих байх даа гэж эцэг эхчүүд ч ам сайтай байна” 

Бялдуучлаад ч байх шиг. Шинэ сайдын фонон дээр хинди хэлгүй өмнөх сайд Болормаа тун ч өрөвдөлтэй. 

Лав намайг сүүлийн өдрүүдэд гадуур дотуур явж заримдаа сургууль соёлын газраар ороход “Манай Отгонбаяр сайд ёстой мундаг, бид азтай боловсролынхон” гэж баярлаж хөөрсөн согтуу байтугай эрүүл хүмүүс ч ажиглагдаагүй. Тэгэхлээр TV5 телевиз БСШУЯ-ны ажилтнуудаас эхлээд хэдэн арван мянган багш нар болон хагас сая гаруй сурагч, оюутнуудын эцэг эх буюу үндсэндээ монголын бүх иргэд Ё.Отгонбаяр гэдэг сайдын талаар юуг жиг жуг хийж байгааг сэмхэн чагнаад мэдчихэж.

6 Responses to “TV5 телевиз Отгонбаяр сайдад ам сайтай байна”

  1. Baagii said

    Хэл бол мэдээлэл олж авах хэрэгслэл болохоос боловсролтой хүний тодорхойлолт биш. Манайхан л олон хэл мэддэг гэж гайхуулах дуртай байдаг. Хүн эцсийн эцэст хүн сурсан хэлээрээ хоолоо олж идэх өөрөөр хэлбэл мөнгөтэй болж чадахгүй л бол хэл сураад яах ч юм билээ.Отгонбаяр сонгуулийг сайн будилуулсан гэж л сайдын суудлаар шагнуулсан шүү дээ.

  2. японоос said

    монголчууд л олон хэлтэй гээд байдгаас биш хэл олонтой бол боловсрол сайтай гэсэн үг огт биш шдээ, хэл бол боловсрол олж авах багаж гэж би ойлгоод байгаа.
    олон хэлтэйгээрээ бол Арго багш ерөнхийлөгч болох байлгүй

  3. ganga said

    Анх удаа “Замдаан”аар дамжин орж ирлээ. Маш их таалагдаад, холбоосондоо яаралтай оруулав.

    Олон хэлээр ярьдаг Отгонбаяр эрхбиш пионер биш байлгүй.

  4. Ганц хэлтэй said

    Хинди хэлээр гайгуй ярьдаг гэж мэдэхийн тулд боловсролын салбарынхан хинди хэлийг маш сайн мэддэг байх хэрэгтэй.

  5. Anonymous said

    тгг эуиуагг

  6. Зочин said

    Гаалийн Баатарыг намдаа 100 сая төгрөг өгсөн тухай бичиг хийж өгсөн мөн үү?

Сэтгэгдэл бичих

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: