АЖИГЛАГЧ

Монголд, Монголын хэвлэл мэдээлэлд юу болж байна?

“За тэгье … Танайд хоноё… Хэдээр вэ?”

Posted by Бид on 2008/09/29

“25-р суваг” телевизийн “Танайд хоноё” нэвтрүүлгийн хөтлөгч Алтантүрүү хэсэг завсарласны эцэст дахин мөнгөөр айлд хонож эхэллээ. Тэрбээр өөрөө соёлтой залуу болохоороо “би зорьж ирсэн, хажуугаар нь бас урилгатай ирсэн” гээд боловсон үгээр тайлбарлаж байна. Зорьж ирэхийг нь мэдээд урина гэж юу байхав, тэгэхлээр урьсан учраас зорьсон байж таарна. 

Бямба гаригийн “Танайд хоноё”. 

Энэ удаад “Өсөхбаяр” сангийн тэргүүн Өсөхбаяр нэртэй залуугийнхийг “зорин уригджээ”. Тийм байх аа. Өнгөрсөн зун ийм нэртэй сан байгуулсан тухайгаа хэвлэлийн хурлаар зарлахад хүмүүс “Өсөхбаяр аваргынх байж таарна, энэ залуу түүний өмнөөс гүйх нь, харин яагаад Хан-Уул дүүргээс ажлаа эхлэх юм бол” гэж бодоод өнгөрсөн. Тэгтэл аваргын нэрээр анхаарал татаж байгаад нийслэлийн ИТХ-ын хуралд Хан-Уул дүүргээс бие даан нэр дэвшихээр эртнээс онилсон овсгоотой залуу байж. 

Алтантүрүүг гэртээ авчран зочлоод, хонуулсны (бас мөнгө өгсний) хариуд Алтантүрүү

Иргэдийн төлөө орон нутгийн сонгуульд өрсөлдөж байгаа энэ 26-хан настай энэ залуу Улаанбаатар хотын оршин суугч бидний амьдрах орчныг шийдэж өгөх итгэл даах хүн мөн үү биш үү гэдгийг үзэгч та бүхэнд харуулахыг хүссэн юм.  Сонгуультай холбоотой учраас би энд их юм яримааргүй байна… гээд мешок руугаа шурган орж нойрлоо. 

Түүнд их юм ярих хэрэг үнэхээр байгаагүй, учир нь Өсөхбаяр өөрийгөө “гадаадад 10 хонохлоор дотор давчдаад буцаж ирмээр санагддаг” гэх мэтээр тултал рекламдаж авсан. Дахиад жаахан яриулсан бол Хан-Уул дүүргээсээ  холдож Энхтайвны гүүрийг даван хотын төв рүү орохлоор дүүргээ санадаг сэтгэлээ илчлэх нь гарцаагүй байсан. Ийм эх оронч бөгөөд хан-уулч хүнийг сонгохгүй байж болох уу? Болохгүй. 

Ням гаригийн “Танайд хоноё”.   

Сүүлийн өдрүүдэд Японы Комацу пүүсийн Монгол дахь салбарын захирал Э.Тамир орой болгон телевизээр гарч компанийхаа 15 жилийн ойн мэндчилгээг монголын ард түмэнд дэвшүүлсээр бүгдийн танил болжээ. (Яг одоо дахиад гарч байна. Сайн уу, Тамир аа!)

Тэгтэл  орон нутгийн сонгуулийн кампани эхэлж таарснаас болов уу нийслэлийн ИТХ-д Ардчилсан Намаас нэр дэвшихээр тодрох нь тэр. 

Ингээд Алтантүрүүг  дуудан гэртээ хонуулж аж амьдралаа илүү сайн дэлгэхээр шийджээ. Гэтэл юу болов? Эхлээд тансаг харшаараа оруулж тоолж барахааргүй олон өрөөгөөрөө шагайлгаж хөөрхий сэтгүүлчийг маш их горьдоосон (Алтантүрүү “энд хономоор байна… хонуулахгүй юм байх даа” гээд үглээд байсан) мөртлөө хонуулахгүй, бас авгайгаа үзүүлэхгүй (зөвхөн хүүхдүүд нь харагдсаныг бодоход авгай нь тэр хавьд нуугдсан байж) машиндаа суулган авч давхисаар Өлзийт хавьд байдаг мориныхоо хашааны дэргэдэх байшинд аваачиж хэсэг ярьж суугаад унтууллаа. Тун тохилог байшин, гэхдээ л хачин байгаа биз? Алтантүрүү маань “яая гэхэв” хэмээн хэд үглээд дуугүй л хонов.  Мориныхоо жүчээнд очоод унтчих гэвэл зөвшөөрөх байсан. Мешоктойгоо очсон юм чинь. Мөнгө, тэгэхдээ их мөнгө авчихсан бол яая гэхэв…

5 Responses to ““За тэгье … Танайд хоноё… Хэдээр вэ?””

  1. boogii said

    Japan zaluu ene nevtryyleg cever Altai setgyylchiin sanaa harin Altantyryy nadad taalagdadgyi. Ter sain yarilcaj chaddagyi. Manaihan hynii huviin amidraliig sonirhoh durtai bolohoor ter nevtryylgiig yzeh durtai. Ternees bish yzegchid yldeh oligtoi yumiig ter gargaj chaddaggyi. Bas yag altai setgyylchiig duuraidag.

  2. usukh said

    …Алтантүрүү маань “яая гэхэв” хэмээн хэд үглээд дуугүй л хонов. Мориныхоо жүчээнд очоод унтчих гэвэл зөвшөөрөх байсан. Мешоктойгоо очсон юм чинь. Мөнгө, тэгэхдээ их мөнгө авчихсан бол яая гэхэв…жорлонд нь ч болсон хонохоос!

  3. Монголоос said

    Японы залуу сэтгүүл зүйг мэдхгүй байна. Нэвтрүүлгийнхээ үр шимийг үз гэж реклам байдаг байхгүй юу. Танайд хоноё нэвтрүүлэгт хангалттай реклам гардаг. тэр рекламыг шүүмжлээгүй л байна. Айлд мөнгөөр уригдана гэж юу гэсэн үгэв.

  4. Зочин said

    УИХ-ын сонгуулиар нэг нэр дэвшигчийнд очиж хоноод6 сая төгрөг авдаг байсан гэж үнэнүү?

  5. японоос said

    энэ шал утгагүй санагдлаа, яагаад мөнгө авч болохгүй гэж, би Алтан-түрүүг огт мэдэхгүй, тэгэхдээ сайн нэвтрүүлэгч гэж сонссон, тэгээд ч “Танайд хоноё” нэвтрүүлгийг өөрөө санаачилж, ийм болтол хөгжүүлсэн юм чинь тэрнийхээ үр шимийг үзэж болохгүй гэж үү, харин ийм бичлэг хийж байдаг та л өчүүхэн хүн юм даа

Сэтгэгдэл бичих

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: