АЖИГЛАГЧ

Монголд, Монголын хэвлэл мэдээлэлд юу болж байна?

МҮОНТ-ын 41 жил 1 сарын ойг удахгүй тэмдэглэнэ …

Posted by Бид on 2008/09/28

Хэрвээ улс орон даяар шууд цацагддаг Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз ямар нэгэн юманд бүтэн оройн хөтөлбөрөө тэр чигээр нь зориулж, бас “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөрөө түүгээр эхлүүлбэл Монголд ер бусын үйл явдал тохиожээ гэсэн үг. Магадгүй сүүлчийн ядуу айл 3 давхар хаус руугаа нүүж,  эсвэл эвслийн Засгийн газрын гишүүд МАХН ба АН-ыг төлөөлөн хоёр хоёроороо хөтлөлцөн айлуудын хаалга тогшиж 1,5 сая төгрөгийн боодлуудыг хүн бүрийн тоогоор гардуулж “Бид азтай сайд” хэмээн хашгирахыг  оройжин сурвалжилж үзүүлсэн байж болох. Үгүй бол 7-р сарын 1-2-ны шөнө амиа алдсан 5 хүнийг хар хувцастай харь гаригийнхан буудсан нь бүрэн нотлогдсон тухай мэдээлэхийг Онц байдлын штабаас зөвшөөрч Сайнжаргал хурандаа студид байраа эзлэн оройжин ярьсан байж мэдэх. 

Харин  2008 оны 9 дүгээр сар 27-ны Бямба гаригт МҮОНТ өөрийнхөө 41 жилийн ойг ийм агуу түүхэн үйл явдал хэмээн үзээд өөрийгөө зориулжээ. 40 биш, 45 ч биш, зүгээр л 41 жилийн ой!

Эхний нэвтрүүлэг “Бидний нэг өдөр” нэртэй бөгөөд МҮОНТ-ийнхэн гэж ер бусын авъяаслаг бөгөөд хөдөлмөрч хамт олон ажлаа ямар гайхамшигтай хийж чаддагыг бишрүүллээ.  Лав Даваа гаригийн өглөө бүр шуурхай зөвлөгөөнтэй, түүн дээр Жигжидсүрэн найруулагч муухай хувцастай хүнийг нэвтрүүлгээр харагдуулсныг шүүмжилж, араас нь сайн болсон нэвтрүүлэгтээ баяр хүргэж бүгдээрээ алга ташдаг аж. (Сүүлийн үед МҮОНТ-ээр ямар сайн нэвтрүүлэг гарсан билээ?) Бүр сурвалжлагад явуулах машиныг хуваарилдаг албаны дарга нь хүртэл чадалтай эмэгтэй гэнэ.   

Араас нь “Ардын дуу” цэнгээнт нэвтрүүлэг гарсан нь МҮОНТ-ийн уран бүтээлчдийн зугаацалт байв. Ерөнхийдөө тун гайгүй дуулцгаав.  Энэ хүмүүсээр ардын дуу бүжгийн чуулгыг солиод үзвэл гэмгүй бөгөөд тэдэнд театр, тайз хэрэггүй, өөрсдийгөө өдөр болгон телевизээр гаргасан ч чадна.

18 ба 20 цагийн “Цагийн хүрд”-ийн эхний тайлбар, сурвалжлагууд мэдээж энэ түүхт ойд зориулагдав. Монгол телевизэд монголчууд баярлаад баярлаад ханах ёсгүй гэдгийг ухаарлаа. 

21 цагаас “Эфир-41” нэртэй нийтлэл-уран сайхны шууд нэвтрүүлэг эхэлж бараг шөнө дунд болтол үргэлжлэв.  Нэгэн зэрэг 4 газраас буюу 600-ын студиэс гадна Дуурь бүжгийн эрдмийн театр, МҮЭ-үүдийн СТО, М-Клуб гэсэн 4 газраас дамжууллаа. Ш.Гүрбазар, Ш.Сүрэнжав нарын дурсамж сэтгэгдэл, “Баянмонгол” чуулга, сонгодог хөгжмийн концерт, хошин шог, дуу.  Дараа нь Ш.Гүрбазарын жүжиг. 

Ийнхүү МҮОНТ-ийнхэн энэ оройжин гоё концерт сонсонгоо өөрийгөө толинд харж баяссан авгай шиг баяртай байв. Гагцхүү үүний тулд хамаг техник хэрэгслээ дайчилж Улаанбаатарын энд тэндээс шууд нэвтрүүлэг зохион байгуулж сүржигнэх хэрэг байсан уу? Хожим ингэж нойр хоолгүй хөдөлмөрлөсөн гээд одон медаль нэхнэ дээ. Нийслэлийн гудамж талбай, “Нарантуул” зах, ажлын байр, хичээлийн танхим, хуримын ордон, барилгын компанид булаагдаж байгаа хүүхдийн тоглоомын талбай гээд жирийн амьдрал дундаас шууд нэвтрүүлдэггүй байж шүү.   

Хайран мөнгө. 2008 онд улсын төсвөөс МҮОНТ-д 10 гаруй тэрбум төгрөг өгснөөр ёстой нэг туйлж өгч байна. Дээрээс нь элдэв компани, банк, нэр дэвшигчдэд худалдагдаж тоймгүй их мөнгө олж байгаа. Тэгсэн мөртлөө   телевизүүд дундаас хамгийн цөөн цагийн нэвтрүүлэгтэй, Даваа гаригт гэхэд 18 цагт л сая нэг сэрдэг байж дахиад нэг суваг хэрэгтэй гэж нэхээд байсан билээ. Хэрвээ тэр сувгийг өгчихвөл МҮОНТ-ийн 41 жил 1 сарын ой, 41 жил 2 сарын ой … гэх мэтээр хавтгай тэмдэглэж, үүнийгээ  шууд нэвтрүүлгээр харуулж дүүргэх юм байна.

2 Responses to “МҮОНТ-ын 41 жил 1 сарын ойг удахгүй тэмдэглэнэ …”

  1. Монгол said

    2009 оны 3 сарын 27-нд 41 жил 6 сарын ой болно. Ерөнхийлөгч одон өгнө.

  2. Зочин said

    2008 оны 10-р сарын 27-нд Монгол Телевизийн 41 жил 1 сарын ой болно. Өргөн тэмдэглэе.

Сэтгэгдэл бичих

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: