АЖИГЛАГЧ

Монголд, Монголын хэвлэл мэдээлэлд юу болж байна?

МАХН, АН-ын шинэ зөвшилцөл МҮОНТ-ийн эфирийг бие биендээ найр тавьснаар эхэллээ

Posted by Mongol on 2008/09/03

Энэ өдрийн 20 цагийн МҮОНТ-ийн “Цагийн хүрд”-ын араас хөтөлбөрт байгаагүй “Цаг үе, үйл явдал” шууд нэвтрүүлэг залган авч АН-ын шинээр сонгогдсон дарга Н.Алтанхуяг 45 минутийн турш ярилаа. Ингэж түргэн авах болсны шалтгаан нь парламентын хоёр том нам зөвшилцөх ёстой гэж үзэж буйгаа зарлах явдал байжээ. Улс төрийн сөрөг хүчин гэхээр эрх баригч хүчинтэй сөрөлдөөд байдаг гэсэн хоцрогдсон ойлголтыг таягдан хаяхыг уриалж ард түмнийхээ гэрэлт ирээдүй, сайн сайхан амьдралын төлөө хэнтэй ч яахаас ч буцахгүй гэдгээ мэдэгдэв. Урд өдөр нь  МАХН-ын дарга С.Баяртай уулзаад юу  ярилцсан нь ийнхүү тов тодорхой  болох нь тэр. Өнөө маргаашгүй МАХН-ын ээлжит бүгд хурал хуралдаж шинэ Засгийн газар байгуулах асуудлыг хэлэлцэнэ…

2008 оны 6-р сарын 2-нд сонгогчид МАХН-ыг илт давуугаар ялуулж, АН-ыг дарга нь ухамсраараа огцортол нь ялагдуулчихаад байхад дахиад зөвшилцөхөөр далдуур үгсэж байгааг МҮОНТ ийнхүү халуунаар дэмжиж оргил цагаа хайр гамгүй зориуллаа. Яагаад? Монголын хамгийн том телевизийг 2004 оны сонгуулийн дараах зөвшилцлийн үр дүнд МҮОНТ нэрээр хуваан эзэмших болсон (МҮОНТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүдийн намын харьяаллыг харна уу) хоёр нам энэ удаагийн зөвшилцлөө МҮОНТ-ийн эфирийг бие биендээ найр тавин хэрэглүүлэхээс эхлэж байна.

Бас тэгээд олон нийтийн телевиз гээд байгаа. Бид чинь яах гэж сонгууль явуулсан болж байна аа?

Сэтгэгдэл бичих

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: