АЖИГЛАГЧ

Монголд, Монголын хэвлэл мэдээлэлд юу болж байна?

“Шуурга …шуурга…шуурга аа гэж …”

Posted by Mongol on 2008/08/19

“Далай дөлгөөн байхад хөлөг онгоцыг хэн ч залуурдаж чадна. Харин шуурга дэгдвэл зөвхөн сайн залуурч давж гардаг” гэсэн утгатай үгийг  одоо олимп болж байгаа Бээжинд хотноо, гэхдээ олон жилийн өмнө Мао дарга нь хэлжээ.

Манай төрийн залуурчид Найдангийн Түвшинбаяр хэмээх залуу Монголын олимпийн анхны алтан медалийг авангуут Сүхбаатарын талбайд дэгдсэн баяр хөөрийн шуурганаар ямар сүрхий овсгоо гаргав аа! Хэдэн арван мянган хүн цугларч бужигнасан нь багадаж “Их салхи нижигнэнхэн хөдөлтүгэй” гэсэн шиг эрүүл, согтуу холилдсон залуурчид эзэн Чингэсийн өмнүүр хөтлөлцөн гарч ирснийг бид нүдээрээ харж мэл гайхсан. “Азтай” ерөнхийлөгч Энхбаяр маань согтуу хүн сохор ухаантайг далимдуулж “азтай” Ерөнхий сайд Баяр, “азтай” АН-ын дарга Элбэгдорж хоёрын амнаас улс төрийн зөвшилцлийн үг унагахыг оролдож эхлээд С.Баярт үг өгсөн боловч МАХН-ын залуурч маань “Би Монгол улсын Ерөнхий сайд Баяр байна” гэж хашгираад тэнхээ нь тасарсан тул бүтээгүй билээ. Хэрвээ С.Баяр тэр үдэш эрүүл байсан бол Ерөнхийлөгч “Та хоёр Түвшинбаярын ялалтыг бодоод тангарагаа өргөж УИХ-аа эхлүүлээч” гэж хөөрсөн түмний нүдэн дээр хүсч Ц.Элбэгдорж зөвшөөрөхөд бэлэн байсан болов уу. Утга учраа алдсан гацаанаас АН нэр цэвэр гарах сайхан шалтаг байлаа. Яая гэхэв. Архидалт монголчуудад сайн юм авчрахгүй гэдэг нь дахиад нотлогдов.

Найгаж цовхочсон залуурчид хэзээ ч мартагдахааргүй зугаатай харагдсан. Гагцхүү монгол хүн бүрийг уяруулсан гайхамшигт үйл явдал тохиосон тул цугларагсад бүтэлгүй залуурчдаа  нэг удаа өршөөж цаашаагаа шөнө дунд хүртэл цэнгэн хөгжилдөөд тарцгаажээ.

Тэр үдэш Сүхбаатарын талбайг харъяалдаг Сүхбаатар дүүргийн Засаг дарга Амарсайханы хахир сэтгэл хүртэл уярч “урьдчилан мэдэгдэж зөвшөөрөл аваагүй, үргэлжлэх хугацаа, хэн хариуцах болон оролцогчдын тоо тодорхойгүй” байхад цугларсан талбай дүүрэн иргэдийг 14 хоног суулгахгүй  байхаар шийдсэн бол эрүүлжүүлэхийнхэн “согтууруулах ундаа хэрэглэж, олон нийтийн газарт орилж хашгирсан” зарим залуурчинг гэрт нь хүргэж өгсөн байж таарна.

Харамсалтай нь, залуурчид маань өөр шуургыг давахдаа тааруу гэдгээ харуулсан. Сар хагасын өмнө буюу 7-р сарын 1-нд МАХН-ын байрны өмнө болсон үймээн самууны шуурганд 5 хүний амийг үйж байж цаана нь гарсан бол өнөөдөр үнийн өсөлтийн шуурга дэгдээд байхад залуурдах ч үгүй юм. “Энэ хүүхнүүд үү?” киноны Жамц даргын “Шуурга … шуурга … шуурга аа гэж …” болж байх шиг.

3 Responses to ““Шуурга …шуурга…шуурга аа гэж …””

  1. Bold said

    Хувьтай хүн хулгана жилийг үзнээ гэдэг! Үхэр цам харайхаас бусад, юм юм л үзэж байна. Төрчингүүд болохоор л илүү харагдаад байгаа юм. Тэрнээс биш хувь хүнийх нь хувьд тэр их баярыг нь ойлгож болно л доо. Тэд чинь бас л адилхан хүн шүү дээ. Би энд Ерөнхийлөгчийнхөө хувьд биш, ерөнхий сайдынхаа хувьд биш, хувь хүнийхээ хувьд ирж бярлаж байна гэвэл ойлгож болно. Гэтэл харин Би Ерөнхийлөгч, Би Ерөнхий сайд энэ тэр гэж байгаад л согтуу хашхирахаар биш болчихож байгаа юм даа.

  2. фэн said

    Тэхгүй бол Баяр уначихгээд байсан

  3. Зочин said

    Энхбаяр ерөнхийлөгч нөгее хоёроо сугадаад гарч ирсэн

Сэтгэгдэл бичих

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: