АЖИГЛАГЧ

Монголд, Монголын хэвлэл мэдээлэлд юу болж байна?

Өнөөдөр 2008 оны 8 дугаар сарын 8.

Posted by Mongol on 2008/08/08

Хятадын нийслэл Бээжин хотноо зуны 29-р Олимпийн тоглолт нээгдэж байна. Энэ өдрөөр улс төрийн хоригдлуудыг суллах, хүний эрх, үг хэлэх эрх чөлөөг хангахыг энд тэндээс уриалж шаардаж байгаа билээ. Гэхдээ зөвхөн Хятадын биш, бас Монголын эрх баригчдаас шаардмаар байна. 

Бид “МАХН-ын байр дуу дайрч орьё” гээд уриалсан, гэхдээ дайрч орох байтугай чулуу ч шидээгүй Г.Магнайг баривчилсан нь зөв буруу эсэх талаар маргалдаж болно. Тэгвэл уриалаа ч үгүй Ж.Батзанданг яагаад олон хоног суулгасан бэ?  Сүхбаатарын талбай дээр дуугүй суусан Г.Арслан, А.Саруул нарыг яагаад баривчлав? Тэд Ганц худагт хоригдогсдын ар гэрийнхэнтэй нийлж Сүхбаатарын талбай дээр чимээгүй суулт хийхээр Сүхбаатар дүүргийн Засаг дарга А.Амарсайханд хүсэлт гаргажээ. Уг нь жагсаал цуглаан ч биш, өдөр бүр 12-17 цагт чимээгүй суухыг хүссэн. Гэтэл “оролцох хүмүүсийн тоо тодорхойгүй” гэх мэт хөгийн шалтаг зааж бүртгээгүй аж. Уг нь Амарсайхан дарга жагсаал цуглаан хийх гэсэн иргэддээ үйлчилж, тоо цифр дутаад байвал дуудаад тодруулчих үүрэгтэй. Эсвэл  утасдаад асуусан ч яадаг юм. (Эвтэйхэн ярьчихаж болно доо: Сайн уу, Арслаан. Би Сүхбаатар дүүргийн Амарсайхан байна. Чи амарсан уу? Саяын сонгуулиар ядраа байлгүй дээ…. Хөөе, чиний бичгэн дээр хоёр тоо дутаад байна. Чи хэлээдэх, би нөхөөд биччихье… За, Чамтай цуг суулт хийх наад хүмүүсийн зарим нь настай хүмүүс байна лээ шүү. Наршчих вий дээ, сайн хэлээрэй. Наагуур чинь сахилгагүй юмнууд яваад үймүүлэх вий… Элдэв  асуудал гарвал утасдаарай. Миний утас: 9911…..За сайн суугаарай). Ганцхан минут хангалттай. Хэрвээ Монгол улс ардчилсан орон мөн юм бол иргэд жагсаал цуглаан хийх хүслээ хэлдэг, Засаг дарга бүртгэдэг байх учиртай. Гэтэл Амарсайхан дарга үүргээ биелүүлээгүйгээс болж цагдаагийн “машин” ажилдаа орж Арслан, Саруул хоёрыг 14 хоногоор баривчилж, маргааш нь бүдүүлэг цагдаа нар 80 настай эмгэн, таягтай хөгшин, хоёр хүүхэдтэй бүсгүйг чирж гудран цагдаагийн газарт аваачиж “дахиж суувал” жинхэнээр суулгахаар айлгасан байх юм.

Өнөөдөр юм л бол барьж хорьдог болохнээ. Жирийн иргэд үзэл бодлоо илэрхийлэх, үүний тулд жагсаж цуглах эрх чөлөөнд  шууд халдаж байна. Энэ бол бидний хувьд сонин хэвлэлд юмуу Интернэтэд бичиж нийтлэх, эсвэл телевиз радиогийн нэвтрүүлэг бэлтгэж явуулахыг хориглосонтой яг адилхан.

Интернэтэд вэб сайт эрхэлж, блог хөтөлдөг нөхөд өө!  Бидний үзэл бодол, харах өнцөг хичнээн өөр байсан ч хамаагүй Монголд иргэд жагсаал цуглаан хийх зэргээр үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хамгаалсан интернэтийн томоохон акцыг зохион байгуулах талаар бодож үзвэл ямар вэ? Жишээлбэл, 8-р сарын аль нэг өдрийг сонгон авч сайт юмуу блогныхоо тэргүүн нүүрэнд том уриалга  нийтлэх гэх мэт санаачлага гаргахыг уриалж байна.

8 Responses to “Өнөөдөр 2008 оны 8 дугаар сарын 8.”

  1. Anonymous said

    sain shu zuw gargalgaa bna odoo ene markar bol erh hohirson heden uwgun emgen nariig tsagdaa tsergiin hucheer nits darah n bna sh dee

  2. Би said

    Олимпийн дараа жагсаал суулт тасрахгүйээ

  3. ééé said

    magnai haruitslaga huleeh estoi.

  4. Амарсайхан said

    Битгий даварцгаа! Сүхбаатарыын талбайд жагсах эсэхийг би мэддэг юм.

  5. Зочин said

    Арслан руу ярихаас айгаад байвал Саруулд утасдаад “Сайн уу, СБ дүүргийн Засаг дарга Амарсайхан ярьж байна. Сонгуулийн дараа чи жаахан амрахгүй дээ. За яахав. Наад суултандаа хэдэн хүн оролцохыг чи надад хэлээд өгч чадах уу? Хэд ирэхийг мэдэхгүй ээ? Багцаалаад нэг тоо хэлчих лдээ.Манай цагдаа нар дарамтлаад байвал залгаарай. Миний утас 9911… Мартчих шахлаа. Халуун наранд удаан суувал хүүхнүүд харлачих гээд байдаг. Зонтиктой суугаарай” гээд хэлчих хэрэгтэй байсан.

  6. Блогчин said

    Наад уриаг чинь аваад тавьчих хэрэгтэй юм байна?

  7. Үзэгч said

    Бээжингийн Олимп дууссаны дараа тэгье. Одоо бүгдээрээ Олимп үзээд сөхөөгүй байна.

  8. Би said

    Тэгье. Бодьё.

Сэтгэгдэл бичих

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: