АЖИГЛАГЧ

Монголд, Монголын хэвлэл мэдээлэлд юу болж байна?

Зөвхөн “Ийгл” телевиз нар хиртэлтийг шууд дамжуулав. Бусад нь 55 жил хүлээх хэрэгтэй болжээ

Posted by Mongol on 2008/08/01

19.00:

Одоо Улаанбаатарт 2008 оны 8-р сарын 1-ны яг 19 цаг болж байна. Монголд зөвхөн Баян-Өлгий, Ховд аймгийн нутагт 200 км-ын зурвас газарт нар бүтэн хиртэж тэнд барагцаалбал 2 минутийн турш тэнгэр харанхуйлна гээд сурталчлаад байсан. Тэгвэл Улаанбаатар хотод нар хагас ч гэсэн хиртэхийг түрүүхэн мэдлээ. 19 цаг 04 минутэд оргилдоо буюу 86 хувьд хүрч сарны сүүдэр дор орох юм байна. Одоо тэнгэр аажмаар бүрэнхийлсэн ч нарыг нүдээрээ харах боломжгүй, нүд сохолмоор хурц хэвээрээ ажээ. 

Харин “Ийгл” телевиз энэ хиртэлтийг шууд дамжуулж байх юм. Дамжуулаад зогсохгүй одон орон судлалын эрдэмтнийг студидээ авчирч суулгаад тайлбарлан яриулж байна. Үүний ачаар би нүдээрээ олигтой харж чадахгүй байгаа нар хиртэлтийг “Ийгл”-ээр харж сууна.

“Ийгл” телевиз монголын бусад телевизүүдийг дахиад л давж гарав.

19.20 цаг:  

Сая гүйж гараад Сүхбаатарын талбай дээр очлоо. Хүмүүс алгаараа нүдээ хааж байгаад хурууныхаа зай завсраар хавирган хэлбэртэй болсон нарыг гялс хараад авахыг оролдоно. Би ганц зураг дарснаа энд оруулав. 

Өнөө оройжин телевизүүд нар хиртсэн тухай сурвалжлага үзүүлэх биз. Гэхдээ шууд дамжуулж чадсан нь зөвхөн “Ийгл”. Бусад телевизүүдэд Монголд болох дараачийн нар хиртэлтийг шууд дамжуулах боломж нээлттэй. Тэр хүртэл ердөө 55-хан жил буюу 2063 оны найм­дугаар сарын 24-нд хүртэл хүлээхэд л хангалттай…

5 Responses to “Зөвхөн “Ийгл” телевиз нар хиртэлтийг шууд дамжуулав. Бусад нь 55 жил хүлээх хэрэгтэй болжээ”

  1. Nyamaa said

    Yag ene tsag muchid khovd aimagt bailaa. Uneheer gaihaltai baisan shuu! Yag l uur gagar deer nar jargaad ugluu ni mandaj baigaa yum shig. Baigaliin iim hovor uzegdliin gerch bolson doo Mongolooroo, ter tusmaa Khovdooroo baharhaj bna. Uchir ni asia tiviin tseejind bairladag. he he

  2. Болра said

    Бүргэд үнэхээр сайн ажилладаг. Удирдлага бас сэтгүүлчдийн ур чадвартай холбоотой болов уу, магадгүй үнэний дуу хоолой гэдгээ батлахын тулд шуурхай, өвөрмөц байдлаа хадгалдаг байх.

  3. zuzu said

    Eagle ugaasaa tasarhai Tv shuu dee. Odoo l Deedchuud Eagle iig amiig ni haahaar zehej baih shig baina. Gehdee sachii ni hurehgui baolgui dee

  4. sainaa said

    Huuhduud ny shuud survaljlna

  5. Баяраа said

    Улаанбаатарт дараачийн нар хиртэлт гурван зуун жилийн дараа болох юм гэсэн шүү

Сэтгэгдэл бичих

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: