АЖИГЛАГЧ

Монголд, Монголын хэвлэл мэдээлэлд юу болж байна?

Телевизийн захирлууд vs “Ийгл”

Posted by Бид on 2008/07/06

Өчигдөр орой онц байдлыг хараахан цуцлаагүй байхад буюу 22 цагийн үед МҮОНТ-ээр Монголын телевизүүдийн холбооны хэвлэлийн хурлыг үзүүллээ. З.Алтай,Д.Сарангэрэл, Ц.Энхбат, Ц.Балхжав нарын телевизийн эзэд юу ярив? Тэд 7-р сарын 1-нд болсон үймээн самууны цаад эздийг яг мэдэж байгаа ажээ. Итгэхгүй байна уу?

TV9 телевизийн захирал Ц.Энхбат бүр үүх түүхтэй нь хэлж өглөө.
– Миний мэдэхээр улс төрийн тогоонд чанагдсан намуудаас ийм үйлдэл гараагүй, жишээлбэл МАХН-ын зүгээс, АН-ын зүгээс, ИЗН-ын зүгээс гараагүй. Энд тодорхой эзэн байгаа. Бид мэдэж байгаа. 2005 оноос эхэлсэн процессын үйл ажиллагаа өнөөдөр ингэж үр дүнгээ олж байгаа байхгүй юу?… Үүний ард хүмүүс байгаа. Хүмүүс байгаа учраас ийм үйл явдал болсон. Бид мэдэж байна. Украинд ийм юм болсон, Сербид ийм юм болсон, Гүржид ийм юм болсон. Киргизэд ийм явдал болсон 5000 хүн босоод улс орныг эргүүлдэг….  Яг ийм сценариар болсон үйл явдал… Манай улсын тусгаар тогтнол, аюулгүй байдалд халдсан зохион байгуулалттай үйл явдал…

МАХН, АН, ИЗН буруугүй, харин 2005 оноос эхэлсэн гэхлээрээ иргэний хөдөлгөөнийхөн болж таарлаа. Үүнийгээ цагдаагийнханд шууд мэдэгдүүштэй. 

Бас  “25-р суваг” телевизийн захирал, саяхан УИХ-ын гишүүнээр сонгогдсон З.Алтай “Зарим нэгэн хэвлэл мэдээллийн байгууллага, сурвалжлагчид дэвэргэх, уриалан дуудах байдалтайгаа ажилласан тул сэтгэл дундуур байна” гэсэн бол TV5 телевизийн ерөнхий зөвлөх Д.Сарангэрэл “Үндсэн хуулинд ард түмнээ эмх замбараагүй байдалд уриалан дуудаж 2 сая хүнээ хооронд нь алалцуулж талалцуулна гэдэг бол …. Ард түмнээ эмх замбараагүй байдал, дайн тулаанд уриалан дуудна гэдэг бол улс төрийн хүчин, хэвлэл мэдээллийн байгууллагад хуулиар хориглосон зүйл” гэж хатуу анхааруулав.

Энд заримсаад байх юмгүй, “Ийгл” телевизийн тухай яригдаж байна. “Ийгл” телевиз хүмүүсийг  үймээн самуунд уриалан дуудсан, дэвэргэсэн гэж хэвлэл мэдээллийг хянах хүсэлтэй хууль хяналтынхан, зарим улс төрчид төдийгүй одоо телевизийн захирлууд дүгнэж байгаа учраас асуудал өөрөөр эргэж байгаа юм. Сүүлийн жилүүдэд  Ц.Энхбат, З.Алтай нар “Ийгл” телевизийг хэдэнтээ шүүмжилсэн ба ноднин TV9 ба “Ийгл” телевизүүд эфирээр бяцхан дайтаад авсан билээ.

Саяхан “Ийгл” телевиз буюу EBC-ийн ерөнхийлөгч Том Терри гэдэг христийн номлогчийн вэб сайтад Монголын парламентын хаалттай хуралдааны үеэр саяын үймээн самуунд хэвлэл мэдээллийн гүйцэтгэсэн үүргийг зөвхөн тус телевизийг тойрч ярилцсан, зарим гишүүд “Ийгл”-ийг шууд буруутгасан тухай бичжээ. Үүнийг УИХ-ын гишүүдийн нэг нь түүнд ховлосон юм байх. (Монголд нууц юм гэж алга аа!). Тэр ч бүү хэл хэвлэл мэдээлэлд гадаадын эзэмшлийг хязгаарласан хууль гаргах замаар “Ийгл”-ийг энэ салбараас шахан гаргаж болох тухай ч мэдчихэж.

Ер нь Монголын хэвлэл  мэдээллийн салбар, ялангуяа өргөн нэвтрүүлэгт гадаадын хөрөнгө оруулалтыг хориглох шаардлагатай байх аа. Тухайлбал, “Ийгл” мэт цаанаа шашны зорилго агуулсан телевизийг хязгаарлах ёстой. Энэ дэндүү хэцүү. Парламент доторх тэр мэдээлэгчээс эхлээд лоббистууд зөндөө. Эрх хуваан баригч хоёр нам америк ах нарынхаа эсрэг дуу гарахаас ч айна…

Гагцхүү одоохондоо “Ийгл” телевиз үнэхээр  сайн хийж чадаж байгаа юмыг хүлээн зөвшөөрөхөөс өөр яахав.  Өнөөдөр монголын телевизийн захирлуудаас ганцхан зүйлийг хүсмээр байна: Эгзэгтэй нөхцөлд “Ийгл”-ийн нэрийг нь ч хэлж чадахгүй битүү шүүмжилж суухын оронд илүү сайн, илүү шуурхай мэдээ хийж, үзэгчдийн санал бодлыг илүү ихээр хүлээн авч  “Ийгл” гэдэг христийн телевизийг зөвхөн христчүүд л үздэг болгоодхооч.

7 Responses to “Телевизийн захирлууд vs “Ийгл””

  1. Anonymous said

    Телевиз гэдэг бол сэтгэцэд нөлөөт аюултай зэвсэг. Үүнийг болгоомжтой ашиглах хэрэгтэй.Мэдээллийн хэрэгслийг ашиглаж буй хэрэглэгчдийн эрх ашгийг хөндөхгүй, сэтгэцийн эрүүл мэндэд нь нөлөөлөхгүй байх хариуцлагыг ТВнүүд хариуцах ёстой.
    Сэтгүүл зүйн хариуцлагын мөн чанарын цөм энд л байгаа юм.
    нэвтрүүлэгч, нийтлэлч, найруулагчид мэдээлэлд хувийн дүгнэлт үзэл бодлоор эсвэл хөндлөнгийн нөлөөллөөр хандах ёсгүй. Мэдээлэл бол нотлох баримттай байх ёстой. Ялангуяа мэдээ гэдэг сэтгүүл зүйн бүтээгдхүүний хамгийн торгон өндөр чадвар шаардсан хэлбэр. Йигл иргэдийн саналыг нээлттэй авах нэрийн дор санал сэттгэгдэлд нь хүч нэмэх, мушгин гуйвуулах зэргээр комментари хийж байгаа нь бүдүүлэг юм.

  2. Anonymous said

    7 сарын 1ний үймээн самууныг дэвэргэж, олон нийтийн сэтгэл зүйд нөлөөлж, мэдээллийг психотроникийн зэвсгийн хэмжээнд ашиглан Монголчуудыг өөр хооронд нь хагаралдуулж, үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ялангуяа гадны хөрөнгө оруулалттай гэгдэх үзэл суртлын тархи угаагч зэвсгүүдийг өргөн ашигладаг ИЙГЛ, С1 зэрэг телевизүүдийг хаах хэрэгтэй. Монголчуудын танин мэдэх, сэтгэн бодох үйл ажиллагааг нь хордуулан саатуулж байж гартаа хийх гэсэн гадныхны бодлогын золиос болсон гар хөл нь болсон ардчилагчид нэртэй мушгин гуйвуулагч Магнай Батзандан Баасан Уянга Ичинноров Элбэгдорж Жаргалсайхан нар 7 сарын 1 ний үймээн самуунд буруутай Тэднээс бусад нь ардчилалыг мэддэггүй гэнэ. Та нараас өмнө жинхэнэ ардчилалыг монголын сэхээтнүүд хэрэгжүүлж байсан юм. Та нар бол түрийн бөөс толгойд гарахын үлгэрээр мухар үхэрт худаг бүү үзүүл гэдгийн жишгээр ардчилал гэдэг ойлголтыг мушгин гуйвуулж өөрсдийн хувийн эрх ашигт ашиглаж байгаа эрх мэдлийн хийрхэгчдийн үзэл суртлын зэвсэг болж байгаагаа анзаарах ухаан Ийглд ажиллаж буй хүмүүст байна уу.

  3. Tsogtoo said

    Sain blog bna

    Ih heregtei medeelel niitelsen bna. Ene niitleliin huvid ch olon dugnelt deer sanaa neg bna. Harin 2 zuil deer ergelzeetei l yum.
    1. Eagle-g gadnii shashni tv gesen ilt yalgavartai untsguus ni harj bolohgui baih gej bodoj bna. Manai uls olon shashnii ursgal baij bolhiig huleen zuvshuursun muuch gesen Ardchilsan oron shv de. Mini huvid Eagle shashni tv geheesee Medee, medeellin tv sanagddag.
    2. Nuguuteiguur gadnii 100 huvin hurungu oruulalttai mongol dahi medeellin heregslin heregsliin vil ajillagaag horiglohtoi sanal niilehgui ni. Uchir ni 100 huvi gadnii internet, tv-iin medeelliig mongolchuud odoo ch tsaashid avna sh te. Tedgeerig bas horigloh uu? mun 100 huvi mongoliin tv-uud ch Eagle-s dutahgui gadni soyol, bodlogiig surtalchilj amidarch bna sh te. Solongosin olon angit kinonuudaas ehleed l.

    Tand amjilt husie

    Tsogtoo

  4. duran said

    TV iin zahirluuda tsag ni irekheer ta nariig haah geed dairna, tegehed ta nar ene chigere bgarai

  5. hennegen said

    Mongold ali neg nam uls torchiin taliig barimtlahgui neg sondgoi(busdaasaa oor) televiz
    baigaa n harin ch sain shuu dee. Buh yumiig yahaaraa yag adilhan bailgah bodoltoi baidag yum be humuus? Tom Terry-giin blogiig unshdag gechiheed shuumjleed baigaa deed taliin hun Elbegdorjiin amerikuudad bichsen zahidaliig niitleed ooriinhoo bodoj baigaagaa yu gej bichsen baisniig unshaagui yum baih daa, endees harahad ter hun neg taliig barimtlahguigeer ooriin bodloo ilerhiilj chaddag n haragdaj bdag, yor n blogiig n unshij bhad ch. Gadaad hun geheer l manaihan neeh sur duulian bolood gaduurhah durtai. Gehdee shudargaar shuumjleh uedee shuumjilj zov zuil hiisen bol terend n bayarlaj yavah heregtei sht. Bi huvidaa Eagle tv-iig demjdeg, “manaid baih yostoi” televiziin neg.

  6. hihi said

    harin tiim ene talaar Tom Terry-giin blogoos unshsan. Zugeer neg horongo mongotei ni Mongold duraaraa ochood TV baiguulaad ooriin uzel surtliig tsatsaj boldog ene baidliig ug ni taslan zogsooh heregtei. Zahiral ni Elbegdorj ed nartai sain tunshuud, neg taliig barisan, busdiin sanaliig sonsoh durgui hun (heden jiliin omno tuunii shashin surtalchilj baigaad durguitssen gadaad/mongol humuus blogt ni commentoor uzel bodliin yalgaagaa ilerhiildeg baihad tuund taalagdaagui tul commentoo haasan. harin odoo humuusees demjleg avna gej sanasan uu ta bugdiin sanaliig ene uil yavdliin talaar sonsoyo geed comment bichdeg bolgoson bailee) shu dee, ter baidal ni ajiltnuudad todorhoi hemjeegeer haldvarlahgui gej uu?

    Yag ter oroi yu bolsniig bi medehgui l dee. Gehdee iimerhuu huvi hun, todorhoi bulegleliin sonirhol tsaana ni nuugdaj baigaa TV-g anhnaasaa baiguulah suuriig beldej ogohgui baih estoi baisan.

  7. Би said

    Батзандан Магнай нарыг Ганц худагт барьсныг хамгийн түрүүнд Ийгл тедевиз мэдээллээ.

Сэтгэгдэл бичих

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: