АЖИГЛАГЧ

Монголд, Монголын хэвлэл мэдээлэлд юу болж байна?

“Экспресс ньюс” хамтлагт С.Наранбаатар, А.Батпүрэв нар тоглож хөгжмийг нь Ардчилсан Нам захиалдаг. Үүнийгээ нуудаггүй.

Posted by Бид on 2008/06/26

 

2008 оны УИХ-ын сонгуулийн сурталчилгааны кампани дуусах дөхжээ. Зарим зүйлийг дүгнэж эхэлмээр санагдлаа.

 

Намуудын сурталчилгааны нэвтрүүлгүүдээс би “Экспресс ньюс”-ийг бусдаасаа илүү гэж үнэлж байна. Хэд хэдэн шалтгаан бий. Юуны өмнө  “Экспресс ньюс” бол  нэг удаагийнх биш, аль 3-р сараас хойш ажлын өдөр болгоны орой 23. 30-24.00 цагийн хооронд C1 телевизээр тогтмол гарч ирсэн нэвтрүүлэг. (Энэ нэвтрүүлгийг  хүмүүс үздэг гэдэг утгаар би ганцаараа биш  УИХ-ын гишүүн, МАХН-аас  нэр дэвшигч Сү.Батболд, “Иргэн та баялаг” сангийн тэргүүн, АН-аас нэр дэвшигч С.Одонтуяа нар үнэлж  өөрсдийн сурталчилгааны нэвтрүүлгийг “”Экспресс ньюс”-ийн цагаар явуулсан билээ)

 

Гэхдээ миний хувьд хамгийн  гол шалтгаан бол уг нэвтрүүлгийг бэлтгэдэг хийлч, төгөлдөр хуурч хоёр нүүр царайгаа харуулдаг. Харуулдаг төдийгүй хөгжмөө цааш тавиад нэвтрүүлгээ хөтөлдөг. Тэр хоёр хөгжимчний нэрийг С.Наранбаатар, А.Батпүрэв.  Тэгвэл МАХН-ын сурталчилгааны бүх нэвтрүүлэг,  АН-ын бусад нэвтрүүлгийг бэлтгэсэн хүмүүс нэрээ тас нуудаг.  Хэн ч гарч ирж хөтлөхийг зориглодоггүй бөгөөд текстээ үл үзэгдэгч хөтлөгчөөр уншуулж байна.  Ядахдаа төгсгөлд нь нэрээ ч тавьдаггүй.  Энэ бүхэн яагаад чухал гэж? Өөрсдөө ил гарна гэдэг бол хэлж ярьж, үзүүлсний төлөө хариуцлага хүлээхэд бэлэн харуулж байна гэсэн үг.

 

“Экспресс ньюс”-ээр хэнд хэн үйлчлээд байгаа нь нь тов тодорхой. Гагцхүү үүнийгээ нуухгүй байгаа нь надад таалагддаг.

 

Агуулга нь миний хувьд чухал биш. “Экспресс ньюс”  хамтлагийн хөгжмийг Ардчилсан нам захиалдаг тул АН-ын номлоод байгаа “зөв” бодлогыг  хамгаалж “буруу” бодлоготнуудыг балбасан  мэдээ, сурвалжлага үзүүлж дундуур нь АН-ын реклам явдаг “цэвэр” сурталчилгааны нэвтрүүлэг билээ. 

 

Дугаар болгондоо ярилцлагатай.  Өнгөрсөн хугацаанд хэн хэнтэй ярилцсаныг харахад ихэнх нь буюу лав 40-өөд хүн АН-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшихийг горилогчид,  нэр дэвшигчид байлаа.  Завсар зайгаар нь хөндлөнгийн ганц нэг хүмүүсийг урьж оролцуулахдаа АН-ын бодлогод хал балгүй асуудлаар, эсвэл АН-ын гол өрсөлдөгч МАХН буюу одоогийн төр засгийг  шүүмжилсэн хүмүүс байв.  Жишээлбэл, “Эрс шинэчлэл” хөдөлгөөний тэргүүн Энхбат, Баярхүү (“Эрс шинэчлэл” хөдөлгөөн), Туяа (Хадгаламж, зээлийн хоршооны хохирогчдын холбооны тэргүүн), САПУ-гийн хохирогчийн төлөөлөл. САПУ-гийн захирал асан Жамъянсүрэн (2 удаа) гэх мэт.  

 

МАХН-ын байхаа больчихсон “Шударга ёс” жигүүрийн Г.Баярсайханыг маш их өргөмжилж нийт 5 удаа яриулжээ. Бас Ногоон намын УБ хотын салбар зөвлөлийн дарга Бум-Ялагчийг арай доогуур үнэлж  3 удаа яриулав. Тэд хоёулаа өөрсдийн намын удирдлагыг илчилсэн мэдэгдэл хийсэн учраас тэр.  Бас нэг малчныг урьсан нь Төв аймгийн малчин Сумъяадорж байж “Телевизээр Батжаргалын Батбаяр гэдэг хүн төр ноолууыг 30 мянгаас доошгүй үнээр худалдаж авья гэсэн санал их сайхан байна” гэлээ. Дараа нь 83 настай ахмад дайчин Түдэвдоржийнд очиж төр засгаас орон сууц нэхэлцэв.  “Монгол оймс” ба “Мастер матрас” үйлдвэрийн дарга нарын яриа АН-ын үйлдвэржүүлэлтийн бодлогод яв цав нийцлээ.  I Love New UB клубын дэмжигч Ануударь гэдэг залууг оролцуулсан нь  сүүлийн үед залуучуудыг байлдан дагуулж байгаа гэж сурталчилдаг I Love New UB гэдэг нь АН-ын  сонгуулийн сурталчилгааны ээлжит кампани учраас тэр.  Бас “Перфект” хамтлагийн ахлагч Гантөмөр гэдэг залуу монголын урлагын хамаг одуудын дуулсан МАХН сонгуулийн сурталчилгааны дууны уран бүтээлчдэд олгосон зардлын тооцоог гаргасан  төдийгүй одоо ид гялалзаж байгаа дууны одуудыг бөөндөж бутниргэсэн билээ.

 

“Экспресс ньюс”  харин МАХН-аас нэг ч хүн нэр дэвшигчийг урьж оролцуулаагүй, урьсан нь ч цаадуул нь илт АН-ын талын нэвтрүүлэгт оролцох ч үгүй байсан биз.

3 Responses to ““Экспресс ньюс” хамтлагт С.Наранбаатар, А.Батпүрэв нар тоглож хөгжмийг нь Ардчилсан Нам захиалдаг. Үүнийгээ нуудаггүй.”

  1. Thirdman said

    Наранбаатар тэгж мэдээлсэн шүү нээрэн. Ха ха ха. Энэ Чимбаа гэрч нь байна. Одоо АН-ын өмнөөс харь гаригийнхантай хуйвалдах гэж байна.

  2. chimbaa said

    oriin chin helseneer yag tegchihlee. Oooroo Vanga emeegiin hoid dur yum bish biz dee. harin Naranbaatar n l tegj medeelsengui dee. Hu namiin lalruudiig hashraagaad yavj baigaa sugar duuldsan

  3. thirdman said

    наап наранбаатар чинь ёстой нэг үзлиийн шаар байгаамдаа. сэтгүүлч хүний ёс зүйг уландаа гишгэсэн. аягүй бол “ху намынхан харь гаригийнхантай хуйвалдан сонгуульд ялж, шанд нь монголчуудыг хамт шарж идэх гэж байна” гээд ярьж сууж мэдэх нөхөр дөө.

Сэтгэгдэл бичих

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: