АЖИГЛАГЧ

Монголд, Монголын хэвлэл мэдээлэлд юу болж байна?

Хэрвээ МҮОНТ-ээр С.Баяр, Ц.Элбэгдорж нар халз мэтгэлцвэл …

Posted by Ажиглагч on 2008/06/24

Хэвлэл мэдээллийн зөвлөлийн 2008 оны 6-р сарын 24-ны хуралдааны мэдээ

Сонгуулийн ерөнхий хорооны дэргэдэх Хэвлэл мэдээллийн орон тооны бус зөвлөлийн хуралдаан 2008 оны 6 дугаар сарын 24-нд болж МҮОНТ-ээр явуулж байгаа 2008 оны УИХ-ын сонгуулийн сурталчилгааны тэнцвэртэй байдлын талаар зарим нам, эвслээс ирүүлсэн гомдол, шаардлагыг хэлэлцээд дараах санал дүгнэлтийг гаргаж СЕХ-нд уламжлахаар болов. 

2008 оны 6-р сарын 9, 12-ны өдрүүдэд Хөгжлийн хөтөлбөр  намын хуваарьт цагаар УИХ-ын сонгуулийн Төв аймгийн 14-р тойрогт АН-аас нэр дэвшигч Д.Доржпүрэвийн сурталчилгааг явуулсан нь сурталчилгааны тэнцвэргүй байдлыг бий болгож Монгол Улсын Их хурлын Сонгуулийн тухай хуулийн 37.7 дахь заалтыг зөрчжээ. Үүний хариуцлагыг  СЕХ-ноос тогтоосон хуваарийн дагуу төлбөргүй, тэнцвэртэй сурталчилгаа явуулахаар хүлээсэн үүргээ биелүүлээгүй Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз,  хуваарьт цагаа  өөр намд шилжүүлсэн Хөгжлийн Хөтөлбөр Нам, өөр намын хуваарьт цагаар нэр дэвшигчийнхээ сурталчилгааг явуулсан Ардчилсан намын аль аль нь хүлээх ёстой гэж үзсэн байна.

Мөн энэ долоо хоногт МАХН-ын дарга С.Баяр, АН-ын дарга Ц.Элбэгдорж нарын халз мэтгэлцээнийг МҮОНТ-ээр зохион байгуулбал олон нийтийн телевизээр явуулах хоёр намын үнэ төлбөргүй сурталчилгааны цаг бусад нам, эвслийнхээс илүү гарч тэнцвэрт  байдлыг алдагдуулж Сонгуулийн тухай хуулийн 37.7 дахь заалт зөрчигдөх тул энэхүү мэтгэлцээнийг МҮОНТ зохион байгуулахгүй, нэвтрүүлэхгүй байх нь зүйтэй гэсэн дүгнэлт хийв.

Сүүлийн үед Монголын Үндэсний Олон Нийтийн Телевизийн мэдээллийн хөтөлбөр, ярилцлага болон бусад нэвтрүүлгээр зарим нэр дэвшигчийг элдэв аргаар далд сурталчилж байгаа нь сонгуулийн сурталчилгааны тэнцвэрт байдлыг алдагдуулж, мөн арилжааны телевизүүд сонгуулийн сурталчилгааны 10 хувийн хязгаарлалтыг зөрчсөөр байгаа зэрэг хууль бус үйлдлээ зогсоохыг Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс уриалж байна.

Хэвлэл мэдээллийн зөвлөл  нь 2008 оны УИХ-ын сонгуулийн хэвлэл мэдээллийн сурталчилгааны тэнцвэрт байдлын талаар нам, эвсэл, нэр дэвшигч, иргэд, хуулийн этгээдийн өргөдөл, гомдлыг СЕХ-ны ажлын албаар дамжуулан хүлээн авч байна. 

Хаяг: Монгол Улс Улаанбаатар хот – 38,  Ж.Самбуугийн гудамж – 11  Засгийн Газрын 11 дүгээр байр,  Сонгуулийн ерөнхий хороо
Утас/факс: 263602

СЕХ-ны дэргэдэх Хэвлэл мэдээллийн зөвлөл
2008.06.24

3 Responses to “Хэрвээ МҮОНТ-ээр С.Баяр, Ц.Элбэгдорж нар халз мэтгэлцвэл …”

  1. Тийм said

    Хуучиндаа! 2004 онд, зурагт асаахаар л Энхбаяр гараад байдаг байсан. Түүнийг Баабар, индүү залгахаар л Энхбаяр гарах нь холгүй холгүй байна гэж хэлж байв даа. Энэ жил бол харин индүү залгахаар л Тэмүүжин гарах нь холгүй байна…

  2. Bold said

    А.Амарсайханы блогт бичсэнийг уншсан уу? Энэ талаар холбогдох мэдээллүүд комментууд дотор нь зөндөө байна.

  3. Bold said

    А.Амарсайханы блогт бичсэнийг уншсан уу? Энэ талаар холбогдох мэдээллүүд комментууд дотор нь зөндөө байна.

Сэтгэгдэл бичих

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: