АЖИГЛАГЧ

Монголд, Монголын хэвлэл мэдээлэлд юу болж байна?

МАХН ба АН-ын нэр дэвшигчид илүү тэгш эрхтэй…

Posted by Бид on 2008/06/14

Зөвхөн өөрт нь зориулсан хууль, дүрэм хүртэл гаргаж тов тодорхой зааж өгөөд байхад  МҮОНТ, буюу түүний “Монголын мэдээ“ агентлаг хоёр намынхаа сурталчилгааг сийхгүй явуулсаар байх юм.

Бямба гариг тутмын “Ярилцъя” нэвтрүүлгийн ээлжит дугаар. Хөтлөгч эхлээд ашигт малтмал, газрын тосны үнийн өсөлтийн талаар яриулахаар Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан Лу.Болдыг  студид урьж авчирчээ. Уг нь төрийн албаа хүлээлгээд өгчихсөн, ямар ч хариуцлага хүлээхээ больсон Болдын оронд томилогдсон юм уу үүрэг гүйцэтгэж байгаа хэн байна, тэр нөхөр ирж яримаар санагдана.  Гэтэл үгүй ажээ. Ингээд хөтлөгч Ц.Мөнхтөр төрөлх намаасаа УИХ-ын сонгуулийн 21-р тойрогт нэр дэвшигч Лу.Болдоос  мөрийн хөтөлбөрийнх нь гол өгөөш болсон “”Баян Монгол” корпорац байгуулах талаар дэлгэрэнгүй ярина уу, хэн яаж байгуулах вэ? гэх мэт “зөв” асуултууд тавьснаар Лу.Болд дураараа болж бяцхан сургалт явуулах мэт сайхан тайлбарлаж өглөө.  Бас “Алтан дорнод Монгол”, “Бороо гоулд”  Монгол улсад ямар ч ашиггүй байсан талаар том мэдэгдэл хийв. Албан тушаал дээрээ 4 жил болохдоо ингэж чанга дуугарахгүй яасан юм бол? Энэ ч яахав. Хэд хоногийн өмнө Лу.Болд албан тушаалаа тушаахаасаа өмнө кадастрын албаны  даргадаа мэдэгдэлгүйгээр Хөвсгөл аймгийн нутагт ашиглалтын лиценз олгосон нь илэрч тус нутгийн оюутнууд АМГТХЭГ-т дайрах шахуу орж бөөн дуулиан дэгдээд байгаа билээ. Гэвч хөтлөгч энэ талаар асуулт тавьсангүй. Лу.Болд ийм асуултыг захиалаагүй учраас тэр биз. Ийнхүү Монголын Үндэсний олон нийтийн телевизийн хөтлөгч Ц.Мөнхтөр УИХ-ын сонгуульд Хан-Уул дүүрэгт нэр дэвшигчдийн дундаас сонголтоо аль хэдийнэ хийчихжээ.

Гэхдээ үнэгүй юм гэж үгүй. Араас нь Усны хэрэг эрхлэх газрын дарга Бадрах гэдэг нэр дэвшээгүй эрхмийг жийрэг болгож 8-хан минут ойр зуурын юм яриулаад МАХН-ын нэр дэвшигч Т.Гандийн сурталчилгааг эхлүүлэв.  Тэр хатагтай  төрийн түшээгээр 16 жил ажиллахдаа цээжилсэн бололтой гоё гоё санаанууд хэлж байх юм. Харин хөтлөгч “үнэхээр сайхан санаа байна” гэж шагшаад “Сонгуулийн тухай ярих шаардлага байхгүй. Яагаад гэвэл манайх олон нийтийн телевиз” гэж шударга зан гаргаснаа нэг секундын дараа зөрчиж  “Гэхдээ асууя. Танай тойрогт  42 хүн нэр дэвшиж байгаа…” гэж хүслээ хэлэхэд сэтгүүлч Т.Ганди өлгөн авч  ард иргэд юуг бодож сонгууль өгөх ёстойг хэлж өгөв. 

Ажиглаад байхнээ МҮОНТ-ийн “Ярилцья” нэвтрүүлэгт МАХН ба АН-ынхан ерөнхийдөө тэгш эрхтэй,  бусад нам, эвслийн нэр дэвшигчидтэй харьцуулбал илүү тэгш эрхтэй юм байна.  Энэ санаа минийх биш, Жорж Оруэлийн “Амьтны ферм” номонд гардаг.

Дөрөвдэх ярилцагч нь  улс төрч, нийтлэлч Баабар байлаа. Тэр юу ярьсан талаар дараагийн бичлэгт оруулья. (Блогийн бичлэг товчхон, гэхдээ тогтмол байвал зүгээр учраас)

2 Responses to “МАХН ба АН-ын нэр дэвшигчид илүү тэгш эрхтэй…”

  1. Алтанхүү said

    Хэ хэ. Ажиглагч гуай та үнэхээр ажигч юм аа. Элгээ хөхтөл инээлээ. Нээрэн сонгууль гэж ийм хөгийн Юм байх юм даа.

  2. Наблюдатель said

    Энэ удаагийн сонгуулиар хамгийн их мөнгө олж байгаа нөхөр бол ММ-ийн Мөнхтөр. Хэдэн сая биш хэдэн зуун сая биш хэдэн тэрбумаар тоологдох мөнгийг тэр энэ хэдхэн өдөрт олж байгаа. Олж ядаад байгаа авилгач энэ хүн биш гэж үү. Хэнээс мөнгө авч яаж үйлчилж байгаагаа өөрийн биеэр улс даяар зарлаж байхад Авилгатай тэмцэх газар анзаарч хардаггүй нь гаслантай. Харалган заяа Авилгатай тэмцэх газрыг нөмөрсөн бололтой. Яая гэхэв Мөнхтөр минь идээд л байхаас.Ямар наанаа мөнх орших биш. Гэхдээ ганцаараа цадах гэдсэнд цөвтэй гэх….

Сэтгэгдэл бичих

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: