АЖИГЛАГЧ

Монголд, Монголын хэвлэл мэдээлэлд юу болж байна?

МҮОНТ-ийн “сурсан юмыг сураар боож болохгүй”

Posted by Бид on 2008/05/29

2008 оны УИХ-ын сонгууль дөхөхийн хэрээр МҮОНТ сурсан зангаараа нэр дэвшихээр горилогчдын сурталчилгааг сурсан зангаараа улаан цайм хийсээр байх юм. “Цагийн хүрд”-ээр жишээ авч өнгөрсөн 4 ба 5- р саруудад миний анзаарсан заримыг (бүгдийг үзсэн биш) дурдъя.

2008.04.07
Өнгөрөгч 4-р сард Эрдэнэт үйлдвэрийн худалдаа эрхэлсэн орлогч захирал байсан Дамба-Очир тус үйлдвэрийн ажилчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх  шаардлагыг үйлдвэрийн удирдлагыг тавьж байна гэсэн сурвалжлага.  Дундуур нь Дамба-Очир нь өөрөө гарч “ажилчдын дундаж цалинг 1 сая төгрөгт хүргэж ёстой” гээд авч өглөө. (Энэ сурвалжлагад сэтгүүлчийн нэр байхгүй, текстийг нь хөтлөгч уншив).  Эрдэнэт үйлдвэрт ажиллахаа больсон мөртөө “хар хүний  төлөө шар хүн” гэгчээр ажилчдынх нь цалин мөнгөнд нь санаа зовж түүнийгээ улс орон даяар цацуулж суугаа энэ эрхэм МАХН-аас нэр дэвшихээр санаархагч байсан нь төдөлгүй ил болсон билээ.

2008.04.19
“Очир төв” ХХК баруун чиглэлийн замыг хугацаанд нь ашиглалтанд оруулна гэж ухуулсан сурвалжлага. МҮОНТ яагаад үүнд санаа зовох болов оо гэвэл ноднин тендерт ялсан ч Лүнгийн замыг засах байтугай түр замаа ч тавьж чадаагүйн улмаас замын машинууд мянганы биш мянган зам гарган сүлжилдэж  замын дагуух хамаг бэлчээрийг сүйтгэхэд хүргэсэн тус компанийн захирал нь нөгөө Эрдэнэтийн сайхан сэтгэлт Д.Дамба-Очир юм. Тэр бас л өөрийн шударга царайг харуулж “хугацаандаа өгнө” гээд ярьж зогсоно. Үзэгчид итгэхгүй гэсэн мэт ЗТАЖЯ-ны Автозамын газрын дарга Баасанхүүгээр дэмжүүлэв.

2008.05.07
Орхон аймгийн оюутан, залуучуудын холбооны 2-р чуулганыг очиж сурвалжилжээ. Болж л байна. Харин хүндэт ерөнхийлөгчөөр нь Орхон аймагт төвтэй “Очир Төв” компанийн захирал Дамба-Очирыг сонгосныг мэдээлэв. Тэгэхлээр чуулганыг биш  Дамба-Очирыг сурвалжилсан юм байна.
Араас нь Улаанбаатар-Лүнгийн чиглэлд “Очир Төв” компанийн барьж байгаа замын  ажлыг өмөөрсөн том сурвалжлага үзүүлэв. Тус компани туслах зам барьсан боловч хөрсний онцлогоос хамарч шороо суларч жолооч нар залхууран салаа замууд гаргасан, малчид хашаа, хороогоо нүүлгэхгүй цааргалсан, орон нутгийн эрчим хүчнийхэн цахилгаан тасалдаг гэхчлэн “Очир төв” ямар ч буруугүй болохыг орон даяар нотоллоо. Ямар муу хөрс, яасан муухай малчид, эрчим хүчнийхэн бэ?

2008. 4. 21.
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэгийн удирдлагын менежмент сайн байгаа учраас (дарга нь сайн байна гэсэн үг – Д.Ц) амжилт олж байна гэсэн оршил, төгсгөлтэй сурвалжлагыг үзүүлэв. Дундуур нь тус эмнэлгийн захирал М.Чимгээ хоёр удаа ярьж эмнэлгийнхээ хамаг цонхыг вакуумдсанаа гайхуулав. “Монголын мэдээ” агентлаг  40 жилийн түүхэндээ анх удаа эрүүл мэндийн салбарын удирдлагын менежментийн асуудалд ингэж сүрхий анхаарч тэгэхдээ Улаанбаатарын бүх эмнэлгээс зөвхөн Сүхбаатар дүүргийн эмнэлгийг сонгож авлаа. Чимгээ бол МАХН-аас нэр дэвшихэээр горилогч.

2008.05.19.
Энтеровирус-71 вирусын  тархалтын явц ямар байгаа тухай сурвалжлагыг Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс бэлтгэн үзүүлэв. Мэдээж уг өвчинд өртсөн хүүхдүүдийг зөвхөн тэнд эмчилдэг болохоор аргагүй биз. Гэтэл дундуур нь Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлгийн дарга Чимгээ дүрээрээ гарч ирээд энтеровирусээс сэргийлэхийн тулд гараа сайн угаах хэрэгтэй тухай мундаг зөвлөгөө өгөөд алга болчихов.  Сурвалжлага цаашаа Халдварт өвчин судлалын төвөөс үргэлжилсэн  юм.  (Дашрамд дурдахад, хөтлөгч нь түүнтэй ижил нэрт Чимгээ бөгөөд “Эрүүл хүн Монголын Чимгээ” сурталчилгааг бас уншдаг билээ)

2008.04.26.
Орон нутагт малын хулгай их байгаа, үүнээс болж малчид яаж зовж зүдэрч байгаа тухай сурвалжлагыг хаанаас бэлтгэсэн  гэж та бодож байна? Та энэ өдрийн “Цагийн хүрд”-ийг үзээгүй бол хэзээ ч таахгүй.  Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас!  Мэдээж хөдөө авсан бичлэгээр дүрсжүүлсэн байж таарна. Тэгвэл хэн ярьсан бэ? БСШУЯ-ны санхүү, эдийн засгийн газрын дарга  Ц.Даваасүрэн. Тэрбээр Хөвсгөл аймгийн морин спорт, уяачдын холбооны тэргүүн бөгөөд аймгийнхаа малын хулгайн эсрэг хэрхэн амжилттай  тэмцэж байгаа тухайгаа ярив.  Улаанбаатараасаа холдохгүй, тэгсэн мөртлөө яамны ажлаа хийхгүй тэртээ Хөвсгөл аймгийнхаа малын хулгайд санаа тавьсан хачирхалтай сурвалжлага хийх болсон учир гэвэл Даваасүрэн МАХН-аас нэр дэвшихыг горилогч  ажээ.

Би сүүлийн 2 сарын “Цагийн хүрд”-ийг бүгдийг үзсэн биш, өөр зөндөө байж таарна. Лав  Байгаль орчны сайд Г.Шийлэгдамба монголын байгаль хамгаалагч хүүхдүүдийг Австрид айлчуулсан тухай сурвалжлага хэд хэд гарсан. Үзэхүл Монголд 20 аймаг, бас нийслэл гэж байдаг ч өөрийн нэр дэвшихээр горилж байгаа Өвөрхангай аймгийн  хүүхдүүдийг голлон сонгосон байх юм. Бас  Хөвсгөл аймагт “Хүмүүс” сонины уншигчдын клуб байгуулсан тухай сурвалжлага нь тус сониныг үүсгэн байгуулагч төдийгүй, МАХН-аас  нэр дэвшигч  Р.Хадбаатарын сэм сурталчилгаа байх жишээтэй. Уг нь МҮОНТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүн ухамсартай хүн юмсан.

Миний үзсэн дээрх сэм сурталчилгаанууд бүгдээрээ МАХН-аас нэр дэвшигчдийнх байх юм.  Яагаад гэвэл МҮОНТ-ын  “Монголын мэдээ” агентлагын захирал нь МАХН-ын дэргэдэх МАСЭХ-ны зүтгэлтэн Энхтуяа гэж эмэгтэй байдаг. Өөр тайлбар хэрэгггүй буйзаа.  МҮОНТ-ийн сурсан юмыг Олон нийтийн радио, телевизийн хуулиар боож болохгүй ажээ.

2 Responses to “МҮОНТ-ийн “сурсан юмыг сураар боож болохгүй””

  1. Наблюдатель said

    ММ агентлагийн захирал Энхтуяа гэдэг авгай чинь МАХН-ын бууны нохойнуудын нэг улаан зусарч Т. Очирхүүгийн авгай гэж байгаа. Тэгэхээр арга ч үгүй биз дээ. Авгай нөхөр хоёр орон дотроо МҮОНТ-ээр юу гарах юуг гаргахгүйг шийдэж хэвтдэг биз. Монголын хэвлэл мэдээллийн томоохон хэрэгсэл ингэж ч эр эм хоёрын хөнжилд халууцаж хэвтэх гэж дээ. Салхи оруулж, хатгаа тусгаж цочроо өгөх юмсан. Хөөрхий МҮОНТ, хөөрхий ММ агентлаг….

  2. мүнрт бол ёстой ялзарсан газар, үүнийг хаалгаар ороод л хүнд суртлаас нь мэдэрч болно. тэнд ажиладаг, ажиллаж байсан хүмүүс татвар төлөгчдийн мөнгөөр тоглоод ханадаггүйн дээр бусад тв-нүүдтэй реклам булаацалдаж явдаг улс даа. авах юм даанч үгүй.

Сэтгэгдэл бичих

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: