АЖИГЛАГЧ

Монголд, Монголын хэвлэл мэдээлэлд юу болж байна?

“Танайд хононгоо сурталчлая”

Posted by Ажиглагч on 2008/03/24

Өчигдөр Монголын телевизийн хамгийн сонирхолтой нэвтрүүлэг – “Танайд хоноё” 2008 оны УИХ-ын сонгуулийн сурталчилгаанд яаж оролцохоо зарлачих шиг боллоо.  Товчхондоо бол, УИХ-д нэр дэвшигчид урихлаар очиж хонох юм байна.  Энэ нь нэр дэвшигчдийн сурталчилгааг хийж өгнө гэсэнтэй адил сонсодлоо.  Гэхдээ хөтлөгч Алтантүрүү ”Би монголын телевизүүдын ирээдүйтэй залуу сэтгүүлчээр  шалгарсан, энэ итгэл найдварыг дааж ажиллана. Гэхдээ төрийн томчууд ард түмний итгэлийг хэрхэн дааж ажиллах нь чухал. Би урьд нь Ерөнхий сайд С.Баярт уригдсан” гэхчлэн эв хавгүй займчуулаад дараачийн айлд уригдан очиж яваагаа хэлэв.

Хэрвээ нэр дэвшигчид “итгэл даах” эсэхийг хянах юм бол ядуу айлд давхиад ордог шигээ дуртай нэр дэвшигчийнд гэнэдүүлж очмоор юм даа. Бодвол нэр дэвшигчид Алтантүрүүг өөрийг нь гэнэдүүлэн санал тавьж эхэлсэн хэрэг.  Ингээд “урилгаар зочлох” гэсэн эвтэйхэн тайлбарыг бодож олжээ. Төлбөртэй болов уу? Монголын телевизүүдэд төлбөргүй нэвтрүүлэг гэж бараг үлдээгүй  болохоор ингэж асуух зүйн хэрэг. Харин Алтантүрүү “Намайг мөнгө авчихаж гэж битгий бодоорой” гэснээр үнэхээр авсан эсэх тодорхойгүй үлдэж, харин үзэгчид бид “аваагүй” гэж бодох ёстой боллоо. Бас нэгэн хачирхалтай зүйл бол энэ нэвтрүүлэг “25-р суваг” телевизийн долоо хоногийн хөтөлбөрт багтаагүй байснаа гэнэт гарч ирсэн явдал юм.  Хамгийн сайн нэвтрүүлгээ бичихээ мартмааргүйсэн…

Ингээд уригдаж хоносон айл нь УИХ-ын гишүүн агсан О.Энхсайханы төрсөн дүү О.Отгонсайханых байлаа. Тэр залуу нэр дэвшихээр шийджээ. Эсвэл өөрийгөө огоорч зөвхөн ахыгаа дурсахын тулд урьсан болов уу гэвэл амьдралынхаа түүхэн замналаас “өвгөн партизаны яриа” шиг юм өрнүүлж, бас хөтлөгч Алтантүрүү өглөө босоод тагтан дээрээс нь “өөрөө сайхан амьдралтай болсондоо санаа амралгүй бусдын төлөө тэмцдэг хүмүүс” гэхчлэн магтсаар нэвтрүүлгээ өндөрлөв.

Энэ бүхэн “Танайд хоноё” гэсэн брэнд болсон нэртэй, зарим дугаар нь үнэхээр гайхамшигтай болдог тус нэвтрүүлэгт огт зохихгүй байна. Монголын сэтгүүлчдийг гутааж байгаа захиалгаар хөдөлдөг тэр үзэгдэл “Танайд хоноё” нэвтрүүлгийг “Танайд хононгоо сурталчлая” болгож хувиргавал дэндүү харамсалтай. Одоо нэвтрүүлгийн цагийн бараг тэн хагас нь сурталчилгаа болсон, хөтлөгч маань цагаан сэтгэлээ илэрхийлж сүү рекламддаг нь хангалттай бус уу?

4 Responses to ““Танайд хононгоо сурталчлая””

  1. Munkh-Erdene said

    Medeej hereg saihan newtruuleg, gehdee uun deeree Altanturuu gants neg yumiig zarchim bolgowol buur ch iluu amjilt olno gej bi boddog,1-rt bitgii het ih rekclam hiij mongonii hoinoos ulairaad bai hun yum hiij bga l bolbol bolno 2-rt bitgii uls torj tegwel chi ene muu uls torchidtei mongol ulsad adilhan muu l ner zuune 3-rt newtruulgee uneheer bolohgui bol 7 honogt 2udaa hiigeed 1-d ni zahialgaar honodog 1-d ni ooroo ochij honodog bolgochih heregteishdee tegwel amarshdee buh yum il tod bolood deerees ni ene chamaig muu heleed bgaa aild mongoor honodog ene ter geed bgaa humuus aliig ni uzehee oorsdoo l shiideh bolno ter uyed chinii naad 2 newtruuleg chin jinhene amjilt 2uulaa oloh bolno, chamd amjilt husiye, Hundetgen bichsen “BDSEC”XK-iin project manajer.

  2. Altanturuu said

    Bas oroh humuusees mongo avdag. Bur baga bish mongo. Unendee iim nevtruulgiig uls turiin mongonii huudii bolgoj baigaad setgel dunduur baina. Gehdee, nevtruulegtei hun irgenii gargana uu, darga aa gargana uu, ooriinh ni medeh hereg baih daa.

  3. Arsun said

    Suu ni hujaagiinhaa. Mongolchuud gadnaas suu zo’oh gej.

  4. Үзэгч said

    Алтантүрүү гэдэг энэ залуу хийж байгаа юмандаа овоо гаршиж байх шиг санагддаг. (зарим үед даанч яав даа гэмээр тэнэгтэхийг нь тооцохгүй юм бол шүү дээ). өөрийнхөө гэрт камерментайгаа нэг хоноод үнэн байгаа байдлаа нэг үзүүлэх хэрэгтэй, за тэгээд хэр амьдардаг яажшуу амь зуудгаа үзэгчидийн өмнө дэлгээтэх дээ, бусдыг болохоор за гайгүчш тээ, танайд нэг хончихьё л доо гээд шалаад байдаг шигээ, өөрийгөө нэг шалгаагаадхаарай, ер нь нилээд бүдүүэг тэнэгдүү л залуу даа, манайхан хүний хэрэгт хошуу дүрэх сонирхолтой юм болохоор амжилт олоод байгаа юм.

Сэтгэгдэл бичих

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: