АЖИГЛАГЧ

Монголд, Монголын хэвлэл мэдээлэлд юу болж байна?

TV9 телевизийн эзэн “Ийгл” телевизээр юу ярив?

Posted by Ажиглагч on 2008/02/03

Баасан гаригийн орой Монгол Улсын ерөнхийлөгч Н.Энхбаяр “Ийгл” телевизийн шууд ярилцлагад оролцжээ. Цаг гаруй үргэлжилсэн байна. Миний хувьд үзэж амжаагүй учраас Бямба, Нямд давтах болов уу гэтэл тэгсэнгүй. Энэ байтугай жижиг сажиг ярилцлагыг залхтал давтдаг мөртлөө ингэх шалтгаан байсан бололтой. Н.Энхбаяр гадаадын хөрөнгө оруулалттай “Ийгл” хэмээх жижиг телевизийн ярилцлагад оролцох ямар шалтгаан байсан юм бол? Ноднин Хэвлэлийн хүрээлэнгийн рейтингийн судалгаанаас болж Ерөнхийлөгчийн телевиз TV9 ба “Ийгл” хоёр муудалцсаныг Ерөнхийлөгч мэдсэн байж таарна, гэхдээ “Би Монгол Улсын Ерөнхийлөгч” гээд пээдийж оролцсон бололтой.

Хэвлэл мэдээлэлтэй холбоотой юу ярилцсан бэ? (Бусдаас асууж дараах зүйлийг мэдэж авлаа) “TV9 телевизийг Ганданд бэлэглэсэн юм биш үү, одоо тэндхийн лам нар биднийг телевизтэй болгож өгөөч гэсэн хүсэлтийг таньд тавиад яваад байна” гэсэн утгатай асуултыг Ийгл”-ийн сэтгүүлч тавьжээ. Яах аргагүй сайтар бэлтгэсэн асуулт.

Ерөнхийлөгч хариулахдаа “энэ телевиз Гандантэгчинлэн хийдэд ямар ч хамаагүй, Энхбаяр, Чойжамц гэсэн хоёр хувь хүнд телевизийн тоног төхөөрөмж л бэлэглэсэн. Би TV9-ийг байгуулж үйл ажиллагаа явуулад орлого олж Чойжамц хамбад ногдох мөнгийг нь төлчихсөн. Миний хувийн телевиз ” гэж хээв нэг хариулжээ.

Чухам эндээс манай мэдлэг, туршлага, зориг муутай залуу сэтгүүлчдийн сул тал харагдсан. Японы шашны байгууллага телевизийн тоног төхөөрөмжийг Ганданд биш, хувь хүмүүст бэлэглэсэн гэдгийг юугаар нотлох вэ? Төрийн өндөр албан тушаалтанд тэр тусмаа гаднаас өгсөн бэлэг өндөр үнэ өртөгтэй бол холбогдох газарт нь бүртгүүлж улсад тушаах ёстой, хэрвээ хүсвэл мөнгийг нь төлж авах ёстой биш үү? гэхчлэн цааш үргэлжлүүлсэн бол…

Дараа нь Сүхбаатарын талбайг тойрсон барилгуудыг тантай холбож ярьдаг гэсэн асуултыг тавьжээ. Нөгөөдөх нь “Би Соёлын сайд байхдаа Соёлын төв өргөөнд сууж байсан, тэгэхлээр надтай холбоотой байж таарна ..” гэхчлэн үгээр тоглож өгчээ.

“Үгүй ээ, Хэвлэх үйлдвэрийн барилгыг асууж байна … Танай гэр бүлийн хүн Цолмон …. Сүхбаатарын талбайд урдах, Санкт-Петербург төвийн дэргэдэх барилга … гэхчлэн асуултаа үргэлжлүүлсэн бол?

3 Responses to “TV9 телевизийн эзэн “Ийгл” телевизээр юу ярив?”

  1. Буяа said

    Энэ бол зүгээр л гандангийн лам нарын хүлцэнгүй байдлыг далимдуулж луйвардсан үйл ажиллагаа юм. Шашны байгууллагаас шашны байгууллагадаа өгсөн юмыг хувь хүнд өгсөн болгож ярьж байгаа нь ямархуу бэртэгчин болохоо л энхбаяр харуулж байгаа юм. Хамбаас өгсүүлээд бүх лам нар энийг луйвар гэж л ойлгодог. Үйлийн үр гэж байдаг. Гурван эрдэнийн эд булаасан хүн хэдэн үеэрээ гуйлгачин болдог гэсэн. Энхбаярын хүүхэд, ач зээ нар лав сүүлдээ муугаа үзнэ дээ, харж байгаарай.

  2. D.Tumurkhuyag said

    Bi uzeegui l dee. Gehdee sanalaa helehed neg tv-gees nogoo tv-ruu bie uneldeg humuus yaj oligtoi asuult tavij chadahav dee. Yamar negen uzel bodliin tolovshil baihgui humuus l bolj baina. Zuunii medeegiin derged tv9 baigaa biz dee. Medeej Enhbayariin l bair shuu dee. TV9-iin tuhai mash yariltslags baigaa. Ter Baatriin, Hamba lamiin yarianuud, yagaad Enhbayar avah bolsiin ene ter geed olon uym il todooroo bichigdsen baigaa. Getel Eagle-iin setguulchded arhiv baihgui baidag. Tegeheer uygaa ch asuuh ve dee hoorhiis.

  3. uga said

    Tiimee, Baasandamba, Enhtuya 2 yerdoo tsaash ni lavshruulj asuugaagui. Enhtuya asuultuudaa tavihdaa zusardaad ch baigaa ium shig. Uridchilan beltgesen heden asuultaa asuuhdaa: “….gej humuus yarij baina l daa” ch gej ooroosoo holduulj baih shig. Shal teneg yariltslaga BOLSON.

Сэтгэгдэл бичих

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: