АЖИГЛАГЧ

Монголд, Монголын хэвлэл мэдээлэлд юу болж байна?

Олон нийтийн мэдээллийн хэрэгслийн тухай бичнэ

Posted by Бид on 2007/12/22

Би олон нийтийн мэдээллийн хэрэгслийн тухай ажиглалтаа бичих блог гэгчийг нээж байгаа минь энэ.

Өнөөдөр манай Монголд үй олон сонин сэтгүүл, телевиз, радио, бас янз бүрийн вэб сайтууд (голдуу цаасан сонинуудаас хуулж нийтэлдэгийг эс тооцвл) бараг бүх үйл явдал, сэдэв, асуудлыг зогсоо зайгүй үзүүлж сонсгож бичиж байгаа. Харин өөрөө? Хэвлэл мэдээлэл өөрөө тэртээ тэргүй нээлттэй мэт боловч үнэн хэрэгтээ ихээхэн хаалттай салбар юм. Ашигт малтмалаас эхлээд улс төрийг яаж ийгээд ил тод болгодог хэвлэл мэдээллийн салбарт бие биенээ хамаагүй шүүмжлэхгүй буюу илчлэхгүй гэсэн бичигдээгүй хууль үйлчилдэг. Мэдээлэл түгээхээс эхлээд ард түмэндээ танин мэдүүлж соён гэгээрүүлдэг, цаашилбал авилгыг илчилдэг, хоточ нохой болдог энэ тэр гэхчлэн өөрөөрөө бахдаж ханадаггүй хэвлэл мэдээллийн чухам юуг нь дэлгэх гээд байгааг надаас асууж магадгүй.  Хариултыг миний блогоос үзээрэй. Ганцхан жишээ хэлье: Хэвлэл мэдээлэл юуг нийтэлж нэвтрүүлж байгаа нь чухал, гэхдээ яагаад тэгэж байгаа нь дутуугуй чухал байдаг билээ.    

Би телевизийг түлхүү ажиглах нь зүйтэй гэж үзлээ. Яагаад гэвэл аливаа нэвтрүүлэг тухайн өдөр, цаг , минутад үзэгдээд л өнгөрнөХэрвээ цаг алдалгүй тэмдэглэж үлдээхгүй бол мартагдана. Харин сонин, сэтгүүлүүд хаа нэгтээ хүлээж л байг…

Би бас хааяа улс төр зэрэг өөр зарим сэдвээр бичиж байхыг хичээнэ.

Д.Цэрэнжав.  

8 Responses to “Олон нийтийн мэдээллийн хэрэгслийн тухай бичнэ”

  1. I think this is among the most vital info for me.

    And i’m glad reading your article. But wanna remark on some
    general things, The web site style is ideal, the articles is really great : D.
    Good job, cheers

  2. bi l bn said

    ta bagshilj bsan biz dee?

  3. Saihan said

    Yag unen.Bolovsrolyg sanaatai unagasnaas uuden oyuny hoosrold orson huuhed zaluuchuudygaa ene olon TV-diin (Bolovsrol suvgaas barag busad ni) tulgaj bui yos bus medeeleliin huchirhiilelees avrahad tany blog huvi nemer oruulna gedegt bat itgene. Tand amjilt husie!

  4. zaya said

    nadad tanai website taalagdlaa, bainga zochloh bolno. bayrlalaa

  5. Azaya said

    Өнөөдөр санаандгүй таны блогийг олж уншлаа. Их сонирхолтой санагдаж байна. Таньтай олон зүйл дээр санаа нэгдэж байгаагаа бас хэлэх гэсэн юм. Ажиглалтаа үргэлжлүүлээд байгаарай. Баярлалаа.

  6. dsoyol said

    Маш сайн мэдээллүүд байна. Танд баяр хүргэе. Media monitoring hiih ni mash zov sanaa bna. Bolj ogvol setguulchidiin ur chadvariin talaar ooriin ajiglaltuudiig oruulj baigaarai. thanks.

  7. Nyamaa said

    bayar hutgeye. Iim zuil bh heregtei. Bi ch gsn ene chiglereer ajillah sonirholtoi bgaa. Gehdee sudalgaatai handah hegetei bolow uu !!!

  8. Nm said

    Баяр хүргэе! Аливаа зүйл мэргэжлийн шүүмжлэгчгүйгээр явдаггүй гэдэг нь нэгэнт тодорхой байна. Ш/у-нд жишээ нь “peer review” гэж юм байдаг учраас эрдэмтэн хүн хамгийн сайн эрдмийн бүтээл хийх гэж зүтгэдэг. эрдэмтэдэд хүлээн зөвшөөрөгдөх хэрэгцээ юм уу даа. үүнтэй адилаар сэтгүүлзүйд мөн “ажиглагч” тийм үүрэг гүйцэтгэнэ гэж найдаж байна.

    НМ

Сэтгэгдэл бичих

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: