Posted by tseren on 2009/05/27
Саяын Ерөнхийлөгчийн сонгуулиар өдөр тутмын сонинуудын дунд хоёр туйл байсны нэг нь “Өдрийн сонин”, нөгөө нь “Зууны мэдээ”. Бүр 1999 онд төр, засгийн хоёр сониныг Ц.Элбэгдорж, Н.Энхбаяр нар татан буулгах нэрээр итгэлтэй хүмүүстээ авч өгсөн нь явсаар 10 жилийн дараа хэрэг болжээ. Улс төрчид холыг харах юм аа.
Өнгөрсөн саруудад хоёр сонин ямаршуу байсныг бид мэднэ. Харин санал хураалт дуусч сонгуулийн дүн тодорсон ч тэд тайвшраагүйг тэргүүн нүүрүүд илэрхийлсээр байна.
“ӨДРИЙН СОНИН”
2009.05.25-ны Даваа гаригийн дугаар шөнө дундаас хойш хэвлэлтэнд шилжиж ялалтын мэдээг тэргүүн нүүрэндээ залж амжсан байна: “02.30 цагийн байдлаар Ц.Элбэгдорж ялж байв”. Гэтэл хажууд нь “Экс ерөнхийлөгч үхэлдээ хэнийг ч буруутгахгүй байхыг хүсчээ. Тэр хаднаас үсэрч амиа хорлов” гээд БНСУ-ын Ерөнхийлөгч байсан Ну Му Хен-ы үхлийн тухай том тайлбарын эхлэлийг зураг хөрөгтэйгээр өнгө ялган онцолжээ. Солонгост гарцаагүй сенсаац боловч Монголд шууд хамаагүй энэ явдлыг тэргүүн нүүрэндээ залж гашуудсан нь хачин. “Өдрийн сонин” тэр Ерөнхийлөгчид тун сайн байж дээ…
2009.05.26-ны дугаарын эхний нүүр арай даруухан байв: “Ардчилсан ерөнхийлөгч ард түмнийхээ төлөө ажиллахаа амаллаа”, Н.Энхбаяр: Би санал хураалтын дүнг хүндэтгэж байна” гэсэн тайван сурвалжлагуудыг нийтэлж “Элбэгдорж 51.24 хувиар ялалт байгууллаа” гэсэн ялалтын мэдээ 3-р нүүр лүү шилжсэн байна.
2009.05.27-ны дугаарын тэргүүн нүүр буцаад хачин болчихов: “МАХН-ын “Б” төлөвлөгөө буюу ялалтыг яаж хүчингүй болгох вэ?”. Бас нэг ярилцлагын гарчиг: “Сонгуулийн ерөнхий хороо сэжигтэй байна”.
Одоо сонгуулийн дүнг СЕХ-ноос бушуухан баталгаажуулж зарлахгүй бол “Өдрийн сонин” хэцүүдлээ шүү!
Тэгвэл “ЗУУНЫ МЭДЭЭ” яав?
2009.05.25-ны Даваа гаригийн дугаарын тэргүүн нүүр зөвхөн “СЕХ-ны дарга Н.Лувсанжав 21.00 цагийн мэдээгээр улсын хэмжээнд нийт сонгогчдын 64.61% санал өглөө” гэж мэдээлэв. Хэрвээ Энхбаяр ялж яваа мэдээлэл ахиухан ирсэн бол энэ нүүр ямар их баяр хөөрөөр дүүрэх байсан бол?
2009.05.26-ны эхний нүүрний гарчиг гайхалтай: “Н.Энхбаяр 50.31 хувийн саналаар орон нутагт ялжээ”. Одоогийн ерөнхийлөгч ингэж ялаад байхад өрсөлдөгч нь бас ялчихсан байгаа үзэгдээгүй явдлыг мэдээнийхээ дотор тун дургүй хүлээн зөвшөөрсөн харагдана. Гэхдээ хоёрдугаар нүүрэндээ “Н.Энхбаяр зангарагтай улс төрч гэдгээ харуулсан”-ыг бахархалтайгаар зарлав.
2009.05.27-ны дугаараас сонгуулийн үнэр бүрэн арилжээ. Өнгөрсөн бүтэн сайнд болсон “жижиг” үйл явдлыг ингээд мартав уу гэтэл “Хөрөнгө оруулагчид Монгол Улсаас болгоомжилж эхэллээ” гэсэн том нийтлэлийн гарчиг байна. Ц.Элбэгдорж ялсанд гадныхан тун дургүй байгаа гэнэ.
Монголчууд буруу сонголт хийснээ цаашдаа “Зууны мэдээ”-гээс улам сайн мэдэж авах биз.
Posted in "Зууны мэдээ" сонин, "Өдрийн сонин", 2009 оны Ерөнхийлөгчийн сонгууль | 2 Comments »
Posted by tseren on 2008/04/14
Өдөр тутмын сонинуудыг уншиж суухад өөрт таалагдсан зарим нэг гарчгийг дор жагсаав.
- Л.Гүндалай АН-ыг “Аврах хантааз”-аа болгов” (“Зууны мэдээ”)
- ”АН-ын “Олон нийттэй бүдүүлэг харьцах алба” нээлтэй байна” (“Өглөө орой”)
- “Та минь, цаана чинь хатан Туул “идээ бээрэндээ” баригдчихаж” (“Ардын эрх”)
- “Ерөнхий сайдын “шийтгэл”-ийг тушаал дэвшүүлж гүйцэтгэжээ” (“Зууны шуудан”)
- “Зам тээврийн яам замаа алдлаа” (“Нийгмийн толь”)
- “Хамгийн ядуу ‘‘ УИХ-ын гишvvд ч атаархмаар сайхан амьдардаг” (“Ардын эрх”)
Гэхдээ хамгийн сонирхолтой гарчиг бол “Ерөнхийлөгч урагшаа, Ерөнхий сайд хойшоо” (“Зууны мэдээ”). Үнэхээр Монгол улсын ерөнхийлөгч Н.Энхбаяр олон улсын чуулга уулзалтанд оролцохоор Хятад руу буюу урд зүгийг зорьсон бол Ерөнхий сайд С.Баяр ОХУ-руу айлчлахаар нөгөө тийшээ ниссэнийг товч бөгөөд тодорхой илэрхийлж чаджээ. Гэхдээ зөвхөн энэ биш. Ерөнхийлөгчийн сонин гэгддэг “Зууны мэдээ” сонин Н.Энхбаярыгаа урагшилж буюу өөдөлж явахад С.Баяр хойшоо ухарч явна гэсэн утгаар чимхээд авчихаж байгаа юм.
Posted in "Зууны мэдээ" сонин, Нийтлэл, нэвтрүүлэг | Leave a Comment »
Posted by tseren on 2008/01/27
Ховд аймаг дахь Хөшөөтийн уурхайг хятадууд эзэмшиж Хонконгийн бирж дээр мөнгө босгож байгаа болон хилээр хорт бодисыг хууль бусаар оруулж ирснийг тойрсон PR кампани түр намжаад байна.
Ховдоос ирсэн иргэдийн хэвлэлийн бага хурлыг угтуулж болон дараа нь Mon Эn Kо-гийн талаас Хүний нөөцийн асуудал хариуцсан захирал Д.Баттулга ганцаараа зогсоо зайгүй ажиллаж “Хөшөөтөд хэрүүл биш хөгжил хэрэгтэй” гэсэн гарчигтай, сонинууд ямар үсэг сонгосноос шалтгаалж 1,5-2 нүүр эзэлсэн томоос том төлбөртэй ярилцлага өдөр тутмын сонинуудад нийтлүүлжээ.“Зууны мэдээ”, “Арын эрх” хоёр төлбөртэй болохыг дурдаагүй бол “Өнөөдөр”, Зууны шуудан” хоёр “Сурталчилгаа” нүүрт оруулсан байх жишээтэй.
Тэгтэл УИХ-ын гишүүн Л.Пүрэвдорж хэвэллийн бага хурал зарлаж, араас нь Ховд аймгийн удирдлагуудын десант бууж сөрөг тал давшилтанд орлоо. Гэхдээ гол цохилт нь” “Зууны мэдээ” сонины тэргүүн нүүрны “Хєшєєт ба Барсболд” гэсэн гарчигтай өгүүлэл байв. Мэдээжийн хэрэг, Д.Өрнөд хэмээх нууц зохиогчтой.
“… Сvvлийн vед хэвлэл мэдээллийн хэрэгслээр Хєшєєтийн уурхайтай холбогдсон дуулиан єрнєж байна. Энэ дуулианыг МАХН-ын шинэчлэлийн тєлєє санаачилгад 2004 оноос эхлэн vзэл бодлоо нэгтгэн зогсч, одоогийн намын даргын vзэл баримтлалыг шууд дэмжин, тvvнээсээ vvдэн сайн муугаар хэлvvлж яваа нэгэн эрхэмтэй зохион байгуулалттайгаар холбохыг хичээж байгаа нь анхаарал татаж байна… Энэ жишээн дээр Монголын улс тєрд сvvлийн vед ноёлоод байгаа сурталчилгааны технологийн бvх дамжлага ил тод харагдаж байгаа юм. Бас энэ жил болох УИХ-ын сонгуулийн сурталчилгааны компани, сценари ч иймэрхvv маягаар явж магадгvй гэдгийг ч хэлэх хэрэгтэй.Энэ хvн бол МАХН-ын шинэчлэлийн 25 дугаар их хурлаас намын даргаар сонгогдсон С.Баярын удирдаж буй єнєєгийн аппаратад намын нарийн бичгийн даргаар сонгогдсон У.Барсболд юм…. Ингэж харах юм бол оны эхний хар пиарын захиалагч нь У.Барсболдын нутгийн залуу Ц.Элбэгдорж байж болно. Ховдоос мань хvн нэр дэвших санаа євєрлєн, ирээдvйн єрсєлдєгчдєє эртхэн дарах тооцоо хийсэн байхыг vгvйсгэх аргагvй. У.Барсболдын санаачлан идэвхтэй дэмжиж эхлvvлсэн Хєшєєтийн уурхайн хєрєнгє оруулалтын тєслийн ирээдvй тэнд єрсєлдєх ямар ч хvнийг сандаргахаар байгаа юм…. У.Барсболдын нялх vеийн зохиомол тvvх, зvс царайны онцлог, бvр удам судрыг нь зохион тєєрєлдvvлж аль болох сvржин vг, vзэн ядмаар дvрслэлээр бичдэг байна…” гэх мэтээр урсгажээ.
Барсболд нь өөрөө дуугараагүй байхад энэ өгүүлэл ёстой л нөгөө “юун гуя?” болов бололтой. Үүний оронд Хөшөөтийн лицензийг У.Барсболд биш юм бол хэн авсан, хэнд зарсан, хэн эзэмшдэг гээд хэдэн нэр биччихсэн бол …
Чухам энэ өгүүлэлд дээр дурдсанчлан “Монголын улс тєрд сvvлийн vед ноёлоод байгаа сурталчилгааны технологийн бvх дамжлага ил тод харагдаж байгаа юм”.
Posted in "Зууны мэдээ" сонин, Нийтлэл, нэвтрүүлэг | Leave a Comment »