Энэ зураг надад маш их сэтгэгдэл төрүүллээ. Эхний бөмбөрцөг дээрх жижигхэн бөмбөлөг бол гол мөрөн, далай тэнгисийн бүх усыг цуглуулж нийлүүлбэл ямаршуу хэмжээтэй болохыг харуулжээ. Дэлхийн гадаргын гуравны хоёрыг далай тэнгис эзэлдэг гэж дунд сургуульд үздэгсэн. Дараа нь дэлхийн дулаарлаас болж хүн төрөлхтөн усанд живлээ гэж далдуур айдаг болсон. Гэтэл дэлхийг бүрхэн цалгилсан ёроолгүй их далайн ус хүртэл дэлхийн гадаргыг нимгэхэн түрхсэн мэт өчүүхэн ажээ. Санаан дотроо тэр жижиг бөмбөлгийг дэлхийн бөмбөрцөг дээгүүр ”түрхээд” үзсэн чинь хуурай газрын ихэнх хэсэгт хүрэхгүй янзтай. Дараачийн бөмбөрцөг дээрх дэлхийн бүх агаарыг бөмбөлөг болгон харуулжээ. Дэлхийг бас л нимгэхэн бүрхсэн өчүүхэн юм байна.
Агаарыг бүү бохирдуул, озоныг давхаргыг битгий цоол гэдэг учиртай ажээ.
