АЖИГЛАГЧ

Монголд, Монголын хэвлэл мэдээлэлд юу болж байна?

Батбаярын Баясгалангийн “Эх орон”

Posted by tseren on 2010/03/01

2010 оны 2-р сарын 21-нд болсон японы мэргэжлийн сүмогийн их аварга хакухо М.Даваажаргалын хуримын ёслолыг “Эх орон” телевизээр үзүүллээ. Монголоос очиж оролцсон 70 гаруй зочдын талаар танилцуулахдаа нэгдүгээрт, УИХ-ын гишүүн, кёкүшюзан Д.Батбаяр, хоёрдугаарт гавьяат жүжигчин Т.Баясгаланг нэрлэв. Бас болоогүй “монголын телевизүүдээс зөвхөн “Эх орон” телевиз зураг авах эрхийг авч чадсан юм” хэмээн тодров.

Тэгэлгүй яахав. Цагаар сараар гарсан “Эх орон” телевизийн цэнгээнт нэвтрүүлэгт кёкүшюзан Батбаяр, өөрийн эхнэр Баясгалангийн хамт оролцож дэлгэцийн доогуурх титрт ажил албан тушаалаа дуучин биш, гавьяат жүжигчин биш, харин “Эх орон” телевизийн дарга С.Баясгалан” (ямар сонин албан тушаал вэ?) гэж бичүүлсэн байлаа. Ийм телевиз даргынхаа уригдсан хуримыг эрхийг ганцаараа олж авах нь зүйн хэрэг.

Манайд телевизүүд тэнгэрээс унасан мэт гэнэт буугаад ирдэг хэвээрээ. Ноднин мэндэлсэн BTV-ийг кёкүшюзан Д.Батбаярынх гэсэн сураг ажиг хэвлэл мэдээлллээр яваад байхад өөрөө албан ёсоор дуугараагүй, гэтэл удалгүй “Эх орон” телевиз түүнийх бол таарсан. Кёкүшюзан Д.Батбаярын хөрөнгө оруулсан уул уурхайн олон компанийхаа нэгэн адил хувийн телевизээ нуугаад ч байх шиг, тэгснээ нуухгүй ч байх шиг (эхнэрээ даргаар нь тавиад). Одоо BTV-ийн эзэмшил дахиад тодорхойгүй болов. Бусад телевизүүдийн мэндэлсэн түүх бас иймэрхүү. 

Тэгэхлээр Харилцаа, холбооны зохицуулах хороо хэзээ, хэнд ямар сонгон шалгаруулалт, дуудлага худалдаагаар сувгийн зөвшөөрөл олгосон тухайгаа хэвлэлийн мэдээ гаргаад зарлаж сурмаар юм.

11 Responses to “Батбаярын Баясгалангийн “Эх орон””

  1. Sosorbaram said

    Сайн байцгаана уу ? Та бүхнээс нэг зүйл хүсэх гэсэн юм аа. 2012.04.15-нд гарсан “Морьтон хүү” нэвтрүүлэгийг майл хаягаар явуулах боломж байна уу? Дахин нэг үзмээр байна

  2. hulan said

    эх орон суваг хэзээ гарах вэ? хүнд цохилт ОАК-г бид маааааш их үзэх дуртай. Хзээнээс үргэлжлүүлж гаргах вэ? хариу заааааавал

  3. үзэгч said

    уучлаарай, танай TVээр гарч буй Стиль киног үзмээр байдаг, ингэж хоёр хэлээр ижил далайцтай дуутай орчуулсан нь монгол, солонгос аль ч хэлээр нь ойлгогдохгүй юм, солонгосыг нь арай дууг нь багасгаж болдоггүй юм уу.Эсвэл бүр орчуулгагүй гаргаач, амар

  4. улмаа said

    Агаарын бохирдлын жинхэнэ эх үүсвэрийг ярихгүй байна гэдэг бол өвчтэй хүнийг худал оношлоод буруу эмчилгээ хийж байгаагаас ялгаагүй хэрэг
    Энэ бол монгол хүний амь нас эрүүл мэндтэй холбоотой онцгой чухал асуудал тул таныг заавал уншина гэдэгт найдаж байна. Хэрвээ уншиж байгаа бол танд чин сэтгэлээсээ талархаж байгаагаа хэлье. Улс эх орныхоо байгаль орчин, цөөхөн монголчуудын эрүүл мэндэд сэтгэл зовинож явдаг жирийн нэгэн иргэний хувьд УБ хотын агаарын бохирдлын нэгэн ноцтой эх үүсвэрийн талаар та бүхэнд дуулгах гэсэн юм. Гэхдээ энэ сэдвээ хөндөхөөс өмнө телевиз хэвлэл мэдээллийн хэрэгслүүдтэй холбоотой нэгэн гажуудлын талаар товчхон дурдая. Учир нь доор яригдах хэдэн сэдвийн талаар ямар учиртай юм бүү мэд мэдээллийн хэрэгслүүд үнэн зөвөөр мэдээлэхгүй байгаа юм. Тиймээс л нийслэлийн агаарын бохирдлын жинхэнэ эх үүсвэрийн талаар олон хүн мэдэж аваасай ард түмэн тэнэг биш шүү гэдгийг ойлгуулаасай гэсэндээ энэхүү зүйлийг бичиж сууна.
    Зарим нэг талаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нь ард түмэнд мэдээллийг олон талаас нь хүргэж чадахгүй байх шиг санагдаж байна. Ер нь ихэнхдээ төр засгаас авч хэрэгжүүлж байгаа бодлого, ямар нэг сенсааци дэгдээсэн мэдээллийг ганцхан талаас нь бүх мэдээллийн хэрэгслээр дахин дахин давтаад байх юм. Ганцхан асуудал байсан ч аль болох олон өнцгөөс гарган тавиач ээ гэж хүсэж байгаа юм. Сонин сэтгүүл, телевизээр цацагдаж байгаа мэдээллийг хараад байхад голдуу л хэн нэг эрх мэдэлтэн, албан тушаалтнийг урьж ярилцлага авч байдаг. Нөгөө хүн нь ч яахав тэр чинь ийм учиртай, бид ийм зүйл хийж байна гээд л урсгаж гарна. Харин тэр ярисанийг нь мэдээллийн хэрэгслээр угаасаа л үнэн нь тэр юм шиг бараг л тийм учиртай гэнээ одоо тэгнэ гэнээ гээд л дахин дахин яриад байх юм. Ингээд байвал асуудлын жинхэнэ учир шалтгаан нь цаанаа үлдээд, наад эрх мэдэлтнүүд чинь улсын төсвөөр баахан тоглож ажил хийсэн нэр зүүгээд харин ард түмэн хохирсон хэвээрээ л байх гээд байна шүү дээ. Асуудлын жинхэнэ учир, жинхэнэ мөн чанарыг дарагдуулж, өөр арга хэмжээ авна гэдэг бол өвчтэй хүнийг худал оношлоод буруу эмчилгээ хийж байгаагаас өөрцгүй. Хэрвээ энэхүү зурвасыг минь уншиж байгаа бол олон зүйл нуршиж чилээж байгаадаа хүлцэл өчье. Гэвч энэ талаар заавал дуулгах хэрэгтэй гэж бодсон юм. Харин одоо гол асуудалдаа оръё. Боломжтой бол доор дурьдагдах зүйлийг танидаг мэддэг бүх хүмүүс рүүгээ mail-р явуулж, санал нийлж байгаа бол хувийн блог дээрээ хүртэл байрлуулж өгөөч ээ гэж хүсэх байна. Бид олуулаа хүчтэй шүү дээ.
    Хотын утаа агаарын бохирдлын талаархи мэдээллүүдийг харж байхад гэр хороолол л хотыг угаартуулаад байна гээд тайлбарлаад байх юм. Худал үгийг 1000 хэлвэл үнэн болдог гэгчээр хүмүүс түүнд нь бүрэн итгэчихсэн. Гэтэл яг үнэндээ энэ бохирдлын чинь гол эх үүсвэр нь хотод байгаа 3 том цахилгаан станц юм байна шүү дээ. УБ хотын 177000 гаруй гэр хороолол өдөрт 700 тн нүүрс шатаадаг байхад цахилгаан станцад өдөрт 7500 тн буюу 10 дахин их нүүрс шатаадаг. Ашиглаж буй нүүрсний хэмжээг нь ч харсан хэнд ч ойлгомжтой байгаа биздээ. Түүнчлэн хөгжингүй улс орнуудад сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэртэй болох, нүүрсний цахилгаан станцаас ялгарах хар тугалга, мөнгөн ус, хүхэр болон азотын давхар исэл нь хүний эрүүл мэнд байгаль орчинд хэмжээлшгүй хор хөнөөлтэй тул нүүрсний цахилгаан станцаас ялгарах хорт бодисын хэмжээг хэрхэн бууруулах вэ? гээд толгойгоо маажиж байна. Монгол улс нь энэ цэнхэр гаригийн бие даасан нэгэн улс орон мөн л юм бол дэлхий нийтээс дутах учиргүй. Гэтэл манайд эсрэгээр нь цахилгаан станц тусгай төхөөрөмжтэй болохоор ямарч хоргүй гэдэг ойлголтыг ард иргэдийнхээ тархинд суулгачихжээ. УБ хотын нийт агаарын бохирдлын 60% нь гэр хорооллынх гэсэн юм яриад(ингэж ярих нь ажил хийсэн болж харагдах гэсэн дээрээс нь төрийн ажлаас ашиг унагаах гэсэн увайгүй нөхдүүдийн л ажил тэгээд түүнийг нь мэдээллийн хэрэгсэл олон талаас нь гаргалгаа хийхгүй байгаан хар гайгаар худал үгийг 1000 хэлвэл үнэн болдог гэгчээр ард түмэн түүнд нь итгэчихсэн) нэг зуухны бизнес сэдэж олчихоод энэ л асуудлын шийдэл гээд хүмүүсийн тархийг угаагаад байх юм. 12 цаг дулаанаа барьдаг утаагүй гэгдэх зуухандаа хагас коксжсон түлшээ түлээд цэвэр агаараар амьсгална гэж үү?
    Хагас коксжсон түлш бол хагас нь нүүрс шүү дээ. Эцсийн эцэст хагас ч бай бүтэн ч бай нүүрс л бол нүүрс. Яахав гэр хорооллын өдөрт түлж буй 700 тн нүүрсний хэмжээ л буурах юм байгаа биз. Ингэж болноо гэхдээ энэ бол жинхэнэ асуудлын шийдэл биш. Тиймээс ийм юманд итгэж хөөрөгдөхөө болих хэрэгтэй байна. Гэр хорооллын нэг ч айлын яндангаас утаа гарахааргүй болголоо ч УБ хотын агаарын бохирдлын 90% нь байсаар л байна. Цахилгаан станцаас ялгарах хар тугалга, мөнгөн ус, хүхэр, азотын агууламж агаарт байсаар л байна. Зөвхөн хар тугалга л гэхэд хүүхдийн уураг тархинд маш хортой нөлөө үзүүлдэг нь тогтоогдсон. Сүүлийн үед төрөлхийн гажигтай хүүхэд төрөх нь урьд урьдын жилүүдээс мэдэгдэм өссөн тооцоо хүртэл гарчээ. Үүний шалтгаан нь агаарт бий болсон хар тугалганаас болж байгаа юм. Харин агаарт бий болсон хар тугалганы 97.5% нь цахилгаан станцаас 2.5 нь гэр хорооллоос ялгардаг юм байна. Эндээс үзэхэд 97.5%тай нь тэмцэх нь үр дүнтэй юу? 2.5%тай нь тэмцээд үр дүнтэй байж чадах уу? гэсэн асуулт урган гарч байна. Зөвхөн хар тугалганы агууламжийн талаар л ярихад ийм байна. Цаана нь хүхэр, азот, мөнгөн усны талаар яривал нилээд хугацаа орох байх. Өдөрт 7500 тн нүүрс шатаадаг түүнээс нь ялгарах хорт бодисын хэмжээ, нөлөөллийн талаар яагаад мэдээлэхгүй, огт яригдахгүй байнаа? Манайд байгаа 3том цахилгаан станц нь тоног төхөөрөмж нь хуучирч хоцрогдоод хугацаа нь дууссан бүтээгдэхүүн гэж хэлэхэд болно гэж мэргэжлийн хүн нь хүртэл хэлсэн байхад бас л тоохгүй юм. Жирийн нэг хүн ямар ч чухал зүйл хэлээд тоодоггүй байж хэн нэг эрх мэдэлтний эвтэйхэн хийгээ гаргасныг нь хүртэл хэдэн өдрийн мэдээ болгочихно. Ганцхан эрх мэдэлтнүүдийн амнаас гарсан хийг мэдээлэх гэж 4дэх засаглал байгаа гэж үү? Мэдээллийн хэрэгслүүд нь хүртэл ингэж ажлаа хийвэл хэтэвч нимгэн, боловсрол нимгэн ард түмэн юунд итгэж мэдээ үзэж, сонин унших вэ? Үнэндээ хотын агаарын бохирдлын 90% нь цахилгаан станц, 10% нь гэр хорооллоос үүсэлтэй юм байна. Ингэж ярихаар зарим хүмүүс гэр хороолол цөөхөн байхад утаа ч бага байсан гээд байдаг. Гэтэл сүүлийн жилүүдэд гэр хороолол хүрээгээ тэлээд зогсохгүй олон олон шинэ барилгууд(зочид буудал, их дэлгүүрүүд) орон сууцны хорооллууд шил шилээ даран ашиглалтанд орж байгаа билээ. Тэдгээрийн дулаан, цахилгааныг цахилгаан станц үйлдвэрлэдэг нь ойлгомжтой. Өнөөдөр цахилгаан станцад өдөрт 7500 тн нүүрс хэрэглэж байгаа бол одоогоос 7,8 жилийн өмнө 3500 тн буюу одоогийнхоос 2 дахин бага нүүрс хэрэглэж байжээ. УБ хот нь эргэн тойрон 4 том уулаар хүрээлэгдэж байдаг тул ялангуяа өвлийн улиралд утаа нь салхинд туугдан хотоос зайлах боломж муутай байдаг учраас нийслэлчүүд өвлийн хэдэн сарыг утаан дунд өнгөрөөдөг бөгөөд дахин хэлэхэд энэ хорт утааны дийлэнх нь цахилгаан станцаас ялгарч буй утаа юм. Гэхдээ яагаад гэр хорооллын хавиар л утаатай харагдаад байдаг юм бол гэж бодох байх. Үүний учрыг товчхон сийрүүлье.
    Гэр хороолол нь хүн ам ихээр суурьшсан байдгийн зэрэгцээ мөн хүйтний улиралд айл болгон гал түлж гэр хорооллын хэсгийн агаар мандал нь дулаахан болж дээш хөөрдөг байна. (агаар бол хүний нүдэнд үл үзэгдэх бөгөөд маш хөнгөн шинж чанартай зүйл) Тэрхүү дулаахан болсон зүүн хойд хэсгийн(гэр хороолол ихээр төвлөрсөн ) агаар руу өмнө болон баруун зүгээс агаарын урсгал бий болдог байна. Харин цахилгаан станц нь хотын өмнө болон баруун зүгт байрлах бөгөөд цахилгаан станцын өндөр яндангаас гарах утаа нь зүүн хойд хэсэг рүү туугддаг учраас гэр хороолол бүхэлдээ утаа манан дунд харагддаг юм. Цахилгаан станцын яндан нь150-250 метр өндөр байх бөгөөд өөрийн уртаас 6 дахин хол газраас эхлэн туугддаг юм байна. Тиймээс станцынхаа тэр хэсэгт утаа нь бөөгнөрдөггүй. Манай
    ТЭЦ3 нь Сүхбаатарын талбайгаас 5км
    ТЭЦ4 нь Сүхбаатарын талбайгаас 8км зайтай оршдог.
    Цахилгаан станцын яндангаас гарах утаа нь хүний нүдэнд үл анзаарагдан өндрөөр туугдан гэр хороолол ихээр төвлөрсөн газарт бөөгнөрдөг. Ер нь дэлхий нийтийн жишгээр бол цахилгаан станцыг сая гаруй хүн амтай хот тэр дундаа нийслэл хот дотроо байгуулсан улс дэлхийн хаана ч байдаггүй юм байна. Япон, Солонгос гэх мэт томоохон далайтай орнууд нь далайн эрэг дагуу, Европын улс орнууд бол хотоосоо 50гаруй км зайтай газарт байгуулдаг нь цахилгаан станцаас ялгарах хорт бодисыг хүн амаасаа аль болох холдуулах гэж үзэж байгаа хэрэг. Нөгөөтэйгүүр цахилгаан станцыг хотоос зайдуу томоохон гол мөрөн далайн эрэгт байгуулдаг нь ч учиртай. Цахилгаан станцын төхөөрөмж нь ажиллах явцдаа маш их халдаг бөгөөд түүнийг хөргөхийн тулд маш их хэмжээний хөрсний гүний усыг хэрэглэдэг юм байна. Тиймээс л далайн ойролцоо байгуулан хөргөх төхөөрөмжиндөө далайн усыг ашигладаг гэнэ. Сэлбэ гол яагаад ширгэх аюулд хүрэв гэхээр бас л цахилгаан станцтай багагүй холбоотой. 20 жилийн өмнө цэлэлзэн урсаж байсан Сэлбэ голын өнөөдрийн эмгэнэлтэй байдлыг ярихаар нөгөө л муу нэртэй луу данстай гэр хорооллыг гээд л бүх телевиз мэдээллийн хэрэгслээр мэдээлчихдэг. Үүнийг ор үндэсгүй гэж хэлэхгүй тодорхой хэмжээний нөлөөлөл байгааг ч үгүйсгэхгүй. Гэхдээ хамгийн том шалтгаан нь бас л гэр хороолол биш. Шалтгаан нь ямарч учиртай юм бүү мэд нөгөө л хөшигний цаана үлдчихээд байгаа үеэ өнгөрөөсөн хуучин төхөөрөмжтэй цахилгаан станцууд юм. Гол мөрөн, булаг шанд гээд усны бүх ундрагууд нь бүгд л газар доорхи усны судлаар холбоотойг хүн бүр мэдэх байх. Гэтэл тэр амин судал болсон гүний усыг нь өдөр бүр хэдэн 10 мянган тн-р хэрэглээд байвал юу болох вэ? Хамаг цусаа юүлүүлсэн хүн амьд үлдэх үү? Хамгийн тод жишээ нь Сэлбэ гол. Гэр хорооллын усны хэрэгцээнд өдөрт 5000 тн гүний ус ашиглаж буй тооцоо байна. Харин цахилгаан станц нь өдөрт (гэр хорооллынхоос 10 дахин их) 50000тн усыг залгичихдаг бөгөөд энэ маягаараа байгаад байвал бид ус чандмань эрдэнэ гэдэг үгийг яс махандаа шингэтэл мэдрэх цаг удахгүй ирэх бололтой. Хэрвээ бид усны нөөц болон утааны асуудлын жинхэнэ учир шалтгааныг дэлгэж түргэхэн арга хэмжээ авахгүй бол өөрсдөө амьсгал нь татарч буй Сэлбэ гол шигээ болж эрүүл монгол хүн гэж үлдэхгүй нь байна. Улс оронд эрүүл чийрэг ухаан саруул ард түмнээс илүү юу хэрэгтэй юм бэ? Төргүй улс үгүйтэй адил ард түмэнгүй улс оршино гэж үү? Энд би эрчим хүч хэрэглэхээ болиод цахилгаан станцаа хаая гээд байгаа юм биш. Харин энэ агаарын бохирдлын асуудлын жинхэнэ голомтыг нь дэлгэж жинхэнэ шийдлийг нь үнэн зөвөөр гаргаж ирээч ээ гэж хэлэх гэсэн юм. Төгсгөлд нь нэг зүйлийг дурдахад:
    Цахилгаан станцынхаа хөргөх төхөөрөмжиндөө ус биш агаар ашигладаг технологыг эрдэмтэд аль хэдийн бий болгосон бөгөөд тэрхүү технологыг манай Өмнөговь аймгийн Ухаа худагийн цахилгаан станцад ашиглаж байна. (Говьд усны асуудал хүнд учраас гэтэл УБ тийм их усны нөөцтэй гэж үү) Мөн цахилгаан станцын утаанаас ялгарах хорт бодисын хэмжээг бууруулах шинэ шинэ технологыг дэлхий нийт нээчихээд хэрхэн яаж өртөг багатайгаар нүүрсний цахилгаан станцдаа ашиглаж болох талаар яригдаж байхад Монголд УБ-ын үеэ өнгөрөөсөн чимээгүй үхэл таригч цахилгаан станцуудынхаа одоогийн үйл ажиллагаа, станцаас гарах хорт бодис, манай улс цаашид эрчим хүчний ямар эх үүсвэрийг сонгох, хэрвээ нүүрсний цахилгаан станц гэж байгаа бол ямар технологыг ашиглах, цахилгаан станцын өөрчлөлт шинэчлэлийг хэзээнээс хийх гэх мэт асуудлуудыг албан тушаалтнууд ч мэдээллийн хэрэгслүүд ч хөндөхгүй байгаа нь хачирхалтай. Эх орон минь тиймч ядуу биш харин эрх мэдэлтнүүд тэгж харагдуулан ард түмнийг ядуу болгож байгаа юм. Ямарч асуудлыг зөв бодлогоор шийдэж болно. УБ хотын цахилгаан станц гэр хорооллоос ялгарах утааг 6 жилийн дотор 0 болгох бүрэн боломж бий. Гэвч өнөөдрийн энэ байдал (цахилгаан станцыг орхигдуулан утаагүй зуух гээч үлгэр ярих нь) хэн нэгэнд ашигтай байгаа бололтой гэсэн сэжгийг яалт ч үгүй төрүүлж байна. Уг нь бол агаарын бохирдол, хот доторхи гол ус ширгэлээ гэдэг асуудлыг сөхөж байгаа бол зайлшгүй хамт сөхөгдөх ёстой асуудал шүү дээ. Агаарын бохирдлын жинхэнэ эх үүсвэрийг ярихгүй байна гэдэг бол өвчтэй хүнийг худал оношлоод буруу эмчилгээ хийж байгаагаас ялгаагүй хэрэг гэдгийг эцэст нь дахин нэг хэлье.

  5. uka said

    tanai TV ymar sonin yum be kinogo zov gargaj chadahgui oroi 10 tsagas garah kinogo zov bolgooche sahilgagui unselt kinoni orond shal oor kino garad baih yum
    eniigee zasache

  6. зочин said

    Эднийх соц үе аятай оросын баахан кино гаргаад бдг нь тгагүй.Бусдын л адил үзэх юм ховортой л тв дээ.Тэр цэцэг, шашны нэвтрүүлгүүдийг улиг болтол нь гаргахаа болимоор юм.Арай лалын шашины тухай гаргаагүй бх.Ямар нэг шинэлэг санаа сэдэхгүй бол бүр л муудах биз.

  7. Алтаншагай said

    сайн байна уу? танай телевизийн соён гэгээрүүлэгч нэвтрүүлгийг үзэх дуртай тэр нэвтрүүлгийн /монгол соёл/-н бичлэгийг өгөх боломж байдаг уу хэрвээ байгаа бол холбоо баривал ажил болгох хэрэгтэй байнаа. эсвэл монгол судлаач доктортой холбоо барьж болох уу? ХАРИУ ЗААВАЛ ӨГӨӨРЭЙ!!!

  8. zoloo said

    sain bnu tanai tv-d nominzul gd kinoni orchuulagch bgad uu
    hariu uldeene uu

  9. baingiin unshigch said

    Баясгалан телевиз удирдаж чаддаг л юм байхдаа.

  10. Witness said

    Б телевиз чинь “улаан хацарт” Ц. Батбаярынх гэсэн байхаа

  11. Үүнийг ямар ТВ гэдэг юм said

    Нэг умгар өрөөтэй, хоёр ширхэг камертай болчингуутаа ТВ гэж нэрлэчих юм аа. ТВ 8, Эх орон гээд л энэ жагсаалт овоо урт юм болно шүү. БОлоогүй ээ кабелийн ганц суваг түрээсэлсэн студийн хэдэн бацаанууд өөрсдийгөө бас ТВ гээд байгаа шүү. Үүнийг одоо цэгцлэх хэрэгтэй. Харилцаа холбооны зохицуулах газрынхаан.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
Follow

Get every new post delivered to your Inbox.

Join 79 other followers

%d bloggers like this: