АЖИГЛАГЧ

Монголд, Монголын хэвлэл мэдээлэлд юу болж байна?

Сэтгүүлчийг дууд! Камертай нь!

Posted by tseren on 2010/01/24

Манай арван хэдэн телевизийн мэдээллийн хөтөлбөрүүд ерөнхийдөө төстэй , энд тэнд болсон албаны болоод бусад хурал семинар, арга хэмжээг тойрсон сурвалжлагуудын хоорондоо бага сага ялгагдах хувилбарууд юм. Харин TV8 телевиз ноднин 10-р сараас бусдаас онцгойрохоор шийдэж “Толь” мэдээллийн хөтөлбөрөө өөрчилж дотор нь хэдэн өвөрмөц булан нээсэн билээ.

“Өдрийн толь” –Албаны үйл явдлын мэдээ сурвалжлага. Гэхдээ хэдхэнийг үзүүлдэг бөгөөд сонирхолтой биш.

“Ард түмний толь” – “Таны эрх хаана зөрчигдөж байна? Тантай хэн шударга бус харьцаж байна? Сэтгүүлчийг камертай нь дууд… “ТВ8-ийн “Толь” мэдээллийн хөтөлбөр. Дуудлагын утас: 1952” гэж зарлаж байгаад иргэдийн гомдлын дагуу очсон хэсэг сурвалжлагаас бүтдэг. Хүмүүс нэг их хэсэг “Ийгл”-ийг дууддаг байсан бол одоо TV8-ийг болсон уу? 

“Шөнийн толь” – “Танд шөнийн мэнд хүргэе” гэж мэндчилдэг сонин “толь” юм. Нийслэлд урьд шөнө тохиолдсон гэмт хэрэг, зөрчил, замын осол, түймэр зэрэг элдэв үйл явдлын сурвалжлага. Сүүлийн үед голдуу нийслэлийн хөдөлгөөнт эргүүлийнхэнтэй хамтран хэргийн газарт очдог болжээ. Монголын бусад бүх сэтгүүлчид гэртээ хурхирч байхад сэтгүүлч Одхүү (дайчин сэтгүүлч, гагцхүү нэлээд чалчаа, хоёулаа зэрэгцэж суугаад нэвтрүүлгээ хөтлөхөд цаадах нь зөвхөн толгойгоо дохиж амждаг байв. Харин он гарангуут үзэгдэхээ больчихов. Хаачив?), Батхүү, Пүрэвжаргал нар ээлжилж хаа нэгтээ харанхуй гудамжинд “одоо Улаанбаатарт шөнийн 5 цаг болж байна” гээд ярьж зогсох нь онцгой хүйтэн байж таарсан энэ өвөл үнэхээр баатарлаг явдал гэлтэй. Урьд нь “Хөшиг” нэвтрүүлгээр цагдаагийнхантай хамтран зочид буудал руу дайран тэнд тааралдсан нөхдийг орон даяар алдаршуулдаг байсан бол одоо хүмүүсийн нүүрийг ихэнхдээ мозаикдаж халхалдаг болж.

“Ард түмний” болоод “Шөнийн толь”-иор гарсан жирийн амьдралын сонирхолтой, адал явдалтай зарим сурвалжлагуудын товчийг жагсаав.

- Эмчийн буруугаас болж хүүхэд нь согогтой төрсөн залуухан эмэгтэйн гомдол. Түүний үгийг сэтгүүлчээс өөр хэн ч сонсоогүй.

- Гэр бүлийнхэнтэйгээ муудалцаад гарсан 17 настай охин 8-р сараас хойш сураггүй байна. Аав ээж нь дэлгэцээр нулимс дуслуулан гарч охиноо буцаад ирэхийг гуйв.

- Архи ууж агсан тавьж өөрсдийг нь зоддог хүүгээ аав ээж нь цагдаад олон удаад өгсөн ч сүүлдээ тоохоо больсон тул аргаа бараад TV8 телевизийг дууджээ. Сурвалжлагч очиход ид агсарч байсан хүүгээ гэрт нь арайхийж оруулаад ээж, аав нь ярилцлага өгөв: Манай ганц хүү … Бид машин хүртэл авч өгсөн… Шашны дээд сургууль төгссөн… 1988 оны хүүхэд… Хүүгийн царайг таниулаагүй мөртлөө ээж, аавынх царайг харуулав. Эсрэгээр хийх ёстой байсан уу?

- Жирэмсэн эхчүүд эмнэлэгт үзүүлэх гэж өдөржин оочирлож байна..

- Нэгэн иргэн “Хүдэр охь” компаниар 35 сая төгрөгөөр бариулсан модон сууцны дээвэр хоёрхон хоноод нураад уначихаж. Иргэн гомдолтой байлгүй яахав.

- Дамбадаржаагийн 58-р сургуулийн шинэ уурын зуух доголджээ. Хотын ерөнхий менежер Бат төсөл хэрэгжүүлж Бээжингээс авчирсан зуух гэнэ. Хоёр ирэх байтал нэгийг өгчээ. Арга нь тасарсан ажилчдын яриа.

- Хулгайч айлын гэрт ид “хөдөлмөрлөж” байхад нь хөдөлгөөнт эргүүлийнхэн барьж авлаа.

- Баянгол дүүрэгт согтуу хүмүүс зодооныг харуулав. Томоос том чулуу бариад өрсөлдөгчдөө үхлийн цохилт өгөхөөр дайралтанд орсон залуу камер хараад шалчийн зугтав. Ойр хавьд цагдаа байсангүй. Сурвалжлагч руу дайсан бол яана?!

- Яншидо-2 рестораны хоолноос өт гарсан гомдлын мөрөөр очиж солонгос эзэд хэрхэн агсарахыг харуулав. Солонгос хүүхнүүд нь нөхрөөсөө хэцүү юм байна.

- “Хатагтай” эмнэлэгт хагалгаа хийлгээд хохирсон эмэгтэй Отгонболд захиралд доромжлуулаад телевиз дууджээ. Отгонболд захирал тэр эмэгтэйг хөөж тууж байгааг ар гэрийнхэн гар утсандаа бичиж авсныг оруулав..

- Солонгосын хөрөнгө оруулалтай “Бэгдү констракшн” компани шинэ барилга барихдаа “Сан конфорт” компанитай хуйвалдан Сүхбаатар дүүргийн 149-р цэцэрлэгийн халуун усны худгийг дур мэдэн зөөж халуун усгүй болгосон тухай цэцэрлэгийн эрхлэгчийн гомдлын мөрөөр…

- Баянзүрх дүүрэг дэх “Хадгаламж” банкны 19-р тооцооны төвийн хүүхдийн мөнгийг хугацаанд нь өгөхгүй, иргэдийг олон хоногоор чирэгдүүлдэг дутагдал дахиад давтагдсан тухай гомдол. Салбарын эрхлэгч бүсгүй асуултанд хариулахгүй камер луу цохиж байгааг харуулаад “сэтгүүлчд бидэнд ийм муухай аашилж хандаж байгаа юм чинь жирийн иргэдэд яаж ханддаг бол?” гэв.

- “Гомо” гэгдэх Нараа шөнийн 3 цагт сурвалжлагчтай тааралдаж хүнд зодуулсан тухайгаа гомдол мэдүүлж зогслоо.

- Цааз захын уулзварын гэрлэн дохионы орчинд автобусанд дайруулсын хоёр ихрийн нэг нь нас барж нөгөө нь эмнэлэгт байгаа тухй сурвалжлага. Автобусны жолооч хохирогсдын ар гэрээр нэг удаа ирээгүй, ажлаа хийсээр байгаа гэнэ

- Сэлэнгэ аймгийн иргэн, “Тэнгэрийн зарлиг-түмний нэгдэл” байгууллагын тэргүүн Баярбилэг 1-р сарын 3-наас Монгол орноор явган аялахаар зам гарч Улаанбаатарт ирээд өөрийнхөө тухай мэдээлэл цацаж өгөхийг хүсчээ. Дорнод аймгийн Бурхантын застав хүртэл явна гэв. Энэ хар хүйтэнд болимоор юм.

- Баарны зөөгч үйлчлүүлэгчийнхээ утсыг хулгайлаад баригдсан тухай. Дуудлагаар очиж зураг авахдаа нүүрийг нь таниулаагүй. Зөв байх аа.

- Сурвалжлах баг буцаж яваад Дэнжийн 1000-ын замд түүсэн шилээ үүрээд явж байсан согтуу эрийг гэрт нь хүргэж өгөв. Цагтаа компанийн захирал, инженер мэргэжилтэй байснаа машин дотор ярьжээ.

- Гарцаар гарч халамцуу иргэнийг “Ланд крузер”-тэй залуу мөргөж хэсэг зайнд чирж гэмтээсэн ба залуугийн аав машинаас бууж ирээд “архины мөнгө салгах гэлээ” гээд нэмж зодсон байна. (Бодвол хүүгээ “дутуудууллаа” гээд гүйцээсэн хэрэг). Цус нөжөө гоожуулсан иргэний яриа.

- “Лексус” машинтай шал согтуу жолооч шөнийн 04 цагийн үед хэд хэдэн машин мөргөөд зогссон тухай. Тэр согтуу манай ах “том хүн” гээд нэрийг нь хэлсэн ч “Шөнийн толь” зориудаар дарав. МАХН-ын том зүтгэлтэн байсан биз… Гэхдээ тэрний буруу байхгүй учраас сонсгоогүй нь зөв.

- “Мандат” зоогийн газраас халагдсан ажилтны цалинг өгөхгүй байгаа гомдлын дагуу очиход сурвалжлагчийн хажууд цалингийн дутууг тоолж өглөө.

- Хужирбуланд байдаг “Өгөөж саран” чихрийн үйлдвэрийн эзэд ажилчин эмэгтэйчүүддээ цалинг нь өгөхгүй, нэхэхлээр “Өт минь чи өтнийхөө амьдралаар амьдраарай” гэх хараасан тухай нэгэн эмэгтэйн гомдол. Зарим нь 15 хоног ажиллаад 27 мянган төгрөг авсан гэнэ. Харин камертай сэтгүүлчийн дэргэд цалинг нь өгч авалцахаар болов. Одоо TV8 “Цалингийн толь” нээвэл таарна. 

- Гудамжинд унасан хүнийг олсон цагдаа нарын дуудлагаар түргэн тусламж авч яваагүй орхижээ. Харин TV8-ыг дуудахлаар дахиж ирээд “Цагдаагийнхан согтуу хүн болгон дээр 103 дуудаж өгдөг нь буруу” гэх мэтээр маргалдсан ч аваад явлаа.

- Хамраас нь их хэмжээгээр цус гарсан эмэгтэйг бүтэн хоёр хоног эмнэлгүүд авахгүй өөр хоорондоо явуулаад байжээ. Хүү нь арга буюу “камертай нь” дуудаж баахан хэрүүл тайлбар сонсгосны дараа Сүхбаатар дүүргийн эмнэлэгт хэвтүүлсэн гэв. “Эмнэлгийн толь” хэрэгтэй болохнээ. 

Болоош дээ.

Бас сэтгүүлчид “Одоо дараачийн толийг үзээрэй” гээд нэрлэхээс цэрвэж бултдаг нь “Бизнесийн толь” буюу төлбөртэй сурвалжлагууд юм. Саяхан TV8-ын сэтгүүлчийг камертай нь бүр Баян-Өлгийгөөс дуудаж, тэнд оволзож байгаа аймгийн МАХН ба АН-ын тэмцэлд эхнийхийг дэмжсэн сурвалжлага, ярилцлага авчирч үзүүллээ.

P.S:  Бас “Цоохор толь” нэртэй улс төрийн үйл явдлын хошиндуу тайлбарууд багтдагийг мартжээ.

40 Responses to “Сэтгүүлчийг дууд! Камертай нь!”

  1. mheh said

    ta nar unheer shildegiin shildgn shuu
    ta nart bayrlal
    hregetei ymg garagj ogsond

  2. jnmb said

    tv8 bol ertontsod bakter tsarailsan heseg buleg humuusiin tsuglarch how jiw hooson moroodloo chalchdag tv shdee .orowdoltei yumnuud

  3. nasanbold said

    БЗД-ийн 21-р сургуулийн урд баригдаж байгаа барилгын ажил үргэлж шөнийн цагаар явагдаж байна. Их модун нэртэй компани гүйцэтгэж байгаа юм байна. Шаардлага тавихаар хүлээж авдаггүй ийм барилгыг харин олон нийтэд ил гаргаад шүүмжлээд өгөх хэрэгтэй байна. Хамгийн гол нь шөнийн цагаар байр доргисон дрилийн чимээ үргэлж дугарах нь энэ хавийн нялхас, өвгөд хөгшид үгээ хэлж байгаа. Энэ сомментийг уншдаг юм бол тодорхой ажил болгохыг хүсье. 21-р байрны иргэн.

  4. hen c b said

    ter shuniin toliig chini Odhvv ni sanaachilan olon tvmendee neelttei blgoson yum bna l ee sh dee harin ter Bathvv ni ooroo shiniig sanaachilaad hiichihej chadahgvi usan tolgoilchihood hvnii hiisen yuman deer toglolt hiin bas bus gazaraas hed gurvan togrog salgaad tvvgeeree hoorhii mini amidralaa zalguuldag yu shig bna lee shvv taminee

  5. Bat said

    Ene odxuu gej yostoi teneg olon yriatai, nurshuu, er xunii ymar ch shingui, ter baigaa baidal, xuvtslalt ene ter bol buur xereg baixgui! bas medleg muu, nevtruuleg xotloj baij zochnoo yriulaxgui ooroo dunduur orj yridag er ni bol avgai xuuxen shig yriatai!

  6. Bi said

    shine sodon zuil sanaachildaggui usan tolgoitoi nuhduud l TV-8 -g muulj bn yahav busad shig zalhuuraagui tv bol tv8-shdee.Harin busad n oorsdiinhoo heden hevleliin hurliig mergejliin setguulzui gj baigaa bol tom enduurel. Manai tv-iin setguulchid uneheer zalhuu baigaadaa setgel hanasan t1 garuud l bdg shdee. Bodood bhneee neghen tv uzehed busadtaigaa yag ijilhern uym gargadag tegeed ene n odoo mergejliin setuulzui bolj taarjiin u. Arai oor zuil sanaachlaad yavj bgaa humuusd ataarhaj bgaa n oorsdiinh n archaaguig l batalj bgaa hereg bh.

  7. oorii said

    ТВ узэхэд зовлонтой болжээ нуль зар реклам аятайхан кино узчих арга байхгуй балай улсууд юм даа монголчуудын ТВ гэдэг ямар ч их шуалтай цаддаггуй юм

  8. setguulch bi said

    bi l huvidaa tv-8-iin huuhduud mergejliin busdaa,harin busad tv-giin setguulchid mergejliindee ylgaraad bgaa yum bish. Zugeer ene tv-iin setguulchid busad tv shig ulaim tsaim alban tushaaltnuudad hudaldagdahiig, unuu margaashiinhaa hoolnii tuluuu uursduu erh medeltnuudtei niilchheed ard tumniihee yadruu amidraliig angaitlaa haraad suuhiig huseegui l setguulchid. Bi medeh yum. Mongol ulsiin ih surguuli , humuunlegiin uhaanii ih surguuli, bagshiin deed geed mongoldoo l setguulzuin bolovson huchin beltgedeg mundag geh surguuliudiig tugssun setguulchid. Ter baitugai mergejliin ulsturiin angi onts tugssun huuhed ch bii. Ted zugeer l busad shig neg hoviloor amia argatsaahiig huseegui, tiimdee ch odoo ylgarch sain muugaaraa heluulj bna. Yum hiij bgaa hund shuumjlel irdeg l yum. Gehdee zugeer shuu amjilt. Mergejliin setguulzuig, shar hartai ni hosluulj doziig ni taaruulj chadaj bgaa ta nartaa bayar hurgi. Ataarhuu, odoo hurtel uurneesee garch irj olond tanigdaagui, tegchiheed uursdiiguu mergejliin meteer bodoj dugnej yvaa ene setgegdel bichsen zarim neg ni ene ynzaaraa l setguulzuin ali ch tuuhend ni ner ni dursagdahgui ungu8ruh vii dee.

    • Уншигч said

      Би мэдчихсэн энэ сэтгэгдлийг Одхүү өөрөө бичсэн байна шдээ Тэрээр латин үсгээр яг ингэж бичдэг юм яваа энэ тэрийг бичиж байгаа нь яг мөн Уртаас урт ийм сэтгэгдлийг ТВ8-ийнхан өөрсдөө л бичнэ Өөр хэн байхав ялангуяа Одхүү хэ хэ баригдсан даа чи надад Чи над руу яг ийм алдаа мадагтай үгс явуулдаг даа мэсэжээр

      • jnmb said

        kkk ineedtei hunii bogs uhsan nowshnuudl baidiishdee yamar ch bolowsrolgui oyunii doroitoltoi yumnuudl baidiishd

  9. olon ulsiin setguulch said

    bi l huvidaa tv-8-iin huuhduud mergejliin busdaa,harin busad tv-giin setguulchid mergejliindee ylgaraad bgaa yum bish. Zugeer ene tv-iin setguulchid busad tv shig ulaim tsaim alban tushaaltnuudad hudaldagdahiig, unuu margaashiinhaa hoolnii tuluuu uursduu erh medeltnuudtei niilchheed ard tumniihee yadruu amidraliig angaitlaa haraad suuhiig huseegui l setguulchid. Bi medeh yum. Mongol ulsiin ih surguuli , humuunlegiin uhaanii ih surguuli, bagshiin deed geed mongoldoo l setguulzuin bolovson huchin beltgedeg mundag geh surguuliudiig tugssun setguulchid. Ter baitugai mergejliin ulsturiin angi onts tugssun huuhed ch bii. Ted zugeer l busad shig neg hoviloor amia argatsaahiig huseegui, tiimdee ch odoo ylgarch sain muugaaraa heluulj bna. Yum hiij bgaa hund shuumjlel irdeg l yum. Gehdee zugeer shuu amjilt. Mergejliin setguulzuig, shar hartai ni hosluulj doziig ni taaruulj chadaj bgaa ta nartaa bayar hurgi. Ataarhuu, odoo hurtel uurneesee garch irj olond tanigdaagui, tegchiheed uursdiiguu mergejliin meteer bodoj dugnej yvaa ene setgegdel bichsen zarim neg ni ene ynzaaraa l setguulzuin ali ch tuuhend ni ner ni dursagdahgui ungu8ruh vii dee.

  10. setguulch said

    mongoliin setguul zuid ingej yalgarahiig professionalism geh uu, tv8 bol seruuleg gem met shar soniniihoo hemjeenii l bag shuu d, odhuu gedeg hun byasalgal hiideg yum uu, ug n byasalgal hiideg hun bol ih l tolov bas bodoj bj yaridag neg ugeer bol bodloo ugee uil hodloloo ajiglaj anzaardag boldog yum, odhuu hajuudahiinhaa ugiig bainga tasalna, alban hariltsaanii yos zui bolood ajil heregch huvtsaslaltiin image ene ter ogt medehgui\aimaar tod tod zangia zuugeed l haha\, hodoonii hun yum bish uu. setguulch hun oyunlag baij ih l ondor tuvshinii medlegtei bh yostoi, oorsdiigoo setguulch bolloo gej induurch yavdag ene sagsuu zaluus olon ulsiin tuvshinii yum harj uzeesei,tv8-iin zahiral gej neg bar-nii huuhen bdg,shar soninii setguulch bsn hun tv-d management hiine gej bh uu,chadahgui bn

  11. otgoo said

    ярилцлагын цагаар улсын шүүгч нараас урьж оролцуулан ярилцлага хийж болох уу шүүгч нар 500000 төгрөгийн хүүг бодож чаддаггүй юм байна тэр талаар алдаатай шийдвэр гаргачихаад тэрнийгээ шийдвэр гаргасныхаа дараа нь би буруу шийдвэр гаргачихсан байна лээ эн тэр гэж иргэдийг хууль мэдэхгүйгээр нь доош нь хийх юм БЗДүүргийн шүүгч. мөн нийслэлийн шүүгч ч гэсэн тоо бодож чаддаггүү эсвэл хуулиа мэддэггүй юм байна лээ. тэр талаар нь ерөнхий шүүгч нартай нь ч юм уу эсвэл шүүгч нарын аль нэгтэй нь ярилцлага хийж өгөөч шүүгч нарын алдаатай шийдвэрээс болж иргэд хохироод байх юм.

  12. otgoo said

    танай мэдээллийн хөтөлбөр үнэхээр сайн шүү олон хүмүүс үзэх дуртай болсон

  13. Т.Аззаяа said

    Мэдээ үзэхэд нэг л суваг хангаллтай энэ үед бас бус зүйлээрээ онцлог байхыг зорьдог ТВ8 телевизэд буруу өгдөггүй л юм. Гэхдээ би бас энд хараахан шүүмжлээд суух болоогүй ээ. Хөгжиж л байна манайхан.

  14. artur said

    монгол хэлний мэдлэг тааруу НӨХЦӨЛ БАЙДАЛ ХҮНД БАЙНА гэсэн үгийг тоть лугаа адил давтах нь ядаргаатай далдганасан хэдэн нөхөд байдаг мозайка хийж нүүрий нь дарсан хүнийхээ царайг өөр өнцөгөөс ил гарагаж харуулахаа хэзээ ч мартадгүй дээхэн үед биеэ үнэлэгчдээр дагнадаг сурталчилдаг гэхүүдээ байснаа одоо арай өөр тийшээ хандсан камерын өмнө байж тэр энэ гэж хуруу гараа гозогнуулна нөгөөдөхий нь камерман нь харуулаахгүй байгаа нь их аматер гэхдээ яахав яван чангарцгааж мэргэжлийх болцгоох байлгүй дээ

  15. Нэг зочин said

    Хөөх Одхүү ах тийм чалчаа юмуу. Нэвтрүүлгийг нь бараг үзэж байгаагүй болохоор мэдэхгүй юм байна. Бясалгал дээрээ бол чимээгүй л сууж байдаг юм даа.

    Комментуудыг нь дээрээс нь доошоо уншаад байсан чинь эсрэгээрээ байсан байна шдэ.

  16. nn said

    harin tiin ter odkhuu unen alia. arai ih yridiin bnlee. ug n gaigui setguulch shig sanagdsan. ter nudnii shiltei zaluu n yrih gj eerch gatssaar bgad hamag tsagaa avchaad bh shig haragddiin

  17. bi setgvvlch said

    TV 8 bol shar buguud hav har TV. setgvvlchid ni haltar buguud usan tolgoitoi…

  18. Bold said

    Хэвлэл мэдээллийн салбар 7 хоног ажиглагчгүй амрав.

  19. Алт said

    Би байнга үздэггүй л дээ. Хааяа нэг харахад надад бол зүгээр санагддаг юм.

  20. chimbaa said

    TV8 arai bishee, mergejiliin yum bish. ene bol saihan zuil hiih gesen demiirel, teneglel, sagsuural. Buur suuldee toli gedeg n garsanaas hoish gemt hereg bagaslaa gej dongosch bna lee

  21. caroline said

    Ter eregtei hutlugch n emiigee yariuldagguin bna lee shd.kk

  22. caroline said

    ter neg eregtei hutlugch n emiigee erduusuu yariuldagguim bna lee shd.kk

  23. Bayarmunh said

    ODHUU BOL AIMAAR TOM SETGUULCH SHDEE TSERENJAV AHAA. ALGA BOLCHIHDOG UCHIR N BYASALGALD YAVAHAARAA HEDEN SAR SURAGGUI BOLCHIHDOG GESEN SHUU. DAGIIMAAGIIN TVd ORUULJ IRSEN HUU BGAA YUM. TB 8-IIN ZALUUST ZAHIHAD SHUNIIN SURVALJLAGAND YAVAHDAA MALGAI OROOLT OMSOJ BGAARAI DAA

  24. baingiin unshigch said

    Харин тэр Одхүү гэдэг чинь зүгээр юм биш үү. Чи чадахгүй болохоороо атаархаад байгаа юмуу? Айн? хэхэх

  25. kakadu said

    болж дээ. тиви 8 чинь нэтээр нэвтрүүлгээ цацдаг бил үү?

  26. Хүмүүс их үздэг юм билээ. Сонирхолтой сурвалжлагууд байдаг. Бусад мэдээний хөтөлбөрөөс анги шүү.

  27. Нэг нь гэсэн өөр байг said

    Ядахдаа нэг мэдээллийн хөтөлбөр бусдаасаа өөр байг.

  28. Цэрэнжав аа said

    Тэгээд энэ сэтгүүл зүй мөн үү? Бахдаад байгаа шөнийн толь чинь….

  29. baingiin unshigch said

    Би мэдээ зэдээ үздэггүй. ТЭрэн дор сайн нэвтруулэг, сайн орчуулгатай сайн кино (Үүнд хуучин Монгол кино үйлдвэрт орчуулж дуу оруулсан кино, орчуулагч Мэргэний орчуулсан кино орно)узчихээд зурагтаа унтраасан нь дээр.
    Гэхдээ харин энэ Шөнийн толь гэдгийг чинь яалт ч угуй сонирхоод харчихаад байгаа юм даа.

  30. Үзэгч said

    Тэр Одхүү үнэн алиа гар шүү. Баахан юм чалчиж чалчиж толгойгоо савчуулж дуусангуут нь хажуу дахь хүүхэн нь бидэнтэй цуг байгаарай ти ви 8 гэж л хэлдэгийн.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
Follow

Get every new post delivered to your Inbox.

Join 79 other followers

%d bloggers like this: